нийгэм 2,293 нийтлэл байна

Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө

Гудамжинд хэн нэгнийг хүчир­хийлж биед нь гэмтэл учруулсан бол, эсвэл заналхийлэн сүрдүүлж, эд хөрөнгөд нь халдаж эвдэлж хэмхэлсэн бол эрүүгийн хэрэг үүсч гэмт хэрэгт тооцогддог. Харин энэ бүх хэрэг гэр бүлийн хүрээнд буюу хаалганы цаана болж байвал хэнд ч хамаагүй мэт сэтгэхүй бидэнд бий. Бид гэр бүлийн хүчирхийллийн талаархи уламжлалт ойлголтоо өөрчлөх болжээ.
#нийгэм #нийтлэл

Их хурлын гишүүд биднээс дор

Би ер нь явж явж их хурлын гишүүн болдог байсын. Нээх өөдтэй хийгээд байх юмгүй. Очиж нөгөө намыхантайгаа хэрэлдчинэ, дэмий ярьчина, кэнди краш тоголчино, уур хүргэсэн нэгнээ цохиод унагаачина, твийтэрдчихнэ, дуртай үедээ ажилдаа ирээд дургүй үедээ гэртээ хвэтчихнэ, гадаадаар томилолтоор улсын мөнгөөр явчихна.
#нийгэм #нийтлэл

101 жилийн өмнө Монгол улсын тухай Нью-Йорк Таймст юу бичиж байв?

Өнөөдөр 2013 оны 12 сарын 21. Яг одоо дэлхийн хэвлэл мэдээлэл манай улсын тухай юу бичиж байна вэ?
#нийгэм #нийтлэл

“МонЦаМэ” өнөөдөр

Дэлхий дахины улс орнууд мэдээллийн агентлагуудаа додомдож, шинэ тулгар улсууд агентлагаа эмхлэн байгуулахыг хичээж байх зуур Монгол Улс Азийн анхны агентлагуудын нэг “МонЦаМэ”-г золтой л татан буулгачихаагүй юм. Ердөө үзэл суртлын нэг том хэрэгсэл гэж шинэ үеийнхэн ад үзсээр 20 гаруй жил болжээ. Ахин байгуулахдаа тулбал Х.Клинтоны хэлсэнчлэн “Дэндүү хэт ихийг төлөх” юм.
#нийгэм #нийтлэл

Сайхан хотод санаархсан “Ай Си Си” цамхаг

Улаанбаатарын төв тэнхлэг дээр “Ай Си Си” буюу “Олон улсын худалдааны төв” байрлах нэгэн уран барилгыг “Цаст констракшн”-ынхан сийлж туурвилаа.
#нийгэм #нийтлэл

Бидний үеийхний чадах ба чадахгүй зүйлс

Дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг байсан Монгол чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд яг 20 жил болжээ. Энэ хооронд бишгүйдээ нэг алдаж оносон боловч ерөнхий балансаар нь авч үзвэл манай нийгэм нь эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжил дэвшил хийжээ.
#нийгэм #нийтлэл

Манайхан “Гиннес” гэхлээр их гэгээлэг талаас нь хараад…

Олон улсын дээд боловсролын судалгааны байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежиудын чанарт үнэлгээ хийж, рейтингийн жагсаалт гаргажээ.
#нийгэм #нийтлэл

Зэлтэрийн гацаа

”Зэлтэрийн гацаа” гээд кинон дээр гардаг билүү. Бас тийм хэллэг байдаг шиг. Маш чухал гэх нь хаашаа юм. Заримд нь сонин байж юу магад гээд тэрхүү Зэлтэрийг очиж үзэв.
#нийгэм #нийтлэл

Гүүгл-Монгол хэл-Хэл шинжлэл

Гүүгл дээр монгол хэл оржээ. Одоохондоо үгийн сан цөөн, ойр зуурын холбоо үг, энгийн өгүүлбэр төдийг орчуулж байна. Мэдээж засварлах зүйл байгаа ч энэ бол гайхамшигтай сайхан үйлс. Энд гэхдээ гүүглийн монгол хэл ямар байгаа тухай ярих гэсэнгүй.
#нийгэм #нийтлэл

Монгол хүнийг эх оронд нь хажиглана гэдгээ ил тод зарлагч Б.Пүрэвдоржийг огцруулах хэрэгтэй

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж саяхан телевизэд ярилцлага өгөхдөө монголчуудыг хажиглана, ад үзнэ гэдгээ олон нийтэд ил тод зарлалаа. Ад үзэхдээ бас хүнд суртал гаргана гэлээ. Тэрээр өөрийнхөө удирддаг байгууллагыг “Монгол Улсын үндсэний аюулгүй байдлыг хангадаг байгууллагын нэг ” гэж тодорхойлж хэлсэн.
#нийгэм #нийтлэл

Нэрээ гологсод

Саяхан Хэнтий аймгийн ИТХ төвийнхөө нэрийг дур мэдэн өөрчилж орхив. Газар усны нэр гэдэг түүхэн үндэслэлтэй, бэлэгдэлтэй тэгж ч дураар өөрчлөөд байдаг эд биш л дээ. Бэлгэдлийг нь сүйтгээд утга учрыг нь алдуулаад хаячихдаг юм.
#нийгэм #нийтлэл

Өлөн

Бас 80 мянган цаас ч замын түгжрээ шиг ноцтой асуудал биш, гэхдээ л нэг тийм “өлөн” санагдаад болдоггүй. Хамгийн том даатгалын компани нь ийм “өлөн” байхаар бусад нь яах ч юм.
#нийгэм #нийтлэл

Ц.Жадамбаа: Магадгүй миний залуу насаар дүгнээд байх шиг...

“Ярилцъя” нэгэн залуу зочныхоо хамт уншигч тантай мэндчилж байна. Түүний илэн далангүй, нээлттэй байр суурь манай шинэ үеийн залуусын нэгэн тод зан төрхийн илрэл мэт. Энэ утгаараа Ц.Жадамбаа танд тодорхойгүй, бөөрөнхий санагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Ингээд түүний ертөнцөөр цухас аялъя.
#нийгэм #нийтлэл

Танхай эмээгийн цуврал-17

Танхай эмээгийн цуврал-17
#нийгэм #нийтлэл

Юм юмнаас

Шударга иргэдийг тагнах мөрдөх явдал хэрээс хэтэрлээ. Ер нь бол шударга иргэн болох эхний шалгуур бол мөрдөгддөг байх билээ. Өчигдөр автобусанд суухад дөчөөд мөрдөгч хамт явлаа. Кондуктор билет таслах байдлаар халхавчлан зориуд дөхөн ирж тандав.
#нийгэм #нийтлэл

Газарзүйн цагаас хэлний цаг хүртэл...

Цаг хугацаа гэж юу вэ? Оносон ганцхан хариулт байдаг уу? Цаг гээч хэзээ харвасан сум шиг өнгөрөөд хэдийд яст мэлхий шиг мөлхөнө вэ? Одоо цаг гэж огт байдаггүй гэдэг үнэн үү? Цаг хугацаа, хэлний цаг хоёр ямар холбоотой вэ? Монгол хэлний үйл үг хэдэн цагтай вэ?
#нийгэм #нийтлэл

Б.Чулуудай: Тансаглал бол дараачийн асуудал

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай уулзлаа. Ерээд оны сүүлээр “Монголын хип хоп урлагийг Азид гаргана” хэмээн нэг хэсэг “манаргаж”, дараа нь Монголын хамгийн анхны хөгжмийн студийн нэг “Сонор рекордс”-ыг тэргүүлж асан Б.Чулуудай өнөөдөр барилгын салбарт бас нэгэн том хөрөнгө оруулалтыг татахаар болжээ.
#нийгэм #нийтлэл

Гэгээн шийтгэл

Шийтгэчихээд өгсөн авсан­даа өлзий болтугай гэх биш дээ. Хүмүүс арга хэмжээ авахуулах дургүйгээс гадна бусдыг шийтгэх, торгох, хаш­раах эрх мэдэлтэн өгөөмөр тусмаа суудал дээрээ удаан тогтдог.
#нийгэм #нийтлэл

Хөх хот

Чингэс хаан ба түүний үр хүүхэд, ач омболууд Монгол нутагт төрсөн боловч Хуби­лай­гаас эхлээд нанхиадад нутаг сэлгэсэн. Аян дайнаас олзолсон эд баялаг, боол, гар урчуудаа амьдарч байгаа газар руугаа зөөж цуглуулсан нь хожим тэндээ үлдээ биз.
#нийгэм #нийтлэл

Монголоор бичиж Монголоор ойлгохсон-2

2012 оны УИХ-ын сон­гуулийн үеэр нэгэн сайд надаас өөрийнхөө тухай хөрөг найруулал бичиж өгөхийг хүссэн юм. АНУ-д өн­дөр боловсрол эзэмшсэн бас ч шаггүй улстөрч. Би­чээд өгчихлөө. Гэтэл оройхон хэрд туслах нь утасдаж байна. “Сайд нэг юм тодруулаад өгөөч гэнэ.
#нийгэм #нийтлэл

Зүүд нойрноос сэрэхүй

Будда ийн өгүүлжээ:“Дээд тэнгэрийг ч, доод газрыг ч харагтун. Бүх ертөнц та нарт мөнх бусыг сануулнам. Сэрж гэгээрсэн хүн чанадын билгийг эзэмшинэ... ‘Би’ хэмээх нь бодитоор эс орших зүүд зэрэглээ мэт.”
#нийгэм #нийтлэл

Монгол үсгийн ягаан толгой

Зарим нэг үсгийн хугацаа дууссантай холбогдуулан хэрэглээнээс хасах асуудал унтарснаар Монгол цагаан толгойноос зүй бус хорогдол гарах аюул багаслаа. Ер нь малын зүй бус хорогдол их гардаг улирлын босгон үсгээ цөөлөх нь муу ёр, харин ч нэмэх учиртай байдаг гэнэ.
#нийгэм #нийтлэл

Шидэт тоо - 70 000

Сар бүрийн 70 мянган төгрөгөө нэхэж, оюутан бус тэргүүнтэй Монголын оюутны холбоо (МОХ) тэднээс “гуйх юмгүй” болсон Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлжээ. Гэтэл тэрбээр таг чиг Азийн орнуудыг зүглэн одов. Ерөнхийлөгчийн “Цалинтай оюутан-Хариуцлагатай оюутан” хэлц “онч үг” ангилалд ороо биз.
#нийгэм #нийтлэл

Эрдэнэ хулгана, давжаа чоно, ятуу: Дүйцүүлэн орчуулах тухай хэдэн үг

Индианагийн Их Сургуульд байхдаа миний бие зохиолч анд Г. Аюурзана, Л. Өлзийтөгс нараа хүлээн авч, сургуулиа танилцуулсан юм.Ингэж явахдаа нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дъердъ) багштай уулзуулав.Манай хоёр багштай танилцан хууч хөөрч байтал Хар Дорж багш нас жилийг нь сонирхон асуув.
#нийгэм #нийтлэл

Танхай эмээгийн цуврал-16

Танхай эмээгийн цуврал-16
#нийгэм #нийтлэл

Монгол хэл мэддэг хүн ажилд авна

Хас тэмдэг, хар савхин куртка, ганган мотоциклиор гоёдог нэгэн найзтайгаа хууч хөөрч жаал суулаа. “Монголын төр устаж байна. Хятад, солонгосчууд Монголыг бараг эзэлчихлээ, фаак юү (fuck you). Дарга даамлууд газраа зарж дууслаа. Гэтэл Төрийн хэлний зөвлөлийн хэсэг эрдэмтэд монгол хэлнээс үсэг хасна ч гэнэ үү.
#нийгэм #нийтлэл

Үүл: Ард түмээн ахиад сайн боддоо

Нэг онигоо: хоёр архичин байжээ. Архинаас гарах тухай ярилцаж байгаад сүүлийн нэг шил архий уух болж. Нэг нь архийг ардаа аваад аль гарт байгааг таавал ууя таахгүй бол болий гэжээ. Гэтэл нөгөөх нь таасангүй буруу гарыг сонгожээ. Таалгаж байсан нөхөр уурлаж алив чи дахиж сайн бодоод таагаадах саяныхыг тооцохгүй гэжээ.
#нийгэм #нийтлэл

Хөх хот

Ихэнх улс орнуудын ард түмэн хоорондоо “Саа­халт айлын санаа цуг” агаад амьдралын хэв маяг, хэл ус нь өчүүхэн ялгаатай байх юм билээ. Манай ард иргэд уртаа­шаа хоёрхон хөрштэй боловч тэднээсээ тэс өөр ертөнцтэй. Энэ нь сайн юм уу, муу юм уу хэлж мэдэхгүй юм. Ялангуяа хятадуудтай зайгаа барьж явсан тулдаа л өнөөдөр уусчихалгүй туурга тусгаар яваа гэдэг.
#нийгэм #нийтлэл

“БНМАУ-ын Хүндэт иргэн”-ий аугаа цол буй болгосон ой

Бид жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд улс vндэснийхээ төрийн нэгэн их баярыг тэмдэглэдэг уламжлалтай. 1974 оноос эхлэн 5 жил тутамд нижгэр (шагналын хур буулган, бөх барилдуулах, бүх нийтээр амрах гэх мэт) тэмдэглэж байгаа энэ ойн баярыг чухам юуны учир тэгтлээ тэмдэглэх ёстой, тvvнд улс төрийн ямар агуулга буй вэ?
#нийгэм #нийтлэл

“Жаст”-ын Батхүүг шоронд хийж, хөрөнгийг нь хурааж яах гээв

Хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл улам бүүр газар авсаар байна. Тэдний хөрөнгийг хурааж хамаг юмыг нь битүүмжилж, хураасан хөрөнгийг нь хувааж авах хуучаар нийгэм өвчилчихжээ. Ядуу байна гэдэг бахархал болж , ядуу ард иргэдийнхээ төлөө тэмцэгч улстөрчид од болж байна. “Олигархиудыг зайлуул”, “Баян новшнуудыг хараал идэг”, “Уул уурхайн компаний эзэдийг алаад өг” гэж хэвлэлүүд хашхираад ирлээ.
#нийгэм #нийтлэл