Жиргээ гэдэг жигтэй ертөнц
Твитерт нэгдээд хэдэн сар болж байна. Нэг ёсондоо жиргээчин болчихлоо. Энд ерөөсөө бичихгүй сэдэв гэж алга. Хөгжлөөр ирсэн бас нэг шинэ ертөнцөд хөл тавьснаас хойш тэдний нэг болоодохсон хойно нийтийн жишгээр ёсыг нь дагалаа. Ертөнцийн хуультай л адил авах, гээх аль, аль нь энд байна.

Энд үзэл бодлын дайн, тэмцэл, хараал, ерөөл, ойлголцол, мэдэмхийрэл, агуу ихийн дэмийрэл, яруу найраг, дуу хөгжим, онигоо, түүх, нөхөрлөл, хайр дурлал, доромжлол, зар сурталчилгаа, зөвөлгөө, сайхан сэтгэл, мэдээ мэдээлэл, зураг, хөрөг юу л бол юу байна. Ерөнхийдөө жиргээний ертөнцөд жигтэй сонин зүйл олон.
Идсэн хоол, уулзсан хүн, уншсан ном, бодсон бодол, сонссон дуу, таалагдсан хархүү, бүсгүйгээ, харсан үзсэнээ жиргээчид жиргэнэ. Зарим нь зөвхөн нэг сэдвээр л жиргэнэ. Байнга л зүйр цэцэн үг хэлж суудаг нэгэн байхад яруу найраг, яруухан үгсээр уяраадаг нь ч байна. Жиргээнд нэгдсэн хэрнээ ямар нэг зүйл бичдэггүй бусдын жиргээг уншиж, мэдээлэл авч байдаг хэсгийнхэн энд бас бий. Бүгдтэй нь хэрүүл хийж суудаг нь ч бий. Жиргээч бүхэн өөр өөрийн гэсэн нэг ертөнц. Мөн захиалгат жиргээчид гэж байна. Магадгүй цалин хөлс авдаг байх. Ялангуяа сонгуулийн үеэр тэд маш их идэвхжинэ. Дагагчдаа олон болгохын тулд хөөрхөн бүсгүйн зураг тавьсан эрчүүд нууц хаягаар үзэл бодлоо тулгана. Түүнийг нь мэдсээр байж жиргээчид дагачихна. Дараа нь шогширч амаа барина. Өөрийнхөө зургийн оронд өөр зураг тавьж, хуурамч хаяг нээчихвэл зоригтой байдаг бололтой, хэнийг бол хэнийг хэл амаар доромжлох нь бас байна. Нууцлагдсан хэрнээ намбатай жиргэдэг нь бий. Твитер ертөнц гэдэг араншингийн, үзэл бодлын цуглуулга гэлтэй. Нэг талаасаа нийгмийн толь юм уу даа. Бас өөрийгөө илэрхийлэх том талбар. Эрх чөлөөний том илэрхийлэл. Мэдээллийн арвин сан. Саяхан Сүхбаатарын талбайн нэрийг Чингэсийн талбай болгоход жиргээчдийн олонх нь эсэргүүцсэн. Олон нийтийн санаа бодол ямар байгаа нь ерөнхийдөө эндээс харагдчихаж байгаа юм. Шат шатны сонгуулийн үед ч жиргээчдийн үзэл бодлоос нийгэм аль намыг илүү дэмжиж байгааг анзаарч болохоор.
Ямар ч зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Японд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүднээс хэтэрхий чанга хууль гаргасан нь эргээд сөрөг нөлөө авчирсан гэж үздэг юм билээ. Гудамж, баар ресторанд, өөр хаана ч юм таалагдсан эмэгтэйтэйгээ танилцахаар оролдлого хийхэд эрсдэлтэй. Бүсгүйд таалагдахгүй бол эрх чөлөөнд халдлаа гээд шүүхэдвэл өнөөх эр асуудалд унах нь тэр. Үүнээс үүдэлтэй интернэтээр танилцах явдал маш ихэссэн. Харамсалтай нь бие биенээ таньж мэдээгүй, төсөөллийн хүнтэйгээ гэрлэснээс болж таарч тохирохгүй салах, түүнээс ч муу үр дагавар гарах нь ихэссэн гэх юм билээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ахиц гарсан хууль ч гэлээ сөрөг талууд авчирсан гэж япончууд хэлдэг. Үүнтэй л адил твитер ч мэдээллийг түргэн шуурхай авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог ч сөрөг талууд бас бий. Тухайлбал, хэн дуртай нь бусдыг доромжилно гэдэг бол эрх чөлөөнд нь халдаж буйгаас ялгаагүй. Мөн хэтэрхий их нээлттэй байдал нь хувь хүнийг нууцгүй мэт болгочихдог шиг санагддаг.
Одоогоор твитерт 500 сая хүн бүртгэлтэй байдаг мэдээлэл бий. Өдөрт 340 сая хаягаас жиргэж байдаг аж. Байгуулагдсан цагаасаа хойш топ арван сошиал сүлжээний нэг хэвээр байгаа. Шувуудын жиргэхийг илтгэсэн твийт гэсэн үг нь энэ сошиал сүлжээг бий болсноос хойш дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн нэг болжээ.
Твитер амьдралын салшгүй хэсэг нь болчихсон нөхөд олон бий. Хамгийн сүүлийн судалгаагаар твитер донтуулдаг, бүр тамхинаас илүү донтуулдаг гэсэн байна лээ. Үнэхээр ч донтчихсон бололтой нь бас бий. Цаг ямагт л жиргээд сууна гээч. Хэзээ нь унтаж амарч, ажиллаж амьдардаг юм гэмээр.
Твитерчдийг жиргээчин гэнэ. Бэлгэ тэмдэг нь хөх өнгөтэй шувуухай. Шувуухай хүссэнээрээ л шулганадаг. Энд авах юм ч байна, хаях зүйл ч байна. Зарим нэг нь өөрөө өөрийнхөөрөө байж, өөрийнхөө дотоод сэтгэлийн илрэлийг олон нийттэй хуваалцах нь тийм ч зөв зүйл биш гээд энэ ертөнцөд хөл тавихыг хүсдэггүй бол нөгөө хэсэг нь дэлхий ертөнц хүмүүсийг ойртуулж, санаа бодлоо хуваалцах том талбарыг орхиж чадахааргүй болчихож.
Жиргээнд албан ёсны болон албан бус хуулиуд бас байна. Дагаж, дагуулах нь бол заавал байна. Гадаад, дотоод хол ойр гэхгүй. Ажиглаад байхад ихэнх нь цөөн хүн дагаж олон хүн дагуулах сонирхолтой байдаг. Хэнийг ч дагадаггүй хэрнээ, хэдэн саяар нь дагуулсан хүн бий. Далай лам хэнийг ч дагадаггүй хэрнээ, хэдэн сая хүн түүний юу жиргэхийг харахын тулд дагаж байдаг. Дагана гэдэг нь хэн нэгний жиргээг уншихыг хүсч байгаагийн илрэл гэж ойлгож болно. Эсрэгээр олон сонирхолтой зүйл жиргээд байвал таны жиргээг унших сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Олны танил эрхмүүд, улстөрчдийг бол олноороо дагана. Монголын хамгийн олон дагагчтай жиргээчдийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Х.Баттулга нарын хүмүүс тэргүүлнэ. Тэд байнга жиргэхгүй ч, жиргээ нь олны анхаарлыг татна. Жиргээчдийн хэлэлцэж ярилцах нэг сэдэв болно.
Дагагчаа олон болгохын тулд элдэв арга хэрэглэх нь бий. Бэлэг сэлт амлахаас эхлээд хэсэг бүлгээрээ уулзалт зохион байгуулна. Таалагдсан жиргээгээ дэмжиж байгаагаа илэрхийлж favorite дардаг бол өөрийнхөө дагагчдад уншуулахын тулд бусдын жиргээг retweet хийж болно. За их дургүйцвэл дахиж тэр хүний жиргээг уншихгүйн тулд block дараад дуусаа.
Мөн дагагч худалдаж авна гэсэн ойлголт байдаг юм билээ. Хэрхэн ямар замаар ингэдгийг нь мэдэхгүй. Ингэх нь хэнд ч хэрэгтэй юм. Ямар ч байсан энэ бол зөв ч юм биш, хэрэгтэй ч юм биш.
Ямар нэг асуудал босоод ирэхэд жиргээчдийн шулганах нь ихсэнэ дээ. Сонгууль болоход хэд талцаад хэрэлдэнэ. Ажиглаад байхад Монголын жиргээчид илүү их улстөрждөг юм шиг. Улс төрийн намууд ч жиргээчдийн хэлсэн үг, үзэл бодлоос сонгуулийн сурталчилгаандаа ашиглах нь элбэг болсон байна лээ. Хэвлэлийнхэн ч “Жиргээчид ингэж ярилаа, тэгж бичлээ” гэх. Зарим хэвлэл тусгай булангаа зориулах болсон. Цаашид твитер ертөнц хэрхэн төгөлдөржиж, яаж хөгжихийг мэдэхгүй ч жиргэж л сууя даа. Олонтойгоо байхад юу нь буруу байхав.

Равдан
Зочин
soliorogsodod
zochin
zochin
Munguu
Baagii
gajiin tavan huruund bagtah ni ch yu ve
уншигч
Зочин
Бичигчид
Зочин
ЗОЧИН
Baagii
эмээ
zavtai
humuun
Нгэн
Зочин
З. Жадамба
Интернэт
Интернэт
Зочин
Зочин
д тэмүүжин
Жиргэх гэж үзэээд больсон гар
byruad
Зочин