Мэн-да Бэй лү 1221 онд бичигдсэн бол Нууц товчоо 1240 онд зохиогдсон. Эхнийх нь монголчуудыг мэддэггүй гадны өөр соёл иргэншлийн хүн нүдээр харсан үзсэнээ тэмдэглэсэн бол, дараагийнх нь монгол хүмүүс өөрснөө бүтээсэн. Хоёр эх сурвалжийн гол ялгаа энэ. Аль алин нь анхдагч эх сурвалж. "Хар татаарын товч" хэмээн анхлан нэрэлсэн зохиол нь гадны ажиглалт бол Нууц товчоо нь дотоод түүх. Давуу тал нь эхнийх нь бодит ажиглалт бол дараагийнх нь дэлгэрэнгүй угсаа, үйл явдал. Гэхдээ сул тал нь Мэн-да Бэй лү нь гадны нүдээр харсан өрөөсгөл шинжтэй бол Нууц товчоо домогжсон шинж асар их агуулсан.
Чойбалсангийн хамт “ардын” Монголын нэг эрин улиран одов. Тэрээр монголчуудын уламжлалтай холбоотой үндэстний дээдсийн сүүлчийн төлөөлөгч байсан бөгөөд монгол түмнийг нэгтгэхийг эрмэлзсэн сүүлчийн тэмцэгч байлаа. Ингээд хувьсгалын дараа өсч бойжсон, ард түмнийхээ түүхийг мэддэггүй, үндэсний соёлоо үгүйсгэдэг, зөвлөлтийн аль л базаахгүй загварыг үлгэр болгон хүмүүжсэн үеийнхэн болох жинхэнэ мангуурагчид засгийн эрхийг авлаа.
Алив дарангуйлын тогтолцоо өөртэй нь санал нийлээгүй хэсгийг алж хядахаас гадна өөрсдийгөө зөвтгөн эсрэг талаа урлаг утга зохиолоор дамжуулан гүтгэх хандлагатай байсан. Ялангуяа ХХ зуунаас кино, цирк, жүжиг болон уран зохиолоор дамжуулан “Үхсэн хүнээр үг хэлүүлэх”технологийн өргөн боломж нээгдлээ.
Ялангуяа шинжлэх ухааны бүтээлд эх сурвалжийн үнэн бодит эшлэл үгүй бол үнэ цэнгүй болдог. Эшлэл бол уг бүтээлийн үнэн зөвийн баталгаа болох төдийгүй өнөө үед энэ нь нэгэн зайлшгүй дагалдах соёл болон хөгжжээ. Эшлэл мөн оюуны өмчид хамаардаг. Хэдэн жилийн өмнө Колумбын их сургуулийн профессор эшлэлээс болж ажлаасаа халагдаж байв. Тэрээр өөрийн бүтээлдээ жагсаасан олон эшлэлийг бусдын олж илрүүлсэн зүйлсийг өөрөө олж мэдсэн маягтайгаар өөрөөсөө эшилснээр буруудсан. Оюутнууд нь матсан гэсэн.
Маргааш нь хэлэлцээрт гарын үсэг зурсан Бат-Үүл, Хөвсгөлийн өлсгөлөнг зогсоосон Зориг нарыг доктор Нэргүй урвагчаар зарлав. Тэрээр “Монголын жинхэнэ ардчилсан холбоо” гэдгийг байгуулсанд Жаргалсайхан тэргүүтэй хэсэг ардчилагчид дагалдсан юм. Гэвч удаан насалсангүй. Монголын ардчилсан холбоо үүнээс хойш ленинист хүчирхийллийн онолын баримжаанаасаа эгнэгт саллав.
Уулын өвгөн гэх террорист улс санаачлагчийн тухай домог ам дамжин яригддаг байсныг Хятад руу аялах замдаа сонссон Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номондоо хэлж бичүүлснээр Хасан ибн Саббахыг хүн төрлөхтөн мэдэх болжээ. Марко Пологийн хэлснээр Сабба шавь нартаа дарс, үзэсгэлэнт олон хури, хиймэл цэцэрлэг үзүүлж, энэ бол диваажин бөгөөд хэрэв тэд түүний хүслийг биелүүлбэл тийшээ очих болно гэж үнэмшүүлжээ.Ийнхүү цаашид 200 жил үргэлжлсэн аймшигт террорист байгууллага үүсгэн байгуулагдах гараа эхэлсэн гэдэг.