Зэлтэрийн гацаа
”Зэлтэрийн гацаа” гээд кинон дээр гардаг билүү. Бас тийм хэллэг байдаг шиг. Маш чухал гэх нь хаашаа юм. Заримд нь сонин байж юу магад гээд тэрхүү Зэлтэрийг очиж үзэв.
"Зэлтэрийн гацаа" гээд кинон дээр
гардаг билүү. Бас тийм хэллэг байдаг шиг. Маш чухал гэх нь хаашаа юм. Заримд нь
сонин байж юу магад гээд тэрхүү Зэлтэрийг очиж үзэв.
Одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын төвийн хойд энгэрийг Жид нуруу гэх. (Манай улсын хойд хил дагуу Тэшиг, Түшиг сумдууд оршдог. Тэр болгон хүмүүс очдоггүй их л сонин сайхан нутаг даа) Битүү шугуйтай энэ том нурууны цаад дор Зэд, наад дор Зэлтэр гол зүүн хойш урсана. (Зүүн хойд зүг рүү бас Орхон, Сэлэнгэ мөрөн зэрэгцэн урссаар умард хязгаарт нийлцгээдэг). Харин энэ уулыг хярлуулан Орос, Монгол хоёр нутгаа хуваан шугамдаж модыг нь хяргаж халцалжээ. Тэгвэл Зэд нурууг Зэлтэр гол тэхий голоор нь заазуурдан хөндлөнгөөр нь сэтэлж, зэлтлэн гүн хавцал гаргаад их ус мөсөө шажигнатал хэмхчисээр хил давна. Арванхоёрдугаар сарын энэ өдрүүдэд Зэлтэрийн гол хавцал орчмоор үерлэж буй мэт эрчилэн урсаад хөлдөж хадаалсан юм алга. 1921 онд цагаан цэрэг Зэлтэрийн сэтэрхийгээр хил нэвтрэх явцдаа Монгол ардын журамт цэргүүдэд хядуулсан тухай сонссон байх. Өөр тойрох зам, давах даваа байхгүй хилийн боомт нутаг үүнээс хойш "Зэлтэрийн гацаа" хэмээн домогшиж, хэлц яриа үүсчээ. Хавцал ба голын хөвөөг эмжсэн нарийхан жимээр ачаа бараатай, олон зуун цэрэг шахцалдаад ороод ирмэгц дундаа хийж аваад шүршихэд тосогчдод хамаагүй давуу байрлалтай нь байлдаан мэдэхгүй хэнд ч ойлгомжтой харагдана.
Дайсныг доош тонгойж буудах тул цагаантнуудын цаад энгэрт байгаа манайхан өөрсдийнхөө тэнэмэл суманд оногдохгүй. Бүслэгдсэн талынхан юмны ард орлоо ч араасаа буудуулна. Хэдий олуулаа ч ил зогсож байгаад цаазлуулсантай ялгаагүй шууд сэтгэл санаагаар унахуйц газрын байршил дээр тулаан хийх болсон. Манайхан ийнхүү терминатор болсон нь бодит түүх юм. Олон жил үргэлжилсэн иргэний болон дэлхийн нэгдүгээр дайнд тулалдаж хашир суусан чононууд энд ийн гэнэдэж, тал нутгийн хэдэн анчинд агнуулах юм гэж яаж санахав.
"Ялгуун баатар" хэмээх Сумъяа ноёны цэрэг ардаа дагуулан баруун Монголоос Оросын нутгаар дамжин үүгээр орж ирэхэд нь Богд хаан Зэлтэр харуул, боомтыг нутаг л хэмээн өгчээ. Дараахан ардын журамт цэрэг цуглуулахад Сумъяа баатар "аяганы хариу" барьж цэргүүдээ дагуулан нэн түрүүнд давхин очсон. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Тэшиг нутгийн насанд хүрсэн эрчүүл цөмөөрөө эх орноо дайснаас чөлөөлөх үйлсэд оролцон халуун амиа зориулж явсан гэж бахархах бүрэн эрхтэй. Одоо Монголын 300 гаран сумын намтарт ардын хувьсгалын жар далан партизантай байтугай ардчилсан хөдөлгөөний энэ тооны зүтгэлтэнтэй нэгдэл САА байхгүй байх шүү. Харамсалтай нь Сумъяагийн хойч үеийнхнийг коммунист дэглэм ихээхэн хэлмэгдүүлж тарааж бусниулсан байдаг. Зэлтэрийн гацаа нь "Монгол Улсын баатар" сум гэж байдаг бол тэр болзолыг нэг бус удаа хангасан юм биш үү. Ардын хувьсгал, Ардчилсан хөдөлгөөн, Атрын аян, ахиад "Атар гурав" алинд ч тэр Зэлтэр голын хөндий бүгдэд нь ялалтын тугаа мандуулж чадсан гавьяатай. Бусад байлдаан тулалдаанаас ялгаатай нь энд дайсны эсрэг журамт цэргээс гадна нутгийнхан тулалдсан, бүр уул ус нь дэмнэсэн тухай түүх өөр сонсоогүй юм байна. Бид ялсан ч дараа нь "Уг нь манай газар байсийм" гэж ирээд л хилийнхэн их ярьцгаадаг даа. Тэгвэл баатар цол өгчихмөөр энэ орчны хилийн боомт нааш нь цөмлөхийн аргагүй байгалийн саадтай төдийгүй одоо хэр нь Орос ах нарыг арилжаа хийлгэхгүй гацаасан хэвээрээ. Гадуур сонин хэвлэлээр манайхны нүүрсний экспорт бүтэлгүйтсэн тухай их бичсэн дээ. Урд хөрш рүү зөөхөө байсан манай нүүрсний хоосон орон зайг Австрали мөн ОХУ нөхөөд ороод ирлээ ч гэж мэдээлсэн. Тэгвэл манай умард хил дээр говиос дутахгүй "хар алт"-ны орд нээгдээд тэрнийг нь Хятад биш Орос, буриадууд авах гээд хүрээд ирчихэж. Оросууд өөрийнхөө нүүрсийг хааш нь далд оруулахаа ядаж байгаа мөртлөө эндээс нүүрс авах гээд байдаг нь ямар учиртай юм бол. Ингээд нүдээр харах чихээр сонсох хоёр зөрөөд байдаг юм. Үүнийг эдийн засагчид уул уурхайнхан тайлбарлана бизээ. Ямартай ч Зэлтэр гол дагуух хилийн замыг Монголын тал засч янзлахгүй бол нүүрсний наймаа "гацааский" юм билээ. Ирэх хавраас танайх "Зэлтэрийн гацаа"-гаа арилгаарай. Бид бүх бэлтгэлээ танай хилийг тултал хийчихсэн байгааг харж байгаа биз дээ гээд ах нар тэвдүүхэн сануулсаар сурагтай. Хилийн баганы цаана газар ухаж барилга зам тавиад байгаа бололтой тэр хавиа хөглөрүүлж орхисон харагдана билээ. Наана нь манай хилийн цэргийн застав эх орноо манаад суучихаж. Үдшийн бүрийгээр хилийн шугаман дээр очиход хоёр нохой сүүлээ шарвалзуулан гүйгээд ирэв. Хилчид "Жов" гээд хөөхөөр буцаад л хил давчих юм. Тэгснээ эргээд л ирэх юм. Харин Зэлтэрийн гацаа өгсөн буцахад орос буриад үүлдрийн хоёр нохой араас дагасангүй тэндээ хоцров...
Хүмүүс амьдралынхаа туршид цөөнгүй удаа "Зэлтэрийн гацаа"-тай учирдаг. Гацаанд орж хохирсон цагаантан шиг болох нь бүр илүү тохиолддог. Үүнийг бодит жишээ, домог түүхтэй хольж загвар үзүүлэн болговол харууштай мэдмээр аялал жуулчлалын цогцолбор байгуулагдаж гадна дотны жуулчид яасан их ирэх бол. "Зэлтэрийн гацаа" гээд байгаа чинь энийг хэлдэг юм. Үүнийг олон талаас нь сайтар унш,зөвхөн дайны урлагт ч биш өөр юм болгонд тохиолддог гэсэн санаан дор макет, баримал урлаж үзмэр, түүхийн зарим эд өлөг баримт төвлөрүүлнэ. Бизнесмэнүүд аялал жуулчлалын салбар дээр хөрөнгө хаях их сонирхолтой. Тэдний хувьд энэ нь сайн сэжүүр тул эхэлж шүүрч авсан нь хожих бүрэн магадлалтай. Оюутолгойг ухангаа Дэмчигийн хийдийг бас нэг түрүүвчээ болгохоор тохижуулсан байдаг.
Зэлтэр дээр одоо Таван толгойгоос дутаад байх юмгүй коксжсон нүүрсний уурхай нээгдэж юм юм л давхцаж байна.
Монголчуудын төвлөрөл мал бэлчихэд зүгээр газраас хүн амьдрахад таатай руу улам шилжиж байгаа. Сэлэнгэ, Зэлтэрийн ай савнаас урагшаа болохоор Төв Азийн хуурай өндөрлөг үргэлжилдэг бол хойд руугаа хэдий нам ч умард туйлын хасах 70 градус тачигнадаг Сибир залгадаг. Хэрэв хойч үеийнхэн нутаг сэлгэвэл энд л ирж таарах байх.
Өнгөрсөн зун сумын төв гэнэт бөмбөгдөлтөнд өртөж тэмээний хорголон чинээ мөндөрт цөмөөрөө цөм цохиулсан. Тэр хавийн ой модны мөчрийг шодойтол нь шувталж орхисон харагдана. Азаар тариаг нь мөндөр тойрсон ба хүн мал эндээгүй. Гэхдээ л хорин минутын дотор тэрбум хагас төгрөг бүрэлгэж орхисон гэнэ шүү. Тэглээ гээд наадмаа хэд хоног хойшлуулснаас өөрөөр Түшигийнхэн цагаантан шиг цагаан тугаа өргөчихөөгүй. Одоо энд зун цунами болоогүй юм шиг дээвэр цонхоо харин ч шинэчлэн цэмбийлгэж орхисон байна билээ. "Манайхан угаасаа ажилсаг хөдөлмөрч уламжлалтай" гэж нутгийн хүү Засаг дарга Отгонтүйн яриандаа хэдэнтэй дурдсан нь анхаарал татаж байлаа. Тэрээр цааш нь "Малчид тарианд малаа оруулалгүй дүрэм шийдвэрийн дагуу зохицуулагдсан, орой долоогоос хойш архи зардаггүй тул архидалт бага, иргэд уулнаас хулгайгаар мод огтолдоггүй" зэрэг Сэлэнгийн онцлогтой проблемууд энд байхгүй юм шиг ярихаар нь төдийлэн үнэмшээгүй. Одоо сүүлд бодоод байх нь ээ тэндхийнхний байгаа төрх тийм иргэнлэг, эх оронсог сэтгэлтэй байж магадгүй харагдсан шүү.