- Урд гарсан чихнээс хойно гарсан эвэр урт гэгчээр Чингис хааны үр ач бид өвөг дээдсээсаа хавьгүй ухаалаг, амар аргаар гадаадынхныг хөрөнгийг булаадаг болсон билээ. Чингис хаан цэрэг дайчлаад аялан байлдаж, маш их зовж зүдрэн, хүн хүчээ алдан байж бусдын эд хөрөнгийг булаадаг байв. Харин үр хойч биднүүс болбоос, гадаадынхныг “Манайд хөрөнгөө оруул” хэмээн урьж авчраад “Бид танай өмчийн 34 хувийг зүгээр авна. Өгөхгүй гэвэл бүгдийг нь авна”, “Ерөөсөө энийг гадаадынхантай хуваахгүй гэж шийдлээ, юмаа бүгдийг нь өгөөд гар” гэхчлэнгээр маш бага зардлаар, бараг сохор зоосны ч гарзгүй дээрэм хийж сурсан авай. Үе үеийн байлдан дагуулагч, тонуулчид биднийг харж гэмээнэ атаархсандаа толгойгоо шаан гаслах буй заа.
Хэдхэн сарын дотор л гэхэд Ерөнхий сайдаа буулгаад Ерөнхийлөгчийн тамгын дарга орыг нь авав. Тэрийгээ намын дарга болгоод цааш нь явуулах гэтэл УИХ-ын дарга нь хажуунаас нэрээ дэвшүүлээд гараад ирэв. Зөрүүлээд ЕС нь Их хурлын даргаа хүчтэй шүүмжилсэн гишүүнээ Хууль зүйн сайд болгож хариу барив. Яг л шанаадахаар нь мангасдаад, мангасдахаар нь элэгдээд, элэгдэхээр нь бөлдөгдөөд гэдэг шиг ана мана, ач тач үзэлцэх аж. Одоо яалцахыг би яахин мэдэх, тэнгэр л мэдэх!
Магадгүй юм, өглөө бүр шанага, халбагаа хоёр гараараа өргөөд, дуганыхаа адарт урласан, “Шанти Дева гэгээнтэн бодисадын явдалд орж буй” зураг өөд наманчлан байж:
-Хоолон дор мөргөмү!
-Хоол хийдэг хүмүүн дор мөргөмү!
-Хоол хийдэг газар дор мөргөмү!
гэсэн уншлагаар ажлаа эхэлдэг ч юм билүү.
Эсвэл гампанзан дээрээ гараа тавиад “Би сайн хоол, зөвхөн сайн хоол хийхээ андгайлъя” гэж амладаг юм болов уу?
Уг нь жил бүрийн намар дэлхийн удирдагчидАмерикийн Нью-Йорк хотод, НҮБ-ын төвд цугларч цэнхэр гаригийнхаа ирээдүйг хэрхэн одоогоос дээрдүүлэх, яаж энх тайвнаар зэрэгцэн орших талаар хэлэлцдэг байлаа. Өнөөдөр Хятадын Бээжинд болж буй “Автократ үдэшлэг” НҮБ-ын байр суурийг булаалдах мэт. Энд л олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа улам гүнзгийрч, сансар огторгуйн болон агаар, тэнгист технологио хамтран хөгжүүлж, хүчээ нэгтгэж байна. Дэлхийн их гүрний хүчний харьцаа эргэлт буцалтгүй өөрчлөгдөж эхэллээ.
Иймээс “дундаж” хэсгийг тодорхойлох уламжлал байхгүй ч ядуу, эмзэг даврхагын хэсгийг хэмжих нэгжтэй. Тухайлбал, “Хөл дүүжлэх унаагүй”, “Нохой явган, гахай нүцгэн” гэхчлэнгийн цэцэн үгнээс морьгүй хүн бол ядуудаа орно гэдгийг ойлгоод авч болж байна. Ядуу хүний зовлонг “Морьгүй хүн мохоо, хоньгүй хүн ховдог” , “хөл залгах юм хүнээс гуйх” гэхчлэн тодорхойлно. Энэ хоёрт багтахгүй бол “баян” буюу “зонхилогч” талдаа. Давхрага хооронд шилжих ганц хүчин зүйл нь эдийн засаг бус, харин цаг агаар. “Баян хүн нэг зуданд, баатар хүн нэг суманд” хэмээх эдийн засгийн ганц онолтой.
Уржигдрийн байдлаар, Жаргалантын аманд буудуулсан байдалтай тарвага олдсон байдалтай. Байдалгүй юм ч гэж байхаа байсан.
Байгаа байдал ч гэж байдал
Байдалд байхаа байя гэсэн ч байдагтаа байж байгаагаараар байх юм байхгүй байна!