УИХ-ын эхний шаардлага бол Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Эрүүгийн хуулийн 13.14-ийг хүчингүй болгох. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах буюу хүний алдагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах, ял, хариуцлага оногдуулах бол хоёр дахь шатны асуудал. Энэ хоёрыг нэгэн зэрэг, нэг амьсгаагаар хийх боломжгүй юм.
Х.Баттулга, С.Баярцогт хоёрын дунд гаталж барахгүй гол, давж гарахгүй даваа хэдийн бий болсон. Дээр нь нам дотор хэн хэнийг нь дагадаг хүчтэй бүлэг, фракциуд бий. Намын дарга О.Цогтгэрэл өөрөө ч хажууд нь жулдана. Ийм хоёр хүн, эсвэл төлөөний хүн нь төв аппарат, удирдах бүтцэд ороод ирэхээр нам доторх фракциуд нь дагаад идэвхжих нь зүй. Нөгөө “шуудайд хийсэн үхрийн эвэр”-үүд дахин харгалдаж эхэлнэ.
Өмнөх хэлэлцүүлгүүд дээр "Үндсэн хуульд эгүүлэн татах заалт байгаа боловч процесс нь алга" гээд шогшроод байцгаасан. Одоо УИХ өөрөө тэр процессийг нь хуульчлах үүрэгтэй боллоо.
Гудамжинд гараад хашгираад үз, “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол, тэр нь шүүхээр тогтоогдсон байсан ч эгүүлэн татаж болохгүй. Энэ бол парламентын дархлаа юм” гээд. Захын нохой инээх байлгүй. Үүнийг парламентын дархлаа биш, дарангуйлал гэнэ.
Хууль цааз, ёс суртахуун, ер юу ч үйлчилдэггүй, гишүүний бүрэн эрх гэдгээр хамгаалагдсан нийгмийн каст гарч ирж байгаа юм байна. Тийм болохоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг заавал ч үгүй хэлэлцэх, батлах ёстой юм байна гэж л харагдаж байна.
Ямар нэг төсөл, хөтөлбөрийн ард дандаа тэрийг хэрэгжүүлж, зохион байгуулж байгаа хүмүүсийн хувийн ашиг сонирхол түрүүлж явдаг юм байна. Бид энэ хүмүүсийн эрх ашгийг хангах гэж хөдөлмөрлөөгүй биз дээ
Өмнөх Засгийн газруудын үед хийгдсэн хулгай луйвар, улс төрчдийн хуурамч баг энэ засгийн үед хуулагдав. Хэрэв Г.Занданшатар гэдэг хүн Засгийн газрын тэргүүн байгаагүй бол, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилоогүй бол, хулгайд алдагдсан Бортээгийн ордын төрд буцааж аваагүй бол, ерөөсөө энэ бүхний төлөө зориглож хөдлөөгүй бол иргэд, олон нийт Л.Оюун-Эрдэнийн засаглалын үеийнх шиг харанхуй хөшгин дунд дахиад гурван жил хоригдох байв.