Урлаг спорт 222 нийтлэл байна

АЛУУРЧ ХААН, ЭХ ОРОНЧ БААТАР ХОЁРЫН ҮНДЭСНИЙ ЭВЛЭРЭЛ

Түүхийг авч үзэх, шүүмжлэн засахын тулд биш түүнээс сургамж авахын тулд мэдэж ойлгож судалдаг. Жан Еимө, Чань Кайгэ хоёр 22 зууны дараах өнөөгийн нүдээр хараад аймшигт алуурчин Шихуандигийн түүхэн үүргийг зөвтгөж байна. Аллагыг тэр үеийнх нь нөхцөл байдлаар дүгнээд зөвтгөж байна. Алив үндэстэнд үндэсний эвлэрэл нэгдэл юунаас ч эрхэм байдгийг хэлж байна. Чухам үүнийг ойлгосон алуурчин буюу Чэнь Кайгэ, баатар буюу алдарт жүжигчин Жэт Ли өс хонзон, үзэн ядлаа дарж амиа золиосолж чадаж байгаа гайхамшгийг киноны хэлээр харуулж байна. Мэдээж бид зорилго нь аргаа зөвтгөхгүй гэж үзэхүйц соёлжиж иргэншсэн цаг үеийн төлөөлөгчид. Хоёр суут найруулагчийн кино аугаа хэргийн төлөө хүн алах нь юу ч биш гэхээсээ аугаа хэргийн төлөө үзэн ядал өс хонзонгоо даран өөрийгөө зольж болох тухай үнэн гоё философи өгүүлж байна. Үндэсний эвлэрэл нэгдэл гэдэг юутай чухал! Ялангуяа цаана нь нийт үндэстний эрх ашиг, үндэстний ирээдүй, хөгжил дэвшлийн асуудал байгаа бол?

Сагсны шигшээ

Нэг үзэгч юм шидэхэд бүгд дургүйцэж байгаа нь бид соёлын хувьд дэлхийд ойртож буйг харуулж байна. Монголын сагс хөгжиж байна, агуулга нь хэдэн жилийн дараа өөрөө ярих болно, яг л Пакын дараах арван жил шиг

Сонголт бүхий шаналангийн тухайд

Гүйлтийн тухай ном нэжгээдийг бичье хэмээн бодож зориглосон нь бараг тэгж ингэсээр арав гаруй жилийн урьд агаад тэр цагаас хойш энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэх бодолдоо түүртсээр яг бичье гэх нь гар эвлэхгүй явсаар он цаг улирчээ. “Гүйнэ гэдэг...” амандаа ийн бувтнавч ачир дээрээ ерөөс сэдвийн хувьд хэт огцомдоод чухам юуг, яаж бичвэл дээр вэ гэдэг санаа ер буухгүй, эвлээгүй билээ л.

Сүүдэр шийнээс ургасан бүүдгэр хайрын түүх буюу Касабланка

Америкад тэгтлээ алдаршаагүй атлаа Номхон далайн бусад бараг бүх улс, Азийн орнуудад хит болсон Касабланка хэмээх дууны үгийг гүнзгий ойлгоё гэвэл “Касабланка” гэж алдарт киног, тэр кинон дээр дуулдаг As time goes by хэмээх дууг мэдэх ёстой юм.

БУДДИЗМ: Урлагаар аялан танихуй

Буддын урлагийн цуглуулагч Рөүз Вүүдвордын анхны энэ бүтээл МЭ I зуунаас өнөөг хүртэлх буддын шашны урлагийн тансаг бүтээлүүдээс бүрджээ.

Монголын төр ирээдүй болсон өсвөр насныхнаасаа 18 тэрбум төгрөг харамлах уу

Монголын төр ирээдүй болсон өсвөр насныхнаасаа 18 тэрбум төгрөг харамлах уу
##засаг

"НОМ ХЭВЛЭЛИЙН БОДЛОГОО ШИНЭЧЛЭЕ" ХЭМЭЭН БИЧИЖ БАЙЛАА

Надад ном бичих амархан байлаа. Учир нь би олон мянган номуудыг орос, монгол хэл дээр уншчихсан, шилдэг сайн номуудыг цуглуулчихсан, бичих сэдэв толгойд бэлэн болчихсон байлаа. Харин бичсэн номоо хэвлүүлж борлуулах л бэрх байлаа.

ДЭЛХИЙ ДААХГҮЙ БАЯН (худалдаанд гарч буй шинэ номын оршил төгсгөлийг толилуулъя)

Балчраас өвгөртлөө цаас цоохорлосон урт хугацаанд ялимгүй хошин мэдрэмж минь уугисаар унтарчээ. Бас хувьсаж явсан янзтай. Бичвэрүүдээ нийтлэгдсэн огноогоор эрэмбэлээд чацуутантайгаа ижил буруулахсаныг зүс дагуу руу нь гилснээр төрөлсөж сүрэглэх шиг. Хоногшуулъя гэсэн санаагаа оршил төгсгөлд давтаад ганц хоёрын гарчгийг өөрчлөв. Тэжээсэн мэргэжлээ ямар түвшинд хэр эзэмшлээ гэж үхэхийн өмнө тунгаадаг аж. Энэ бол гойд чанар бус насны эцэст хүн бүрт учирдаг жам ёсны жудаг. Гараас нь брак бус брэнд төрдөг хүн зонтой улс хөгжиж байна. Бичих зурах даруу мэргэжлээр би амьдарсан этгээд. Оргилд сүүтийх авъяасын зэрэглээг мацаж хүрсэн бэлээсээ дөнгөж төсөөлсөн. Ийм л юм бичиж, ийм л юм зурж амьдарчээ өвөө нь. Шоовдор мэргэжлээ Монголд бүү унтраасай, авъяаслаг залуус буухиалан асаагаасай гэж залбираад, энэ салбарт үлдээсэн мөрөө-өгсөх шатаар нэг ч атугай гишгүүр алхаж уу гэдгээ шалгуулахаар толилуулав.

МИНИЙ ҮЗЭГ МИНИЙ ХУТГА

Шидэт реалист зохиолчийн цэвэр реалист эргэцүүлэл
#rushdie #"хутга" ном

Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд

Сэтгэцийн эмнэлгийн өвчтөн, хар тамхичин, тамлуулж тарчилж явсан зэрэг Коэльогийн намтрыг харвал тэр томъёог мэддэг болов уу гэмээр...

Мүраками Харүкийг унших албатай юу

Мүракамигийн бүх зохиол нэг бол орчин үеийг, эсвэл хүн төрөлхтний ирээдүйн тухай өгүүлдэг. Үүнийгээ гайхалтай тодорхой харуулна. Зарим бүтээлийг нь нийгэмд өгч буй сануулга, бошго гэхэд хилстэхгүй.

Монголын хамгийн их алдаршсан дуунууд

Хамгийн алдартай дуу гэж бодсоноо бичлээ

КИНОНЫ ХЭЛ

Монгол хүн лавлахдаа ”тийм биз дээ” гэдэг бол энэтхэг европчууд тонгоруулж “үгүй юу?” гэдэг. Аюулд өртсөн монгол хүн “авраарай”, аллаа”, “яанаа”, ”туслаарай” гэдэг болохоос ”үгүй үгүй” гэж давтдаггүй. ”Тиймээ, тийм, тийм” гэж орилоод л байх юм, ”зөв хө”, ”болж байна”, ”ураа”, ашгүй дээ” гээд мөн ч олон хувилбар байна даа. Ялангуяа америкчуудын ёстой нэг цээргүй үргэлж хэрэглэдэг үг бол ”fuck”! Хараал гэсэн утгаа алдаад уулга болж дээ. Үүнийг оросууд ”пошёл…” хэмээн арын үгийг нь хасаж эерүүлэн орчуулах юм билээ. Монгол орчуулга их ядуу. Голдуу ”хараал идсэн”, ”зайл”, “новш” гэж байна. Энэтхэг европчуудын хараал голдуу ёс бус моралийг хөнддөг бол монголчууд үхэх бэртэхийг ерөөж хараадаг, уулгалдаг. Сэтгэлгээний онцлог. “Хуц”, ”уль”, ”донгос”, ”солиор”, ”өвчигнөөд бай” гээд л цааш нь хөврүүлж болно.

ОЛЗЛОГДСОН ЯПОН ЦЭРГИЙН ӨЧИЛ

Наран улсын цэрэг эр асан Акира миний бие эдүгээ нас өндөр болж улсынхаа ахмадын асрамжийн газарт амьдарч байна даа. Энд байхдаа элдвийг бодож өдрийг өнгөрөөх юм даа. Нэгэн өдөр японы “Асахи” сонины газрын сэтгүүлч бүсгүй Мичико над дээр ирж “Акира гуай, та Орос, Монголд олзлогдсон түүхээ ярьж өгөөч” гэлээ. Би хэсэг зуур бодолхийлж байснаа “За яахав, би ярья. Дурсах юм ч надад байна.” гэлээ.

ШИМБОРСКА

Намрын номын баяр болж байна. Хаврын, намрын гээд жилдээ хоёр удаа зохиогддог энэ баяр тогтмолжоод нэлээд хэдэн жил өнгөрөв. Зохиолчид, яруу найрагчид, орчуулагчид, бичгийн хүмүүс, эхлэн бичигчид энэ баяраар уншигчидтайгаа уулзаж “чилээгээ” тайлдаг, шинэ соргогийг хайдаг, магадгүй гойд санаа өвөртөлдөг байх. Үүнд зориулж Польшийн алдарт яруу найрагч, Нобелийн шагналт Вислава Шимборска 1996 онд шагнал хүртээд уншсан “Нобелийн лекц”-ийг орчуулснаа сонирхуулъя. Дагалдуулаад түүний хамгийн алдартай шүлгийн нэг “Алмаст бичсэн захиас”-ыг мөн яруу найрагч Б.Цэнддоогийн хөрвүүлгээр тавьсныг найраг шүлэгт дуртай хүмүүс сонирхоорой. Далимд хэлэхэд Шимборскагийн дээрх шүлгийн далд санаа, чухам цаанаа юу өгүүлэх гээд байгааг өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд утга зохиол судлаачид хоорондоо зөрөөтэй янз бүрээр тайлбарласан байх юм. Уншигч та ч бас өөрийн тайлбар гаргалгааг хэлж болох юм.

ОЛИМПИЙГ ЗЭРВЭСХЭН ХАРАХУЙ

Парисын Олимп өнөөдөр дуусч байна. Олимпийг ТВ-ээр зэрвэсхэн харлаа. Монгол хүний хувьд олимпод оролцсон монголынхоо спортын талаар загас шиг дуугүй өнгөрмөөргүй байна. Хэлэх үг байна. Хийх ажил их байна.

Үнэн

“Синдикат ярилцлага–Эксклюсив” 21 дэх дугаараа танд өргөн барьж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор рэппэр Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ уригдлаа. Нэвтрүүлгийг текст, видео хэлбэрээр уншиж, үзэхээр мульти форматаар оруулж буйг хүлээн авна уу!
#үнэн #эго #эрх чөлөө

АМЬД ТЕАТРЫН ТӨЛӨӨ АМЬДАРЧ ЯВАА ХҮН

Энэ өдрүүдэд "1984" жүжгээ үзэгчдэд хүргэж буй найруулагч Мягмарнарангийн Батболдын талаар бичсэн хөргийг хуваалцаж байна.
##театр ##гэмзэм ##theater

Энэ бол зүгээр л “Америк мөрөөдөл” юм  

Үнэндээ бидэнд авъяастай хүүхэд, залуучууд болгоныг уран бүтээлч болгоод байх зах зээл байхгүй

Г.Аюурзанын томьёолсон IDENTITY

-Сэргэн мандалтын замын зургаа сэргээж буй монгол хүн-
#ayurzana #mongolian secret history #монголын нууц товчоон #сэнгийн эрдэнэ

"INTERVIEW" СЭТГҮҮЛ | Я.БАЯРАА: УРАН ЗОХИОЛТОЙ ХОЛБООТОЙ УРАЛДААН ТЭМЦЭЭНЭЭ БОЛИОД ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЧИХААСАЙ

"Interview" сэтгүүлийн 24 дүгээр дугаарт сэтгүүлч Б.Алтанхуягтай ярилцсан "УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ" ярилцлагаасаа цувралаар хүргэж байна.
#баримтат уран зохиол #болор цом #яруу найраг #тэтгэлэг

"INTERVIEW" СЭТГҮҮЛ | Я.БАЯРАА: УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ

"Interview" сэтгүүлийн 24 дүгээр дугаарт сэтгүүлч Б.Алтанхуягтай ярилцсан "УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ" ярилцлагаасаа цувралаар хүргэж байна.
#баримтат уран зохиол #театрын шүүмж #п.батхуяг

БИТЛЗ ба АМЕРИК

Битлз хамтлаг байгуулагдснаас хойш 60 гаруй жилийн дараа эдүгээ 2023 оны 11-р сарын 2 -ны өдөр Битлзийн хамгийн сүүлд зохиосон “Now and Then - Одоо ба Тэр үе” хэмээх шинэ дууны клип гарлаа. Үнэхээр гайхалтай.

Монгол кино

“Синдикат ярилцлага–Эксклюсив” 18 дахь дугаараа танд өргөн барьж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор “The Filmbridge”, ”Mongol Films Distribution” компанийг үүсгэн байгуулагч Н.Цогтбаяр уригдлаа. Нэвтрүүлгийг текст, видео хэлбэрээр уншиж, үзэхээр мульти форматаар оруулж буйг хүлээн авна уу!
#кино #оскар #уран бүтээл

Д.Сумъяабазар хаашаа явав?

-Арслан цолонд ханалгүй аваргаа хүртэж, УИХ-ын гишүүнээ хаячихаад Хотын дарга болсон түүний амбиц “ногоон автобусны тендерт” хүрч тормозлов-
##хот

Төрт улсын нийслэл, Торгоны замын эхлэл Чан-ань хотоор аялахуй (бүрэн эхээр)

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс зарласан "Хятад орны хөгжил цэцэглэлт миний нүдээр" нийтлэлийн уралдаанд дэд байр эзэлсэн бичвэр

Монголын Нууц Товчоо

Эртний Грекийн утга зохиолын хамгийн эртний дурсгал болох Хомерийн Илиад, Одиссейгоос авахуулаад бөмбөрцөгийн бүхий л сонгодог зохиол, алдартай туулийг хэвлэн гаргадаг дэлхийн алдарт Penguin Classics хэвлэлийн газар “Монголын Нууц Товчоо”-г энэ онд хэвлэн гаргасан. Үүний орчуулгыг алдарт монголч эрдэмтэн Christopher P. Atwood орчуулсан билээ.
#монголын нууц товчоо

ТУРК КИНО

Ер нь Турк орон эртнээс баялаг түүхтэй ч орон юм, ​кино зохиол нь төрөл бүрийн сэдвээр сайн зохиомжтой сонирхолтой хэлбэрээр бичсэн байдаг тул кино урлаг нь амжилт олж байна даа. ​Сүүлийн жилүүдэд Туркийн кино урлаг өсөн дэвжиж дэлхийн тавцан дээр гарч байна шүү, үзэгчид ээ.

Театрын Оюун

Сүүлийн үед театрт янз бүрийн л жүжиг тавилаа. Харин үзэгчдийн сэтгэлд үлдэх бүтээл ховор байна. Найруулагчид маань зохиол, жүжигчин хоёроо сонгож чадаагүйгээс тэр болов уу. Ер нь тэгээд бид цөм даанч бага мэдэх юм даа. Мягмар Батбаяр хоёрыг жүжиг бичиж өгч байхад театрт мундаг байлаа. Бас авьяаслаг хоёр найруулагч бурхан болчихлоо доо.