Өлөн
Бас 80 мянган цаас ч замын түгжрээ шиг ноцтой асуудал биш, гэхдээ л нэг тийм “өлөн” санагдаад болдоггүй. Хамгийн том даатгалын компани нь ийм “өлөн” байхаар бусад нь яах ч юм.
Арван тав зургаан жилийн өмнөхөн дөө, Номин электроникс азтандаа бух бэнц амлаж сэнсаци тарив. Бараа авсан хүн дөрвөн шагай орхиж азаа үзээд дөрвөн онх буулгавал бух бэнц, гурван онх нэг морь нь хөргөгч хожих ч билүү. Лав дөрвөн морь, дөрвөн бэрх буулгаж чадвал үзэг бал г.м. жижиг бараа хожих тийм нэг марзан маркетинг хийснийг санаж байна. Зарим нэг сонинуудаар “бэнц байтугай вортелёт амлаад ч дөрвөн онх буухгүй” гэж шүүмжлээд л. Үнэн л дээ, мэдээж хэн ч хожоогүй. Хэрэв өнөө цагт иймэрхүү “өлөн” маркетинг хийвэл твитэрээр шуугиад л баллах биз.
АТМ –ээс мөнгө авах тоолонд зуун цаас хасагдах нь зөв үү буруу юу. Уг нь ч зуун цаас Улаанбаатарын утаа шиг ноцтой асуудал биш. Банк өөрсдөө үйлчилгээ үзүүлж, тухайн АТМ –ыг байрлуулсаныхаа төлөө зардал гаргаж буй. Ер нь банк тийм олон АТМ байгуулаад байх ч албагүй. Гэхдээ л хүний сэтгэлд нэг тийм “өлөн” санагдах. Банк хоорондын гүйлгээ 3000 төгрөг, өөрийнхөө данснаас мөнгө авахад бас хэдэн төгрөг ч билээ. Банк ямар үйлчилгээ үзүүлэх нь дурын хэрэг ч гэсэн нэг л “өлөн” санагдаад, гомдмоор ч юм шиг, тэр муу хэдэн зуун төгрөгнөөс ямар л ашиг олоо аж. Аан гэхдээ УИХ гишүүд нь асуудал дэвшүүлж яриад байхаар тийм том сэдэв ч биш л дээ.
Энэ жил хөлбөмбөг үзэхгүй өнжлөө. Сансар HD кабэлийн телевиз үнэ цохиж эрхийг нь худалдаж авчээ. Хөлбөмбөг үзэхийг хүсвэл заавал тэдний HD box –ыг авч Сансар кабэль тавиулах ёстой. Сансар HD тавиулсан айлууд нь хүртэл саяхнаас сардаа 45 мянган цаас төлж байж хөлбөмбөг үзэх гэнэ. Сардаа дөрвөн удаа хөлбөмбөг үзэх гэж 45 цаас төлсөнөөс дөрвөн удаа паабад очоод үзчих нь арай хямд тусаж таарах. Сансарынхан маань паабуудаас “хөлбөмбөг үзүүлсэний” хураамж авна гээд Магнай даргыг дарамтлаад унах вий. Гэхдээ энэ бол жирийн л зах зээлийн хууль, Английн премиэр лиги үзэх нь долларын өсөлт шиг ноцтой асуудал биш. Хүсвэл үзнэ л биз, хүсэхгүй бол тэр л биз. Өөрсдөө эрсдэлээ үүрээд маркетинг хийж буй Сансар HD –г буруутгах аргагүй. Гэхдээ л нэг тийм “өлөн” санагдаад. 2005 оноос Ливэрпүүлийг дэмжиж ирсэн ч арай сардаа 45 цаас төлж, кабэлийн сувгаа солих хэмжээний улаан фанат биш л дээ. Дундаж түвшиний л сонирхогч, ер нь ихэнхи фанатууд надархуу л үзэл бодолтой буй. Олон ч залуус хагас сайны орой хөлбөмбөг хараад суудаг байсанаа больж солонгос сэриалдаа ороо биз.
Хавар шинэ жолооч болоод Бодь даатгалд “тээврийн хэрэгсэлийн даатгал” хийлгэв ээ. Нэг авгай л “өндөр үнээр даатгуулчихвал илүү мөнгө авдаг юм..” гэж тархидаад 7 саяын машиныг 10 саяар үнэлж, хоёр хувийн хураамж буюу 200 мянган төгрөг авлаа. Хулгайн бүх төрлийн эрсдэлээс хамгаална гэсэн. Тэгээд саяхан урд “гуперийн хар сетка” гэдэг зүйлийг хулгайд алдчихлаа. Даатгалтай юм чинь айх юун гээд яваад очтол “манай гэрээнд зөвхөн толь, хөгжим, дугуй” гэж заасан байна, нөхөн төлбөр өгөхгүй гэх. Бас үнэлгээний компани машиныг маань 6 саяар үнэлж. Надтай гэрээ байгуулсан авгай 10 сая байтугай 20 саяар үнэлж хураамж авсан ч эрсдэл учрах үед үнэлгээний компаний дүнг л баримтлах ажээ. Тиймээс 6 саяар үнэлэгдэх машиныг би 120 мянган төгрөгөөр даатгуулахад хангалттай байж. Даатгагчийн зүгээс тэр анзааны дүнг санал болгож болмоорсон, хэдээр үнэлдэгийг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа нь тэд шүү дээ. Надаас 80 мянган төгрөг илүү авсан тэр авгай компанидаа их орлого оруулбал илүү цалин авдаг байх. Мэдээж анх гэрээгээ сайн уншиж судлаагүй, зальдуулдаг миний буруу. Бас 80 мянган цаас ч замын түгжрээ шиг ноцтой асуудал биш, гэхдээ л нэг тийм “өлөн” санагдаад болдоггүй. Хамгийн том даатгалын компани нь ийм “өлөн” байхаар бусад нь яах ч юм.
Гэх мэт, гэх мэт. Капитализмд инээмсэглэл бүр өөрийн гэсэн үнэ цэнэтэй, хүсвэл худалдаад авч болно. Ард бид өөрсдөө “өлөн” зантай улсууд болохоор АТМ –ын хураамж, Бодь даатгал, Сансар HD мэтэд нэг их бухимдаад байх ч юмгүй л дээ. Ер нь би өөрөө ийм наль шаль юм бичиж байгаа нь ч бас л өлөн зан биз. Гэхдээ л... нэрэлхээд нэрээ идэх биш.
уншигч
ө
romeo
Зочин
Зочин
setgegdel
Залуу
tsssss
Зочин
өлөн
zochin
zochin
Зочин
Бацан
Зочин
Зочин
Зочин
DeeDee
temuujin
Өлөн Өлөн
guhshuun boli tehuu
зочин
456456789
You will never walk alone
Зочин
Зочин
unuruu
зочин
Зочин
уншихад урамтай шүү
Аанхаад
Зочин
Amjilt
ард