нийгэм 2,293 нийтлэл байна

Нэг нь буцаж нөгөө нь ирж байгаа хоёр үе...

Би ой өнгөрч яваа нялх охиноо тэргэндээ түрсээр Урлан бүтээх төвийн үүдэнд ирлээ. Залуу Ленин зогсож байна. Лениний хөшөө Ленноны хөшөөгөөр солигдох үед л ардчилал жинхэнээрээ ирнэ гэж дээр хэн нэгэнд би цэцэрхэж байснаа санав. Мөн ч гэнэн байж дээ...гэж өөрийгөө шоолон бодсоор дөнгөж сая унтсан охиноо сүүдэр бараадуулан тэрэгтэй нь тавьчихаад утсаа оролдож суулаа.
#нийгэм #нийтлэл

Шог зохиолч хулгай хийхээр гарлаа

Хувь тавилангаараа шог зохиолчид азгүй амьтад. Эдүгээ Монголын хэдхэн шог зохиолч ямар ч орлогогүй өлөн зэлмэн явна. Нохойг сайн сойгоод үнэгэнд тавьдаг. Шог зохиолчдыг өлсгөж байгаад олигархиудын хонгийг сэт татуулах бодлого яваад байна уу?..
#нийгэм #нийтлэл

Богд тодорсон уу?

“Хүрээнийхэн” Даншиг хийж улс даяар сортойж байна. Иргэд наадмын сайхан, сүр жавхланг гайхаж, бөхийн цолын эрэмбэ, дарааг анхаарч байна. Даншгийг зөвхөн манай монголчууд найр наадмын хэмжээнд анхаарч байгаагийн зэрэгцээ бусад монголчууд, хөрш улсууд, дэлхийн буддын шашинтнууд ч анхаарч байгаа.
#нийгэм #нийтлэл

Авдраа нээ

Манайхан хажуудаа байгаа хүнийг нэг нүдээрээ ч харахгүй хирнээ хаа холын хүнийг хамаатнаасаа дутхааргүй мэддэг нь ”Айлаас эрэхээр авдраа ух” гэсэн эртний үгээ ч ойлгохоо байсаных.
#нийгэм #нийтлэл

“BROOM” Street

Нью Йорк хотын Манхаттан дахь нэгэн хуучны дүүрэг. Хар голдуу хүмүүс холхисон тэр дүүрэгт “ Life” гэсэн сэтгүүлийн нэрээр нэрлэсэн нэг хуучны кафе байна. Тэр кафе дотроо мөн л мөнөөх сэтгүүлийн хавтас шилэн доогуур хийж зассан ширээтэй ажээ. Арав хүрэхгүй хүн тэнд суугаад цай, кофе ууцгааж байх аж.
#нийгэм #нийтлэл

Даншиг хийгээд “нутаг болдоггүй” Улаанбаатар

Монгол хүний аз жаргалын хэмжүүр нь баяр наадам билээ. “Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ” гэж ярьдаг нь ч тийм учиртай. Харин зовох цагт бол нөхрийн чанар л танигдана гэдэг.
#нийгэм #нийтлэл

Хөгжил юунд тээглэнэ вэ

Яагаад бид 25 жилд хөгжиж чадсангүй вэ? Манайхыг уйггүй судалсан Японы сэтгүүлч бүсгүй “Ийм хугацаанд азийн орнууд босоод л ирсэн шүү дээ” гэж уулга алдаж байв.
#нийгэм #нийтлэл

Умарт Солонгосын дэглэм хэнд хэрэгтэй вэ?

1990 он гэхэд коммунист систем нуран унаж бараг тавин жил үргэлжилсэн хүйтэн дайн зогслоо. Зөвхөн хүйтэн дайны зөрчил дээр амьдарч байсан Этиоп, Ангол, Өмнөд Йэмэн, Никарагуа, Конго, Сальвадор, Камбож мэтийн орон дахь коммунист маягийн дэглэмүүд тэр дороо даган сөхөрсөн юм.
#нийгэм #нийтлэл

Б.Нямтайшир: …Аливаа зүйлд шантардаггүй, бууж өгдөггүй хатуужлыг би бага наснаасаа олж авсан

Манай VIPerson зочноор МАК буюу Монголын алт корпорацийн ерөнхийлөгч, ноён Бямбаагийн Нямтайшир уригдлаа. Түүний тухай мэдээлэл, нэн ялангуяа дотоод сэтгэл, амьдралынхаа үүх түүхийг нээсэн илэн далангүй, дэлгэрэнгүй хэмжээний ярилцлага урьд өмнө нь Монголын хэвлэл мэдээлэлд гарч байсангүй.
#нийгэм #нийтлэл

Энэхэн зуур болсон явдлын тухай хураангуй өгүүлсэн бичиг

Алисагийн гайхамшигт орон, Маргад эрдэнийн хот, бур бур салхитай бурхан Бумбын орон… эрт эдүгээгийн ном сударт гардаг хамгийн ер бусын, хамгийн аз жаргалтай орон хотууд.
#нийгэм #нийтлэл

Потсдамын бага хурлын жимээр

Потсдамын бага хурал Германы нийслэлээс баруун өмнө этгээдэд орших Потсдам хот дахь Цецилиенхоф ордонд 1945 оны 7 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд болж өнгөрсний 70 жилийн ойг энэ өдрүүдэд дэлхийн хамтын нийгэмлэг тэмдэглэж байна.
#нийгэм #нийтлэл

Чавхны чулуу шиг Жаргалын Барамсай

Шог зохиолч Жаргалын Барамсай ёстой л чавхны чулуу шиг эрчтэй бяцхан шөвх улаан залуу авъяас билэгтээ цалгиж явлаа.
#нийгэм #нийтлэл

Монголын нийгмийн шилжилтийн ээдрээ

Доктор Чоёгийн Даваадаш “Монголын нийгмийн шилжилтийн зарим онцлог, ээдрээ” гэсэн судалгааны өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Өдгөө Монгол орон нийгмийн нэг тогтолцооноос шал өөр тогтолцоо руу шилжилт хийж эхэлсний 25 жилийн ой тохиож байна.
#нийгэм #нийтлэл

Дэнж хотойтол наадахыг Төв Европт үзлээ

Бранденбург мужийн нэгэн дүүргийн – Вассманнсдорф тосгон. “Герман-Монголын ардын наадам”. Энэ зар ба урилгыг аль ноднин зун миний найз доктор Удо Хаазе бидэнд гардуулж байсансан.
#нийгэм #нийтлэл

Өндөр гэгээн Занабазар

Чингис Хааны алтан ураг Монгол түмний анхдугаар Богд, их соён гэгээрүүлэгч, агуу их уран бүтээлч Өндөр гэгээн Занабазар арван нэгдүгээр жарны хөхөгчин модон гахай жилийн намрын сүүл сарын хорин таван буюу 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутагт эцэг Түшээт хан Гомбодорж, эх Ханджамц хатан нарын гэрт мэндэлжээ. Түүнд Ишдорж гэдэг нэр хайрлажээ.
#нийгэм #нийтлэл

Богд уулыг нүхэлчих үү?

Улаанбаатар маань хэдийнээ саятан хот болжээ. Хотын хүн амын тоог захиргааны аргаар тогтоодог байсан үе өнгөрсөн. Иргэд оршин суух газраа өөрсдөө сонгох эрхтэй болсноос хойш хот руу нүүх нүүдэл эрс нэмэгдсэн.
#нийгэм #нийтлэл

Харийн хааныг шүтэх ёс буюу Стокхолмын синдром Монголд

2015 оны 5 сард Вашингтон Хотноо Монгол Соёлын Төвийнхөн Олон Улсын Монгол Судлалын бага хурал зохион байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэд ирж илтгэл тавьсан билээ. Тэдний нэг МУИС-ийн профессор Жамсрангийн Урангуа багштай Конгрессын Номын Санд хууч хөөрөн сууж байв.
#нийгэм #нийтлэл

Дундаж ангигүйгээр өсч дэвжсэн нийгмийг бид л байгуулж байна

“The Shrinking Middle Class” гэсэн гарчиг бүхий дараахи хоёр дүрсийг тайлбарлах албагүй. Манайхан англи хэлний өргөн мэдлэгтэй болчихсон тул өнөө маргааш, баян ядуу, дундаж анги гэсэн хэдхэн үгс дүрсэнд байгааг өлхөн ойлгочихно.
#нийгэм #нийтлэл

Чингис хаанаа монгол хүн гэж нотлуулж батлуулж авсан нь хамгийн чухал үр дүн

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн талаар зарим нэг тодруулга авахаар Элчин сайд асан судлаач-профессор Д.Баярхүүд онлайн мэдээллийн news.mn агентлаг хандаж хэдэн асуулт тавилаа.
#нийгэм #нийтлэл

ШХАБ: “Шанхайн тав” л гэж нэрлэж хэвшсэнсэн

ЗСБНХУ оршин тогтнож байх үед Төв Азийн бүс нутаг нь хоёр их гүрэн-Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ-ын хилээр зааглагддаг байжээ. Хилийн бүсэд итгэлцлийг (цэрэггүй, айх аюулгүй) бэхжүүлэх асуудал бүр ЗСБНХУ-ын үеээс эхлэн Зөвлөлт-Хятадын хооронд хурцаар тавигдаж ирсэн байна.
#нийгэм #нийтлэл

Наадмын нээлтийн хөтөлбөр

Наадмын нээлт их чухал болоод уджээ. Наамаар төсвөөс хамгийн их мөнгө гардаг хэсэг нь болоод нээлт их чухал бас хэн найруулах нь их өрсөлдөөнтэй болжээ. Би бас өөрийн хувилбарыг гаргалаа. Магадгүй эрх мэдэлтнүүдэд хүрээд би наадам найруулаад зогсож байх тийм сайхан баян өдөр ирэх ч юм билүү.
#нийгэм #нийтлэл

Мягмарын Саруул-Эрдэнэ: Монгол хэл-уран зохиолын багш олон тийшээ хөрвөж болох сайхан мэргэжил

АНУ-д ажиллаж амьдарч байгаа “Эх хэл бичиг” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, хэл бичгийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ саяхан эх орондоо ирж, сэтгүүлийн редакцийнхантайгаа уулзан, халуун дулаан яриа өрнүүлэв.
#нийгэм #нийтлэл

“Галзуу” олширч нийгэм эрүүлшинэ

Бид өдөр бүр л нийгмийн сэтгэл зүй хэвийн бус байгааг харж байна.
#нийгэм #нийтлэл

Зуны дунд сарын явдлууд

Машинууд одоо судасны архаг нарийсалтай хүний цус шиг арай ядан нэвтэрч байгаа. Энэ бол юу ч биш, сайхан замтай боохын төлөө бүр дугуйтай нэвтрэхгүй болсон ч гомдох хүн гарахгүй.
#нийгэм #нийтлэл

​Дархан аварга Г.Өсөхбаяр: Хууль, дүрмээ баривал би зүүнийг магнайлна, маргаангүй

Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяртай ярилцлаа. Улсын наадам дөхөж, зүүн барууныг хэн нь магнайлах тухай маргааны ид үед аваргын амнаас сонссон яриа “амттай” төдийгүй, бас баттай эх сурвалж юм. Түүний бөхийн гал дээр очиж хийсэн ярилцлагын үеэр Өсөхөө аварга өмнө нь төдийлөн дэлгээгүй зарим нэгэн нууцыг ч ярив.
#нийгэм #нийтлэл

Хурандаа Н.Ууганбаяр: Хэзээ нэгэн цагт энэ хэрэг нууцын зэрэглэлээс гарч, түүх биднийг цагаатгана

Нэргүйн Ууганбаяр гэх энэ хурандаа Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад салбарын сайд Х.Тэмүүжиний эсрэг ажиллагааг зохион байгуулсан гэх хилс хэргээр албанаас чөлөөлөгдсөн хурандаа нарын нэг.
#нийгэм #нийтлэл

Өмч хувьчлалын өмнө “төрийн өмчийг хамгаалагч”-аас айх шалтгаан хэнд байв

“ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж тамгаа аваад зугтсан” хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард news.mn сайтад нийтлэгдсэн. Тухайн үед энэ талаар ТӨХ-ны Тамгын газрын дарга Ц.Одмаагаас тодруулахад “Байгууллагын архив, бичиг хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу тухайн байгууллагын тамга Тамгын газарт үлдэх ёстой байдаг.
#нийгэм #нийтлэл

Гуйлгачин явах заяаных

Далаад оны эхээр дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний их хямрал гарчээ. Энэ нь 1929 онд Нью Йоркын бирж дээр эхэлж дэлхийг хамарсан Их Хямралын дараах хамгийн том сүйрэл байлаа. Москвагийн үзэл сурталчид үүнийг капитализмын хоёр дахь том хямрал гэж нэрлээд гурав дахь хямралаар капитализм сөнөж хүн төрлөхтөн коммунизмд орно гэж мэргэлж байв.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

Өлзийнарангийн өгсүүр зам

Тэр өөдөө л яваад байна. Тэнгэрлэг эр юм аа. Түүнтэй хамт МОНГОЛ ТУУРГАТАН өгсөж байна. Даши Намдаков нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан буриадын хөвүүний хөөмөл болон бусад уран бүтээлийн чансааг нь хөөж гүйцэх гэж зураач, барималчид уралдаж байгаа аж.
#нийгэм #нийтлэл

Эрлийз морьдоо 1-2 сая төгрөгийн авилгаар уралдуулдаг болжээ

Сар хүрэхгүйн дараа наадам болох нь. Бөхчүүд бэлтгэлдээ аль эрт гарч, уяачид морьдоо барьж, хагссан нумаа харваачид эвшээлгэж ахуйд монгол хүмүүн бүр гоёлоо зэхэж, наадмын өдрийг хуруу даран тоолон, догдлон хүлээх энэ цаг дор наадам маань наадам шиг болоосой хэмээн хүсэх юм.
#нийгэм #нийтлэл