Баатархуяг

@baatarhuyag
238
нийтлэл
10,580,430
уншигдсан
9,088
сэтгэгдэл


51-р эргэлт


“Х” парламент

Сонгуульд оролцоо ч үгүй, хаа хамаагүй найман жилийн өмнө улстөрөөс гарсан Ц.Элбэгдорж гэдэг “Зомби”-г босгоод С.Зоригийг хөнөөсөн хэргээр зодож харуулсаар МАН ялчихлаа шүү дээ! Үнэндээ АН-д зодуур даах нь Ц.Элбэгдорж л байсан хэрэг, өнөөх нь бас сөрөөд үзэлцээд байх юм, зүгээр нам жим хэвтчихсэн бол хамаг ажлыг нь нураахгүй юу. АН өөрөө хэт сул дорой байв, харин Ц.Элбэгдорж МАН-ын PR багт туслаад намаа унагачихлаа. Эцсийн эцэст тэр АН-ын үеэ өнгөрөөсөн хуучин улстөрч сонгуульд ямар падлийтай байсан бэ? Зүгээр л жүжиг шүү дээ!

Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа” буюу нисэж буй луу, гэтэгч бар...

АН-ын нэр дэвшилтэд хэдийгээр харьцангуй залуу хүмүүс орсон боловч түүнийгээ зөв таниулж чадсангүй. Хууччуулаас Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр л байсан. АН дахь нөлөөгөө хадгалах гэсэн хуучин улстөрчид Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуягийн гурвалсан тэмцэлд Лу.Гантөмөр сөхөрчихлөө. Тэр ерөөсөө удирдагч биш, харизм муутайг АН-ынхан өөрсдөө эртнээс тодорхойлж өөр хүн нэхэж байсан, тэр нь ч үнэн байж. Уг нь тэр хэнээс ч үл хамааран намаа удирдах байсан юм.

”Х” сонгууль...

Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт” бус “Шинэ эргэлт” хийжээ. Ордны эргэлт. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлээ нэмсэн Ерөнхий сайдын сууринаас тэр санаснаа хийж байна. Тэртээ 1930-аад онд амжилттай явж байснаа дарагдсан “Шинэ эргэлт”-ийн шинэ хувилбар. Л.Оюун-Эрдэнэ буруу ишилсэн сүх аятай системтэйгээ зөрчилдөж, хуучин системийг эвдэх гэж муйхарлан зүтгэсээр хууччуулын аргыг барж байна. Тэр системийн шинэтгэгч нэрээр түүхэн хүн болохоор шийдэв үү?

Намууд ба хамууд-2

Угаасаа эрх баригчид мөнгөөр ааглах учраас ийм босго тогтоосон. Гудамжныханд санхүүгийн боломж тун тааруу, дээрэс нь эдийн засаг ч сайнгүй байгаа тул сөрөг хүчнийг дэмждэг компаниуд хумсаа мэрж байгаа. Үүнийг МАН-ынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэд тэнэг биш, харин ч ухаалаг. Тиймээс тэд мөнгөөр бороожуулж байна. Гэхдээ мөнгө гэдэг тоотой л эд...