Засгаа огцруулах, морио юүвлэх хоёр ижил
Монгол хүн морио хэдийд юүвэлдэг вэ? Унаж яваа унаа нь сульдсан тохиолдолд юүвэлдэг. Шинээр унах ажнайгаа сонгож, гартаа бат оруулсан цагтаа эцэж цуцсан морио тавьж амраадаг. Унаж явсан мориныхоо зоо нурууг илбэж, “Чи минь их зүтгэсэн дээ.
Монгол хүн морио хэдийд юүвэлдэг вэ? Унаж яваа унаа нь сульдсан тохиолдолд юүвэлдэг. Шинээр унах ажнайгаа сонгож, гартаа бат оруулсан цагтаа эцэж цуцсан морио тавьж амраадаг. Унаж явсан мориныхоо зоо нурууг илбэж, “Чи минь их зүтгэсэн дээ. Аргагүй чиний минь хүч мөхөстлөө” хэмээн талархана уу гэхээс унаж эдэлсэн хүлгээ элдвээр муулдаггүй. Унаж явсан мориноос нь юүвэлж унах морь нь илүү хурдаар хол давхиж чадах эсэхийг мэдсэн цагт морио юүвэлдэг. Унаж яваагаасаа давуугүй морь сольж унаад ашиг гарахгүй, илүү дэмий ажил удна. Бүр дор морин дээр мордчихвол хохирно. Чингэхээр морио юүвэлнэ гэдэг цуцсан морио амар байсан эрч хүчтэй хүлгээр дээрдүүлж, улам хурдаар, улам хол давхина гэсэн үг. Морио юүвэлнэ гэдэг иймхэн энгийн учиртай.
Засгаа огцруулна гэдэг монгол хүн морио юүвэлж буй хэрэг юм аа даа янз нь. Ерөнхий сайдаа огцруулна гэдэг ч мөн ижил. Огцруулж буй ерөнхий сайдаасаа ухаантай, эрч хүчтэй “уулын бугаа” олж хараагүй байж, Н.Алтанхуяг гэдэг бухаа яаран хаячихав уу даа яав. Н.Алтанхуяг бол сольшгүй сайн ерөнхий сайд биш. Гэхдээ гол учир нь дээрдүүлэхгүй аваас солиод ямар ч ашиггүй. Илүү хурд, илүү холын тэнхээ гаргаж чадах Засгийн газар, ерөнхий сайдаа олж тогтоосон хойноо “морио” юүвлэх буюу засгаа солих асуудлаа тавимаар юмсанж.
Н.Алтанхуягийг огцруулснаар ганцхан ашиг гарна. Тэр ашиг нь юу вэ гэвэл ерөнхий сайд болох гэж бөгс нь загатнасан хүмүүсээс ганцхны нь бөгсний хорхой тайвширна. Үүнээс өөр улс төр, эдийн засгийн гэх ямар ч ахиц гарахгүй. Ерөнхий сайдын орон тоо ганцхан юм чинь бусад хорхойсогчдын бөгсний загатнаа хэвээр үлдэх агаад тэд мөн цаашдаа шинээр ерөнхий сайд бологчийг түлхэн унагаах тэмцэлдээ орно.
Шинэ ерөнхий сайдаа томилох гэж, шинэ танхимаа бүрдүүлэх гэж татвар төлөгчдийн жоохон мөнгийг хэдэн сар дэмий үрэхээс өөр юу ч гарахгүй л бол уу. Хоосорсон дээрээ бүр хоосрох нүхээ малтлаа. Р.Амаржаргал Ж.Батзандан гэх мэт олон хүний бөгсний хорхой мөн ч их язганаж байх шиг. Хөөрхий тэдний аль нэгийг ерөнхий сайд болгоод түргэн амраагаад өгөөсэй. Ийм их эрсдэлтэй үед ерөнхий сайдын сэнтийн дээр хоёр жил залраад үзэг. Хорхой нь жаахан дарагдаж юу магад. Тэртэй тэргүй ерөнхий сайд шинэчлэгдсэнээр хөрөнгө мөнгө нэг ч төгрөгөөр арвижихгүй, ерөнхий сайд шинэчлэгдсэнээр гадаад хөрөнгө оруулалт хорогдоно уу гэхээс өсөхгүй, доллар чангарсаар, төгрөг суларсаар л байх болно. МАН-аас С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, Ё.Отгонбаяр нарыг Засагт бүгдийг оруулж сайд болгоод ч гадаад дотоод бэрхшээлийг сэвхийтэл өргөөд босож чадахгүй. МАНАН татууллаа гэж Хятад баярлаад манай нүүрсний үнийг нэмэхгүй. Н.Алтанхуягийн багаас тасархай илүү эрч хүч, ухаан овсгоотой баг хаана, аль аль намд байна? Өөрөөр хэлбэл унах морио шилсний дараа унаж яваагаа юүвэлдэг байж.
2008 оны сонгуулиар 5 хүний алтан амиар олонх болсон одоогийн МАН-д хилэгнэсэн сонгогчдын давалгаа цагаан байшинг шатааж, өчнөөн цагдаа, төчнөөн залуус бүх насаараа эрэмдэг зэрэмдэг болсон. Цаашид нийгмийн хуйларсан хямраан, хүчтэй сөрөг хүчин болсон АН-тай хүч хавсарвал ёр нь орж, ёдор нь гозойх болсноо ухаарсан МАН-ынхан АН-ыг урьж, стандарт бус Засаг гэгчийг байгуулж амь мултарснаа эдүгээ юм л бол гавъяа мэтээр магтаж дургүй хүргэдэг. Луйвар аллагаар Төрийн эрх авсан С.Баярын хоолойд хутаг тавьж, хонгонд жад тулгасан тул тэр бээр нөмөрсөн аюулаас айхдаа цөөнхийг хань татахаас ондоо гарцгүй болсон. Үүнийг нийгэм даяараа андахгүй.
2008 оны долдугаар сарын цус нулимс хатаагүй байхад албан тушаалд нугасгүй Н.Алтанхуяг, С.Баярцогт мэт нь бид л Засагт орж байвал 5 хүний алтан амь юу ч биш гээд шууд МАН-тай хамтарч, олон зуун мянган сонгогчийн итгэлээр хүчтэй цөөнх болгосон чухал даалгаврыг Тэргүүн дэд сайдын, Сангийн сайдын сэнтийгээр наймаалцаж, парламентын тэнцвэрийг алдагдуулж байсан. Албан тушаалын энэхүү дүүрчихсэн дуршил АН-ын төдийгүй Монгол төрийн шившиг болсон билээ. Хүчтэй сөрөг хүчин болсон АН долдугаар сарын үймээнд цочирдсон нийгэмтэйгээ хүч хавсраад 5 залуугынхаа амийг нэхсэн бол гэмт этгээд илрэх байв. Эдүгээ хичнээн гайхуулаад стандарт бус Засагт урьсан уриулсан хоёрын паян далдлах аргагүй нүгэл болж түүхэнд үлдсэн билээ. Худал суртлаар хичнээн гуадаад олон нийтийн итгэл үнэмшлийг эргүүлнэ гэж байдаггүй юм.
Албан тушаалд ичгүүргүй тэмүүлдэг ад албинтай хорхой нь АН-ыг баллаж байна. Мордохын хазгай гэж АН-ынхан 2012 онд олон суудал авмагцаа л бүгд ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд болох гэж ухаангүй зүтгэсэн шүү дээ. Ичиж нэрэлхэхээ ч тоогоогүй. Тэгээд яасан. Бараг бүх сайд давхар дээл өмссөн. Мордохын хазгай буюу годройтон ойчих эхний алдаа чинь энэ. Н.Алтанхуяг бусадтайгаа ав адилхан албан тушаалын хэнээтэн шүү дээ. Түрүүчийн Засгийн газрын үед тэр л хамтрах цагаан дарцаг толгой дээрээ барьсаар МАН-д мөргөж, сонгогч олноос даалгасан цөөнхийн хариуцлагатай үүргийг худалдсан. Сангийн сайд ч болсон, Тэргүүн шадар сайд ч болсон. Эдүгээ МАН-ынхан түүнийг хамтарсангүй гэж зэвүүрхдэг нь аргагүй талтай.
Бас хажууд нь ардчилсан гэх Ерөнхийлөгч нь Үндсэн хуулинд Р.Гончигдорж, Н.Энхбаяр нарын шургуулсан УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашиж болно гэсэн заалтыг хөндөөгүй атлаа байн байн давхар дээлийн асуудал босгож албан тушаалын хэнээтэн гишүүдийнхээ өвчнийг хөдөлгөж хооронд нь уралцуулаад байх юм. Ядахад яр гэхчээр яаж байгаа нь тэр вэ.
Улс эх орны хөгжлийг урагш хуруу ч болохноо ахиулахад нэмэр болохыг хүсдэггүй зөвхөн огцруулахдаа гаажтай сөрөг хүчин ард түмэнд ямар ч хаялгагүйг ойлгов. Тийм сөрөг хүчин нурааж бусниулж хөрөнгө мөнгө л шавхах аж. Хойшид сонгогчид цөөнхийн ур чадвар үр өгөөжийг нарийн шүүлтүүрээр шүүж сурах хэрэгтэй болох нь ээ.
Сольж унавал эрч хүчээр илүүрхэх хурдан ажнай адуун сүрэгт нь байхгүй цагт унаж яваагаа голж хаяад яах билээ. Явгарснаас Н.Алтанхуягтайгаа сажалдаг байж хэмээн амаа барихгүй л бол яамай сан. Тэртээ дээр харанхуй тэнгэрт ганцхан сэнтий гэрэлтэж байна. Хяслантай нь хоёр биш ганцхан сэнтий. Өндөрт наран мэт гэрлээр цацрагч ганц сэнтий өөд АН-ынхан ухаан мэдрэлгүй уралцаж эхлэв. Бүгдээрээ сайд болох гэсэн дон чинь л та нарыг алж байна даа.
2014-11-06
Зочин
Зочин
Монгол хэлний толь
bavuu
Зочин
MONGOL
Зочин
Зочин
ыыы
:До
Зочин
sana
Зочин
Рийчэр
Залуус
Зочин
манай нутагт морио юүлэх гэж ярьдаг ш дээ
Зочин
we
Зочин
.......
юувэлэх юүлэх
нямаагиин чоижилжав увс аимаг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
xaxaxa
Зочин
иргэн
бичиг үл мэдэгч
Ajaa taij
Зочин
Мэдээ
Зочин
unshigch
Зочин
Зочин
Зочин
Овоо
ман
Л.Бямбажаргал МСДН-н ЕНБ дарга асан
Д.Арвин УИХ гишүүн
Д.Арвин УИХ гишүүн
Зочин
Зочин
Ц
Баагий
Зочин