Хашчулуун

@khashchuluun
125
нийтлэл
4,600,191
уншигдсан
818
сэтгэгдэл

А.Баяр түүнтэй хамт байгаа нь чухал

AI ухаалаг системийг замыг хөдөлгөөний хяналтад хэрэгжүүлээд эхэлчихлээ. Түгжрэл дээр их олон ажил бий. “Хоёр машин шүргэлцэхэд л цагдаа, даатгалаа хүлээгээд зам таг гацдаг. Зам тээврийн ослын дуудлагын 70 орчим хувь нь хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага байдаг. Энэ тохиолдолд цагдаа очихгүйгээр асуудлаа шийдээд, маш хурдан замаа чөлөөлж, салдаг зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Дэлхийн олон орон аль хэдүйн энэ төрлийн ослыг технологиор шийддэг болчихсон. Дрон нислээ, ослын зураг авлаа, хэмжилт хийлээ, замаа чөлөөллөө, ингээд асуудал шийдэгддэг. Замдаа явж байхад нь хохирлын хэмжээ бодогдож, буруутай этгээд нь тодорхой болно”

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг: Би өөрийнхөө цаг үед өөрийнхөөрөө хийж бүтээж яваа.

Олимпын хорооны дөрвөн давхрын коридороор цэмцгэр өндөр залуу “За, та намайг их хүлээлээ юу?” хэмээн шуурхай алхсаар орж ирсэн нь МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг. “Олимпын хорооны хийж буй ажлуудыг Танаар дамжуулан олон нийтэд хүргэхсэн гэж бодлоо” хэмээн уулзалтын эхний үг урсан гарч, ярилцлага хэдийн эхэлжээ. “Ямар сэдвээр ярилцах вэ?” гэсэн оршил ч хэрэг болсонгүй. Цай ууж, хууч хөөрөв. Тэрээр “Та наад диктофоноо асаасан уу?” гэж нэг асуугаад, нээлттэй яриагаа үргэлжлүүлсэн юм.

Барилгын салбарт дагнасан Олон улсын арбитрыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна

​ Монголын барилгын салбарын талаар Барилга дэд бүтцийн Олон улсын арбитрын Удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх инженер, эрх зүйч Б.Баасансүрэнтэй ярилцлаа. Тус салбарын сүүлийн үеийн шинэ содон мэдээ мэдээллийг энэ ярилцлагаас уншина уу.



Байгалийн ураныг цөмийн станцын түүхий эдтэй андуурч ойлгосон бид...

​ Монголчууд бид Хирошимад хаясан атомын бөмбөгдөлтийн аюулыг цаасан шувууны дуугаар төсөөлж, өтөл насандаа Чернобыль киногоор цөмийн зэвсгийн хор хөнөөлийн талаар ойлголт авснаас цөмийн эрчим хүч гэх үг биднээс маш хол юм. МҮОНТВ-ийн Ураны талаарх тал талын байр суурийг харуулсан хэлэлцүүлгийг үзэв. Эндээс бид мэдэх ёстой атал, хэлэлцүүлэгт оролцогч талуудын шаагилдсан ярианаас анзааралгүй үлдсэн ойлголтыг тэнэмэл үг болгохгүйн тулд доор буулгалаа. Монгол Улс, Франц Улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Зөөвч-Овоо төслийг нийгэмд үнэн бодитоор ойлгуулж чадвал цаашид ураны олон төсөл хэрэгжих бат бөх суурь тавигдах юм.