Дашрэнцэн

@dashrentsen
221
нийтлэл
8,243,196
уншигдсан
10,980
сэтгэгдэл

Эмгэнэл

Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгч, “Өдрийн сонин”-ы тоймч Г.Дашрэнцэн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр өвчний улмаас таалал төгслөө.
#нийгэм #нийтлэл

Өндөр технологи эзэмшсэн “монгол залуус дэлхийг эзэлнэ”

Өөрснөө залуу яваагүй юм шиг, нэг их юм бүтээчихсэн юм шиг, социализм гэж нэг сайхан нийгэм байгуулчихаад түүнийгээ ардчиллынханд алдчихсан юм шиг хорсож явдаг хөгшид байдаг.
#нийгэм #нийтлэл

Боржигон найр

Хангайд цас орж аль хэдийнэ гандсан ч тал нутагт өвсөн сөл ногооноороо. Буурын ухаа, Малах, Тэрэгт зэрэг боржигоны их талд зунаараа, өвс нь ногооноороо хадлан хадмаар халиурна. Гэвч энэ нутгийнхан үеийн үед намартаа найрлана уу гэхээс хадлан өвс хадаж зовлогоо зовоодоггүй уламжлалтай юм.
#нийгэм #нийтлэл

Аргалын утаа үнэртсэн нүүдэлчдийн нийслэл

Үе үеийн эрх баригчид маань утаатай тэмцээд ялагдсаар явна. Одоо Улаанбаатар хот дэлхийн хамгийн хорт хот төдийгүй, өвөл хүн амьдрахад аюултай түвшинд хүрээд байна. Дүн хүйтний улирал болохоор утаа гамшгийн хэмжээнд хүрнэ.
#нийгэм #нийтлэл

“Олсоор оосорлоод Орост өгнөө”

Путин бол Монгол Улсад нэг их ач холбогдол өгдөггүй шинэ орос удирдагчдын нэг. Монголыг Амеркийг дагаад байхаар их л дургүй байдаг. Путины Монгол Улс дахь айлчлал, алс дорнод, Алтайн хязгаарт байгаа өөрийн газар нутгаа нэг эргэж далимдаа Монголоор дайраад буцсан юм.
#улстөр #нийтлэл

Бээжинг хооллосон шар мухлаг

Бээжин хот 20 сая гаран хүнтэй. Энэ олон сая хүн дотор баян ч бий, ядуу ч бий. Хоолоо олоод идэх тэнхээтэй ч бий, төр засаг нь туслахгүй бол тураад үхэх нь ч бий. Гэвч Бээжин энэ олон сая хүнийг хооллоод л байна. Олон арван сая хүнийг дажгүй чанартай, үнэ хамгийн хямд, цэвэр, халуун хоолоор хооллож байгаа шар мухлаг хэмжээгээрээ хоёр хүн багтан ажиллахаар жижиг ч гэсэн төрийн том бодлого энд байна.
#нийгэм #нийтлэл