101 жилийн өмнө Монгол улсын тухай Нью-Йорк Таймст юу бичиж байв?
Өнөөдөр 2013 оны 12 сарын 21. Яг одоо дэлхийн хэвлэл мэдээлэл манай улсын тухай юу бичиж байна вэ?
Өнөөдөр 2013 оны 12 сарын 21. Яг одоо дэлхийн хэвлэл мэдээлэл манай улсын тухай юу бичиж байна вэ? Гүүгл хэмээх дэлхийг хэрсэн хайлтын хэрэгслийг ашиглан шүүрдээд үзэхэд л манай улсын төр, бизнес, урлаг соёлын үй түмэн мэдээ гараад ирнэ. Төрийн томчууд, төлөөлөгчид хаа хаа яваа тухай мэдээ ч тасрахгүй. Тусгаар улсын иргэн байна гэдэг ийм сайхан. Гэвч та бид бас тусгаар тогтносон эх орныг үлдээсэн өвөг дээдсээ, өнгөрсөн түүхээ мартаж хэзээ ч боломгүй.
Аз жаргал, амжилт бүтээл, эх нутагтаа эзэн нь болж амьдрахын маань эхлэл тэртээ зуу гаруй жилийн өмнө бүрдэж байсныг эргэн санаж байх ёстой. Үүний баталгаа болсон хуучин сонины нэг өчүүхэн мэдээ миний өмнө байна. Өдгөөгөөс яг зуун жилийн өмнө, 1912 оны 12 сарын 21-ний өдөр хэвлэгдсэн Нью-Йорк Таймс сонинд гарсан ганцхан өгүүлбэр л дээ. Гэвч энэ өгүүлбэр ганцдахгүй, эгээ л бидэнд үүх түүхийг маань сануулах мэт. Бээжингээс өчигдөр нь буюу 12 сарын 20-нд илгээсэн мэдээг маргааш нь, 21-ний өдөр Нью-Йорк Таймсынхан хэвлэж л дээ.
“Монголын Хаан хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж байна” хэмээх гарчигтай уг мэдээнд ийн өгүүлсэн байна:
“Бээжин, 12 сарын 20. Монгол улсын Хаан болох Хутагтын төлөөлөгч Харбин дахь гадаадын Консулуудад бараалхаж, тэдгээр улсын Засгийн газраас шинэ тулгар байгуулагдсан Монгол улсыг хүлээн зөвшөөрч, гэрээ хэлэлцээр хийхийг хүссэн нот бичиг гардуулсан нь өнөөдөр тодорхой боллоо”
Ийнхүү 101 жилийн тэртээх энэ өдөр АНУ-ын сонин хэвлэлд Монгол улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн тухай мэдээ гарч, төр иргэдийнх нь сонорт хүрч байсан ажээ.
Цоож
Нүүр хуудас Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл: Нямб
irgen, Unshij chadahgui bol zurag uz.
avilgach
Баагий
Ах
Зочин
Зочин
Түүх сонирхогч
tuuh sudlaach
bal
cor
Зочин
NB
...
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Равсал
Равсал
Зочин
Зочин
ИРГЭН
Зочин
haha
аяако
202.55.191.35)-Д
bkyukl
eghi
Зочин
irgen
banzai
тоолол
irgen
Зочин
mgl
Zochin
Зочин
Толуй
liberty
сайн байна
Засуулна уу
Гэрээ байгуулна гэсэн үг ээ
Саруул
Саруул
гэрээ хэлэлцээр хийх биш!
Зочин
Зочин
Javhaa
munkhuu
Зочин
zochin