Монголоор бичиж Монголоор ойлгохсон-2
2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэгэн сайд надаас өөрийнхөө тухай хөрөг найруулал бичиж өгөхийг хүссэн юм. АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн бас ч шаггүй улстөрч. Бичээд өгчихлөө. Гэтэл оройхон хэрд туслах нь утасдаж байна. “Сайд нэг юм тодруулаад өгөөч гэнэ.
2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэгэн сайд надаас өөрийнхөө тухай хөрөг найруулал бичиж өгөхийг хүссэн юм. АНУ-д өндөр боловсрол эзэмшсэн бас ч шаггүй улстөрч. Бичээд өгчихлөө. Гэтэл оройхон хэрд туслах нь утасдаж байна. “Сайд нэг юм тодруулаад өгөөч гэнэ. “Монгол төрийн хүнд буулганд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн...” гэж юү гэсэн үг вэ” гэлээ. Хэллээ. “Хэнд ч ойлгомжтой биш үү. Төрийн их үйлсэд чин сэтгэлээсээ зүтгэсэн гэсэн үг л дээ. Манайхан ихэд хүндэтгэсэн төрийн зүтгэлтнээ ингэж хэлж, бичдэг шүү дээ” гэв. Гэтэл “Буулга гэдэг нь юү гэсэн үг вэ” гэхээр “Чи морин тэрэг мэдэх үү” гэтэл “Мэднэ” гэж байна. “Тэгвэл тэргэнд морь хөллөхөөр хүзүүн дээгүүр нь тохдог дугуй юмыг буулга гэдэг юм ” гээд жаахан дургүй хүрлээ.
Гэтэл өнөөх маань “Аа, тэгвэл хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэг нь юү гэсэн үг вэ” гэв. “Урваж шарваж хувиа бодохгүйгээр чин сэтгэлээсээ зүтгэхийг монголчууд ингэж хэлдэг юм даа, дүү минь” гээд утсаа тасалчихлаа. Уур хүрэх янзтай. Аяга цай ууж амжаагүй шахам байхад сайд нь өөрөө залгалаа. “Баясаа, намайг нээх морьтой зүйрлэх нь ч хаашаа юм бэ. Тэгээд ч морин тэрэг мэрэг чинь хоцрогдсон хөдөөний зүйл шүү дээ. Би чинь бас монголчуудын тэр бүр сураад байдаггүй сургуулийг дүүргэсэн хүн, чи мэднэ биз дээ. Хоёргүй сэтгэл мэтгэл ч гэх шиг. Хүн ганцхан сэтгэлтэй байвал болно биш үү” гэдэг байгаа. Уур хүрч байсан бол инээд хүрээд явчихлаа. Бүр хөх инээд шүү. (за ингээд бичихээр инээд чинь өнгөгүй байдаг юм. Юун хөх инээд вэ. Өөрөө монгол хэлээ мэдэхгүй байж зайлаач ээ... гээд сэтгэгдэл бичих хүн гараад ирэх вий )...
Бодоод байх нь ээ, юм үзээгүй хүмүүст юм үзээгүйн зовлон гэж байх юм. Оросын эрхшээлд байсан 70 гаруй жилийн хугацаанд сэхээтнүүд яриандаа орос үг хавчуулж чамирхдаг байв. Харин 1990 оноос хойш америк соёлыг бишрэн дуурайснаар англи хэлний түрэмгийлэл эхэлсэн юм. Дэлгүүр, гуанз, үсчин, шөнийн цэнгээний газар, албан байгууллагуудын хаяг англи үгээр бичигдэв. Бүр сүүлдээ телевизүүдын нэр, лого латин үсэгт шилжив. Монголын Үндэсний олон нийтийн телевиз (МҮОНТ) бий. Уг нь ард түмний мэдэлд байх ёстой ганц телевиз гэнэ лээ. Гэхдээ энд өмчлөлийн тухай хөндөхгүй. Энэ телевизийн лого “MNB” гэж бий. Үндэсний ганц телевизийн нэр нь латинаар бичигддэг болохоор SBN, NBC, MNC, Eagle news, Eagle live, Star, Seven гэх арилжааны телевизүүдэд юү хэлэх билээ. Хаа очиж харин сонинууд монгол нэртэй байгаа нь талархууштай. Англи нэртэй атлаа монгол хэлээр гардаг гэхдээ 10 үг тутмын хоёр нь англи галигтай сэтгүүлийн зуд нүүрлэж буй нь бас үнэн. Би заримдаа боддог юм. Баруунд боловсрол эзэмшиж төрөлх хэлээрээ ярьж чадахгүй болтлоо америкжсан хүмүүст Монголд ажиллахад нь монгол хэл гай болдог байх гэж, муу ёр байгаа даа. Тэд осолдохгүй л монголоор ярьж байгаа боловч сэтгэлгээ нь монгол биш. Тэд монгол хэлээр албан бичиг боловсруулж чадахгүй. Тэд монгол яруу найрагчийн монгол шүлгийг ойлгохгүй. Боломж л олдвол англиар ярьж биччих гээд “айлгах” үнэхээр хэцүү. Монголоор бичсэнийг ойлгохгүй байгаа бол монголоор сэтгэж чадахгүй байна гэсэн үг. Хэрэв монголоор сэтгэж чадахгүй байгаа бол Монголын төлөө цохилох зүрхтэй, шаналах сэтгэлтэй байна гэдэгт итгэж чадахгүй. Гэхдээ би гадаад хэл сурахыг үзэн ядаад байгаа юм биш. Кока колаг орчуулж савла гээгүй. Жинс өмсөхөө боль гэсэнгүй. Бензийг орчуулаад монголоор бич гэсэнгүй. Гадаадад сурч боловсрохыг буруу гээгүй. Зөвхөн монгол хэлээ битгий мартаач, монголоор бичиж, монголоор уншиж, Монголдоо ядаж монгол хүн шиг байгаач л гэсэн юм.
Улам бүр даяаршин хавтгайрч хил хязгааргүй болж буй энэ орчлонд хүн ам цөөнтэйн зовлонг эдэлж яваа манайх шиг ард түмэн эх хэл, үндэсний соёлоо сахин хамгаалж, хүндэтгэн дээдэлж гэмээнэ уусахгүй үлдэж чадах ганц боломж гэж бодох юм. Өөрийн гэсэн хэл, бичиг үсгийн соёлгүй улсыг ер нь ямар тусгаар улс гэх билээ. Өдрөөс өдөрт эх хэлнийхээ дархлааг алдаж буй бид өөрсдийгөө л буруутгахаас биш англи хэлэнд өсөрхөх шалтгаан байхгүй. Бид өөрсдөө л эх хэл рүүгээ түрэмгийлэл үйлдэж буй балмад хүмүүс. Тээр жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлах үеэрээ “Google “ компаниар орлоо. Тус компанийн хайгуулын системд монгол хэлийг оруулах хүсэлтэйгээ хэлэхэд “Монгол хэлийг оруулж бололгүй яахав. Гэхдээ энэ хэлээр ядаж 10 сая хүн ярьдаг байх ёстой” гэсэнсэн. Дэлхий даяар тархан суурьшсан монгол угсаатнууд биш юм гэхэд эх нутагтаа суугаа гурван саяулаа бид монголоороо ярьж бичиж, чадаж байгаа билүү гэж өөрийн эрхгүй бодсон шүү.

оро
Гана
сэтгэгч
сэтгэгч
Равсал
Зочин
Bodrol
чека
Зочин
bbb
byambaa
ZOCHIN
zochin
Зочин
Зочин
Govi
Чааваас даа
tseku
89036302
Зочин
Kkkk
uher
uher
uher
uher
УБ-ын СБД-ээс
ажилчин
Зочин
Эрдэнэ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
хэн нэгэн
Бадамаа
zochin
ekh helee hairlii
Enkh
Enkh
Enkh
zochin bagsh
zochin
зориг
Зочин
Зочин
Зочин
Зочин
oird ayalga
Нараа
Майцэцэг
Зочин
Зочин
Б.Цэнд-ооёо
Б.Цэнд-ооёо
unen unen
Б.Бямба
ss
zss
Зочин
Зочин
Зочин
zss
Зочин
Dona
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bataa
Bi helie
Зочин
Зочин
Зочин
Болд
зочин
Зочин
Зочин
irgen
baidrag
Stpd
Зочин
tulga
Зочин
Zochin
sss
BATDORJ
He he
Иргэн
dumb
уншигч
ШХРи
и
Зочин
МУИС-ийн жирийн нэг багш
bkyukl
bkyukl
123
Зочин
Зочин
энхбаатар
cudabo
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
Зочин
зочин
Зочин
bn
Зочин
Зочин
Зочин
Зочин
saihan
бат