улстөр 2709 нийтлэл байна

Эвсэл гэж жинхэнэ утгаараа жишиг болохоор олон улсын практик бий

Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хороо УИХ дахь намын бүлэгтээ хандан парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөх, яриа хэлэлцээ явуулах үүрэг чиглэл өгөөд байна. Ер нь олон улсын жишиг, практик, туршлага, сургамж талаасаа манай улсад тусгаад авчих зүйл юу байгаа талаар News агентлагийн сурвалжлагч А.Тулгад зохиогчийн өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь (politics.news.mn, 2014.11.11) толилуулъя.
#улстөр #нийтлэл

Алдах эрхгүй ҮЗХ

АН-ын ҮЗХ ойрын үед гарцаагүй шаардлагаар хуралдацгааж, хэл үгээ ололцож, хариуцлагаа ухамсарлацгааж байна. Арга ч үгүй биз. Энэ байгууллага бол Монголын улс төрийн нэгэн том багана болох Ардчилсан намын эрх барих дээд байгууллага шүү дээ.
#улстөр #нийтлэл

Онд орохгүй Ерөнхий сайд

УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш өөртэй нь биш УИХ дахь эрээвэр хураавруудтай эвсэн засаг байгуулсан Н.Алтанхуягийг унагах МАН-ын эн тэргүүний зорилтыг АН-ын гишүүд бахтай гүйцэлдүүлж өглөө.
#улстөр #нийтлэл

З.Энхболд бол АН-даа л “С.Баяр”

АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг ярилцлага өгчээ. Хэлж, ярьсан нь харьцангуй эрүүл энэ залуу улстөрчийн ярилцлагын нэг хэсэгт үнэндээ ой гутав. Нам бус надад төрүүлсэн тэрхүү мэдрэмж АН-д улстөрийн карьер хөөж яваа олон залуусыг урмыг хугалсан биз ээ.
#улстөр #нийтлэл

АН-ын ҮЗХ-ны хуралд хаяглах сэдэл

Загатнаад байсан газар ёстой нэг олоод маажчих шиг болдог байгаа. Сэтгэл ханаж байна гэж жигтэйхэн энэ үгийг сонсоод.
#улстөр #нийтлэл

“Алтангадас”-ынхнаас Ерөнхий сайдын тамгыг харамлах шалтгаан байна

“Алтангадас” фракцийнхнаас болдогсон бол Ерөнхий сайдын тамгыг аваад зугтчихмаар байна. Асуудал Р.Амаржаргалдаа бус “Алтангадасынх бус” байхдаа болоод явчихлаа. Өнөөдөр “Салхи эргэлээ”, “ҮЗХ Ч.Сайханбилэгийг сонгох нь” гэсэн мэдээлэл чих халууцуулж өнжив.
#улстөр #нийтлэл

Гацаанаас хайсан гарц

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигчээ гаргаж чадаагүй л байна.
#улстөр #нийтлэл

Амь мултрах алтан боломж

Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорлоо. Хүн нь л Н.Алтанхуяг болохоос биш огцорлоо л гэдэг, томилогдлоо л гэдэг байдаг л нэг албан тушаал. Өчүүхэн би гэхэд сэтгүүлчээр ажилласан хугацаандаа энэ “Алиа Данзан”-тай нийлүүлээд есөн Ерөнхий сайд огцрохыг үзсэн байх юм.
#улстөр #нийтлэл

Р.Амаржаргал Ерөнхий сайд болох нь яагаад ашигтай гэж?

Энэ бол улс орны нийтлэг эрх ашигт хамгийн зөв сонголт байж болох юм. Ерөнхий сайдад нэр дэвшигч бүрт өөр, өөрийн шалтгаан, үндэслэл, эрх ашиг буй. Тэртээх он жилүүдэд С.Зориг агсан “Эрх ашгаа эрэмбэлэх хэрэгтэй, эсвээс дампуурч ялзарна. Нэгдүгээрт, Үндэсний эрх ашиг, Хоёрдугаарт, төр, засгийн эрх ашиг, Гуравдугаарт, нам, бүлгийн эрх ашиг, Дөрөвдүгээрт, хувийн эрх ашиг” хэмээсэн байдаг.
#улстөр #нийтлэл

Л.Гантөмөрийг Ерөнхий сайд болгочих, Ардчилсан нам гоё харагдана!

ҮЗХ-ноос өгсөн үүрэг даалгаврын дагуу өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ гаргаж ирэх ёстой байсан Ардчилсан намын бүлэг хуралдаж чадсангүй. Учир нь тус нам доторх бүлэг фракциудын дотор энэ талаар ямар нэг тохироо, зөвшилцөл явсангүй.
#улстөр #нийтлэл

Гацаанаас гал дөлтэй залуу үеэ оруулж ирж гарцгаая

“Хаалга тэр бүр өөрөө онгойдоггүй юм шүү. Нээгдсэн үед нь босго даваад орохоос бүү айж бай” гэж улс төрийн нэгэн том зүтгэлтэн надад хэлж байж билээ. Тэр эрхэм өөрийнх нь өмнө хаалга онгойх тоолон орж байсан.
#улстөр #нийтлэл

Н.Алтанхуягаас Ардчилсан намд сургамж үлдэг

Засаг унаснаас хойш хүмүүсийн сэтгэлийг дараагийн Ерөнхий сайд хэн байх юм вэ? гэдэг асуулт маш ихээр гижигдээд байгаа бололтой.
#улстөр #нийтлэл

Шинэ засаг ба нүүрэлсэн хямрал

Засгийн газар онхолдчихлоо. Хэн зөвтэй буруутайг тоочоод ч яахав. Монголд ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээл нэвтэрснээс хойшхи 13 дахь Засгийн газар томилогдон ажиллах нь тодорхой боллоо.
#улстөр #нийтлэл

Н.Алтанхуяг огцровч “Г.Дэнзэн, Ч.Сайнбилэг нарын хэрэг” хэвээрээ

АН-ын ҮЗХ Ерөнхий сайдаас огцорсон намын даргаа үлдээх үү, үдэх үү гэдгээ шийдэх гэж байна. Энд нэг зүйлийг хатуу сануулахад Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцровч “Г.Дэнзэнгийн хэрэг” хэвээрээ, хуулийн дагуу шийдэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэн гэдэг хувь хүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогч буруутсанаар Г.Дэнзэнд холбогдох хэрэг замхрах ёсгүй.
#улстөр #нийтлэл

Засгаа огцруулах, морио юүвлэх хоёр ижил

Монгол хүн морио хэдийд юүвэлдэг вэ? Унаж яваа унаа нь сульдсан тохиолдолд юүвэлдэг. Шинээр унах ажнайгаа сонгож, гартаа бат оруулсан цагтаа эцэж цуцсан морио тавьж амраадаг. Унаж явсан мориныхоо зоо нурууг илбэж, “Чи минь их зүтгэсэн дээ.
#улстөр #нийтлэл

Цагаан халатны эрэлд

АН-ын хууч сэдрэв. Өөрсдийнхөө өвчнийг мэдсээр, ярьсаар, “сэргийлсээр” байсан атлаа аргагүй сурснаараа хатгалгаа авав. Хорин жил гудамжинд “ноцолдсоны үрээр” арайхийн Төрийн ордонд орж ирээд байгуулсан Засгийн газраа аанай л өөрсдөө шороотой хутгав.
#улстөр #нийтлэл

Засаг огцров

Маргааш болох октябрийн баярын мэнд. Намын зэвэргэн өдрүүд солигдож, улстөрийн тэргэнцэр харжга яржга санжиганасаар боржуур даван харайгаад буулаа. Одоо шалбаагаа туучаад цаана нь гарчуул дараагийн ерөнхий сайдаа сайхан муулы. Сэдэвтэй болох нь байна шүү дээ. Харин сая юу юу болоод өнгөрчив.
#улстөр #нийтлэл

Ардчилсан нам дахиж засаглахгүй

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр жил гурван сар засаглаад огцров. Санал хураалтад УИХ-ын 66 гишүүн оролцсоноос 36 нь буюу 54,5 хувийн саналаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
#улстөр #нийтлэл

Б.Чимид: Энэ бүгдийг хэлэх цаг нь болжээ

Үндсэн хуулийн ой тохиох бүрт сэтгүүлчид Б.Чимид гуайн эрэлд гардаг байлаа. Үндсэн хуулийн эхийг барьж, 20 гаруй жил түүнийгээ манаж, соён гэгээрүүлж ирсэн, дээр нь “мөлжүүр”-тэй ярьдаг учраас тэр юм. Ялангуяа, Үндсэн хуулийн өдрөөр үгийг нь сонсох ёстой хүмүүсийн ноён оргил нь Б.Чимид ашсан байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.
#улстөр #нийтлэл

Могойд барьдаг мод нь байсан Монголбанк мугуйд улстөрчдийн нүдүүр нь болжээ

Монгол­банк гэж айл манай биш хүний юм шиг нүдний үзүүрт байх болжээ. Амтай болгон загнан зангаж, аль таарснаа самарч явдаг аман популистууд ч чичилж байх болов. Үнэн хэрэгтээ хэн хүнгүй л санхүүгийн бэрхшээл дунд тэлчилж байна. Гэхдээ энэ зүдгүүр маань ганцхан төв банкнаас болоод байгаа хэрэг үү.
#улстөр #нийтлэл

Ардчиллаас урваж АН-д үнэнч үлддэггүй юм шүү, АН-ын бүлгийнхээн!

УИХ-ын 76 гишүүн, түүний дотроос АН-ын бүлгийн 35 гишүүнд хандаж яаран хэлэх үг байна. Энэ үг Эрхэм гишүүн таны хурууны өндөг кноп дарахад нөлөөлөх эсэх нь таны хэрэг. Харин энэ кнопоор ирээдүйн улс төрийн карьераа тодорхойлж байгаа юм шүү.
#улстөр #нийтлэл

“Ардчилсан” намынхандаа “БАЯРЛАЛАА”

“Ардчилсан нам сөнөж байна” гэсэн мессеж миний утсанд ирлээ. Хариу бичих үгээр энэ нийтлэлээр дайхаар шийдэв. Уучлаарай, Та бүхэнд “Хохь чинь” гэж хэлье.
#улстөр #нийтлэл

Л.Гансүх ба “Нүүрс”

Хорин дөрвөн жилийн өмнө монголчууд бие биедээ илүү хайртай байж. Хэтэрхий цөөхүүлээ байсан. 1987 онд Монголын хоёр сая дахь иргэн төрж, “цөөхөн монголчууд олуулаа болох нь” хэмээн бөөн баяр болж байж билээ. Харин удахгүй гурван сая дахь иргэнээ шинэ оны босгон дээр авна.
#улстөр #нийтлэл

Өвлийн зэврүүн өдрүүд

Улс төр байнга шинэ юм моодонд оруулж байх юм даа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л түгжилдэх гэж байна. Бие биенээ баруун солгойгүй түгжилдээл сайхан гарууд. Сандал суудлын төлөө манай дарга нар бие биенээ түгжилдсэн арвин туршлагатай болсон улс шүү дээ. Араас нь түгжилдэх бэтгий хэл нэгнээ хэвлэлийн камерын өмнө улаан нүүрлүү нь дэлсээд унагаадаг улс шүү дээ. Юун тэр салаавч малаавч цаашаа бүүр.
#улстөр #нийтлэл

Засгийн газар огцрох уу, үгүй юу

Ерөнхий сайд нь огцорвол кабинет нь тэр чигээрээ огцордог нь хууль. Огцруулахын төлөө үнэндээ МАН, АН-гүй явж байна. МАН-аас УИХ-д суудаг 26 гишүүний зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа. Эдгээр 26 дээр нэмэгдэж Ж.Батзандан, Л.Цог нар хүчээ өгөв. Ингээд 28-уулаа боллоо.
#улстөр #нийтлэл

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Н.Алтанхуяг нэлээд “нохой зальтай” хүн юм

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өчигдөр “2-р суваг” телевизийн “Ярилцах танхим”-д уригдан сэтгүүлч У.Оргилмаатай цаг үеийн асуудлаар ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.
#улстөр #нийтлэл

Үүрдийн нөхөр, дайсан байдаггүй

БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлж байгаад эх орондоо ирсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дахин олон нийтийн өмнө гарав. Тэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай хамт төрийн ордонд мэдэгдэл хийж, хоёр намын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний асуудлаар Ардчилсан намын гишүүдийн/намын даргын бус/ байр суурьт хүндэтгэлтэй хандана, шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хийхэд бэлэн гэдгээ хэллээ.
#улстөр #нийтлэл

Удвал “тагнуул” барив

Улсын хэмжээнд олон тагнуулыг илрүүлж, баривчлах ажиллагаа үргэлжилсээр байна. Улс эх оронд ноцтой хохирол учруулж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тагнуулуудыг хайр найргүй байцааж, шөнө дөлөөр саатуулж, улмаар олон нийтэд зарлан жигшүүлэх ажиллагаа тун амжилттай явагдаж байна.
#улстөр #нийтлэл

Санхүүгийн өршөөл

Компаниуд татвар, санхүүгийн өршөөл үзүүлэхийг хүлээж байна. Бүр зунаас. Учир нь зургадугаар сард Засгийн газар ”Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
#улстөр #нийтлэл