Туршилтын адгуус
Амьд амьтан дотроос хүн хамгийн ухаантай нь болохоор түүний хийсэн үйл хэрэг ямагт зөв байдаг. Зөвөөр ч барахгүй, энэрэнгүй чанар нь бусад адгуус амьтанд дандаа ашигтай, тэдний амар жимэр орших гол хамгаалалт болдог.
Амьд амьтан дотроос хүн хамгийн ухаантай нь болохоор түүний хийсэн үйл хэрэг ямагт зөв байдаг. Зөвөөр ч барахгүй, энэрэнгүй чанар нь бусад адгуус амьтанд дандаа ашигтай, тэдний амар жимэр орших гол хамгаалалт болдог. Жишээ нь гэрийн тэжээмэл амьтанд өвчин эмгэг тусвал тэднийг хүн эмчилж эдгэрүүлнэ. Эмчлэхийн тулд эм зохиох хэрэгтэй. Эмийг хүн зохиохоос адгуусан амьтад өөрсдөө зохиож чадахгүй. Тэнэг төрсөн адгуусанд туслах нь буян. Үүнд хоёр хөлтэй хохимой толгойтой “хүн” гэгч агуу амьтны нигүүлсэнгүй чанар оршмой.
Малыг хүн хэрхэн эмчлэв? Малыг эмчлэхийн тулд түүнд туссан өвчнийг таних шаардлагтай. Аливаа өвчнийг халдварт нян хэмээх нүдэнд үл үзэгдэгч жижиг биетнүүд үүсгэдгийг хүн мэдлээ. Нүдэнд үл үзэгдэгч тэр нянгуудыг устгавал өвчин илааршина гэдгийг хүн хялбархан батлав. Ямар бодисонд тэр нянгууд хордож үхдэгийг танин мэдэхийн тулд хүн эхлээд тэр нянгуудын үржихэд тохирсон аятай орчинг бий болголоо. Тэгээд нөгөө бөөцийлсөн нянгуудаа торниод эхэлмэгц хүн өөрийн найруулсан элдэв төрлийн эмээр тэднийг устгахаар туршлаа. Туршлага амжилтад хүрмэгц хүн нөгөө нянгаараа мал амьтныг зориудаар өвчлүүлж, өвчилсөн мал амьтнаа өөрийн зохиосон эм тариагаар эмчилж туршив. Ийм дамжлаг үүсчээ.
Зориудаар өвчлүүлсэн (уг нь эв эрүүл байсан) туршлагын мал адгуус үнэндээ хөөрхий. Гэвч яая гэхэв, өвчилсөн олон сүрэг мал амьтныг халдварт өвчнөөр үхүүлэхгүйн тулд хүн ийм хатуу сэтгэл гаргахаас аргагүй. Бүр цаагуур бодох аваас тэр хорт нянгууд ч гэсэн хүн бидний адил үхэх дургүй, амьдрахын төлөө тэмцэж буй. Гэвч хорвоогийн адармаа тайлагдашгүй. Нян амьдарвал мал үхнэ. Нянг устгавал мал амьд үлдэнэ. Ийм л хорвоо юм чинь хүн яалтай билээ. Нүдэнд үл үзэгдэгч зүсэн зүйлийн нянгуудтай хүн дайтахгүй бол тэд мал адгуусыг (бас хүнийг) амархан хөнөөх чадвартай нь гачлан. Мал адгуус сөнөвөл хүн өлбөрч үхнэ. Үхэх сонирхол ямар ч амьтанд байхгүй. Хүн үхлээс айна. Үхлээс зугтана. Хүн нян хоёул цус махаар хооллоно. Тиймээс нэг үгээр хэлбэл хүн нян хоёр хооллохоор мал амьтныг булаацалдаж буй дайн явагдаж буй хэрэг. Учир иймээс малын биед шургалсан нянг хөнөөвөл малыг аварч, аварсан малаа хүн өөрөө алж иддэг байна. Ингээд л хүний үйл ажиллагаа АНУ-ынх шиг ямагт зөв болдог. Гагцхүү туршлагын мал адгуус л нүд халтирам өрөвдөлтэй. Энэ тухай би өгүүлэх гээд байна:
Туршлагын усан гахай, оготно, туулай тэргүүтнийг хүн хэрхэн тамладаг талаар ярихаа больё. Малчин монгол хүнд адууг хэрхэн тамласныг бичвэл илүү ойр. Туршлагын адууг хүн сөдрөгний нянгаар өвчлүүлж, түүнд сөдрөг өвчин тусгаж зовооно. Сөдрөг сэдрээд хөөрхий туршлагын адууны дөрвөн туурай маш их халуурсандаа мултраад унадгийн даваан дээр хүн өөрийн найруулсан эм тариагаар адуугаа эмчилнэ. Сөдрөгдсөн адуу эгцэлж харахын аргагүй шаналж байхад хүн түүнийг өрөвдөхийн оронд өөрийнхөө зохиосон эмийн үйлчилгээ хэрхэн явагдаж буйг амьсгал даран ажиглана. Нэг адууг тамласнаар олон өвчтэй адуунд ач тус болно гэж буян бодохоосоо илүү шинэ нээлт хийж, зохиосон эм тариагаараа баяжиж, алдраа мандуулна гэж эм зохиогч мөрөөднө.
Сөдрөг өвчин эдгэрч нөгөө муу адуу амсхийнэ. Хүн дахиад нөгөө адуугаа өөр өвчний нянгаар хордуулна. Дараа нь эмчилж эдгээнэ. Ертөнцөд адууны хэдэн төрлийн өвчин байна, тэр бүгдийг анагаах хүсэл хүнд оргилж буй. Өвчин болгоны тоогоор нөгөө туршилтын адуу тарчилсан тамын түүх хэний ч сонирхлыг татаагүй нь гайхалтай. Хүн өвчин үүсгэгч нянгуудаа дөнгөчихөөд эцэст нь нөгөө муу адууныхаа хөлийг хуга цохиод, хугарсан ясыг хэрхэн эвэнд нь бороолуулах сургууль хийжээ. Адуу олон хоног тарчилж байж хөл нь бороолохчоо аядаж байтал хүн өөрийнхөө эрдмийг шавьдаа өвлүүлэхгүй бол үхсэний нь дараа хүн төрөлхтөн түүний эмчилгээг өвлөж чадахгүй мал эмнэлэг дахиад харанхуйгаас эхлэх гэж мунгинана хэмээн шавиараа нөгөө адууныхаа дөнгөж бороолж буй хөлийг дахин хуга цохиулж, дадлагагүй шавь нь суртлаа хөөрхий адууг тамлаж гарсан ажээ. Хүний үйл ажиллагаа дандаа зөв ямагт энэрэнгүй байдаг тул энэ бүгд зөв ч байгаа нигүүлсэнгүй ч байгаа.
Харин би нэг зүйлийг огт ойлгохгүй яваа хүн. Юу вэ гэвэл мал сүрэг маань халдварт нян, ходоод уушигны элдэв шимэгчдийн ширүүн довтолгоон дунд балар эртнээс хүний тусламжгүйгээр эдүгээг хүртэл устчихгүй яаж эсэн мэнд амьдарсаар орчин үеийн боловсон мал эмнэлэгтэй золгосон юм бол? Үүнийг би ойлгохгүй яваа хүн. Мал сүргийн минь төрмөл дархлаа хорт нянгуудтай дээр дороо орон тулалдсаны хүчинд улам чадал сууж, үүнийхээ ачаар устаж үгүй болоогүй юм биш үү?
1970-н нэг хоёр оны үед би телевизээр нэг сонин нэвтрүүлэг харснаа одоо болтол мартдаггүй юм. Аюултай хорт мөөг байдаг бөгөөд түүнд хүн олноор хордож үхдэг юмсанж. Францын эрдэмтэн залуу тэрхүү мөөгөнд хордсон хүмүүсийг аврах эм өөрөө зохиогоод, телевизийн дэлгэцээр нөгөө эрдэмтэн чинь хорт мөөг өөрөө идэж буйгаа дэлхий дахинд харуулсан юм. Туршилтаа адгуус амьтанд хэрэглэсэнгүй. Өөрийнхөө амиар туршжээ. Таваг дүүрэн мөөг сэрээдэн идэж байсан шар сахалтай туранхай залуу харагдсан нь одоо ч нүдэнд тод байна. Тэр эрдэмтэн хорт мөөг нэг тавгийг идээд хойноос нь өөрийнхөө бүтээсэн эмийг ууж буйгаа хүртэл телевизээр харуулав.
Хоёр хоногийн дараа нөгөө эрдэмтний амь нас найдваргүй болсныг дэлхий дахинаар мэдээлж байлаа. Дараа нь хорт мөөгөнд хордогсдыг аврах гэсэн эмч нас барсныг зарласан. Үүнийг бол би харин хаа очиж ойлгоод бишрээд байгаа хүн.
Амьд амьтнаар туршлага хийж тамлахгүйгээр эм зохиох аргыг эрхэмсэг хүн та оюун ухаанаасаа хайгтун гэж би уриалж байна. Хүн таны ухаан шавхагдашгүй гэдэг биз дээ. Амьтан тамлагч хүн та хойт насандаа өөрийгөө туршлагын адуу болж төрүүзэй гэж өдөрт ганц удаа ч болохноо санаж байхыг малд хайртай монгол хүний хувьд зөвлөе. Олон жилийн өмнө биокомбинатад туршлагын хэдэн зовсон мал байдаг гэнэ гэж малдаа хайртай монгол хүмүүс эмзэглэн ярьдаг сан. Монгол хүн лав малаа тэгж тамлаж байж эм зохиохгүй байх аа. Эдүгээ ХХI зуунд үсрэнгүй хөгжсөн шинжлэх ухааны ач буянаар малыг тэгэж тамлалгүй шинэ эм зохиодог арга нээсэн байгаасай. Туршилгын усан гахай, оготно, туулай ч гэсэн бас хөөрхий.
Өөрийгөө хайрлах хайр бусдыг хайрлах хайр болон хөгждөг гэсэн бурхны сургаалыг сануулахын тулд энэхүү эргэцүүллийг бичив.
Хүний зөвхөн ходоод өлсдөггүй бас цаана нь өлсдөг юм байна. Тэр нь дотор зарс хийлгэсэн айдас үзэх гэсэн ад мөрийн дон. Энэ дон бас л өлсөж явдаг болтой.
Гудамжинд осол гарч машин зам дээр хүмүүс бөөгнөрч шавахад бид яаснаа мэдэлгүй тэр зүг ухаангүй гүйдэг. Таваргаж очоод ямар нэг хэрэгтэй юмнаас хоцорчихвий гэсэн аятай хүмүүсийн суган доогуур шургаж, урдахь хүмүүсээ ууртайгаар хоёр тийш ярж, хэрэв өмнөө таглачихаад буй этгээд хөшиж гөжвөл түүнтэй үзэлцэж улаан сармайгаа хуваалцахад биеэ бэлтгэн урагш зүтгэсээр бөөгнөрсөн шавааны төв дунд бяцхан зайд ачааны лужир машины аварга дугуйнд толгойгоо бяц дайруулсан үхдэл түрүүлж харахаар горьдон горьдсоор амьсгал даран өлмий дээрээ өндийгөөд хэрэв тийм нүд хальтрам сэг байхгүй, ер юу ч болсон нь тодорхойгүй байвал “Өө чааваас, юу ч болоогүй юм шив дээ” гээд урамгүйхэн шүүрс алдах нь бий.
Энэ чинь яаж байгаа хэрэг вэ? Бөөгнөрсөн улсын зүг ухаангүй харайлгаж очихдоо “Хэн нэгэн хөөрхий тэнд сүйд болчихов уу? Түргэн очиж тус болъё. Бүлэг нь таарвал цусаа өгье” гэж яарч очоогүй зөвхөн бусдаас түрүүлж хачин аймаар гамшиг үзээд, цааш нь олонд тараая гэсэн муухай нуугдмал хүсэлтэй өөдгүй хүн ховорхон ч бий шүү. “Эвий хөөрхий тэгээ юү? Тийм юм болоо юу? Санаанд багтахгүй байна. Арай үхчихээгүй биз дээ” гээд л хуурамч царайлан, хушуу дэвсээд байдаг. Мууд дурласан өөдгүй зангийнхаа мухарт “Үхчихээ биз. Алчихаа байлгүй. Харин яаж алсан бол? Яаж тамласан бол? Бүр америк киночид бодож олоогүй тийм хэрцгий аллагаар хөнөөж дөнгөж үү?” гэсэн айдас хүйдсийг мөрөөдсөн булчирхайн шүүрэл нь сексийн оргилд галзууран тэмүүлэх адил буцлаад буй хэрэг. Жолоодлогогүй бие мах бодио гэж, ай халаг.
“Зоригийг Бат-Үүл алаагүй л юм байх даа” хэмээн гунигтайхан санаа алдаад л, “Засгийн газар онхолдохгүй л юм байх даа” гэж битүүхэн шаналаад л, “Оюу толгой, Таван толгойн гэрээ балрав уу” гэж сэртэгнээд л, өглөө сэрүүт “За өнөөдөр чинь олигтойхон шиг ямар хулгай, дээрэм, луйвар, алаан, осол сонсох бол” гэж горьдонгуй сунаагаад л мөн ч зэвүүнэ ээ. Мууд дуралсан хүслэн ямагт өлсөж байдаг. Харин сүүлийн үед интернетэд өлссөн атаархлынхаа цангааг дураараа гаргадаг болж дээ. Нэр хаяг шаардахгүй нь тэдэнд бүр ч амар байгаа.
Хамгийн зэвүүн нь тэд энэ муухай цангасан өлссөн донгоо эх орон ард түмнээ хайралсан сэтгэлийн шаналал гэж хэнэг ч үгүй биеэ өргөмжлөнө. Ийм өөдгүй араншинг засахын тулд сэтгэлээ ариусгаж, гэгээрлийн зам мөрийг даг хэмээсэн сургаал бурхан айлдсан бус уу.

2002-2013
Өлссөн хүслэн

2013
Ts.Baatar
Ts.Baatar
Laitai
Уншигч
tsagaan hooltond ataarhagch
Зочин
Зочин
Зочин
атар
Zochin
Erdenesaikhan
muug yarihgui bol nom unshdaggui humuus oilgohgui
Зочин
Bat
С.Амар
Зочин
zochin
Guest
Erdembileg
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
456789
Батнэрэн
mash saihan niitlel bn
Зочин
Зочин