нийгэм 2,293 нийтлэл байна

Чингисийн сюпэр ген

Микрофон барьсан сурвалжлагч өнөөгийн шинжлэх ухааны хамгийн нарийн салбар болох генийн инжинер зүйн асуудлаар мэргэжлийн хүмүүстэй маргалдан бараг ялангаа алдаж буй нь манай орны боловсролын төвшин ихэд дээшээ гарсны нэгээхэн илрэл юм.
#нийгэм #нийтлэл

Газар зоддог

Гүйж яваад ойчсон жаал “бай чи бай чи..” гэж газар зоддог шиг мухардсан асуудал, бухимдсан уур бүхэндээ заавал хэн нэгнийг, тэр дундаа төр засгийг буруутгадаг Монгол араншин мину зэ хө.
#нийгэм #нийтлэл

Үлгэр ба үлгэр

Өгүүлбэртэй бодлогын өгөгдлийг уран зохиолын хэмжээнд ойлгодог хүн манай БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийг хийж суугааг бид мэдэж авлаа. Орой ярьснаа өглөө үгүйсгээд, хамаг буруугаа хөөрхий нэг сэтгүүлчид тохохыг нь ч бас харлаа.
#нийгэм #нийтлэл

Муу нь Муундаа дээрэлхэнэ

Ийм юм болсон болтой байна. Муун гэж байна. Тэр ёстой муу муунаа. Эхэлж сургуулийн хөтөлбөрөөс уран зохиолыг хасуулаад, дараа нь маныгаа... Гэвч ардын хянан шалгахын хурц харааг орлож үлдсэн ард түмний хурц хараанаас мултарсангүй.Ийнхүү хувьтай монголын хүүхдүүд хувьсгалт уран зохиолтойгоо үлдсэн байна. Цаашлаад мууны муу хүн нь ч олдож. Тэр нь боловсролын яаманд шургалсанаж.
#нийгэм #нийтлэл

Солонгос дахь манай ажил амьдралын явц

Өмнөд Солонгос ул­сад сарын цалин буухад Монголоос очсон 24000 гаруй иргэн хамгийн багадаа тус бүр сая гаран төгрөг авч таарна. Солон­гос цалин­гаас хүртдэггүй гэр бүл манайд цөөхөн. Энэ та­лаарх тоо баримт гарган судлах юм бол бичээд баршгүй тул ингэсгээд орхиё.
#нийгэм #нийтлэл

Архи уух сайхан

Архидан согтуурах нь нийгмийн үзэгдэл болохыг олон жилийн өмнө тогтоожээ. Гэмт хэрэг, биеэ үнэлэх, архидан согтуурах зэрэг нь нийгмийг хамарсан үзэгдэл болж буйн цаад шалтгаан нь өөр юу ч биш, чухам ядуурал, ажилгүйдэл, гуйранчлал аж.
#нийгэм #нийтлэл

Психолог ба психоз

Муусайн юмнууд байтлаа бүр түүхийн хүрдийг буруу зүг рүү эргүүлэх нь. Буруу тийш эргэж эхэлсэн түүхийн хүрдээ хамар давахаас нь өмнө буцааж, зөв тийш нь түргэн эргүүлэхгүй аваас тусгаар тогтнол бүдгэрэх нь. Хулгайн аргаар Чингисийн талбай гэснийг болиулж, хуучнаар нь Сүхбаатарынх болгоё.
#нийгэм #нийтлэл

Хэрүүл дүүрэн Монголын интернэт

Бүр ходоодныхоо мухраас соруулж, шавхаж олсон хараал, гашуун нясуун үгүүдээрээ галлаж хэзээ ч, бүр хэззззээ чччч бууж өхгүй хэмээн чулуу шиг шазайн үзэж тарах хүмүүс бол
#нийгэм #нийтлэл

Л.Тойв: Шалихгүй асуудал шийдэхгүй юм бол сайд гэж явах хэрэг надад алга!

Ийм нэгэн яриатай түс тас гүргэр нөхөр Монгол Улсын ГЯЯ-ыг толгойлж явсан тухай ахмадууд дурсаж, зарим нь бүр дурсамж номдоо хүртэл биччихсэн байх аж. Ардын армиас, тэгээд бүр хурандаа цолтой бэлтгэл офицер гадаад харилцааны төв байгууллага руу томилогдон очиж яам толгойлсон түүх бараг байхгүй.
#нийгэм #нийтлэл

Азгүй суутнууд

Суутнууд болгон алдаршиж, баяжаад байдаггүй, харин ч хүмүүст адлагдан ганцаардмал ядуу амьдрал дунд хорвоог орхисон нь цөөнгүй. Зарим шинэ нээлт, гайхалтай уран бүтээлүүд цаг хугацаа, орон зайгаа олоогүйгээс үнэлэгдэлгүй гээгдэж, ойлгогдолгүй мартагдан нээлт хийгсэд нь өөрсдөө биш ухаалаг өрсөлдөгчид нь тухайн уран бүтээл, шинэ санаанаас асар их ашиг олсон тохиолдол цөөнгүй байдаг.
#нийгэм #нийтлэл

Бодоогийн сийлсэн Богдын аравнайлсан ардын намын модон тамга

Өдий хүртэл муу нэр, муухай дүртэйгээ хэвээр байгаа Бодоогийн тухай ярих бичигдэх бүрт нэг тамга гардаг. Кинон дээрх түүхээр бол хувьсгалын эсэргүү, зөнөг өвгөн сайд Бодоо, Сүхбаатар нартай тэрсэлдээд их ууртай уухилсан амьтан сууна.
#нийгэм #нийтлэл

Монголын боловсрол дахь Мүүний “терроризм”

Манай улсын боловсролын салбарт 20 шахам жил үргэлжилж буй ШИНЭЧЛЭЛ нэртэй цуврал “аллага” –ийн ээлжит стратеги ажиллагааг гаж донтон солонгос гэр бүл болох эр, эм Мүүний үүсгэсэн ёрын үзэл номлол дор дагаар орсон Б. Насанбаяр гэгч авгай сэдсэнээ олон нийтийн телевизээр ил тод зарлалаа.
#нийгэм #нийтлэл

Түрээсийн төв өргөө

2013 онд Соёлын төв өргөөний тайзан дээр “Х Түц”-ийн хошин шогчид 130 өдрийг өнгөрөөжээ. Харин “Шинэ үе”, “Маск” хоёр нийлээд 54 хоног эзэгнэсэн байна. Ингээд үлдсэн 181 өдрөөс 30 нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан бол нийслэлчүүд бултаараа хөдөөлдөг долоодугаар сард мөнөөх тайз хошин шогоос салж амсхийсэн аж.
#нийгэм #нийтлэл

Солонгос садаа

Аяа, Солонгос кино...бидний хамгийн их үзэж, хамгийн их үзэн ядаж, хамгийн их автаж байгаа үзэгдэл бол манай бараг бүхий л сувгаар гарч байгаа солонгосын олон ангит кино болоод байна.
#нийгэм #нийтлэл

Кино урлаачдын анхааралд

Энэ талаар уншигчид асуугаад буй тул хариулъя. 1940 оны сүүлчээр би 6-7 настайдаа мэдээ орсон шиг байгаа юм. Аав ээж мөн нутгийн хөгшдийн уйлан хайлан ярьж асан “үрэгдсэн, буудуулсан” гэх үгс 6-7-той миний чихэнд хоногшиж эхэлсэн бөгөөд нарийн учрыг балчир хүү-би бээр яахан ойлгох билээ.
#нийгэм #нийтлэл

Авлигыг ичээнд нь

Логик сэтгэлгээнд тодорхой нэг үйл явдал болохын тулд зайлшгүй болон хангалттай нөхцөлүүд хамт бүрдсэн байх ёстой гэж үздэг.
#нийгэм #нийтлэл

Сар шинийн сонин хачин

Гадаа хүйтрээл байдаг. Уг нь энэ чинь цагаан сар өнгөрөөл дулаарах ёстой биздээ. Даанч цагаан сараар манай зурхайчид тэдэнд эдэнд гэж хэрэлдэхгүй байсымаа. Буруу өдөр тэмдэглчээгүй л байлтай. Сая бүүр яс махандаа шингэтэл ойлголоошд.
#нийгэм #нийтлэл

Зөв зүг

Өнгөрсөн баасанд Зайсан толгойн эргэн тойронд гялалзах шил толь болсон барилгуудын нэгээр ороод гарлаа. Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүнтэй байрлалтай дөрвөн давхар энэ барилгыг нүүрэн талын “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” гэсэн хаягаар нь төвөггүй олоод очих юм билээ.
#нийгэм #нийтлэл

Төрийн банк

Манайд гарч буй хулгай шамшигдуулал, авилга хээл хахуулын дийлэнх хувь нь хээр хэвтэж буй олсноос болдог. Мэдээж нөгөө үзүүрт нь үхэр бий. Харин үхэр нь эзэнгүй. Эзэнгүй юм шиг мөртөө хэн дуртай нь эзэн болж болдог. Ард түмний нэрийн өмнөөс.
#нийгэм #нийтлэл

А.И.Филатова: Цэдэнбал аа, Тито ёстой эр хүн!

Югославын ард түмний удирдагч Тито гэж ёстой амьдаараа домог болсон эр байлаа.
#нийгэм #нийтлэл

Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян

Цагаан сарын баярыг муулж, магтаж янз бүр болдогч хэзээ ч хамгийн сайхан баяр хэвээрээ. Ер нь монголчууд зун бол наадам, өвөл бол цагаан сар гэж хоёр том баяр хийдэг. Энэ хоёр том баярыг монгол түмэн, хорьсон ч тэмдэглэж байдаг, хориогүй ч хийж л байдаг. Саяхан цагаан сар болж морь жил гарлаа. Өчнөөн жил тэмдэглээд ирсэн цагаан сар болдгоороо болж өнгөрөв.
#нийгэм #нийтлэл

Их гэтэлгэгч судар

Буддын сургаал “Гурван ай савын ном” (Трипитака) анх Энэтхэгийн пали хэлээр эмхтгэгдсэн бөгөөд хэдэн зууны дараа их хөлгөний шинэ урсгал гарах үед Буддагийн нэрээр олон шинэ судрыг санскрит хэл дээр эмхтгэснийг дорно дахины ард түмнүүд өөр өөрийн хэлэнд хөрвүүлж, судалж иржээ.
#нийгэм #нийтлэл

Хулхидуулмаар байна уу-2

Монгол Улс уул, уурхайгаа хөгжүүлээд мөнгөтэй , баян орон болж болно. Ингэснээр толгой гашилгаж, сэтгэл шаналгах, түг түмэн төвөг, бэрхшээлээс салж чадна гэж үү. “Сүүлчийн мод тайрагдаж хөсөр ойчихуйд хүмүүс та нар мөнгийг идэж болдоггүй гэдгийг мэдэрнэ ээ” гэсэн дууны нэг шад байдаг даа.
#нийгэм #нийтлэл

Төрөөс салсан түмний хоол

Нам-засаг шагнал, шийтгэлийг хослуулаад ч малаа хорин саяас дээш өсгүүлж чадахгүй байжээ. Харин жил ирэх тусам нэмэгдэх хүн амаа махаар хангах асуудал улам хурц болов. Арга ядахдаа Ц.Урианхай нараар 1976 онд нэг тавагт 150 грамм орж байсан махыг 87 болгох нийтийн хоолны жор боловсруулуулжээ.
#нийгэм #нийтлэл

Адагт очих жор

Манай дэлхий дээр өнөөдөр долоон тэрбум хүн амьдарч буй. Үүнээс нэг тэрбум нь үгээгүй ядуу аж. Энд Өмнөд Азийн, Төв Америкийн, Төв ба Зүүн Африкийн гуч гаруй орон хамаарч байна.. Эдэн дунд далайд гарцтай нь ч бий, гарцгүй нь ч бий.
#нийгэм #нийтлэл

“Гал үндэстэн”-д оноосон ял

Ярилцлага “Өдрийн сонин”-д гурван нүүр дамнан хэвлэгдсэн яг тэр өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс “Гал үндэстэн” холбооны гишүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, Ж.Ганболд нарт Эрүүгийн хуулийн 177.2, 185.2 заалтуудаар 21 жил 1 сараас 21 жил 6 сарын ял оноолоо.
#нийгэм #нийтлэл

Аугаа уран зургууд

Уран зургийг харах яруу найраг гэдэг билээ. Аугаа уран зургууд олон төрхтэй. Хамгийн жижиг нь атганд багтахуйц бол хамгийн том нь ордон, сүмүүдийн асар уужим таазаар хөвөрдөг. Уран зургууд мөн өөр олон талаараа, байгаль дэлхийн өчүүхэн нарийны дүрслэлээс хуйларсан хийсвэрлэл, дур булаасан дотно хөргөөс түүхэн цаг мөч, домог, уран зохиолын илэрхийлэл гээд олон янз. Энэхүү номон дох уран зургууд хүн төрөлхтний зуун зууны яруу тансаг мэдрэмжийг төлөөлж буй юм. Зарим нь үйл явдал өгүүлж, таны алс холын газар нутгууд руу аваачих бол зарим нь гоо сайхныг магтан дуулна, харин бусад нь тэсвэрлэхийн аргагүй айдас, аймшигт үзэгдлүүдийг харуулна. Гэхдээ аль нь ч давтагдашгүй онцгой.
#нийгэм #нийтлэл

Эрүүл мэндийн саруул бус бодлого

Аль ч улсын эрүүл мэндийн тогтолцоо нь иргэдээ өвчин, ослоос урьдчилан сэргийлэх, эмчлэн анагаах, нөхөн сэргээх гурван зорилготой. Энэ зорилгоо гурван шатны эмнэлгийн байгууллагууд, эмч, сувилагч, мэргэжилтнүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг.
#нийгэм #нийтлэл

Энэ бол цуйван

Цуйван хятад нэр, бодвол гурилтай... энэ тэр гэсэн л үг биз. Хэрэв та Chao bing гэж бичээд гүүглээс зураг хайвал махгүй буюу бараг махгүй цуйвангууд олж үзэх болно. Харин Монголд байдаг цуйвангууд том том махтай, бүр сүүлтэй байдаг. Тэгэхээр энэ хоол манай нутагт суурьшихдаа, эсвэл ерөөс монгол хувилбар нь ихээхэн мутацид орсон болох нь харагдана.
#нийгэм #нийтлэл