Эрхшээн соёрхогдож, анхлан болгоогдсон номс
Арван жилийн өмнөхтэй харьцуулахад Монголд ямар салбар, үйлдвэрлэл үнэхээр хөгжсөн гэж та үздэг вэ? Миний хувьд, нүдэнд шууд тусахаас хоёрыг хэлбэл, нэгд элдэв сайхан хаяг бүхий олон төрлийн архи, бас мундаг дизайнтай ном хэвлэл байна даа.

Хатуу зөөлөн, өнгөтэй өнгөгүй, ялтастай ялтасгүй, хайрцагтай хайрцаггүй тэр олон “гоё” ном бол яах аргагүй Монгол улсын хөгжлийн нэг нүүр царай мөнөөс мөн билээ. Гэвч гоёос гадна олон чухал шинж номд байх ёстой. Агуулгыг энэ удаад орхиод номд байх хамгийн үндсэн элемэнтүүдийн зөвхөн нэгнийх нь талаар зохиолч, зохиогч, эрхлэн нийтлэгч, хэвлэлийн газрынхан нартай саналаа солилцохыг хүсэв.
Үнэнийг хэлэхэд үүнийг бичээч миний бие өмнө нь номын дотор хавтас дээрх мэдээллийг тийм ч чухалчлан сонирхож байсангүй. Тийм болохоор номын санч нарын ажлыг ч анзаардаггүй байж. Хэдэн жилийн өмнөөс харин Конгрессийн номын санд ажиллах болсноор “ном”-ын тухай каталог мэдээлэл гэдэг ямар нарийн юм байдгийг сая нэг гадарлахтайгаа болсон юм.
Дэлхий хавтгай болж байна гэдэг үнэн ажээ. Хэн, хэзээ, ямар ном хэвлүүлэв гэдэг тоон код маягаар каталогжоод, дэлхийн өнцөг булан бүрээс нээж үзсэн хэн бүхэнд тодорхой байдаг болж. Улсуудын бүх том номын сан нэгнийхээ каталогийг ойлгодог, дундын “тэмдэглэгээ - хэл”-тэй, тийм ч учраас угаасаа орчин үеийн ном гэдэг бүх чухал мэдээллээ хэрхэн бичдэг нь стандартчилагдсан байдаг юм байна.
Жишээ дурдахад: Конгрессийн номын сангийн код ёсоор, 100 дугаарын ард жинхэнэ зохиогчийн нэр, 245-ын C хэсэгт редактор, орчуулагчийн нэр, 020 бол ISBN дугаар, 245-ын А хэсэгт номын нэр, 246-ын 3-ны 1 хэсэгт хавтас дээрх нэр өөр хэлээр бичигдсэн бол, 246-ын 1-ийн 8 хэсэгт номын нуруун дээрх нэр бичигдэнэ.
Харин тэгтэл манай монгол, нөгөө “гоё” номууд маань заримдаа иймэрхүү стандартад ороход тун хүндрэлтэй харагдах юм. Хэвлэсэн газрын нэр, эсвэл он огт бичигдээгүй байх, дотор хавтас дээрх нэр нь гаднах хавтасныхтайгаа зөрөх, заримдаа номын хавтас дээр нэр байхгүй, шүлэг зохиолынхоо мөрөөс ишилчихсэн байх гээд л яаруу сандруу хэвлэсэн нь олон байх юм.
Би өөрөө мэргэжлийн номын санч хүн биш болохоор тэр бүрийг хянан нягталж чадахгүй, харин номын каталогид ордог дөчөөд мөр мэдээллийн ганцхан нь болох “редактор”-ын нэрийн тухайд л та бүхэнд саналаа хэлье.
Номын редактор гэдэг зохиогчоос дутахгүй чухалд тооцогддог хүн учраас тусгай тоот тэмдэглэгээнд бичнэ. Конгрессийн номын сангийн ажилтнууд дэлхийд ном хэвлэж чаддаг мянга гаруй хэлийг бүгдийг мэддэг байх албагүй, харин “редактор” гэсэн үгийг нь л мэддэг байхад болно. Монгол хэлний хувьд гэтэл (хэл ч биш юм аа, монгол номын хувьд) “редактор” гэсэн тэр ганцхан үгийг хэл мэддэггүй хүн тогтоочих ямар ч боломж байхгүй юм байна. Учир нь бараг зохиолч бүр, хэвлэлийн газар бүр өөр өөрийнхөөрөө, өвөрмөцөөр томьёолдог аж. Тодорхой жишээгээр тайлбарлая:
Энэ бүх нэр томьёоны ард хуучны “редактор” гэсэн ойлголт байгааг үгийн утгаас нь ойлгож болж байгаа юм. Гэтэл бүр тухайн номд ямар үүрэг гүйцэтгэснийг нь тааж хэлэхэд хэцүү нэр томьёо олон дайралдах аж. Тэр болгонд өмнө дурдсан номын сангийн мэргэжилтнүүд “Энэ чухам яасан хүн бэ?” гэсээр над дээр бариад ирдэг юм. Чухам яасныг нь тодорхойлж байж, хэрхэн кодлохоо шийдэх ёстой учир бас ч аргагүй аж. Жишээ нь, нэг өдөр “Монголын их амар амгалан” хэмээх ном авчирсныг яруу найрагч Б.Лхагвасүрэн, Мэнд-Ооёо нар “эрхшээн соёрхсон” (18) байгааг тайлбарлахыг хүсч билээ. Бодоход бас л нэг төрлөөр редакторлосон л юм болов уу даа. Бас нэг өдөр “Зодог жудаг” гэсэн ном томоо асуултын тэмдэгтэй ирэв. Спортын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуай уг номыг “анхлан болгоосон” (19) ажээ.
Зүгээр л гарын доорх хэдхэн номыг харахад редакторыг нь 19 өөр янзаар тодорхойлсон байгаагаас үүдээд зохиолч, хэвлэлийн газруудад хандан доорх саналыг хэлэхээр шийдлээ. Дахин хэлэхэд би өөрөө мэргэжлийн номын санч биш учраас буруу юм ярьж байж ч мэднэ, тэгвэл залруулна биз ээ.
Манай хэвлэлийн газрууд “редактор”-оо нэрлэдэг нэг л үгтэй болмоор байна. Бүх Монгол даяар ганц л үг хэрэглэ гээд байгаа юм биш л дээ. Зүгээр “Монсудар” гэхэд “Ариутган шүүсэн”, “Нэпко” “хянан тохиолдуулсан” гэдэг ч юм уу, зөв гэж үзсэн нэр томьёогоо хэрэглэж заншмаар байна. Ихэнх хэвлэлийн үйлдвэрүүд зохиогч мөнгөө л төлсөн бол агуулгыг нь огт анхааралгүй хэвлэж орхидог. Хамаагүй ээ, агуулгыг нь бүү анхаар, зүгээр л “хянан тохиолдуулсан” гээд сольчих, хэвлэсэн газар, он сараа заавал оруулчих гэх мэтийн шаардлагыг бол тавиад байж бололгүй дээ.
Ийм олон сайхан монгол үг байхад, заавал нэг ижил болгох гэж яах нь вэ гэх хүн гарах байх. Монгол хэлнийхээ яруу сайхныг номынхоо агуулгад сайхнаар илэрхийлээд, харин номын дотор хавтас бол яг л дэлхий нийтийн журмаар байх нь зүйтэй юм уу л гэж мунхаглан бодох юм даа. Бүр XVII, XVIII зуундл номын дотор хавтас Энэтхэгийн хэлээр, Төвөдийн хэлээр, Монгол хэлээр гэхчлэн дараалан өгүүлдэг, эцэст нь хэн ямар жил хэрхэн бичсэнээ тавьдаг, стандарт загвартай болчихсон байсныг бодууштай.
Эрхэм зохиолч, хэвлэх компанийн захирал та бүхэн “эрхшээн соёрхож, анхлан болгооно” буй заа.

- “Хяна-“ язгуураар эхэлсэн бүлэг үгс байна. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь “Хянан тохиолдуулсан” (1), эсвэл зүгээр л “хянасан” (2) хэмээх үгс. Өөр бусад үгстэй хорших нь бас элбэг юм. “Монгол экстрим” гэдэг номд “хянан толилуулсан Цолмон” (3) гэсэн байгаа бол “Хоймрын яриа” хэмээх номд “хянан уншсан О. Сундуй” (4) гэжээ. “Санаа” хэмээх номыг бол “хянан болгоосон” (5) байгаа бол “Хүчтэний өлгий Арын сайхан хангайн бөхчүүд” номыг “хянан ариутгасан” (6), “Монголчуудын бэлгэдэл зүй” хэмээх номыг “хянан шүүсэн” (7) байдаг юм байна.
- “Ариутга-“ гэсэн язгуураар эхэлсэн бас нэг бүлэг үгс байна. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь “ариутган шүүсэн” (8), “ариутгасан” (9) хоёр байна. Мөн “ариутган шүүгч” (10), “ариутган хянасан” (11) гэсэн хувилбар байгаагаас гадна “Монгол малчны судар оршивай” гэдэг номыг редактор нь “ариутган жигдэлсэн” (12), “Зул задрах цаг” номыг бол “ариутган түшсэн” (14) ажээ.
- “Редактор” (15) гэсэн хуучны үгээ хэрэглэсэн номууд тааралдахаас гадна “Монгол улстай хил залгаа бүс нутаг” номыг Хэрээд Л. Жамсран “нягталсан” (16), “Товчит хэлцийн цоожийг домгоор тайлагч түлхүүр” номыг “анхны натрагийг хянасан” (17) хүн байгаагаас гадна “ариутган шүүж, аравнайлан шүнжиглэсэн” (18) хүн бас тусдаа байгаа нь сонирхолтой байна.
Энэ бүх нэр томьёоны ард хуучны “редактор” гэсэн ойлголт байгааг үгийн утгаас нь ойлгож болж байгаа юм. Гэтэл бүр тухайн номд ямар үүрэг гүйцэтгэснийг нь тааж хэлэхэд хэцүү нэр томьёо олон дайралдах аж. Тэр болгонд өмнө дурдсан номын сангийн мэргэжилтнүүд “Энэ чухам яасан хүн бэ?” гэсээр над дээр бариад ирдэг юм. Чухам яасныг нь тодорхойлж байж, хэрхэн кодлохоо шийдэх ёстой учир бас ч аргагүй аж. Жишээ нь, нэг өдөр “Монголын их амар амгалан” хэмээх ном авчирсныг яруу найрагч Б.Лхагвасүрэн, Мэнд-Ооёо нар “эрхшээн соёрхсон” (18) байгааг тайлбарлахыг хүсч билээ. Бодоход бас л нэг төрлөөр редакторлосон л юм болов уу даа. Бас нэг өдөр “Зодог жудаг” гэсэн ном томоо асуултын тэмдэгтэй ирэв. Спортын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуай уг номыг “анхлан болгоосон” (19) ажээ.
Зүгээр л гарын доорх хэдхэн номыг харахад редакторыг нь 19 өөр янзаар тодорхойлсон байгаагаас үүдээд зохиолч, хэвлэлийн газруудад хандан доорх саналыг хэлэхээр шийдлээ. Дахин хэлэхэд би өөрөө мэргэжлийн номын санч биш учраас буруу юм ярьж байж ч мэднэ, тэгвэл залруулна биз ээ.
Манай хэвлэлийн газрууд “редактор”-оо нэрлэдэг нэг л үгтэй болмоор байна. Бүх Монгол даяар ганц л үг хэрэглэ гээд байгаа юм биш л дээ. Зүгээр “Монсудар” гэхэд “Ариутган шүүсэн”, “Нэпко” “хянан тохиолдуулсан” гэдэг ч юм уу, зөв гэж үзсэн нэр томьёогоо хэрэглэж заншмаар байна. Ихэнх хэвлэлийн үйлдвэрүүд зохиогч мөнгөө л төлсөн бол агуулгыг нь огт анхааралгүй хэвлэж орхидог. Хамаагүй ээ, агуулгыг нь бүү анхаар, зүгээр л “хянан тохиолдуулсан” гээд сольчих, хэвлэсэн газар, он сараа заавал оруулчих гэх мэтийн шаардлагыг бол тавиад байж бололгүй дээ.
Ийм олон сайхан монгол үг байхад, заавал нэг ижил болгох гэж яах нь вэ гэх хүн гарах байх. Монгол хэлнийхээ яруу сайхныг номынхоо агуулгад сайхнаар илэрхийлээд, харин номын дотор хавтас бол яг л дэлхий нийтийн журмаар байх нь зүйтэй юм уу л гэж мунхаглан бодох юм даа. Бүр XVII, XVIII зуундл номын дотор хавтас Энэтхэгийн хэлээр, Төвөдийн хэлээр, Монгол хэлээр гэхчлэн дараалан өгүүлдэг, эцэст нь хэн ямар жил хэрхэн бичсэнээ тавьдаг, стандарт загвартай болчихсон байсныг бодууштай.
Эрхэм зохиолч, хэвлэх компанийн захирал та бүхэн “эрхшээн соёрхож, анхлан болгооно” буй заа.
Баярлалаа
Зочин
Наран
Baatar
bat
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
202.21.112.202-d
182.160.43.206-д
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зөв
Иргэн
Иргэн
Zolboo
иргэн