Гэгээн шийтгэл
Шийтгэчихээд өгсөн авсандаа өлзий болтугай гэх биш дээ. Хүмүүс арга хэмжээ авахуулах дургүйгээс гадна бусдыг шийтгэх, торгох, хашраах эрх мэдэлтэн өгөөмөр тусмаа суудал дээрээ удаан тогтдог.
Шийтгэчихээд өгсөн авсандаа өлзий болтугай гэх биш дээ. Хүмүүс арга хэмжээ авахуулах дургүйгээс гадна бусдыг шийтгэх, торгох, хашраах эрх мэдэлтэн өгөөмөр тусмаа суудал дээрээ удаан тогтдог. Бусдыг загнадаггүй толгойг нь дандаа илж байдаг бол сайн ах, мундаг дарга, жинхэнэ ард түмний нам улс төрийн хүчин бөлгөө.
Нийгмийн харилцааны энэ зүгийн сэдвийг хөндөхөөр бүгдэд тохиолддог ганц мэддэг нь тул эцэс төгсгөлгүй санал санаачилга гаргацгаагаад дэвэн дэлхийг хамаад юу ч биш болгоод хаячих юм. Одооны хүүхдүүд хүний үг дуулахаа больчихсон тухай, ахмадын сургаал, хамт олны уур амьсгал, сурлага хүмүүжил...гээд бүүр явж өгнө.
Хөдөлмөрийн тухай хууль ба МАХН-ын дүрэм дотор “...донгодох, хатуу донгодох” гэсэн заалт байлаа. Одоо бодоход инээдтэй мэт боловч бас их хорлонтой. Архи уусан, авгай хүүхдээсээ салсан, ажил ба төлөвлөгөө тасалсан зэрэг ёс суртахууны алдаа гаргаад байдаг нөхдийг албан ёсоор хуулийн хүрээнд тохирсон ял шийтгэл оноож буй хэлбэр байсан юм уу даа.
Энэ нь хожим инээдэм биш болж өөр газар ажиллахаар очих, гавьяа шагналд тодорхойлох үеэр гай болдог тал ч бий. Хөдөлмөрийн дэвтэр, хувийн хэрэг дээр нь уг шийтгэлийг бичиж тэмдэглэдэг учир дараагийн дарга боловсон хүчин уншаад “За даа...” гэж бодогдтол нөлөөлнө. Үгэнд орохгүй өөдөөс цор цор хийгээд байхаар нь зөрүүлээд хорлож орхидог үндсэн арга энэ байсан юм. Манай МоАХ-ны партизануудын социалист нийгэмд амьдарч байсан үеийн намтар ийм бичээсээр арвин даа.
Одоо энэ “донгоддог” арга хэмжээг жаахан боловсронгуй болгоод хэрэглэж үзвэл тийм ч дэмий зүйл биш шиг санагддаг. Загнуулах ахтай, хэлээд өгдөг хүнтэй байх яасан сайхан юм гэх болсон байна. Хүн гэдэг амьтан циркийн сургуультай амьтан, программчлагдсан компьютер бишээс хойш өдөр тутмын амьдралд байнга алдаа гаргаж явдаг. Алдаанууд их даамжирвал гэмт хэрэг бүрэлдэх нөхцөл ч үүснэ. Ханиад үдгэрээд хатгаа болдогтой адил. Тэгэхлээр аль ахмад нь ч юмуу туршилтанд түрүүлж өртсөн этгээд дараа үеийнхэндээ алдаа багатай ажиллаж амьдрахад нь тус болохуйц санаа оноо өгөх үүргийг хуульчлан бий болгоход болохгүй юм юу байхав. Баг дотор хамтрагчдаас аар саар алдаа гаргах тоолонд атаман нь уурладаг. Тэгээд элдвээр зүхэж, доромжилж аягүй бол гар хүрч ч магадгүй. Харин өөдөөс нь одоо үеийнхэн хүний эрх мэрх ярихаас өгсүүлээд улаан хэрүүл хийж улмаар хоёр тийшээ болцгоодог. Ер нь загнах гэхээр зөрүүлээд хэрэлдэх гэдэг мэх хэрэглэдэг, шүүмжлэхээр тайлбар тавиад няцаадаг хэлбэр алба аминд түгээмэл болчихоод байгаа юм.
Хүний үг сонсохоо больчихлоо гэхээс гадна бас хүнд олигтой үг хэлэх чадвартан дутагдаад байна. Тэгвэл хуурамч сайхан ааштангууд, зальт үнэгнүүд шигдсэн дээд хүрээнд, дарга нарын эргэн тойронд “уучлаарай, ажаамуй, болгоомой” хэмээн нялуурцгаах агаад тэрнийгээ орчин үеийн соёлч боловсонгуй байдал гэж үзэцгээнэ. Тэр соёлтой орчныхон нэгэндээ хатуу үг хэлж чадахаа байсан бөгөөд их л сайндаа “Маш харамсаж байна” гээд шамшийна.
Захирагч нь захирагдагчдаа, эхнийх нь дараагийнхандаа сэтгэл гаргахаа больжээ. Дээшээ хуурамч эелдэг “манж зан”, доошоо улаан хэрүүл хоёрын дунд хавчуулагджээ. Аль алинаас нь залхаж гүйцлээ. Нийгмийн харьцаа байнга аль нэг тийш туйлшран ширүүлэхээрээ шорон оронд хийчих гээд эсвэл “хүн юм саначих вий” гэж гөлөлзөөд дутагдлын хажуугаар таг дуугүй мэдээгүй царайлан өнгөрүүлдэг.
Бусдыг зэмлэх эрхтэй, бүр үүрэг хүлээлгэмээр. Хүнд юм хэлбэл ад болох, өс санаж ч магадгүй. Тэвчишгүй зөрчлүүдийг гэм биш зан болгон замруулж байгаа нь хууль гууль болохын эхлэл бие халаалт нь юм. Алдаагүй хичээнгүй ажиллаж амьдрахад хүний араншин багагүй нөлөөлдөг. Хуулиар арга хэмжээ авах боломжгүй алдаануудыг засч залруулах арга нь бол гэмийг зэмлэх юм. Бид бусдыг зэмлэхдээ цаагуураа дарамтлаад доромжлоод байх юм чинь дараа нь зодоон нүдээндээ тулдаг. Ааг омгоо гаргах далим хайгаад байна уу, үнэн сэтгэлээсээ хандав уу гэдэг хоёрт их ялгаа бий. Бусдаас гашуун ч үнэн үгийг сонсох тэвчээр энэ ялгаанаас хамаардаг. Буруу үйлдэл бүрдээ эрт орой тохирсон шийтгэлээ амсч л таардаг. Тэр шийтгэл “Гэгээн шийтгэл” байвал нийгэм номхорч намуун давамгайлдаг. Энэ талаар бодож үзмээр байна.
Шударга ёс, ардчилалд олон түмэн дасаад эхлэхээр юм л бол орон шорон, ял эрүүгээр заналхийлдэг араншин их хачин сонсогддог болдог юм байна шүү. Дотно бүлээн сэтгэл шингэсэн арга хэмжээ “шийтгэл”-ийн дараа залуучууд “Яршигаа яршиг. Загнуулах гэж төвөг юм” гээд муу зангаа дор нь хаячихаж байна. Хатуу үг зөөлдсөн шийтгэл болдоггүй аж. Хуучин цагт “Муусайн юмнуудыг явуулдаг газарт нь явуулах л хэрэгтэй” гэдэгсэн. Хичээлдээ хичээхгүй хэт шоуддаг оюутан, сурагчид, худлаа хэлж чөлөө авдаг ажилчин, сонгууль, олон нийтийн ажил, субботникоос зугтагсад, хот иргэншлийг гутаан муухай хувцаслаж, бүдүүлэг авир гаргагчид, коммент сайт сэтгэгдлээр бусдыг элдвээр зүхэгчдийг хатуухан зэмлэдэг албан ёсны “ах зах” нээмээр байна.
Тэднийг хариу маргалдуулахгүйгээр үнэн байдлыг нь хэлээд өгвөл дотроо дургүй нь хүрсэн ч тэгсгээд зангаа засна. Хууль дүрмэнд заасан торгохоос дээшх шийтгэлүүд тохирсон бүр зөөлдсөн байсан ч шийтгүүлэгч өөрийгөө өмөөрсөөр л үлддэг. Тэгэх эрх нь Үндсэн хуулинд хүртэл заалттай. Ингээд шийтгэл л эцэс төгсгөлгүй үргэлжлээд байхаас биш засрал багасдаггүй. Харин загнуулахад дараа нь гарз шархаа нөхнө гэх биш уураа өөртөө л гаргана. Бүр цайчихсан “эрүүгийн элемент” л биш бол баргийн хүн дахин дахин хэлүүлээд чихгүй толгойлоод байж чаддаггүй.
Ёс суртахуун ба ажил мэргэжлийн үй олон жижиг дутагдлууд аливаа салбарыг аажимдаа дотроос нь ялзалдаг. Монгол загварын хамтлагууд он удаан эвтэй сайхан явж чадахгүй тараад байдгийн шалтгаан нь дотно хамтрагчаа сэрэмжлүүлж чаддаггүйтэй холбоотой. Компаниуд сайндаа л арваад жил ажиллаад “Чамаас боллоо” хэмээн нэгнийгээ чичилцгээгээд тардаг. Мэргэжил дээр технологийн горим алдагдах тутамд нь уйгагүй зэмлэж байдаг орчин баргийн хямралд өртдөггүй. Хүнээ бус байгууллагаа хохиролгүй болгох гэсэн албархаг шийтгэл шийдвэрүүд эцэстээ мухардалд оруулж хамтдаа дампуурдаг.
Ялангуяа тухайн салбарын мэргэжлийн алдааг мэргэжилтнүүд олдог мөртлөө хэлж шүүмжлэхдээ хажуугаар нь хачир нэмж дургүй хүргэдэг. Юм болгоныг яллах, ялан дийлэх талаас нь харсаар байгаад сэтгэл гаргахаа мартжээ.