нийгэм 2,293 нийтлэл байна

Шинэ Засагт шилээ харуулах уу?!

УИХ-д 31 суудалтай Ардчилсан нам нь МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тэй тохиролцож, хамтарсан Засаг байгууллаа. Ямар ч байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг аль нэгэн нам, фракц, эвслийг гомдоолгүй тохиролцож, кабинетаа бүрдүүлсэн.
#улстөр #нийгэм #нийтлэл

Биш

Юуны өмнө манай эдийн засаг унаж байгаа юм биш. Бид эдийн засгаа унагааж байгаа юм. Тэрнээс биш эдийн засгаа унагадаггүй газарт эдийн засаг нь гозойж л байгаа.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

“Уиллиам Вүүдвилл Рокхилл ба Монгол” хэмээх цуврал (II)

АНУ-ын Парламентын ордон болох Капитолын чанх өмнөд этгээдэд бас нэгэн бөмбөгөр орой бүхий эртний барилга сүндэрлэн буй.
#нийгэм #нийтлэл

Гүржавт үнэгүй архи өг

Амтай болгон эдийн засаг элгээрээ хэвтчихлээ гэлцэж байна. Үнэхээр ч байдал хүндрээд иржээ. Өмнөх Засгийн газрын үеийн супер сурталчилгаануудын нэг болж байсан эдийн засгийн өсөлтийг энэ хэд маань унагаад авав бололтой.
#нийгэм #нийтлэл

Ажлын анхны өдөр

Юуны өмнө өнөөдөр ажилдаа орж байгаа хүмүүст баярын мэнд хүргий! Мөн өөр өдөр ч гэсэн хамаагүй амарч байгаад ажилдаа орсон бөгөөд орох хүмүүсийн ч мэндийг мэдмээр байна.
#нийгэм #нийтлэл

Монгол механик

МҮОНТВ-ийн ”Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт ордог ”Ажилтай Монгол” сурвалжлагад нэмэрлэх, санаа сэдэл өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бичлээ.
#нийгэм #нийтлэл

“Уиллиам Вүүдвилл Рокхилл ба Монгол” хэмээх цуврал

... Хук, түүний дараа Пржевальский, хэн хэн нь Цайдамын монголчуудыг зожиг, дүмбэ, бараг л малаасаа ялгагдахгүй хэмээн тодорхойлсон билээ. Гэтэл бодит байдал дээр тэдний дүгнэснээс огт өөр хүмүүс байсанд би их баяртай байлаа.
#нийгэм #нийтлэл

Барьсан гэрээ шатаая

Баганаа тулж тооноо өргөн байж барьсан гэрээ одоо шатаах цаг болжээ. Тэгээд үнс нурам хийссэн буйран дээрээ дахин ханаа дугуйлахаар энэ тэндээс ижил буруу хана, ганц нэг унь олж ирэх хэрэгтэй. Цоорхой ч хамаагүй эсгийний навтас, гялгар уут, юухан хээхнээр дулаалаад ч хамаагүй өвөлд мэнд орох уу даа…
#нийгэм #нийтлэл

Уяачдын холбооны солиорол

Наадмаар солиордог монгол өвчин хэрээс хэтэрлээ. Энэ өвчнийг Уяачдын холбоо эмчилгээгүй шатанд нь оруулчих шиг байна. Тэгтэл бас бөх морь гэх монгол солиорол багадсан аятай Гиннесийн солиорлоор ухаангүй уралдаж, хөл гарынхаа хумсыг хэдэн төө ургуулсан гажиг этгээдтэй мөр зэрэгцэж нэрд гарахаар монголчууд жолоо цулбуургүй тэмүүлж гарлаа.
#нийгэм #нийтлэл

Ц.Мянганбаяр: Энэ улсад надаас муу хүн байхгүй юм биш үү

“Ярилцъя” булангийн шинэ зочин “Монгол газар” компанийн ерөнхий захирал Ц.Мянганбаяр. Уншигчид маань түүнтэй уулзуулж өгөхийг хүссэн юм.
#нийгэм #нийтлэл

Сергей Бодров: Миний судсаар монгол цус гүйж байгаа

Өнгөрсөн баяр наадмаар манай улсад гаднын зочид, төлөөлөгчдийн хөл тасарсангүй. Тэдний дотор алдарт “Чикаго буллз” багийн довтлон тоглогч Луол Дэнг, гайхамшигт зураач, барималч Даш Намдаков, олон улсын кино наадмын алтан “НИКА” гран-при шагналыг хоёронтоо хүртсэн, Холливудын кино найруулагч Сергей Бодров гээд дэлхийд данслагдсан одод хүрэлцэн ирж наадамлаад буцлаа.
#нийгэм #нийтлэл

Шарилж түүх юмсан...

Манай зуслангийн хашаанд шарилж сэгсийтлээ ургадаг байлаа. Шарилж ургуулахын оронд цэцэг, мод таривал яадаг юм бол гэж нэг өдөр бодлоо. Тэгээд бороо орсны дараа нойтон байхад нь нүүрээ битүү боож байгаад үндсээр нь зулгааж гарлаа. Шарилжийг үрээ цацахаас өмнө нойтон дээр нь зулгаахад харшил өгдөггүй юм билээ.
#нийгэм #нийтлэл

Нэгэн зул өргөмүү

Боржоогийн Хонинхүү гуай 92 насандаа өөд болжээ. Тэрээр найман банди төрүүлсний хамгийн отгон нь Монгол улсын одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж юм.
#нийгэм #нийтлэл

Т.Батаарын зун

Сайхан сонгууль болсон, Т.Батаарын сураг гараад. Сайхан наадамласан, Т.Батаар ирээд. Сайхан зусаж байна, Т.Батаартай болохоор. Сайхан намаршина, Т.Батаартай юм чинь. Сайхан өвөлжинө, Т.Батаар хамт байна шүү дээ. Сайхан амьдарцгаана, Т.Батаартай... юу болоод явчихав аа?!?
#нийгэм #нийтлэл

Индиана мужийн Блүүмингтон хотноо хичээллэсэн “Монгол хэл соёлын зуслан”

АНУ дахь “Монгол Соёлын Төв” 2007 онд АНУ-д амьдарч буй монгол иргэдийнхээ үр хүүхдийн монгол хэл соёлыг хадгалах, хөгжүүлэх, сэргээх, өвлүүлэх, зорилгоор “Монгол хэл соёлын зуслан”-г санаачилж, Индиана мужийн Блүүмингтон хотноо орших “Төвд Монголын Шашин Соёлын Төв”-тэй (тэргүүн нь Ажаа гэгээн) хамтран амжилттай зохион байгуулсан түүхтэй билээ.
#нийгэм #нийтлэл

Ш.Батхүү: Ямартай ч монголынхоо эдийн засаг, төсөвт хүндрэл учруулсангүй, монголчуудаа хохироосонгүй. Үлдсэн асуудлаа өөрөө шийднэ

“Ярилцъя” та бүхэнтэйгээ шинэ зочны хамт уулзаж байна. Тэр бол “Жаст” группын захирал Ш.Батхүү. Олон түмний хувьд тэр хамгийн сонирхолтой хүн болчихоод байна. Зарим талаар гайхшруулж, зарим талаар муучлуулан хараалгаж, бас баалуулж зогсоо түүний ертөнцөөр уншигч та аялна уу.
#нийгэм #нийтлэл

Хуушуур бол доллараас ч илүү

Юм бүхний үнэ өсөхийг хараад гутарч гонгинолгүй, харин ч далимдуулж өөрийнхөө үнийг өсгөхийг хичээ.
#нийгэм #нийтлэл

Гээнисжсэн монгол наадам

Гээнист бүртгүүлэх бол манай улсын эрхэм үүрэг болсжээ. Юм мэддэг хүн ярихнээ хэдэн жилийн өмнө нэг хятад хүүхэн олон хүнээр янз бүрийн юм хийлгэж гэнист бүртгүүлж эхэлжээ. Хятад ч олон хүнтэйг хэлхүү олуулаа бааж шээх нь холгүй юмнууд л бүртгүүлээд байж.
#нийгэм #нийтлэл

Туршилтын адгуус

Амьд амьтан дотроос хүн хамгийн ухаантай нь болохоор түүний хийсэн үйл хэрэг ямагт зөв байдаг. Зөвөөр ч барахгүй, энэрэнгүй чанар нь бусад адгуус амьтанд дандаа ашигтай, тэдний амар жимэр орших гол хамгаалалт болдог.
#нийгэм #нийтлэл

Э.Бат-Үүл: Би мөрөөдлөө биелүүлсэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

100 жилийн дараах энэ өдөр

Өнөөдөр 7-р сарын 23. Энэ өдөр дэлхийд юу болсон гэж тэмдэглэдгийг бүү мэд, лав Монголд хэн нэгэн суутан мэндлээгүй, элдэв хувьсгал гараагүй. Түүхэнд бичигдсэнээр 1905 оны энэ өдөр монгол газрын нэг сайныг зөрчин Булнайн нуруунд 8 баллын хүчтэй газар хөдөлж хэдэн хүний амь сүйдсэнээс гадна олон зуун км үргэлжилсэн хагарал үүссэн нь хамгийн том үйл явдал байх.
#нийгэм #нийтлэл

Эрхшээн соёрхогдож, анхлан болгоогдсон номс

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад Монголд ямар салбар, үйлдвэрлэл үнэхээр хөгжсөн гэж та үздэг вэ? Миний хувьд, нүдэнд шууд тусахаас хоёрыг хэлбэл, нэгд элдэв сайхан хаяг бүхий олон төрлийн архи, бас мундаг дизайнтай ном хэвлэл байна даа.
#нийгэм #нийтлэл

Годилдоо годил

Ленфильмийн Свадьба в Малиновке гэж кино бий. Холливүүдийн жишгээр бол мюзикл. Иргэний дайнаас залхсан Малиновка тосгоны ахлагч Нечипор улаантан, цагаантан ухарч-давшин ахин дахин тосгонд нь ирэх тоолонд “Ахиад л засаг солигдлоо” хэмээн үглэнэ. Хашир буурал улаантан ирж яваа сургаар будёновка толгой дээрээ тавьчихна.
#нийгэм #нийтлэл

Жиргээ гэдэг жигтэй ертөнц

Твитерт нэгдээд хэдэн сар болж байна. Нэг ёсондоо жиргээчин болчихлоо. Энд ерөөсөө бичихгүй сэдэв гэж алга. Хөгжлөөр ирсэн бас нэг шинэ ертөнцөд хөл тавьснаас хойш тэдний нэг болоодохсон хойно нийтийн жишгээр ёсыг нь дагалаа. Ертөнцийн хуу­ль­тай л адил авах, гээх аль, аль нь энд байна.
#нийгэм #нийтлэл

Чингис хаан, бас Сүхбаатар буруугүй

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхийг би хувьдаа буруутгахгүй. “Чингис хаан”-ы гэх нь илүү утга төгөлдөр. Төв талбайд орших Монголын түүхийг 1921 оноос урагшлуулж 1260-аад онд аваачсан нь зөв байх.
#нийгэм #нийтлэл

Гамингийн, Бароны, Коминтерны сүнснүүд

Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын хэдэн гишүүдийн бухимдлыг эс тооцвол шүү дээ. Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригддаг.
#нийгэм #нийтлэл

АНУ дахь монголчууд монгол бичгээ сурсан нь

“Гучаад жилийн өмнө Москвад оюутан байлаа. Улс улсаас ирсэн оюутнууд өөр өөрийн бичгээр үг өгүүлбэр бичилцэж, нэгнийхээ бичгийг ихэд сонирхдог байлаа. Би ч бас кирилл бичгээрээ бичээд үзүүлэв. Тэгсэн бүгдээрээ “Өө хөөрхий, Оросын бас нэг бага ястан байна” гэж байна.
#нийгэм #нийтлэл

Улдан чангаах шинэчлэл

Нямдорж дүвчин чойжин бууж байна. Наадмаас ардын хувьсгалыг хасчихлаа, нэртэйгээр нь наадмаа ерөөсөө хийхээ больчих л гэнэ. Сөнөөд байхгүй болж байсан Монголыг ардын хувьсгал амилуулсан л гэнэ. 500 мянган хүнтэй, толгой дараалан тэмбүүтэй, мал нь ердөө есөн сая байсан орныг өдий болгосон л гэнэ.
#нийгэм #нийтлэл

Хуулийн байгууллагуудыг хуулиар засаглуулна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаа сонгуульд нэрээ дэвшүүлснийхээ дараа сонгогчидтой уулзахдаа “Надад суралцах шаардлага байхгүй. Сонгуулийн маргаашнаас л ажлаа хийнэ” гэж хэлсэн.
#нийгэм #нийтлэл