нийгэм 2,293 нийтлэл байна

Баригдсангүй

Өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэдхэн цагийн өмнө буюу 6-р сарын 30-ны 22.50 цагаас ”Луйвар” нэртэй уран сайхны кино МҮОНТ-ийн хөтөлбөрт бичигдсэн байжээ. Гэтэл тэр кино гарсангүй. Оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдлын тухай баримтат нэвтрүүлэг гарч ирлээ.
#нийгэм #нийтлэл

Амлагаа сайтай гаанс ч юм шиг ээ...

Айлын найранд уригдлаа. Айраг идээ элбэгшсэн өдий цагийн найрыг манайхан надаар хэлүүлэхгүй төсөөл­нө дөө. Ай миний Монголын хө­дөөний найр ямархан би­лээ дээ. Тэнгэрийн на­рыг баруун хатавчиндаа аргамжчихаад дуу хуур сүлэлдээд хэлэх ч юм биш. Нэгэнт айлын найранд уригдсан хойно ганган дээрээ тавьчихаад тэ­рүүхэн хатавчинд донхойж орхилоо. Гэтэл нэг ах хүү дуулж байна аа.
#нийгэм #нийтлэл

Халх аа гэж...

Орчин үед үндэстэн гэдэг нь үнэн хэрэгтээ тэр улсын иргэний паспорттой хүнийг хэлдэг болсон. Манай улс бол нэг л үндэстний улс. Үнэн, үнэн. Казахстанд нүүгээд очсон казах нөхдийг маань тэдхийнхэн “Монголчууд ирлээ”, “тэр нэг монгол ингээд “ “энэ монгол ингээд” гэхчлэн хэлдэг гэсэн.
#нийгэм #нийтлэл

Үндэсний наадам

Наадам ойртлоо. Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Наадамд бөх барилдаж, сур харван, морь уралдуулах агаад үүнээ “Эрийн гурван наадам” гэж нэрлэдэг ажгуу. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой.
#нийгэм #нийтлэл

Еврей хэлийг сэргээсэн үлгэрээс бид юу сурах ёстой вэ?

Монгол бичгийг төрийн бичиг болгох, сэргээн хэрэглэх, бүх нийтээр эзэмших тухай бүхий л шатанд ярьж, хэлэлцсээр байгаа боловч үр дүн нь хангалттай бус байна.
#нийгэм #нийтлэл

Бид дархлаатай юу?

Балар эрт цагт хүн нүцгэн цэлдэн гүйлдэж, даарахаараа арьс эгэлдэргэлэсэн зэрлэг байснаа хот сүндэрлүүлээд, хотынхоо нэгээхэн буланд дулаан байшинд буйдан дээр бохь зажлангаа зурагт үздэг “соёлжсон” хүн болно гэдэг ... гайхалтай хэрэг.
#нийгэм #нийтлэл

Факстай шүүгч

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэрээ баривчлагдсаныг анх твийтрээс мэджээ. Цахим ертөнцийн мэдээлэлд эхэндээ итгэсэнгүй. Өглөөхөн утсаар ярьсан эхнэрийг нь өдөр нь баривчилж, бас тэгээд цагдан хорьсон гэдэгт хэн итгэх билээ. Тэгсэн жиргээчдийн мэдээлэл үнэн байв.
#нийгэм #нийтлэл

Д.Гарам-Очир: Шааран дөрөлжөөс нааш алтан утас гялалзаад л...

“Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочин БНМАУ-ын Холбооны яамны нэгдүгээр орлогч сайдын ал­быг 23 жил хашсан, Монгол Улсын гавьяат холбоочин Д.Гарам-Очир гуай.
#нийгэм #нийтлэл

Монголын хойч үе цөм миний хүүхдүүд

Хойч үеэ нилэнхүйд нь ерөөсөө миний хүүхэд гээд итгэчихвэл хөгшчүүд зөв өтлөнө. Төрсөн үр минь юмсан хойно хүү охин аль нь ч миний бахархал. Хөгшид төрсөн үрийнхээ муу талыг олж харах дургүй, гагцхүү сайн талаар нь бахархаж, сэтгэл өндөр явах дуртай байдаг.
#нийгэм #нийтлэл

Бөөрөнхий энэ ертөнцийн бөөр нь хаанаа байдаг юм бол?

Яасан хүн ойд төөрсөн сармагчин шиг болдог гэлээ? Яг л тэр хүн шиг чинь дэлхийн энэ олон улсын хаана нь байгаагаа мэдэхээ болиод байна даа, наана чинь. Уг нь намайг багад Төв Азид л байсан шиг санагддаг юм. 1993 оноос хойш харин нэг л биш ээ.
#нийгэм #нийтлэл

Монголчуудын сагсалзсан занг дарахгүйгээр метро хөгжихгүй!

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг. Тэгвэл монголчууд жаахан л хүлээчихвэл метрогоор зорчдог болох нь гэж манай Ганхүү депутат ярьжээ. Метрополис хотод заавал метро байх ёстой гэж 2004 онд Ганхүү маань бичиж байжээ. Тэр үед мань хүнийг басамжлах, шоолох, үл итгэх хандлага давамгайлж байсан гэж байна. Би бас тэгэх гэж энэ нийтлэлийг бичээгүй гэдгээ учирлая.
#нийгэм #нийтлэл

Америкийн монголчууд саналаа өглөө

6 сарын 14-16-ны өдрүүдэд гадаад дахь монголчууд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өглөө.АНУ-ын хувьд сонгуулийн комисс зөвхөн дипломат төлөөлөгчийн газарт байрлана хэмээн заасны дагуу Вашингтон, Сан-Франциско, Нью-Йорк хотуудад салбар комисс ажиллаж, иргэдийн саналыг авлаа.
#нийгэм #нийтлэл

Баатрууд

Баатрууд гэхээр хуяг дуулга бөгтөр, нум сэлэм агссан эртний монгол эр Тогорул, Шилүүстэй эсвэл америк кинон дээр гардаг Сталлонне, Арни шиг буудаад буудаад үхдэггүй булчинтай нөхдүүд санаанд ордог байх л даа. Гэхдээ өнөөдөр ч бидэнд өөрийн баатрууд байна.
#нийгэм #нийтлэл

Авлигын хэргийн жинхэнэ хохирогчид хэн бэ?

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шүүх эрх мэдэл, хууль эрх зүйн салбарт шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүлснээр өмнө нь сонсогдож байгаагүй авлига, албан тушаалын томоохон хэргүүд ар араасаа шил даран ил гарч, шалгагдаж эхэлсэн билээ.
#нийгэм #нийтлэл

Монгол-Хятадын харилцаа: Их түүхийг гэрчлэх нэгээхэн зураг

Миний цуглуулгын нэг хэсэг учраас уншигчиддаа дэлгэе гэсэндээ хүрч архиваа дахин ухлаа. Ахмад хижээл нь хуучнаа дурсан санаг, идэр залуу, багачууд нь ийм түүх байж шүү гэдгийг мэдэг, энэ зураг дээрхи эрхмүүдийн үр ач нар харж баясаг гэсэн үүднээс тэр л дээ. Иймэрхүү төрлийн цуглуулга надад нэлээдгүй байгаа тул хааяа нэг ингэж үзүүлж байгаа!
#нийгэм #нийтлэл

Сая төгрөг идсэн авилгач бол ичиж үх

Сүүлийн үед бид өглөө бүр хэн нэгэн мөнгө идсэн тухай мэдээтэйгээр угтдаг болжээ. Хуучин бид идэеээ идэх ч мөнгөгүй цалин мөнгөө ч тавьж чадахгүй гуйлаг гуйгаад явдаг байсан даа. Тэр цаг сайхан байжээ гэмээр. Нэг сэргэлэн эр л 90 саяыг идэж хүмүүсийн нүд орой дээр гаргасан даа.
#нийгэм #нийтлэл

Донор: Нинж ба Мөнгө

Манай өнөөгийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээг 2002 оныхтой харьцуулбал хоёр дахин нэмэгджээ. Гэтэл монголчуудын 0.75 хувь нь л сайн дураар цусаа өгдөг бөгөөд энэ нь дэлхийн дунджаас гурав дахин доогуур үзүүлэлт. Өдөрт ойролцоогоор 80-100 хүнээс цус цуглуулж гэмээн нь сая тайван үеийнхээ хэрэгцээг дөнгөн данган хангана гэж Анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяр ярилаа.
#нийгэм #нийтлэл

Сэтгүүлчид ээ, миний бичиж нийтлэх эрх хязгаарлагдаж, дарамт шахалтад өртлөө. Намайг дэмжиж өгөөч

Өчигдөрхөн би улсынхаа Эмирийг шүүмжилж твиттер хуудсаараа байр сууриа илэрхийлснээсээ болж 11 жил өргөст торны цаана суух хатуу цээр амссан,алс холын гивлүүрт бүсгүй Худу Аль Ажмигийн тухай бичиж суулаа.
#нийгэм #нийтлэл

Ерөнхийлөгч миний хүүгийн төлөө тэр том орны удирдагчид захиа бичнэ гэж би зүүдлээгүй

Амьдрал бол гуниг баярын далай юм. Амьдрал бол зовлон жаргал ээлжлэн байх тавилан юм. Хэдийгээр энэ хоёр ойлголт ирж буцан сүлэлддэг ч хүмүүс бид нэгийг нь огт хүсдэггүй. Нөгөө рүү нь цаг үргэлж тэмүүлж байдаг.
#нийгэм #нийтлэл

Ардчиллыг баталгаажуулж, авилгыг цэглэхийг залуус дүү нартаа уриалж байна

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Эрдэнэ баавайн “Наран тогоруу” өгүүллэгт “Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ” хэмээдэг шиг Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэн энэ хорь гаруйхан жилийн дотор “ёстой л нэг гайхмаар олон” үйл явдал болсон байх юм даа.
#нийгэм #нийтлэл

Метатехнологи Монголыг, шинжлэх ухаанч иргэншил монголчуудыг заналхийлэх цаг айсуй

Тээр жил улс төрч Ц.Элбэгдорж АНУ-ын Харвардын их сургуулийг төрийн удирдлагын мэргэжлээр төгсчихөөд Монголдоо ирээд Нүүх үү, үлдэх үү? хэмээх цуврал лекцээ уншсанаас үүдэн надад XXI зуун: Таамаглал, төсөөлөл номоо бичих санаа төрж билээ. Мань хүний лекцэнд хэд хэдэн чухал санаа байсан.
#нийгэм #нийтлэл

Вашингтон хотноо хуралдсан Олон Улсын Монгол Судлалын Долоодугаар Бага хурлыг сурвалжилсан тэмдэглэл

Монгол Соёлын Төв, Монгол улсын Элчин Сайдын Яам, Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг “Олон улсын монгол судлалын бага хурал” Вашингтон хотноо 5 сарын 3-5-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
#нийгэм #нийтлэл

Киттигийн аллага, Ерөнхийлөгчийн хориг, 76 “мангуу”

Парламентаас буруу шийд гарах тохиолдол олонтоо. Ерөнхийлөгч нар ч цаг тухайд нь тийм шийдвэрт хориг тавьж буй харагддаг. Олуулаа атлаа яагаад парламентаас заримдаа маш муу үр дагавартай шийд гардаг вэ? Ерөнхийлөгч ганцаараа яагаад байнга маш зөв хориг тавиад байдаг вэ?
#нийгэм #нийтлэл

Юун монгол хятад хүмүүсийн итгэлцэл

Монголчууд яагаад хятадуудад итгэдэггүй вэ? Яагаад гэвэл хятадууд Монголын оршихуйг үгүйсгэдэг юм. Мэдээж албан ёсоор биш л дээ. Өндөр дээд хэмжээнд дарга нар нь Монголын тусгаар тогтнол бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гэж тувт давтдаг.
#нийгэм #нийтлэл

Сэтгүүлч Б.Ганчимэг: Надад сэтгүүл зүйд амьдарч байгаа өнөөдрийн маань амьдрал их сонин бодлууд төрүүлж байна

Сэтгүүлч Б.Ганчимэг: Надад сэтгүүл зүйд амьдарч байгаа өнөөдрийн маань амьдрал их сонин бодлууд төрүүлж байна
#нийгэм #нийтлэл

ХЗХ: Амь, Амьдрал

МА(х)Н-ын түүх урт. Сайн юм бий бий, муу нь ч бас мундахгүй. Дангаараа төр барьж байх үедээ гурвантаа иргэдийнхээ өмчид халдсан намтартай. 1929 онд Х.Чойбалсан феодалын хөрөнгийг биечлэн хураасан бол түүнийг нас бармагц Ю.Цэдэнбал монголчуудаас малыг нь хамаад авчихсан. Баян хоосны ялгааг арилгаж, өөрийн гэх өмчгүй үгээгүйчүүдийн нийгэм байгуулах гэсэн бүтэлгүй туршилт л гэж өнөөдөр бид ойлгодог.
#нийгэм #нийтлэл

Конкурс хэмээх наян минутын баривчилгааг болимоор байна

Хүүхдүүд ерөнхий бо­ловс­рол хэр зэрэг эзэмшсэн эсэхийг конкурсны наян мину­таар мэдээд авна гэдэг шиг худлаа юм байхгүй. Ер нь яах гэж элсэлтийн шалгалт авдаг юм. Орчин цагийн монгол­чуудын амьдралын хачин хувь заяа энэ элсэлтийн шал­галт гэгч юмнаас эхэлдэг. Тэр өдөр сургууль төгсөгч хүүхдэд өчүүхэн гай, ялимгүй аз хоёрын аль нь ч тохиож бол­но.
#нийгэм #нийтлэл