Л.Гантөмөрийг Ерөнхий сайд болгочих, Ардчилсан нам гоё харагдана!
ҮЗХ-ноос өгсөн үүрэг даалгаврын дагуу өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ гаргаж ирэх ёстой байсан Ардчилсан намын бүлэг хуралдаж чадсангүй. Учир нь тус нам доторх бүлэг фракциудын дотор энэ талаар ямар нэг тохироо, зөвшилцөл явсангүй.
ҮЗХ-ноос өгсөн үүрэг даалгаврын дагуу өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ гаргаж ирэх ёстой байсан Ардчилсан намын бүлэг хуралдаж чадсангүй. Учир нь тус нам доторх бүлэг фракциудын дотор энэ талаар ямар нэг тохироо, зөвшилцөл явсангүй. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байгаад сайн дураараа “давхар дээл”-ээ тайлсан Х.Баттулгатан сошиал ертөнцөд өөрийгөө дараагийн Ерөнхий сайдаар тунхаглаж, УИХ-ын гишүүний үүрэгт ажил нь хүртэл “ачаа, дараа” болоод байсан Р.Амаржаргал хэвлэл мэдээллээр нэрээ зарлалаа. Харамсалтай нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хатуухан хариу барьж, “Засгийн газрыг огцруулах кноп дарсан Ардчилсан намын гишүүдээс хэнийг ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй” гэсэн мэдэгдэл хийв. Хэрэв тэд огцруулах кнроп дараагүй бол өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар ямар ч яриа байхгүй байсан шүү дээ. Нөгөө “өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу” гэдэг шиг л үлгэрийн юм болж байна даа. Намаасаа урвасан гэгдээд байгаа нөхдийг бүгдийг нь хөөчихсөн бол бүр гоё. Ардчилсан намаас дахиж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хэрэг ч гарахгүй байлаа.
Гэвч нэгэнт Ардчилсан нам одоохондоо УИХ-д хамгийн олон суудалтай нам хэвээрээ, дээр нь хүсэлтэй хүн болгон өөрийнхөө мөрөөдлийг ярьж чадаж байгаа нөхцөлд хэн яаж хорих юм. Хууль цаазын хамгийн оройд нь суугаа нөхөр хүртэл эрээлж нэрэлхэлгүй бууж ирээд хоёр хөршийн харилцаа, эдийн засгийн бодлогоор сэтгүүлчид “шалгалт өгөөд” сууж байхад. Яасан ч холоос эхэлдэг юм. Уг нь шуудхан гүйж очоод Н.Алтанхуягийг ганц шанаадчихсан бол илүү амар оноо авах байлаа. Гэхдээ мэдээж дуугүй байгаагүй ээ.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд нөгөө олон бүлэглэл, фракциудынхаа дотор тоо бодоод толгой өөдгүй байгаа нь лав. Алтангадасын цаг дуусчихлаа, одоо “Шонхор” нь авах уу, МоАХ, МҮДН үү л гэдэг яриа явж байгаа биз. Тэгвэл энэ намд бас нэг фракци байдгийг “ах нарт” сануулчихья, “Нэг Ардчилал”...
Ер нь бол Н.Алтанхуягийг огцруулах процесс дуусаагүй байхад л олон нийтийн дунд “Энэ нам залуучуудаа өмнөө гаргах цаг болжээ” гэдэг яриа гарч байсан. Гэхдээ тэр нь лав Ж.Батзандан биш шүү. Долдугаар сарын 1-ний үйл явдлаас болж “төрийн эсрэг гэмт хэрэгтэн” гэгдэн ялын дээд хэмжээ заагдчихаад байхад нь Ардчилсан нам түүнийг нөмөртөө авч, улс төрийн хамгаалалт хийсэн. Хариуд нь нөхөр УИХ-ын гишүүн болж аваад хоёр жил намаа “хутгаллаа”, өөр юу ч хийсэнгүй. Хажууд нь Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар юу хийв?
Л.Гантөмөр бүр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Хэрэв Ардчилсан нам засаг байгуулбал би Боловсролын сайд болно” гэж хэлээд сонгуульд орсон, сайд ч болсон. Үр дүнд нь багшийн хөгжил, хүүхдийн хөгжил хоёрыг нэг цэгт аваачиж уулзуулснаараа боловсролын бодлогыг шал өөр түвшинд авааччихлаа. Хэний ч амбиц, ашиг сонирхлыг хөндөөгүй, бас хэнийг ч хоолноос нь салгаагүй, хэнтэй ч дайсан бололцоогүй учраас энэ салбарын шинэчлэл маш тайван хийгдэж байна.
Харин Х.Тэмүүжиний хувьд хорин жил салхи ороогүй хууль зүйн салбарыг “Өөрчилнө” гэж хэлээд сонгуульд орсон, орох орохдоо УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтыг өнгөлж орсон хүн. Өөрчлөлтийг ч хийж яваа. Харамсалтай нь хариуцаж буй салбарт нь хэтэрхий олон хүний гар, хөл дүрээтэй, хийж байгаа өөрчлөлт нь тэр болгоны ашиг сонирхлыг хөндөж байсан учраас олон ч хүнтэй муудалцаж, олон ч дайсан өөртөө хураах шиг боллоо. Гэхдээ нэгэнт хөдөлсөн галт тэрэгний араас гараа өргөөд нэмэргүй шиг хуулийн салбарт хийгдэж байгаа шинэчлэл рүү гар далайсан болгоны өмнө газар алгадаад явахааргүй бие хүн гэдгээ харуулсан. Гол нь улс төрд түүний бий болгосон капитал, итгэл үнэмшил ирж яваа цагийн залууст урам зориг, итгэл найдвар төрүүлдөг. Дахиад ч ийм итгэл үнэмшилтэй олон залуусыг Ардчилсан намын босгоор алхахад үүд хаалгыг нь мөрлөж өгөх үүрэг Л.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёрт оногдож байгаа. Тиймээс Ардчилсан нам одоо залуучуудаа өмнөө гаргаж, тугаа бариулах цаг болсон байна. Тэгвэл Ардчилсан нам гоё харагдана, Лу.Гантөмөрийг Ерөнхий сайд болгочих!
Уг нь бол “Нэг Ардчилал” гэдэг нам доторх бусад бүлэг фракциудтай адилгүй, кнопоо тоолоод албан тушаал нэхдэг “шантааж”-ид гаршаагүй. Тэд зүгээр л “Бидэнд юу хэрэгтэй байна? Хөгжилд хэрхэн хүрэх вэ?” гэдгийг ширээ тойрч суугаад ярьдаг байсан Ардчилсан намын оюунлаг залуу үе. Харин одоо фракцийн хэмжээнд хүртлээ буланд шахагдчихаад байгаа нь “ах нарын” үзүүлж байгаа нөмөр нөөлөг, үлгэр дуурайл гэхээс өөр юу хэлэх вэ. Боловсролын бодлогод өөрчлөлт гарч байна гэж үзвэл, хууль зүйн салбарт шинэчлэлт хийгдэж байна гэж харвал тэр болгоны эхлэл нь энэ хэдэн залуучууд л байсан. Түүнээс биш дээрхээс их мундаг лүндэн бууж ирээд, тэр нь тэнгэрт ивээгдэж, газарт гайхагдаад байгаа ч юм биш. Аль юм болгонд Ардчилсан нам Н.Алтанхуяг, Э.Бат-Үүлийнхээ далбаан дор явах юм. Хэдий болтол нам дамжсан олигархиудынхаа гарын шүүс, “мешок” болж явах гэсэн юм. Н.Алтанхуяг байтугай Ардчилсан нам тэдний хувьд юу ч биш гэдгийг хангалттай л харлаа шүү дээ. Юу яасан улс төрийн сахилга, үүрэг хариуцлага, улс орны эрх ашиг. Энэ эрчээрээ цаашаа “шааригдвал” юун 2016 оны сонгууль манатай. Ардчилсан засгийн өнгөн дээр арай нэг өөдөө гарах гэж мачийж байсан хуулийн шинэчлэл, боловсролын бодлого чинь ч навс унаад, нам нам зайдалсан олиргархиудын наадам болоод дууслаа, энэ нам?!
ABCD-korea-gaas
Sem
зочин
GANTUMUR
Зочин
Зочин
Зочин
Нийтлэлч нэртэй долигонуур бүсгүйд
хөөн
Зочин
Зочин
ИРГЭН
ИРГЭН
ИРГЭН
ЭРХЭМ
Зочин
ХУЦАЦГАА
Төсөвчин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bi
Зочин
Зочин
ха ха
иргэн
Сурагч
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
455
Сүхбаатар
Irgen
dulmaa
Зочин
Зочин
нржин
нржин
нржин
Зочин
Зочин
Өвгөн
dawaa
Гантөмөр чадналдаа
Boli boli
д тэмүүжин
АН-ыг дэмжигч
Зочин
Зочин
Зочин
Монгол хүн
Зочин
больё оо
Зочин
yu ve
unshigch
Зочин
Зочин
BASKA
Зочин
есүс
б
5555
uvs
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ahu
зочин
Зочин
Irgen
ni
Иргэн
zochin
zochi
Зочин
Жирийн нэгэн залуу
Зочин
Zochin
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
нэг хүн
Зочин
gantumur
gantumur
gantumur
Зочин
Зочин
Zochin
Увсынхан
Увсынхан
Зочин
иргэн
Зочин
2-ын нэг
Зочин
иргэн
Хойдгойд
unshigch
Зочин
Зочин
Ичиж байна
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ts
Зочин
aagii
Болор
зочин
Зочин
semuun ta chin UBS ikh baikh aa
Amar
surnee
Зочин
Bi irgen
Зочин
ider
ЗОЧИН
Hun
Зочин
Зочин
Ugly Man
Зочин
Зочин
Irgen
demii de
Зочин
temuujin l bish shuu
Алтай
Irgen
amidaa
hun
hun
зочин
555
бид
П.Жавзаа
Зочин
Зочин
Б.Сандагсүрэн
багш
багш
багш
irgen
Дэмжигч
bagsh
demjigch
Зочин
ман
зочин
Lu
Lu
садөас
зочин
Зочин
360°
naraa
Зочин
зочин
Гана
ЭДИЙН ЗАСАГЧ ГАРНА
Зочин
Зочин
ЗАЙЛААЧ
Зочин
ЗОЧИН
Зочин
Баатар
Монголын сэхээтнүүд
Жавзанхорол
Багш нар
Зочин
Би
Батаа
зочин
Зочин
kkk
Зочин
Зочин
Баагий
ӨГЗӨГ
Зочин
bodon
Зочин
Zochin
Tooril