“Надаас уучлал гуй” биш ээ, Н.Алтанхуяг аа! Нам чинь таныг уучлахааргүй болчихоод байна
АН дотор хөгийн юм болоод, гишүүд нь нууж ядан ичингүйрч явна. Тэмцэх гэхээр “дотоодын урвагч зүс ижил болохоор хэцүү” гэгч үнэн аж. Тус намын дарга Н.Алтанхуяг өөрийг нь Ерөнхий сайдаас огцруулах гэсэн найман гишүүнийг “зуужээ”. Яагаав, “Нохой хүнийг зуужээ” гэвэл шинэ мэдээ биш. Харин “Хүн нохойг зуужээ” гэвэл энэ шинэ мэдээ мөн гэлцдэг дээ. Ингээд УИХ-ын гишүүний тангарагаа АН-ын гишүүний бат илэрхийлэхээс “том” гэж үзсэн найман гишүүнээс Ерөнхий сайд томилохгүй гэж мэдэгдлээ. Магадгүй, өөрийг нь огцруулсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг тасалж “үүргээ биелүүлсэн” долоон гишүүнтэй нийлээд наанадаж 15 гишүүнийг “зуух”-аар төлөвлөжээ.
Эхлээд найман гишүүнийг хөөхөөр яах нь вэ. Хөөдөггүй юмаа гэхэд албан тушаал өгөхгүй бол яах бол гэж намын дарга “түншиж” үзэж байгаа бололтой. Гэтэл найман гишүүнийг өмгөлөх нам, тэднийг сонгосон сонгогчид, АН-ын гишүүн болон тус намын харъяалалгүй боловч ардчиллыг дэмжигчдийн “цунами” Н.Алтанхуягийг чиглэн айсуй.
Дээр нь намын дарга хүний хувьд УИХ дахь бүлгийн 35 гишүүнээсээ наймыг нь хасчихаар яах вэ. Нэр бүхий найман гишүүнтэйгээ хүний хэлээр байг гэхэд төрийн хэлээр ярилцаад тайлбар авсан бол намын дүрмээ зөрчихгүй, гишүүдийнхээ нүүрийг хараад “Намайг үлдээгээч, өршөөгөөч” гэж хэлэх нүүртэй үлдэх байв.
Дашрамд сануулахад АН-ын дарга Н.Алтанхуяг Монгол эх оронд минь тун хайргүй хүн юм. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болох гэж улайрч буйг нь дэмжих шалтгаан олдохгүй байна. Учир нь төсөв ирэх баасан гаригт батлагдах ёстой. Төсвөө батлахын өмнө Ерөнхий сайдтай, Сангийн сайдтай байхгүй бол Ардчилсан намын мэдэл дэх төр шившиг болно гэж бодсонгүй.
Уг нь Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд байсан хүн энэ хэрийн процедурт ямар хэмжээний хугацаа шаардлагатай, хэчнээн чухал асуудал вэ гэдгийг мэддэг л баймаар. Гэтэл мэдсээр байж өөрийн эрх ашгийн дор намынхаа нэр хүндийг улсын эрх ашигтай хамт гишгэчээд гарахаар шийджээ.
Тэгэхээр ийм нөхцөлд дүнгээ тавиулах гэж байгаа АН-ын даргад итгэх арга алга. Юун найман гишүүнд гомдох, 15 гишүүнд хариуцлага тооцох вэ. Юун “Надаас уучлал гуй” гэж шахалт дарамт үзүүлэхтэй манатай. Ийм ардчилал байдаг юм уу. Яг өнөөдрийн байдлаар бол “Надаас уучлал гуй” биш ээ, Н.Алтанхуяг аа! Нам чинь таныг уучлахааргүй болчихоод байна.
Өлзий
ИНЕГ
кдзд
кдзд
Зочин
Бата
Zochin
zochin
Suren
zochin
зочин
Зочин
Зочин
altaa
Зочин
Зочин
Zochin
Irgen
Зочин
Oboo
Энхээ
Энхээ
Зочин
иргэн око
Зочин
баттулга
Зочин
Ой гутаж байна.
Зочин
LUT
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ulaanbaatarchuud
Ulaanbaatarchuud
yu bichih gesen yum bol doo
yu bichih gesen yum bol doo
yu bichih gesen yum bol doo
Зочин
Зочин
йыб
Ц
Kkk
unshigch
Tugjil
Зочин
654
бар
б
Зочин
njuty
retger
Уншигч
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ИРГЭН
Doogii
Bultger
zochin
Зочин
shuud shuud
зочин
зочин
naran
Гана
bold
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Agi
Ulaanbaatarchuud
Ulaanbaatarchuud
Хуцдаг
Зочин
Зочин
монголойд
Mmm
Зочин
Зочин
zochin
irgen
irgen
Зочин
bodon