Биш
Юуны өмнө манай эдийн засаг унаж байгаа юм биш. Бид эдийн засгаа унагааж байгаа юм. Тэрнээс биш эдийн засгаа унагадаггүй газарт эдийн засаг нь гозойж л байгаа.

Түүнчлэн долларын ханш өсөөд байгаа юм биш. Монгол төгрөгийн ханш унаад байгаа юм. Тэрнээс биш доллар эх нутагтаа бол мөрөөрөө л байгаа.
Манай эдийн засагчид эдийн засгийг аварна гэж байна. Хэрвээ эдийн засагчаар авруулж байгаа бол тэр нь эдийн засаг биш. Үнэхээр эдийн засгийг аварч байгаа бол тэр хүн эдийн засагч биш.
Эдийн засаг бол “бурхны бүтээл” бөгөөд ялангуяа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар диплом авсан эдийн засагчаар удирдуулаад байхад хямарна уу гэхээс биш амь тавьчихгүй байгаа нь үүний хамгийн том нотолгоо.
Нэмж хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид яваад байгаа юм биш. Гадаадын хөрөнгө оруулагчдыг явуулаад байгаа юм. Гадаадынхан явах сайхан боловч юмаа аваад явчихаар хэцүү.
(Гадаадынхан дүүрэн байх, огт гадаадгүйгээр амьдрах хоёр адилхан. Яг л усгүйгээр амьдрах аргагүй атлаа усанд амьдрах аргагүй шиг.Нэмж хэлэхэд, ус огт өгөхгүй бол харангадаж үхэх атлаа, цэвийн, цэвийн цэвэр, хольцоогүй ус ганц литрийг уулгахад ахиж ус уух ямар ч шаардлагагүй объект болдог гэсэн)
Түүнчлэн, Япончууд аймаар их мөнгө өгөх гээд байгаа юм биш. Япончуудаас аймаар их мөнгө авах гээд байгаа юм. Япончууд аймаар их мөнгөө хаяад монголын эдийн засгийг аврах ч гээд байгаа юм биш. Сул хэвтсэн унтмал хөрөнгөө ийш нь хөдөлгөн мөнгөө аврах гэж байгаа юм.
Хүн мөнгөө зүгээр л алга болгох гэж өгдөг юм биш. Хүн мөнгө илүү их болгоод эргүүлж авах гэж л өгдөг юм.
Сайхан түүхээр амьдардаг юм биш. Сайхан өнөөдрөөр амьдарч, сайхан маргаашид хөтлөгддөг. Тийм учраас хөгшин хүн дурсамж дүүрэн, залуу хүн мөрөөдөл дүүрэн байдаг. Өмнөд хөршийнхэн “ХХI зуун хятадын зуун болно” хэмээх мөрөөдлөөр амьсгалж байхад бид “ Тэгж ярих юм бол МЭ-ний XШ зуун бол Монголчуудынх байсан” хэмээн дурсамжаар амьдарч байна.
Түүхгүй улс байвал гунигтай, түүхээс өөр юмгүй болчихвол түүнээс ч гунигтай. Чингис хаан монгол хүн гэдгийг, монголчууд хөх толботой төрдөг боловч бусадтай л адилхан ДОХтдог гэдгийг, бид тамирчдаасаа илүү морио дасгалжуулах чадвартай гэдгийг хорвоо ертөнц мэдвэл мэдэхээр болсон. Одоо ажил төрлөө бодвол яасан юм бол?
Нарийн яривал улс өөрөө өөрийгээ л мөхөөдгөөс өөр улс мөхөөдөггүй. Аль хэдийнэ мөхлийн ирмэгт очсон хойно нь нэрмэж байсныг л түүхнээ “байлдан дагуулсан”, “эзлэн авсан” гэж бичдэг.
Дашрамд дурьдахад, барилгын будагнаас хор илрээд байгаа юм биш. Будаг угаасаа эмийн зориулалтгүй бөгөөд хортой гэдгийг сая л илрүүлж байгаа юм. Тийм биш бол хашааны будгийг аптект зарах байсан. Нарийн яривал аптек дүүрэн эм байдаг ч юм биш. Түмпэн аспирин нэг суурин дээр идээд үз л дээ. Хашааны будаг халбагыг ууснаас ч дор л юм болох биз.
Хор газар сайгүй илэрнэ. Түүнийг цоо эрүүл хүний биеэс ч илрүүлж болно. Учир нь манай гариг өөрөө хортой. Бид л дасаад, хэрэглээгээ болгосон болохоос биш хамгийн аймшигтай хор бол хүчилтөрөгч гэж байгаа.
Эндээс тэндээс, энүүнээс тэрүүнээс бактери илрээд байгаа юм биш. Энд ч тэнд ч бактери байдгийг мэдэж авч байгаа юм. Дэлхий бол бактерид бүрэн баригдсан гариг болой.
Дахин хэлэхэд, Гиннесийн номд орохоор улс хөгждөг юм биш, тэр бол өнөө “лэнсий барааны лангуу” гэлээ гэдэг шиг “зүй бус” юмсын бүртгэл. Гоёор хэлэхэд хийх юмаа олж ядсан улсын ажил. Яая гэхэв хийх юмаа олж ядах нь хүний эрх учраас л байгаад байгаа юм. Тэрнээс биш хөгжлийн амжилтыг Форбс, Дэлхийн банк болон биржүүд гэхчлэнгийн өөр газар бүртгэдэг.
Монгол Улс хөгжихгүй байгаа юм биш. Монгол Улсыг хөгжүүлэхгүй байгаа юм.
Амьдрал хүндрээд байгаа юм биш. Амьдралыг бид хүндрүүлээд байгаа юм.
Засгийн газар биднийг өдий зэрэгтэй байлгаад байгаа нь гайхамшиг биш. Засгийн газар байсаар байтал бид өдий зэрэгтэй үлдээд байгаа нь гайхамшиг юм.
За ингээд яривал зөндөө юм байна аа. Ганцхан ширхэг ерөнхий сайдад маань хамаатан нь олдоод байгаа юм биш. Олон хамаатанд ерөнхий сайд маань ганцдаад байгаа юм. МАН-ыг шинэчлэх гээд байгаа юм биш. Хуучнаар нь аль болох удаан хадгалах гээд байгаа юм гэхчлэнгээс эхлээд...
Гэвч хямрал хурдан дуусахыг бэлгэдээд ингэсгээд өндөрлөсөн нь дээр байх аа.

Зочин
Баярс
Mars
batdorj
Erkhemee
uul
tsegii
Tsegii
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
zugeeree
xxx
ск
Зочин
Зочин
Зочин
Ankhaa
Зочин
Дэндүү үнэн ажээ
NB
nasan
сн
Зочин
Зочин
Зочин
РАВСАЛ
РАВЖАА
Зочин
Зочин
M
M
Зочин
равсал панз равдангийн холын хамаатан
zochin
Зочин
7987987987
Зочин
Зочин
sain khun
Нара
Зочин
tPatriot
Зочин
тун таарулахын урлаг дутав
цэвийн цэвэр ус
гинесс
123
хүчил төрөгч
ухаараач нөхдөө
туйлын гэмээр үнэн үг
баярлалаа
Зочин
Chaavaas
Chaavaas
зориг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
уншигч
жижигхээн чингис ээ
bella
Зочин
nana
gUEST
Зочин
Critic
Critic
Зочин
Зочин
Зочин
Ганаа
мөнхөө
KOBA
Зочин
Зочин
Зочин
Равдангийн найз
Зочин
Зочин
Зочин
Зочин
Kenzo
Зочин
ezen
Зочин
Зочин
зочин
уншигч
Зочин
Gegeenten
Зочин
Зочин
РАВДАН
РАВДАН
Зочин
zochin
Оргил
Зочин
Зочин
Зочин
сэтгэгдлүүдийг уншихаар
Зочин
Зочин
Badam
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
456456456789789
456456456789789
Зочин
ABCD-korea-gaas
ард
Зочин
Зочин
Guest
bayaraa
London
deirbat
шившиг
Цогоо гуай
иргэн
Зочин
уншигч