Их хурлын гишүүд биднээс дор
Би ер нь явж явж их хурлын гишүүн болдог байсын. Нээх өөдтэй хийгээд байх юмгүй. Очиж нөгөө намыхантайгаа хэрэлдчинэ, дэмий ярьчина, кэнди краш тоголчино, уур хүргэсэн нэгнээ цохиод унагаачина, твийтэрдчихнэ, дуртай үедээ ажилдаа ирээд дургүй үедээ гэртээ хвэтчихнэ, гадаадаар томилолтоор улсын мөнгөөр явчихна.
Тэхэд яажээн өглөө хар үүрээр босоол ажилаасаа ганц минут хоцорч цалингаасаа хасуулахгүйн тулд гүйж алдаж байна. Хоцроол байвал цалингаас хассаар байгаад сүүлдээ бүүр ажил хийгээд байгууллага дээрээ өртэй үлдэх нь энүүхэнэд. Гэтэл манай эрхэм гишүүд яажээн. Хурууны хээгээр бүртгэе гэхээр чадахгүй гэнэ. Урамшуулал өг гэнэ. Нээрээ хэн ч тэгээл гэртээ сайхан хэвтэж байдаг эсвэл энд тэнд очоод пэд пэд үсрээд явжаах боломжоо нэг муу хурууны хээний төхөөрөмжинд баллуулахыг бодхов дээ. Хэрвээ би ажил дээрээ ажлын цаг хурууны хээгээр бүртгий гэхэд нь чадахгүй эхлээд хууль хэрэгтэй гээд бослого гаргавал шууд халж этр манай захирал. Нөгөө тэгш эрх хаа байнаа. Тэхэд манай их хурлын гишүүд тасалсан цагаараа бардамнаж байшд.
Тэгээл нэгнээ таслангуут бие биенийхөө ажлыг хийгээд кнопыг нь дараад өгдөг бие биенээ орлох боломжтой монголын цор ганц ажил. Тэгээд хийх ажил нь ч амар юм кноп дарах төдийхөнд. Хэрэв би ажлаа тасалчаад миний өмнөөс ажилаад өг гэвэл өөдөөс хэн ч ажиллахгүй дээ. Аягуулвол за гэнгүүтээ чиний оронд ажиллах хүн үүрд мөнх ажилхаар боллоо та баяртай гэж уур хүргэнэ дээ. Жирийн ажилтан бид таслаагүй цагаа бүртгүүлэх гэж эрхий хуруугаан тасалж үлдээх нь холгүй байхад их хурлын гишүүд бидний цагыг хуулиар л бүртгэх ёстой гэнээ. Ёстой юмны эзэн гэсэн шиг бааавартай байгаан шүү хууль баталдаг болхоор юм болгон хуулиар батлагдсан байх ёстой гэнэ. Нээрээ гарын хээгээр бүртгэх тухай хууль батлагдаагүй байхад хуралд орж ирж сууж жижэг гар царайлах хэн байхав дээ. Ядаж сонгогчид хүртэл энэ ямар миа гар вэ тасалж болох ажил дээр сууж л байдаг гэвэл аан.
Одооноос эхэлж нэн шаардлагатай байгаа хууль гэвэл их хурлын гишүүдийн хурууны хээгээр бүртгэх хууль, их хурлын гишүүдийн эхнэрээ сайжруулан авах хууль, их хурлын гишүүдийн босоогоор үг хэлэх хууль, их хурлын гишүүдийн канди краш тоглох тухай хууль, их хурлын гишүүдийн бие биенээ шанаадаж унагаах тухай хууль, үүнд нэмэлт өөрчлөлт оруулж шанаадуулан унах тухай хууль, их хурлын гишүүдин хутгалах тухай хийгээд дараа нь хутгалуулсан болох тухай хууль, их хурлын гишүүдийн сонгогчиддоо мөнгө тараагаад өмнөөсөө туслахуудаа шоронд явуулах тухай хууль, их хурлын гишүүний бэнз машин авсанаа гайхуулах тухай хууль, их хурлын гишүүдийн идсэн ууснаараа онгирох тухай хууль, их хурлын гишүүдийн юм бүхнийг батлах тухай хууль гэсэн хуулиудыг нэн тэргүүнд батлах шаардлагатай байна. үүний дараагаас Их хурлын гишүүдийн аливаа хуульгүйгээр юу ч хийхгүй байх тухай хуулийг нэн тэргүүнд батлавал зохилтой.
Мөн их хурлын гишүүд ажил таслахгүй байх тухай хуулийг баталсан ч ардаас нь ажилаа юучгүй тасалж болно гэдэг хууль батлах ёстой гэнээ.
Улсын төрийн гэлтгүй бүх байгууллага хурууны хээгээр бүртгэх систэм оруулаал 2 гаргүй л хүн байдгүйм бол ядах юмгүй хэрэгжээд явдаг болж. Гэтэл манай их хурлын гишүүд гэхээрээ яацан улс байдын бэ. Хурлын ирцээ бүртгүүлчихэж л чададгүй улс байх гэж дээ. Таслах нь тодорхой гээд тэгдийн болуу. Бид хэнийг сонгоцын бэ. Их хурлын гишүүд бол бидний л тусгал учир нь бид сонгосон гэдэг үг худлаан байна. Одооноос шинэ үг гаргы улсын их хурлын гишүүд биднээс дор. Бид бүгдээрээ ирцээ бүртгүүлж ажиллаад чадахгүй бол торгуулж чаддаг. Тэхээр эд бидний тусгал биш сонгууль монгууль луйвардаж гарж ирсэн улс байхоо.
би