“Алтангадас”-ынхнаас Ерөнхий сайдын тамгыг харамлах шалтгаан байна
“Алтангадас” фракцийнхнаас болдогсон бол Ерөнхий сайдын тамгыг аваад зугтчихмаар байна. Асуудал Р.Амаржаргалдаа бус “Алтангадасынх бус” байхдаа болоод явчихлаа. Өнөөдөр “Салхи эргэлээ”, “ҮЗХ Ч.Сайханбилэгийг сонгох нь” гэсэн мэдээлэл чих халууцуулж өнжив.
“Алтангадас” фракцийнхнаас болдогсон бол Ерөнхий сайдын тамгыг аваад зугтчихмаар байна. Асуудал Р.Амаржаргалдаа бус “Алтангадасынх бус” байхдаа болоод явчихлаа. Өнөөдөр “Салхи эргэлээ”, “ҮЗХ Ч.Сайханбилэгийг сонгох нь” гэсэн мэдээлэл чих халууцуулж өнжив.
Энэ бүхний цаана яагаад заавал “Алтангадас” фракцийнхан Н.Алтанхуягийн орыг залгах ёстой юм бэ. Н.Алтанхуяг юу өвлүүлсэн болоод УИХ дахь бүлгийн шийдвэрийг ч үл тоон Ерөнхий сайдын суудалд улайран шунана вэ гэдгийг гайхах.
Дараагийн Ерөнхий сайдаар “Алтангадасчин” томилохын шалтгаан нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хууль зөрчсөн үйлдлүүдийг нуун дарагдуулах, улс төрийн хариуцлага хүлээсэн шүү дээ хэмээн ганц үлдсэн УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх дор хаацайлан өнгөрүүлэх гол үүрэгтэй бололтой.
Яагаад АТГ өмнө нь хийсэн Ерөнхий сайдын төрсөн охин болон ахлах зөвлөх, хүргэн Г.Дэнзэн нарт холбогдох олон тэрбумын хэргүүдийг шалгаж холбогдох байгууллага, шүүхээс эцсийн шийдвэрийг нь оноохгүй удаад байна вэ. Эсвэл удаагаад байна уу. Энэ бол улс төрийн хариуцлага тооцох зэргээр өнгөрүүлэх хэрэг биш. Тэр тусмаа ирээдүйд таны хүүхэд төлнө гэж үлэмж хэмжээний өр тавьчихаад “Баяртай” гээд явчихаж болдоггүй юм. Жирийн иргэн дээрх хэргүүдийг үйлдсэн бол гэм зэмгүй өнгөрч чадах уу. Хуулиа л дагаж амьдаръя. Ямар ч эрх мэдэлтэн жирийн иргэний адил хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байна гэдэг л ардчиллын тулгуур зарчим гэж 24 жилийн өмнө ярьж суусан та бүхэн хүнээр бол идэр насанд хүргэсэн Ардчилсан намаа одоо оршуулмааргүй байгаа биз дээ.
Үндсэн хуулийн Цэц ч Ерөнхий сайдын гаргасан захирамжуудаас буруутгах ёстойг буруутгаж, залруулах үүргээ нэн даруй биелүүлэх ёстой. Бидний мэдэхгүй бусад гэмт хэрэг ч байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Нэг зүйлийг сануулахад одоо УИХ, Засгийн газраар шийдэгдэх асар өндөр ач холбогдолтой, хүчтэй лоббины дүнд бүтэх хүлээлт буй. Үүнийг “Алтангадасчин” Ерөнхий сайд, АН-ын даргагүйгээр шийдэх аргагүй. Эдгээр асуудал нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эсэргүүцэлтэй тулгарах магадлал ихтэй гэдгээрээ онцлогтой. Өнөөх л Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах, харилцаа холбооны салбарт БНХАУ-ын ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, программ хангамжийг голчлон ашиглах, олны хэл амнаас болж түр хойш тавиад байсан Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд 100 жил хүртэлх хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүдийг гаргах бэлтгэл ажил нь УИХ, Засгийн газарт “Алтангадас”-ын нөлөөг бэхжүүлэх явдал болж таарав. Дээр нь “Анод” банкны эрхийг сэргээгээд надад өгчихвөл эрх баригчдад л ашигтай хэмээн ярьж суугаа олон харилцагчаа хохироон ял эдлээд гарч ирсэн Н.Даваа хүртэл “Алтангадас”-ын дэмжигч болчихсон тууж явна.
Магадгүй энэ бүхэн хувийн ашиг сонирхол талаасаа ирэх сонгуулиас чухал ач холбогдолтой ч байж болох юм. Юун Ардчилсан намын нэр хүнд. Тэртэй тэргүй нэр хүндээ бодохоо больчихсон гишүүд нь орон даяар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулж байгааг мэдсээр байж хоорондоо муудалцан, гар утсаар шидэлцээд л. Үнэн хэрэгтээ Засгийн газрын хоёр сайд шүү дээ. Иймэрхүү л Face-үүд Засгийн газар, АН-ын “оройд” байгааг харсан гишүүд дэмжигчид нь жигшихгүй гэж үү. Гэтэл тэднийг бус Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан найман гишүүнтэй л дайтаад байгаа ардчилалд хэн итгэх болж байна.
Саяхан л Хөвсгөл аймаг дахь АН-ын гишүүд Р.Амаржаргалыг дэмжихгүй байна гээд албан бичиг ирүүллээ хэмээн намын удирдлагууд мэдээлж байсан бол өнөөдөр “Хөвсгөл аймгийн АН-ын гишүүд дэмжигч, намын хороо болон ҮЗХ-ны гишүүд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг албан ёсоор дэмжиж байгаа болно” хэмээн УИХ-ын АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон АН-ын ҮЗХ-ны нийт гишүүдэд хэмээн хаяглаад тус аймгийн АН-ын дарга Д.Батцогтын тамга, гарын үсэгтэй албан ёсны мэдэгдэл ирчихлээ. Үүнийг юу гэж ойлгох вэ. Улс төрд найруулсан хор нь өнөөх аймшигт цианит натри гэгч шиг нь хөрс, усаар дамжин Хөвсгөл аймагт хүртлээ намын хамт олныг хагалан бутаргаж байна гэсэн үг үү.
Яг ийм үед л АН-ын ҮЗХ-ны гишүүд ухаалаг, шударга шийдвэр гаргаж ардчиллыг, Ардчилсан намыг аврах хэрэгтэй болж байна. Хүний дэмжлэгээр бус хөрөнгө мөнгөний хэмжээгээр асуудлыг шийддэг болчихоод байгаагийн зовлонг ойлгож буй ч нам дотор чинь үүсээд байгаа “бэтэг, хатиг”-ийг эртхэн шахаж гавьяа байгуулаач гэж уриалж байна. “Алтангадасчин” л биш бол дээрх ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж чадах хэнийг ч хамаагүй Ерөнхий сайдаараа сонгоосой гэж Монгол Улсын бүх иргэний өмнөөс гуйя. Танай намын одоогийн дарга өчигдөр орой нэр бүхий сэтгүүлчдийг өрөөндөө урьж АН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдээд байгаа З.Энхболдын эсрэг бүх сөрөг мэдээллийг цуглуулах, бичиж мэдээлэх тухай яриа өрнүүлсэн гэж дуулдав. Ийм аргаар та бүхнийг хүртэл урхидаж болох ч та нар чинь АРДЧИЛАГЧИД, АРДЧИЛЛЫГ АВРАГЧИД шүү дээ гэсэндээ итгэж байна.
“Хүний гараар могой бариулж сурсан” намын тань удирдлагууд ҮЗХ-ны гишүүдээр өнөөдөр ямар ч шийдвэр гаргуулж мэдэхээр байна. Монголоо л бодож шийдвэрээ гаргаарай. “Болдогсон бол Алтангадас фракцийнхнаас Ерөнхий сайдын тамгыг нуучих юмсан” хэмээн харамласны минь шалтгаан энэ л байлаа.
hbYKfhJgbnf
dendevsuren
gal
Дэмчиг
Батсайхан
Irgen
Зочин
Гана
Зочин
zochin
Шоогоо
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
12457899
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Ulaanbaatarchuud
Ulaanbaatarchuud
BBD