Гамингийн, Бароны, Коминтерны сүнснүүд
Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын хэдэн гишүүдийн бухимдлыг эс тооцвол шүү дээ. Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригддаг.
Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын хэдэн гишүүдийн бухимдлыг эс тооцвол шүү дээ. Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригддаг. Асар уудам тал нутагтаа арвин мал сүргийнхээ аяыг дагаж, оторлон нүүдэллэж, мянга мянган жилээр амьдарсан монголчууд зуны дэлгэр улиралд жилд ганц удаа цугларч морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг уламжлалт зан үйлээ эрийн гурван наадам гэж алдаршуулж өдгөөтэй золгуулжээ.
Түүхт олон ой нэг өдөр бүгд давхцан таардаггүй. Тус тусдаа хуанли дээр тэмдэглэсэн өдрүүдтэй. Хоорондоо хол зайтай тохиодог ойн өдрүүд болгонд наадам хийх боломжгүй. Гэвч үндэсний их баяр наадмыг нэг намын төрсөн өдөр болгох санаархал дэндүү муйхар улс төр бус уу.
Хэрэлдэх юмаа олж ядсан, булаацалдах юмаа олж ядсан сонгуулийн дараахь бухимдлын үед, наадам хорслоо тайлах шалтаг болов. Хүннү гүрний 2222, эзэн Чингэсийн их Монгол улсын 807, 1911 оны тусгаар улсаа тунхагласны 102, Ардын хувьсгалын 92, Ардчиллын 23 жил гээд тоочвол цаана нь барагдахааргүй олон түүхт ой бий. Эдгээр олон ойн баяраас Монгол бол их эртний түүхтэй тусгаар улс мөн гэдгээ дэлхий дахинд ойлгуулах зорилгоор Хүннү гүрний 2222, их Монголын 807 жилийн ойг наадмаараа дурдаад бусад гурвыг нэгэн адил орхисноос үүдэж хэрүүл үүсгэсэн нь сонгуульд тав дараалан ялагдаж хор нь буцалсан хүмүүсийн дэлбэрсэн уур гэлтэй.
Зөвхөн Хүннү гүрний, эзэн Чингэсийн их Монгол улсын ой гэж хязгаарлан зарласан наадмыг наадам гэх ёсгүй гэнэ. Ардын хувьсгалын ойг дурдахгүй бол наадам хийхээ больё, бөх барилдуулаад яах юм бэ гэсэн муйхар мулгуу мэдэгдэл аядуу тайван нийгмийг бужигнуулах өдөөн хатгалга төдий болсноос хэтэрсэнгүй. Хүннү Чингэсээ үзэн ядаж явсны гор арилаагүйн шинж энэ агаад цухалдсан үед нь нууц нь бүлтэрчээ. Тэдний хүссэнээр нийгэм бужигнах нь юу л бол. Үхэхдээ үхэр буугаа тавилаа гэж ардчилалд гэгээрсэн орчин үе дооглонгуй хандлаа. Энэ мэт ганцаар ноёрхох үжирсэн коммунист дадал зуршлаа хэрхэн хаяхаас МАН-ын шинэчлал эхлэх учиртай. Мянган жилийн түүхтэй наадмыг 92 настай нам яаж өөрийн төрсөн өдрийн баяр болгох юм бэ.
Дээр дурдсан 5 түүхт ойгоос Ардын хувьсгал юугаараа давуу юм бэ? Хүннү гүрэн Чингэсийн тулгар төр хоорондоо учир утгагүй алалдсан олон аймгуудыг эвлэлдүүлэн нэг гарт зангидаж, амар амгаланг тогтоож чадсан гэж эдүгээ бид хүндэтгэн бөхийдөг. Хүннү Чингэсийн эхлүүлсэн төрийн бодлогын ачаар эдүгээ Монгол тусгаар улс явна гэж үздэг. Энэ хоёр түүхэн гайхамшгаас Ардын хувьсгал ямар гавъяагаар илүүрхээд, яагаад ард түмний эртнээс уламжилж ирсэн улс төржөөгүй наадам зөвхөн ганц Ардын хувьсгалын төрсөн өдрийн баяр гэж тоологдох ёстой юм бэ?
Монголчуудын өөрсдөө бие даан байгуулсан Богдын засгийн газрыг орос болъщевикууд хил даван түрэмгийлэн орж ирж устгасан байдаг. Октябрийн хувьсгалын нөлөөг дорно дахинд асаах тугийн дор Д.Сүхбаатарт МНРП гэсэн үсэгтэй батлах өвөртлүүлж, тэр сайхан залуугаар өнгөлөн далдалсан алан хядагчид коммунист хувьсгалыг буурай Монголд хүчээр экпортолсон түүхтэй. Болъщевикууд Монголд ардын засаг гэгчийг байгуулсан өдрөөсөө хядлага явуулсан гашуун түүхийг хичнээн нуугаад өдгөө ил болсоор байна. Түүхэн үнэнийг нууж хааж болдоггүй нь үнэн аж. Саж ламын хэрэг, ерөнхий сайд Бодоо, Чагдаржав, Дотоод яамны сайд да лам Пунцагдорж, Данзан, Лосол, Догсом, Гэндэн, Амар гээд цаазлуулсан, богд Жавзандамба, Д.Сүхбаатар гээд учир битүүлэг үхсэн хүн, тоолохын аргагүй олон бөгөөд энэ аллагыг орос болъщевикууд, коминтерны байгуулсан Ардын засаг, МАХН гардан гүйцэтгэж байв. Москва болон МАХН-ын шууд удирдлагаар ажиллаж байсан Ардын засгийн үйлдсэн аймшигт нүгэл илэрсээр байна. Ардын хувьсгалын ялалтын түүх гэж сайхан үлгэр Оростой хамтран зохиож, үнэнийг мушгин гуйвуулсан кино жүжиг зохиол олныг гаргасан нь харанхуй бүдүүлэг ард түмэнд яг болсон үйл явдал гэж үнэмшигдэн, оюун ухаанд нь арилахгүйгээр хадагджээ. Одоо ч манай хүн амын үлэмж хэсэг мушгин гуйвуулсан киног үнэн болсон явдал мэтээр итгэдэг. Сүхбаатарын бичгээ нуусан хөндий нүхтэй ташуур, богдын эмч Сүхбаатарт хор өгч алсан, хувьсгалаас өмнө эмэгтэй хүн гэрийн хоймор гарах эрхгүй байсан гэх мэтийг яг үнэн гээд итгэчихсэн хүн олон бий. Кинонд гардаг шившгийн Бодоог жинхэнэ Бодоо гээд ойлгочихсон гэмтсэн тархитай хүн бидний дунд хэлээ билүүдээд хашгирч явна. Эм хүн хоймортоо гарах эрхгүй бол бурхандаа яаж дээжээ, зулаа өргөх вэ гэсэн шоо үг бий.
Хачирхалтай нь өнөөдөр МАН мянган жилийн түүхтэй үндэсний баяр наадмыг Ардын хувьсгалын ой гэхгүй бол ясаа цайтал тэмцэнэ гээд шүдээ хавирч байх юм. Амьд хүний яс цайхгүй үхсэн хүний яс цайж таарна. Ясаа цайтал тэмцэнэ гэдэг үхэтлээ тулалдана гэсэн үг үү? Үгээ жаахан бодож байж хэлүүштэй юм. 90 гаруй жил дураараа дургисан намынхны даварсан омог буурах яагаа ч үгүй харагдана. Сонгуульд дараалан ялагдсандаа багтраад олны доог болох бий дээ.
МАН үнэхээр шинэчлэгдье гэж буй бол намынхаа онолыг юун түрүү шинээр боловсруулахаас эхэлбэл зөвдөнө. “Хувьсгалт” гэсэн нэрээ хэрэггүй гээд хаясан атлаа хувьсгалын үйлдсэн бүх нүглийг өвлөн аваад өмөөрч буй чинь толгойдоо арандаг хурааж шинэчлэлд саад болж байна. Цуст мөрөө ясаа цайтал зөвтгөх байсан юм бол юунд “хувьсгалт” гэсэн нэрнээсээ татгалзсан юм бэ. Коммунист болъщевик түүхээ өмөөрөөд байвал залуу үеийг улам үргээх вий вий. Юуны төлөө “хувьсгалт” гэсэн үгээ хаясан билээ, юуны төлөө шинэчлэх бодлого явуулах гэж буй билээ. Орчин үеийн сэтгэхүйд таалагдсан үзэл баримтлалаа юуны өмнө ягштал боловсруулж зарлан тунхаглал. Ардын хувьсгалаар үйлдэгдсэн сайн муу түүхээ “хувьсгалт” гэх үгтэйгээ хамт МАХН-д авна уу хаяна уу орхиод МАН-ыг үндэслэгч Бодоо Данзангийн коммунист бус эх оронч ардчилсан үзлийг цаашид баяжуулан хөгжүүлэх зам чинь ямар ч саадгүй нээлттэй цэлийж байна. Танай намын эцэг Бодоо Данзан нар чинь коммунизмын дайснууд явсан учраас болъщевик нарт буудуулсныг үзэл баримтлалынхаа гол цөм болгох хэрэгтэй. Ингэж чадваас коммунист хэлмэгдүүлэгч хочноосоо эгүрт салж, сонгогчдыг соронзон мэт татна. МАН-ын шинэчлэл Бодоо Данзангийн буудуулсан цэгээс эхлэх үү, аль эсвэл Чойбалсан Цэдэнбалын замналыг залгамжлах уу гэдгээр дүгнэгдэнэ. Энэ дөрвөн бие хүн нэг намд багтахгүй эсрэг тэсрэг үзэлтэй эвлэршгүй хүмүүс байсан тул МАН-д аль нэгийг сонгохоос биш гал ус шиг хоёрын дунд бөөрөнхийлөх боломж байхгүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтнийг гамингийн сүнс, бароны сүнс, коминтерны сүнс гэж утга авцалдаагүй тэнэг үгээр харааж, ясаа цайтал тулалдана гэж сүрдүүлээд хол харайхгүй байх аа. Харин үндэсний баяр наадмаа энэ олон их ойн гуншингүй, улс төрөөс ангид, намуудаас хол, жинхэнэ ардын баяр болгох тухай яриач. Олон түүхт ойнуудаа тус тусын нь тохиосон өдөрт ач холбогдлыг нь сурталчлан иргэдээ үнэн түүхээр гэгээрүүлье.
Ядуу зүдүү, аймаар өр зээлтэй атлаа улс төржсөн наадамдаа яасан их зардал гаргадаг юм бэ, яасан өндөр бай шагнал бэ. Бас болоогүй орон нутгийн наадам гэж баахан үрлэг болж зунжингаа ажлаа алдана. Үндэсний баяр наадам улам ухаалаг болоосой.

2013-07-16
s
zochin
enhbat
enhbat
enhbat
Баяраа
зориг
Зочин
Зочин
Батжаа
Saikhnaa
Mongol
бичүүлэв
Зочин
Зочин
ZALUUL MINII MUU MONGOL
mongol
bgwr
Dandii guai ni baina oo
Оргил
Оргил
атар
Батнэрэн
Unen ug
Зочин
Bata
Bata
ard
avilgal
Зочин
Би
182.160.2.117 -d zoriulav
uvgun anjgai kkkk
kkk hugshirch de huurhii
Зочин
Зочин
зочин
Зөв бичиж сур
Zochin
zochin
baagii
ДОВДОН
Зочин
Зочин
Зочин
RAVSAL
Зочин
Tumen
Зочин
Зочин
Зочин
таны улаан фэн
Зочин
Зочин
таны улаан фэн
Re
Зочин
sahal
Зочин
Зочин
Зочин
888888888888888
цолмон
Зочин
teneguud
4564567897897
456456789789798
zochin
BATKHUU
Ene uvgund
баяр
Зочин
aki
man-garuud
ok
Зочин
Хайрхан
Зочин
Зочин
Зочин
zochin
түүхч
иргэд
Zochin
бүсгүй
ДОВДОН
Зочин
UKAA
Зочин
Зочин
Зочин
09876t5re43w2
Mongol
Зочин
Зочин
баака
Зочин
Зочин
ok
Зочин
BEK
BEK