Наадмын нээлтийн хөтөлбөр
Наадмын нээлт их чухал болоод уджээ. Наамаар төсвөөс хамгийн их мөнгө гардаг хэсэг нь болоод нээлт их чухал бас хэн найруулах нь их өрсөлдөөнтэй болжээ. Би бас өөрийн хувилбарыг гаргалаа. Магадгүй эрх мэдэлтнүүдэд хүрээд би наадам найруулаад зогсож байх тийм сайхан баян өдөр ирэх ч юм билүү.
Наадмын нээлт их чухал болоод уджээ. Наамаар төсвөөс хамгийн их мөнгө гардаг хэсэг нь болоод нээлт их чухал бас хэн найруулах нь их өрсөлдөөнтэй болжээ. Би бас өөрийн хувилбарыг гаргалаа. Магадгүй эрх мэдэлтнүүдэд хүрээд би наадам найруулаад зогсож байх тийм сайхан баян өдөр ирэх ч юм билүү.
Ерөнхийлөгчийг нисдэг тэргээр стодионд буулгана. Лондонгын олимп дээр жээмс бонд буугаагүй юу. Манай ерөнхийлөгч ландгар амьтан шүү дээ. Би бас надад наадмын нээлт найруулах эрх өгсөн ерөнхийлөгчөө авч үзэх нь зүйтэй. Хотын даргаа морьтой оруулж ирнэ. Жоохон хиймэл сахал наагаал хэн ч харсан Чингис хаан байна гэж харна. Тэгээд гараа өргөөд сайхан мэндчлээд тойрноо. Дарга хүн шүү дээ. Тэгээд 76 гишүүн эхнэр хүүхдүүдээ дагуулаад намбайтал орж ирнээ. Тэд үндэсний хувцасаар гангардаг тул дээлтэй парад маягын юм байна. Ард түмэн тэднийг хичнээн сайхан хувцалсаныг харж баясана. Угаасаа төр түмэнээ авч яваа ард олноо баясгах үүрэгтэй. Ард түмэн баясуул тэд маань ч сайхан болоод ирнэ.
За тэгээд сангийн яамны сайд их хэмжээний мөнгө хоёр гартаа бариад наадамчин олонлуу мөнгөө цацсаар тойрох бол ардаас нь хуулийн сайд гав гинж барьсан байх бороохойгоо нөгөө гартаа атгасаар орж ирнэ. Өмнөө нэг гэмт этгээдийг чирж явах ба байн байн түүнийгээ бороохойдож гэмт этгээдэд ямар өршөөлгүй байгаагаа үзүүлнэ. Гадаад яамны сайд зөвхөн жуулчдын өмнө очиж яриа дэлгэж үзүүлнэ. Жуулчидтай их найрсаг байж байгаад ганц нэг этгээдийг цэнгэлдэхээс хөөж гаргана. Энэ нь манай төрийн хатуу чангыг харуулж буй хэрэг. Барилгын яамны сайд гарж ирэнгүүтээ ухасхийж ерөнхийлөгчийн зогсож үг хэлэх бөөрөнхий жижигхэн тавцанг газар дээр нь барьж үзүүлнээ. Хөдөлмөрийн яамны сайд зайлуул тэнд ажилаал байна. ТВ-нүүд түүнийг 30 минут дутамд гаргаж байхгүй бол зүгээр ажилтан гэж бодох аюултай.
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд бусад сайдуудыг ингэх хооронд гол микропоныг барьж хүн амаа хөгжилтэй байлгах үүднээс станд ап буюу яриагаар элгэлэж шоолж онигоо ярьж зогсох юм. Боловсролын сайд самбар шохой барин гарч ирж наадамчин олноос юм мэдэхгүй байрын хэдэн нөхдийг гаргаж ирж ойр зуур боловсрол олгоно. Энэ үед наадмын комисс Боловролын сайд юм мэдэхгүй байрын хүмүүс сонгохдоо сайд дарга нарыг мэдэлгүй сонгочих вий гэдэгт нарийн хяналт тавьж ажиллана. Боловсролын сайдын самбар зэрэг зүйлсийг Зам тээврийн сайд сайхан өргөөл тээвэрлээд явж байна. Самбар тээвэрлэхээ зогсонгуут бусад дарга нарыг хүсэлтээр нь үүрч тээвэрлэж болно. Энэ бол өөрийх нь дур.
Эрчим хүчний сайд лаа асаан гарч ирэх бөгөөд олны өмнө лааны галаа үлээн унтрааж кармаанаасаа гар чийдэн гаргаж ирж асааж хуучны юм ул болж байгааг товч бөгөөд тодорхой харуулана. Эрүүл мэндийн сайд хутга барин гарч ирэх бөгөөд шууд эрхий хуруугаа зүсэж цус гаргаад түүнийгээ эмчилж шархны лээнт наана. Ингээд үлдсэн 9 хуруугаа цэнгэлдэхийн өнгцөг булан бүрт очин хэрчиж эмчилж үзүүлнэ. Уул уурхайн сайд урьдчлан газар булсан мөнгийг тэмдэгний тусламжтайгаар олж яруу тодоор хүрз болон лоом ашиглан ухаж гаргаж ирж үзүүлнээ. Уурхайчны хөдөлмөр хүнд шүү. Түүний ухсан нүхнүүдийг Байгаль орчны сайд эргүүлэн булж явна. Энэ төрийн ажлын уялдаа холбоог харуулж буй хэлбэр юм.
Хүнс хөдөө аж ахуйн сайд их хэмжэээний хоолтой гарж ирж янз бүрээр идэж үзүүлнэ. Энэ үед төв микропоноор энэ бол хүнсний сайд шүү ийм хүнсүүдийг олдог юм сайн тайлбарлахгүй бол улсын мөнгө авилгалаар идэж байна гэж буруу ойлгохоос сэргийлэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн сайдыг ямар баалгаж шээлгэж үйлдэрлэж байна гэлтэй бишдээ. Зүгээр сайхан урьдчилан зассан нойтон элсэн дээр элдэв хэв гаргагчаар янз бүрийн юм хийж үзүүлнэ. Хөөрхөн тэрүүхэндээ тоглоод ч байгаам шиг сууж байх нь байшд. Батлан хамгаалахын сайд гар буу барин гарж ирж нэг тэрорист байрын этгээдийг буудаж ална. Тэр этгээдэд төрийн нарийнийг нь тоглуулнаа. Дарга бүхэн үүрэгтэй байвал сайн. Тэр мэдээж худлаагаасаа бөгөөд нөгөөх этгээд эргэн босож ирнэ. Ингээд тэр хоёр энэ үзэгдэлээ цэнгэлдэхийн өнцөг булан бүрт хийж үзүүлнэ.
Адаг сүүлд нь ерөнхий сайд гарч ирэн Их л ууртай зангарагтай байна. Ингээд хойноос гарч ирэх нөхрийг толгой түрүүгүй загнана. Тэр этгээд бол шадар сайд. Ингэснээр би бүгдийг удирддаг хүн шүү гэдгээ харуулах юм.
гоё
итгэл
hi
hi
nemeed
zochin
zochin
Зочин
Зочин
BAAGII
tsatska
Зочин
Зочин
Зочин
Зочин
итрохн
Зочин
he he
he he
Дүгнэлт
Зочин
Зочин
Зочин
Зочин
Үргэлжлэл
Гаамп аа?
Иргэн
Уншигч
Зочин
Зочин
Сур
unshigch
goyo
амжилт
амжилт
Зочин
Boldoo
Хашаа
Зочин
Зочин
munguu
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Erka
Зочин
Зочин
Зочин