Ардчиллаас урваж АН-д үнэнч үлддэггүй юм шүү, АН-ын бүлгийнхээн!
УИХ-ын 76 гишүүн, түүний дотроос АН-ын бүлгийн 35 гишүүнд хандаж яаран хэлэх үг байна. Энэ үг Эрхэм гишүүн таны хурууны өндөг кноп дарахад нөлөөлөх эсэх нь таны хэрэг. Харин энэ кнопоор ирээдүйн улс төрийн карьераа тодорхойлж байгаа юм шүү.
-Ерөнхий сайд аа, Г.Дэнзэн, Л.Гансүх нарынхаа “хэргийг” тайлбарлачихаад нь суудалдаа үлдэх тохироогоо хий!-
УИХ-ын 76 гишүүн, түүний дотроос АН-ын бүлгийн 35 гишүүнд хандаж яаран хэлэх үг байна. Энэ үг Эрхэм гишүүн таны хурууны өндөг кноп дарахад нөлөөлөх эсэх нь таны хэрэг. Харин энэ кнопоор ирээдүйн улс төрийн карьераа тодорхойлж байгаа юм шүү. Энэ бол сонгогч бидний хэрэг. Өчигдөр оройжин Төрийн ордонд Ерөнхий сайдыг огцруулах эсэх талаар санал өгөхийн өмнөх элдэв тохироо үргэлжиллээ. Та ямар ч амлалт өгчихсөн байлаа гэсэн “хаалтын гэрээ” гэгч шиг хатуу үүрэг хүлээхгүй. Сонгогчдын итгэлийг тээж олж авсан УИХ-ын гишүүний дархан эрхээ эдэлж байгаагаа ухамсарлан өөрийн үзэл бодлоосоо урвалгүй хурууны өндөгөө саналын товчлуурт итгэлтэй хүргэн Ерөнхий сайдыг огцруулах эсэхээ шийднэ. Энэ бол таны Монгол төрийг түшилцэж яваагийн үүрэг, хариуцлага хийгээд бүрэн эрхийн нэгдэл билээ. Харин “Ардчиллаас урваж АН-д үнэнч үлддэггүй юм шүү, АН-ын гишүүд ээ” хэмээн тус бүлгийн 35 гишүүнд сануулъя. Таныг сонгосон тойргийн чинь сонгогч нэр нь аль талд гарах бол гээд нүд салгалгүй ширтэж байна.
УИХ анх удаа Сангийн сайдгүйгээр төсвөө хэлэлцэж, Сангийн сайдыг “орлож” буй Ерөнхий сайдыг огцруулах гэж байх юм. Тэр огцорсон ч хариуцлага хүлээхгүй “улс төрийн хариуцлага хүлээж байна” гээд л яваад өгнө. Энэ л хамгийн харамсалтай бөгөөд ардчиллыг уландаа гишгэж буй хэрэг юм.
Гэтэл “даарин дээр давс” нэмэх тунг хэн тааруулсныг бүү мэд. Ямартай ч АТГ Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн талаар мэдээлэл хийж баталгаажуулж өглөө. Энэ нь ч зөв. Ерөнхий сайдаа ахлах зөвлөхтэй нь гүтгэчихээд ч байгаа юм уу, тодорхойгүй нөхцөл байдал үүсч байтал огцорчихвол аягүй бол орчин цагийн хэлмэгдүүлэлт гэгч болоод цагаатгалын нөхөн олговор нэхээд суучихна. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнг сонсох ёстой байсан ч хэлэлцсэнгүй. Хөөрхий тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар намын дарга, Ерөнхий сайдтайгаа холбоотой тэрхүү “нүгэл”-ийг яаж хэлэлцэнэ ээ гэхээс халширч “Хуралдаанд оролцох гишүүдийн гар дээр аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүгнэлт бүхий 40 хуудас материал тараагдаагүй байна. Тиймээс бэлтгэлээ хангаагүй тул энэ удаад хэлэлцэх боломжгүй болоод байна” гэсхийгээд аргалж байв.
Азаар Д.Гарамгайбаатарыг Н.Алтанхуягаас аврах мэт МАН-ын бүлгийнхэн мэдээлэл хийж “Эрдэнэс-Тавантолгой” компанид хийсэн ажлын хэсгийн шалгалтын талаар танилцууллаа. Өнгөрсөн тавдугаар сарын 24-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанид шалгалт явуулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахлан шалгалт явуулсан байна. Шалгалтаар төрийн өмчийн тус компанид олон ноцтой зөрчил илэрчээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа “Төрийн өмчийн оролцоотой компаниудад хууль, хяналт хэрэгжихээ байсан үйлдлүүд их байгааг энэ шалгалтаар нотоллоо. Ялангуяа санхүүгийн тайлан нь маш будлиантай байдаг юм байна. Ер нь төрийн өмчийн компаниуд их үрэлгэн байна. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Улаанбаатар дахь оффист л гэхэд нийт 123 хүн ажиллаж байна. Тэд нар нь бүгд сонгуулийн дараа хэн нэгний шахаасаар орсон хүмүүс. Тэр хэрээр үргүй зардал их гарч байгаа нь санхүүгийн аудитын шалгалтаар нотлогдсон” гээд орон даяар зарлачихлаа.
Мөн тус компани нь Төрийн өмчийнх мөртлөө Төрийн өмчийн хорооны хяналтанд байдаггүй аж. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэнд “Говь повер” компанийн тендерийг хүчингүй болгосонтой холбоотойгоор тус компаниас хөрөнгө оруулалт хийсэн хэмээн долоон тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилж, үүнийг нь шүүхийн явцад хоёр тал харилцан тохиролцоод 4,7 тэрбумыг “ЭрдэнэсТавантолгой” компаниас “Говь повер” ХХК-д шилжүүлж байжээ.
Энэ хэргийн баримт цуглаад байхад Ерөнхий сайд та “Би л Ерөнхий сайд байх ёстой” гэж зүтгэсээр байх нь ардчиллыг аварч байгаа хэрэг үү. Аль эсвэл авсалж байгаа нь энэ үү. АН-ын бүлгийн гишүүд намын эв нэгдэл, үзэл баримтлалдаа үнэнч байх, улс төрийн учир шалтгаанаар “хайрцаглагдсан” гэхчлэн ямар ч байсан намын дарга, Ерөнхий сайдаа өмөөрсөн дүр эсгэж огцруулахгүй байх санал өгч болно. Гэвч энэ нь Н.Алтанхуягтай хамт ардчиллыг авсалсан хэрэг болно гэдгийг сонгогчид анхааралтай ажиглаж байгаа. Хөөрхий, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд сэтгэлийн шархтай, дотроо бэтэгтэй мэт шаналан байж ардчиллын үнэт зүйл, АН-ын үзэл баримтлалыг уландаа гишгээд Ерөнхий сайдыг хэвээр үлдээсэн ч дэндүү ноцтой, олон талт баримт байсаар байтал ийм шийдвэр гаргалаа шүү гэдгээ өнөөдөр кноп дарж Н.Алтанхуягийн хувь заяаг шийдэхийн өмнө анхааралтай бодож үзээсэй гэдгийг энэ эгзэгтэй мөчид сануулж байна.
Зочин
Hun
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch
Зочин
Зочин
ккк
Зочин
Зочин
zochin
Зочин
aso
Зочин
del
Зочин
naraa
124578999
Зочин
зочин
Zochin
Zochin
Zochin
Uugan gishuun
zochin
ugaadas doloogchid
Зочин