Ардчилсан нам дахиж засаглахгүй
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр жил гурван сар засаглаад огцров. Санал хураалтад УИХ-ын 66 гишүүн оролцсоноос 36 нь буюу 54,5 хувийн саналаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр жил гурван сар засаглаад огцров. Санал хураалтад УИХ-ын 66 гишүүн оролцсоноос 36 нь буюу 54,5 хувийн саналаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Хэдийгээр гишүүд зөвхөн Н.Алтанхуягийн нэрээр кноп дарсан ч хуулиараа Ерөнхий сайд нь огцорвол танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог номтой. Огцруулах саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан ч огцруулсан хүмүүс нь УИХ дахь Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийн бүлгийн найман гишүүн боллоо. Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар. Санал хураалтын өмнөх орой /Даваа гаригийн орой/ УИХ дахь Ардчилсан анмын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдэг намын бүлгийн байрь суурь хэвээр үлдлээ хэмээн гар хөлийн үсгээ зурцгаасан ч маргааш өглөө нь болоход Хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ тэргүүлэн “шонхор” фракцийн нөхдүүд, сайд асан Д.Ганхуяг, Д.Одонтуяа нар санал хураалтаас бултав. Мөн УИХ-ын гишүүн М.Батчимэг картаа сугалан хуралдааныг орхиж, Дундговиос сонгогдсон Б.Наранхүү нүдэндээ нулимстай огцруулах кноп дээр дарав. АТГ-нхны савраас аврагдаж байгаа юм биз дээ.
Уг хуйвалдааны гол төлөөлөгч УИХ-ын дарга З.Энхболд хэдийгээр өөрөө намын бүлгийнхээ талд кноп дарсанч түүний “тоодгорууд” бүгд Н.Алтанхуягийн эсрэг зогслоо. Сайтар найруулсан жүжиг гэж үүнийг л хэлэх байх. Өнгөрөгч зунаас хойш МАН-ын бүлэг, намынхаа зарим бүлэг фракцид шахагдан нуман тулгуурт байсан Н.Алтанхуяг уг хүндрэлээс гарахын тулд кабинетийнхаа гурван сайдыг цомхотгож, нэмж дөрвөн сайдыг огцруулаад ч нэмэр болсонгүй. Нэг ёсондоо үүнээс хойш энэ төрийн нүүрэн дээр лав Ардчилсан намын Засгийн газар гэж байхаа болилоо. Үндсэндээ ямар ч боломжгүй гэсэн үг. Ардчилсан нам дотор хамгийн хүчтэй байсан “Алтангадас” засгаас хөөгдөж байгаа нөхцөлд түүний дээр гарч ирээд засаг байгуулах хэмжээний хүч, нөөц энэ нам дотор дахиж хуримтлагдахгүй л болов уу.
Одоо Н.Алтанхуягт Ардчилсан намын даргын албан тушаал үлдсэн. Мэдээж үүнийг нь ч гэсэн авахыг З.Энхболд, Х.Баттулга нар хүсч байгаа. Гэхдээ намын дүрэмд нь “Ялсан намын дарга Засгийн Ерөнхий сайд байна” гэж зааснаас бус засгаа унагаж намын даргаа авах тухай яриа байхгүй. Харин засаг унагасан нөхдүүдтэй хариуцлага тооцох тухай бол яригдаж таарна. Тиймээс З.Энхболдын намын дарга болох хөг ч ингээд өнгөрөв бололтой. Засгийн газраа өөрийн гараар багалзуурдчихаад ирж байгаа түүнийг ҮЗХ-ны гишүүд лав хүлээж авахгүй. Хумсаа нуусан ч мөр нь үлдсэн байхад яах юм. Намын жирийн гишүүд нь тэнэг биш шүү дээ. Үүгээр лав З.Энхболдын нам доторх карьер лав дуусч байх шиг байна. Харин Х.Баттулга нар тусдаа нам байгуулаад МАН-тайгаа эвсэнэ үү, яана уу өөрсдийнх нь хэрэг болох биз.
МАН-ын бүлгээс Н.Алтанхуягийг огцруулахаар дөрвөн үндэслэл гаргаж тавьсанаас хамгийн том нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн уналт болоод намын даргыг тойрон хүрээлэгчдийн орооцолдсон авилга, албан тушаалын хэргүүд гэнэ. Өмнөх жилүүдэд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг есөн хувьд хүртлээ буурсныг Н.Алтанхуягаас болсон хэмээн дүгнэв. Л.Гансүх нарт АТГ-аас үүсгээд байгаа хэргийн төлөө Н.Алтанхуягт ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэв. Үндсэндээ ийм хоёр шалтгаанаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцрууллаа. Үүнд нь олон нийтийн сэтгэлзүйг бэлтгэхийн тулд АТГ урьд өдөр нь мэдэгдэл хийж, Ерөнхий сайдыг ахлах зөвлөхийн “Нүүрс” хөтөлбөрөөс идсэн мөнгө гурав биш, 13 тэрбум төгрөгт хүрснийг зарлав. Мөн түүнийг өмгөөлөгчийг нь үйлчлүүлэгчтэйгээ “нууцаар харьцсан” хэргээр цагдаад шалгуулах болсноо мэдэгдлээ. Хэдэн жилийн өмнө Хятадын өмнөд мужид нэг өмгөөлөгчийг “үйлчлүүлэгчтэйгээ нүдээрээ харьцсан” хэргээр шоронд хийсэн нь дэлхий даяар элэг доог болж байсан юм. Удаах доог нь монголчууд болох ёстой байж. Өмгөөлөгчийн цүнхнээс үйлчлүүлэгчтэйгээ ярьсан тэмдэглэлийг нь хусчихаад ичих ч үгүй түүнийгээ зурагтаар харуулж, “Л.Гансүхийг өлсгөлөн зарлахад Е/сайд гэдэг хүн /бас түүнийгээ чухам хэн гэдгийг нь мэдэхгүй байна, олж тогтооно ч гэх шиг. Элэг элэг/ бас оролцсон байна шүү” хэмээн нийтэд зарлав. Сүүлийн үеийн болсон процессуудыг хараад байхад АТГ улс төрийн тоглоомоор илэн далангүй тоглодог болсон байх юм. УИХ-аар байгуулагддаг хэмжээлшгүй эрх мэдэлтэй энэ байгууллага хүний захиалсан хөгжмийг болсон болоогүй, баруун солгой хамаагүй хөгжимдөөд яваа нь бас л эмгэнэл. Цаг нь ирэхээр хөгжим захиалагсдын ч засаглах хугацаа дуусна шүү дээ, Н.Энхбаяр яалаа...
“Эрт урьд нэг царцаа, шоргоолж хоёр найзалж, гангар гунгар хэлцэн, замаар явсаар горхинд хүрчээ... гэж эхэлдэг үлгэрийг бүгдээрээ мэднэ л биз дээ. Царцаа нь горхины усанд унаж, шоргоолж найзыгаа аврахын тулд “Үнээ надад сүү өгнө. Өгсөн сүүг нь би мууранд аваачиж өгвөл муур гуай оготно агнахаа болино. Оготно байшинг мэрж хэмлэхээ больж, байшин надад будаа өгнө, Будааг нь би тахианд өгч, тахиа надад өндөг өгнө, өндгийг би хэрээнд өгч, хэрээ царс модноос зайлж, царс надад үр өгнө. Үрийг би гахайд өгч, гахай надад хялгас өгч, хялгасаар нь би дээс томоод усанд ойчсон найзыгаа татаж гаргана” гэдэг. Гүрж ардын энэ үлгэрийг би багадаа нөхөрлөлийн тухай үлгэр гэж ойлгодог байв. Харин одоо харахад эдийн засгийн “цусны эргэлт” болох мөнгөний тухай үлгэр юм байна гэж харагддаг.
МАН-ын гишүүдийн яриад байгаа эдийн засгийн аварга их өсөлтийг Оюутолгой гэдэг компани дангаараа бий болгосон. Дөрвөн жилийн дотор таван тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг Монголд байршуулсан шүү дээ. Харин одоо уг компани үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа, аанай л манай төрийнхний шахалтаар. Тиймээс манай эдийн засагт дутагдаж буй тэр “цусны эргэлт”-ийг бий болгохын тулд Н.Алтанхуягийн Засгийн газар “Чингис бонд”-ыг дэлхийн зах зээл дээр гаргаж, 4,5 тэрбум ам.доллар босгосон нь өнөөдөр нэг ёсондоо биднийг тэжээж байна. Барилгынхан замаа барьж, тэндээс олсон ашгаараа байшин худалдаж авч, тэндээсээ улсад татвар төлж, төлсөн татвараар нь төсвийнхөн цалингаа тавьж.. гээд яг л царцаа, шоргоолж хоёрын үлгэр шиг. Харамсалтай нь манай улстөрчид, УИХ-ын эрхэм гишүүдэд эдийн засгийн наад захын ийм ойлголт байдаггүй юм уу, эсвэл байгаа жаахныгаа бусдаас нуудаг юм уу “Чингис бондыг гаргаж үр хүүхдийг маань дааж давшгүй өрөнд оруулав” гээд Засгийн газраа огцруулчих юм даа.

Үлгэр ба үнэн

Зочин
Oyunjargal
Baatar
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Т
zochin
Сүмбээ
unshigch
Адар
Bars
Зочин
Зочин
Зочин
Зочин
Р. Ууганбаатар
Гана
Зочин
Ц
Зочин
Зочин
Зочин
munhkuu
Иргэн
T
T
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
чоно
Gilee
Зочин
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
bi
Зочин
Сэмэр
Зочин
Зочин
озомо
irgen
Гөлгөө яалаа?
Овоо
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бузар хар авгай