улстөр 2709 нийтлэл байна

2015: Нэгдүгээр сарын галзуу (crazy) улстөрчид

Энэ бол баргийн аавын хүү ээжийн охин багтаад байдаг категори биш. Энэ хэрийн солиотой зүйлийг тархиндаа бодоод амаараа гаргана гэдэг эгэл бус индиго явдал юм. Дэлхийн маш олон суутан жирийн хүнээс илүү онцгой содон байсан. Тэд их зүйлийг нээж хүн төрөлхтөнд бэлэглэсэн билээ. Манайд ч дутахгүй олон ер бусын улстөрчид байгаагаас үзвэл Монгол ул хөгжих нь баараггүй юм.
#улстөр #нийтлэл

Зөвшилцөл бол рекет биш, цөөнх бол цагаач биш

Бараг гурван сар орчмын өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 29-нд МАН-ынхан Бага хурал болж “стандарт бус” шатаар дахин алхах уу, “зөвшилцлийн” гэх Засгийн газарт хамтрах уу, сөрсөн хэвээр сонгуульд оролцох уу гэдэг халуухан сэдвээр хэлэлцэж байв.
#улстөр #нийтлэл

М.Энхсайхан: Өнөөдөртөө Энхболд дарга, би цэрэг л юм байгаа биз

Монгол Улсын сайд М.Энхсайхантай уулзаж Тавантолгойн хэлэлцээрийн хамгийн эргэлзээтэй гэмээр зарим асуудлаар ярилцлаа.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Ядаж байхад ирэх жил “Болор цом ” болох гээд байдаг…

Ардчилалд шилжээд ч гэхүү, тусгаар тогтнолоо өөрсдөө мэддэг болоод ч гэхүү өнгөрүүлсэн 25 жилийг хархад зарим юмс огт танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. “Түц”ээр эхлээд тохиролцооны мухлаг болоод, одоо хэдийнээ сүпер маркет болсон хамгийн ойрхон дэлгүүрээр жишээ авахад л ойлгомжтой... Үзсэн харсан, хэссэн тэнэсэн, өмссөн зүүсэн, баяжсан, хөлжсөн гээд тоочвол эцэсгүй яриа болно.
#улстөр #нийгэм #нийтлэл

Монгол Улс “сайд”-аа олсонгүй дээ!

Монгол Улсын сайд аа! Монголчууд хэн нэгэн хятадуудад үндэсний компанийнхаа бүх бичиг баримтыг шалгуулан, удирдах эрхээ нэхүүлэн амралтын өдрүүдэд хүртэл “хоолойд нь хутга тулгах мэт” шахалтан дор ажиллаж байна.
#улстөр #нийтлэл

З.Энхболд: Үгэнд орохгүй бол М.Энхсайхантай УИХ хариуцлага ярьж болно

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой ярилцлаа
#улстөр #нийтлэл

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
#улстөр #нийгэм #нийтлэл

Зөвшилцлийн дараах тэр мэдрэмж...

Яг одоо л бид “Сайханбилэгийн Засгийн газар” биш “Сайд нарын зөвлөл” гэж хэлээд хэвшчихвэл яасан юм бэ. Ялгаа юун. Харин ч танил, брэнд үг байгаа биз дээ. 2016 он хүртэлх сонгуулийн мөчлөгийг “зөвшилцлийн өмнөх ба дараах” гэж хувааж үзэж болох юм.
#улстөр #нийтлэл

Дээгүүр урсдаг дэл сул мөнгө

Австралийн нүүрсний уурхай усанд автаж, манай эдийн засаг 17 хувиар өссөн “азхүү” бий. Нүүрсээ машинаар бус галт тэргээр зөөсөн бол эдийн засаг 17 байтугай өсөх момент тэнгэр лус бидэнд хайрлажээ.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Буяны мөлжүүртэй “ОЮУ ТОЛГОЙ”

Монгол хүн хонины, хятад хүн загасны, орос хүн гахайн, харин франц хүн мэлхийн толгой мөлжих дуртай гэдэг. Харин австрали, англичууд матрын толгой хувааж мөлждөг гэсэн хошин яриа бий.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Сар гаруй сатаарсан ч Ч.Сайханбилэг сайдад

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн УИХ-аар батлагдаад сар хагасын хугацаа өнгөрлөө.
#улстөр #нийтлэл

Огцруулна гэдэг “мурих”-ын нэр биш шүү!

Өр...өр...өрийн тааз нэмнэ, нэмэхгүй. Ингээд үр дүнд нь “60 биш 58.3 хувьд хүргэлээ шүү” гэж мэдэгдэв. Зөвшилцсөний урамшуулал 1.7 хувийн хэмнэлт. Үүнд баярлах ёстой бололтой. Харамсалтай нь өнөөдөр иргэд орон сууцны найман хувийн зээлийг олгохоо больчихлоо, “жижиг” банкуудыг ялгаварлаж байна хэмээн гомдоллож эхэллээ.
#улстөр #нийтлэл

М.Зоригт: Эхлээд порно гэж байснаа эротик боллоо. Сүүлдээ зүгээр мужик болох байлгүй

Манай өнөөдрийн “VIPerson” зочин УИХ-ын эрхэм гишүүн Мөнхчулууны Зоригт. Түүнтэй уулзаж ярилцахыг хүсдэг байлаа. Өнөөдөр тэрхүү хүсэл биелж, зочдынхоо тоог нэгэн сонирхолтой эрхмээр нэмлээ. Түүний дэндүү гэмээр нээлттэй, хүнлэг, бас халуун дулаан зан чанар уншигч авхай танд ч таалагдана гэдэгт найдаж байна.
#улстөр #нийтлэл

Тэндэр авах аргууд

Энэ интэрнэт сошл ертөнцийн буянаар энэ нүгэлт чих нүд хоёр эсэн бусын юм харж явхын. Та нар яасан порно гээл тас гээл тархинд чинь буужээн уу. Хүн өөрийхөөрөө л ойлгох юм даа. Гэтэл би айхтар том асуудалууд сонсосноо бичих гэж байна шүү дээ.
#улстөр #нийгэм #нийтлэл

Хямралын сайхан бэлгүүд

Шинэ Засгийн газрыг буй болгохдоо “хямралаас гаргах авралын” гэсэн нэр бараг л албан ёсоор өгсөн. Томилсон гишүүд чухам ийм л ерөөл нэгэн дуугаар өргөж байлаа. МАН хямралаас улс орноо гарган аврахын тулд л нэгдлээ гэж тунхаглаж байв. Шинэ засаг ч ердөө ганцхан ийм зорилготой гэдгээ тангаргалав.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Гүтгэлэг, шүүмжлэл хоёр ялгаатай

Сайд асан Ц.Оюунгэрэл Шүүмжлэгчийг хамгаалах тухай хууль санаачилжээ. Тэр хуулиа өөрийн дүү Ц.Батдаа зориулсан гэнэ. За тэгэхээр сайд асангийн дүү яасан байх вэ. Тэр нөхөр МИАТ компанид ажилладаг. 2012 онд АН ялж эгч нь сайд болонгуут МИАТ-ийн дарга болохыг хүсчээ. Хүсэлтээ эгчдээ, салбарын сайддаа уламжилж.
#улстөр #нийгэм #нийтлэл

Ш.Лхагвадорж: Монгол Улсад металлургийн салбарт баримтлах төрийн бодлого алга

Бид өмнө нь ҮХААЯ-ны хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэн, металлургийн инженер Ш.Лхагвадоржтой Монгол Улс байгалийн хуулинд сөхөрч, дэлхий нийтийн хөгжлөөс хоцорч ачигдахгүйн тулд зайлшгүй үйлдвэрлэгч орон болохын тулд хэрхэх ёстой тухай болон зориулалт, хэрэглээг нь мэдэхгүйн улмаас ялгаж авч чадалгүй экспортолсоор байгаа рений, фтор зэрэг элементийн тухай ярилцаж байсан.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

“Хог”-ийн улс төр-1

Зай байз уу, “Хог бол манай улс төрийн үндсийн үндэс мөн” гэдгээр эхэлсэн нь дээр үү! Бидний мөн чанарыг тодорхойлсон үлгэрээс эхэлсэн нь дээр ч юм уу?
#улстөр #нийгэм #нийтлэл

О.Сүрэн: Тавантолгойн төмөр замыг америкуудаар үнэгүй бариулах боломжтой

УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцлаа. Тэрээр мэргэжлийн хүний хувьд Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн шинэ төмөр замыг өөрсдөө мөнгө гаргахгүй, бусдаас зээл авахгүйгээр тавих боломж байгаа тухай ярьсан юм.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Энэ онд дажгүй ээ, бид

Ерөнхий сайдаар ажиллаж байсан, манай толгой эдийн засагчдын нэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал он солигдохын өмнө нийгмийн сүлжээ болох твиттерт жиргэхдээ ”52 сая малтай, 450 мянган тн үр тариатай, 20 орчим сая нүүрс, 1,5 сая тн зэс экспортолно. Гурав дахь сая хүнээ өлгийдөнө. Ирэх онд дажгүй ээ” хэмээжээ.
#улстөр #нийгэм #нийтлэл

АН гишүүдээ сөрөг намынхан юм шиг л харгислаж байна

Ардчилсан нам засаг ба­риад хоёр жил гаруй болсон. Ямар чиг л байсан АН Н.Алтанхуягийн Зас­гийн газрыг унагалаа. Шинэчлэлийн гэх түүний удирдсан Засгийн газар сайнтай, муутай л байсан биз.
#улстөр #нийтлэл

М.Батчимэг: АН уучлал гуйсантай дүйх эрсдэл хийсэн

УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа. Тэрээр эдийн засгийн өнөөдрийн хүндрэл нь засаглалын хямралаас, засаглалын хямрал нь Үндсэн хуулиас эхтэйг, энэ эрчээрээ удаан явбал улс орны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх тухай сонирхолтой яриа өрнүүллээ.
#улстөр #нийтлэл

Мөнгөний өвчнийг мөнгөөр эмчилдэггүй

Монголчууд бид гурван саяулаа болно гэдэг сайн мэдээ. Гурван сая дахь иргэндээ байр, чацуутнуудад нь тус бүр гурван сая төгрөг өгнө гэдэг сайхан хэрэг. Гэтэл Монгол Улсын нийт өрийг иргэддээ хуваахад нэг хүнд 4.1 сая төгрөг ногдох болжээ.
#улстөр #нийтлэл

Нураах “зүй тогтол”

АН 2012 оных шиг бүх түвшний ялалтыг урьд өмнө хэзээ ч байгуулж байгаагүй юм. Тухайн үед намын дарга асан Н.Алтанхуягаар овоглох ялалтын цуваа Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин баталгаажсан. Хэдийгээр УИХ-д ердийн олонхи болж чадаагүй ч АН-ын Засгийн газар хамгийн зүй ёсны бөгөөд хууль, дүрмийн субьект байлаа.
#улстөр #нийтлэл

Түүх ингэж гуйвдаг!

Моррис Россаби нь Колумбын их сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, Хятад судлаач, араб гаралтай хүн юм. Тэрээр Дундад зууны Хятад, тухайлбал Жин, Юань, Мин улсын үеийн судалгаагаар мэргэшсэн. “Хятадын түүх”, “Жин, Юань, Мин улс”, Торгоноос тос хүртэл”, “Шанду хүртлэх аялал” зэрэг монограф бүтээл хэвлүүлжээ.
#улстөр #нийгэм #нийтлэл

Ц.Сандуй: Намайг хялбархан хүн гэж бодох хэрэггүй

“Open door” сонин энэ удаагийн VIPerson зочноороо Нийслэлийн МАН-ын Хорооны дарга, ноён Цэндсүрэнгийн Сандуйг урилаа.
#улстөр #нийтлэл

Эдийн засагт эргэж буй төгрөг нэг бүрийг бүртгэе

УИХ-д өргөн баригдаад байсан Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг Засгийн газар эргүүлэн татжээ.
#улстөр #нийтлэл

Мал, хил, хэлтэйгээ байхад Монгол алзахгүй

Энэ 2014 онд 17 сая гаруй төл хүлээн авч Монгол улсын мал урьд хэзээ ч бүртгэгдэж байгаагүй тоо болох 59,2 саяд хүрлээ. Малын тооллого одоо болох байх, идэш, намрын нядалгаа гээд цөөрөх боловч юутай 40 саяас дээш толгой тоологдоно.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Н.Номтойбаяр: Шаналалдаа автаад яваад байдаг хэрнээ уучлаарай гэдэг үг хоолойн дээр ирэнгүүт гацчихаад байдаг

Бид өнөөдөр та бүхэнтэй УИХ-ын гишүүн, парламент дахь МАН-ын бүлгийн дэд дарга Нямтайширын Номтойбаярыг уулзуулж байна. Түүний өөрийн гэсэн зан төрх, шулуун тодорхой байдал уншигч таны сэтгэлд ч нийцнэ гэдэгт итгэж байна.
#улстөр #нийтлэл

Сү.Батболд: Хамгийн чухал нь 1072 хувьцаа

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдтой ярилцлаа.
#улстөр #нийтлэл