улстөр 2709 нийтлэл байна

Ардчиллын алдаа оноо

1989 онд Польшид коммунист орнуудаас хамгийн анхны ардчилсан сонгууль болж ард түмний хүсэл эрмэлзлэл, нийгмийн чөлөөт зөвшил, сайн дурын үндсэн дээр ардчилсан төр байгуулагдсан юм. Энэ явдал Берлиний хана нурахаас өмнө болсон. Өнөөдөр энэ түүхэн үйл явдлын 25 жилийн ой тохиож байна.
#улстөр #нийтлэл

Жинхэнэ хямрал

Асуудлыг үйл явдлаас түр ч болох нь хөндийрч, нэг гүнзгий амьсгаа аваад нэг харчих завтай хүн байна уу? Бүр тактикийн тоглолтууд нь хүртэл зөрчил үүсгэж байна, үүнээс болоод төрийн хямралд хотынхон ороод ирлээ. Даан ч удалгүй орон нутгийн “эрх баригчид” ороод ирнэ.
#улстөр #нийтлэл

Өдөөн хатгалт

Монголын улс төрийн амьдрал яг галзуугийн больниц , улстөрчдийн аяг хурцын тасгийн өвчтнүүд шиг байна. Женко “давхар дээл”-ээ тайлснаас хойш эхэлсэн улстөрчдийн өвөр хоорондын “түгжилдэлт ” засаглалын хямралын хэмжээнд хүрч өрнөлөө.
#улстөр #нийтлэл

Атилла хааны мөрөөр Альпийг “байлдан дагуулсан” 7 хоног (Хоёрдугаар хэсэг)

Маргааш өдөр Австрийн хэвлэлүүдээр бидний талаар юу гарч байгааг тус улс дахь манай элчингийн ажилтнаас сонирхоход, Монголын Ерөнхийлөгчийг “чанга гар” гэсэн утгаар бахдан бичиж байна гэж өгүүлсэн билээ.
#улстөр #нийтлэл

Тэгвэл Ардын намтайгаа гар барь

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдэл хийв. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг шүүхэд өгөх болсон тухай юм. Шалтгаан нь Ардчилсан намын дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан явдал гэв.
#улстөр #нийтлэл

Атилла хааны мөрөөр Альпийг “байлдан дагуулсан” 7 хоног

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Альпийн уулсыг арлаж, өвөрлөн гурван улсад хийсэн албан болон ажлын айлчлалыг дагасан сурвалжлага, аян замын тэмдэглэлээ ийн гарчиглалаа.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайдад “зохицуулах” ажил их байна

Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн ерөнхий зохицуулагчаар НИТХ-ын дарга Л.Сайнтөгс томилогдохоор зэхэж байна.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “сүүлчийн хоргодох байр” нь Н.Энхбаярынх байлаа гэж үү

Хошин үзэгдэл элбэгшиж хяруутай улс төр иргэдийн сэтгэлийг царцаасаар...Уг нь сонгогчид тун ухаантай л даа. МАН болохоо байгаад давраад ирэхээр дарж авах санаатай АН-ыг сонгосон ухаантай. Гэхдээ олонх болгож болохгүйг гадарлаад МАН, МАН-ыг ойролцоо хувьтай гаргаад ирмэгц эвсэхээс аргагүй байдалд орсон. Ингээд Засгийн газраа байгуулах болоход АН-ынхан МАНАН байгуулахгүй санаатай нэлээд тэсэв.
#улстөр #нийтлэл

Алтанхуяг Ерөнхий сайд болсонд орвол Ардчилсан нам лааз өшиглөсөн нь дээр

МАХН-д иргэний дайн дэгдлээ. Монголын хувьд энэ нь шинэ юм биш л дээ. Ардчилсан нам хорин жилийн турш дайны байдалд байгаа. Харин МАХН-ын хувьд цоо шинэ үзэгдэл.
#улстөр #нийтлэл

З.Алтай: Энэ чинь хэдэн он бэ?

VIPerson зочноороо бид Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, улстөрч Зоригийн Алтайг урилаа.
#улстөр #нийтлэл

Завсар дахь ЗАСАГ

Анхны бүтэц “хэргээ хийсэн”. Шинэчлэлийн Засгийн газар яамдынхаа тоог цөөлөх болсон шалтгааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ингэж тайлав. Гэхдээ 16 яамтай ажилласан бүтэц үр дүнтэй байж, “эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг салбарын бодлого тодорхой” болсныг дээрх тайллынхаа тайлбар болгосон юм. Тэгээд яг эдгээр салбаруудын зургаан яамыг өөр хооронд нь нэгтгэн багцаллаа.
#улстөр #нийтлэл

Хаана нь цөцгий түрхэхээ Ерөнхий сайд мэдсэн л байдаг байгаа

1990 оноос хойш Монголд С.Зориг, С.Баяр, Н. Энхбаяр гэсэн гуравхан хүчтэй улстөрч гарч ирсэн юм. Энэ гурваас өөр лидер гээд хэлчихээр нийгэмд нөлөөтэй, зангарагтай хувь хүн улс төрийн тавцан дээр үнэндээ тодорсонгүй ээ.
#улстөр #нийтлэл

Намрын чуулганд өгөгдсөн нөхцөл

УИХ хаврын чуулганаа хаахдаа намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батласан. Нийтдээ 316 төслийн дотроос шигшиж авсан 20 асуудлын эхэнд 2015 оны улсын болон хүний хөгжил, нийгмийн даатгалын сангуудын төсөв, мөнгөний бодлого зэргийг зүй ёсоор тусгасан байлаа.
#улстөр #нийтлэл

Манайхан одоо их гэнэн төсөөлөлтэй байна

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, дипломат албаны ахмад ажилтан, профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Би ажлаа л хийж яваа хүн

Манай энэ удаагийн “VIPerson” зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ уригдлаа. Бидний урилгыг хүлээж аван, чин сэтгэлээ дэлгэсэн эрхэм Ерөнхийлөгч танд баярлалаа.
#улстөр #нийтлэл

Энэ бол Эрдэнэтийн эхлэл...

Алуурчдын хэлсэн үг. Хүн амины хэргийн амьд гэрч Б.Булган ингэж хэлсэн гэдэг. 1995 оны 12 дугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” УҮГ-ыг ХХК болгох тогтоол гаргав. Харин 1996 онд “Эрдэнэт” ХХК-ийн дүрмийн сангийн 75 хувийг тус үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг хувийнхаа “Инженер” ХХК-аасаа хийсэн мэтээр баримт бүрдүүлж.
#улстөр #нийтлэл

Н.Алтанхуягийн мэдэгдэл буюу “ЭЗЭН-100”-гийн “хоёрдугаар анги”

Н.Алтанхуягийг ерөөсөө л Ерөнхий сайд хийж чадахгүй байна гэх. Тэгэхдээ л тэр одоогоор АН-ын түүхэнд хамгийн олон жил засагласан Ерөнхий сайд, бас намын дарга болж буй нь баримт. Засгийг тэргүүлэх чадвартай хүн гэж цаанаасаа бэлэн төрж, дэлгүүрийн манекенд өлгөөтэй байдаггүй, бэлтгэгддэг.
#улстөр #нийтлэл

“Нүглийн нүдийг гурилаар хуурах” Ерөнхий сайдын төлөвлөгөө

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 9-р сарын 9-нд нийтэд зарласан “илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд” засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийх саналыг өнөөдөр эхэлж буй УИХ-ийн намрын чуулган хэлэлцэх ажээ.
#улстөр #нийтлэл

Ажиглахад алдах юмгүй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт нийслэл Душанбед нь эхлэхээс гурав хоногийн өмнө Тажик улс тусгаар тогтнолынхоо 23 жилийн ойг тэмдэглэжээ. Үүний 20 нь одоогийн ерөнхийлөгч Эмомали Рахмоны мэдэлд өнгөрсөн юм.
#улстөр #нийтлэл

Монгол Улсын нэг цонхны гадаад бодлого

Монгол Улсын Гадаад харилцааны яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд дипломат албыг бэхжүүлэх, ялангуяа зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны менежментийг улам боловсронгуй болгох, түүний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах таатай нөхцөл бүрдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн.
#улстөр #нийтлэл

Мэргэжлийн Засгийн газрын тухай нэмж өгүүлэх нь

“Мэргэжлийн Засгийн газар байгуулъя” гэсэн өгүүлэл минь олон хүнд буруу ойлголт өгсөн бололтой тул энэ талаар тодруулж тайлбарлах гэсэн юм. АН-ын бүлгийн дарга “Хэзээ тийм юм байлаа, би л лав ийм юм хэзээ ч огт сонсож байгаагүй” хэмээн мэдэгджээ. Дарга хэзээ ч сонсоогүй болохоор л ийм юм огт байдаггүй гэсэн үг биш л дээ. Хөөрхий, сонсох эрхтний бэрхшээлтэй байж болно шүү дээ.
#улстөр #нийтлэл

Нохойн ам өвсөнд эвгүй

Дорнод хязгаарт амжуулсан амин чухал ажлынхаа чөлөөгөөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд саатаад явлаа. Даваа гаригт түүний ажлыг нь эхлүүлсэн 4000 км үргэлжлэх “Сибирийн хүч” хийн хоолой Благовещенск болон Дальнереченскээр Хятад руу орох юм.
#улстөр #нийтлэл

Гурав дахь хөрш ба гурван хөрш

Дэлхий ертөнц хэрхэхийг Хархорумд шийдэж байсан үе нэгэнт түүх болжээ. Түүхээр бахархаж болохоос давтаж болдоггүй. Дараа нь хэрхэхийг Бээжингээс, улмаар Москвагаас асуудаг зуунууд байсан. Бас л түүх болсон. Харин дэлхийтэй хэрхэн харилцахаа Улаанбаатарт шийддэг болоод хорь гаруй жил өнгөрлөө. Гадаад харилцааны цангаагаа гаргах ээлж ингэж ирэв.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайд аа, эхнэр хүүхдийнхээ зугаацах зардлыг ядаж өөрөө дааж болохгүй юу?

Түрүүчийн удаа би бээр “Засгийн газар хэвлэл мэдээллийн амыг 390 сая төгрөгөөр үджээ” нийтлэлээрээ уншигч та бүхэнтэй уулзсан билээ. Гартаа гал атгаж, энэ амаргүй сэдвийг барьж авах нийтлэлч “тэнэг” надаас өөр олдохгүй л болов уу.
#улстөр #нийтлэл

Монгол Улсын нэг цонхны гадаад бодлого

Хоёр хөрш гүрний төрийн тэргүүн дараалан айлчилж, Душамбед манай улсын Ерөнхийлөгч хоёр хөршийнхөө тэргүүн нартай нэг дор уулзаж гэхчлэн манай улсын гадаад бодлогын шинэхэн алхмууд хэрэгжсээр байна.
#улстөр #нийтлэл

Пайпэр Кэмбэлл: Эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалах нь чухал

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллтэй ярилцлаа.
#улстөр #нийтлэл

“Олсоор оосорлоод Орост өгнөө”

Путин бол Монгол Улсад нэг их ач холбогдол өгдөггүй шинэ орос удирдагчдын нэг. Монголыг Амеркийг дагаад байхаар их л дургүй байдаг. Путины Монгол Улс дахь айлчлал, алс дорнод, Алтайн хязгаарт байгаа өөрийн газар нутгаа нэг эргэж далимдаа Монголоор дайраад буцсан юм.
#улстөр #нийтлэл

Танхимын зарчмаар бол Та ч “цэвэрлэгээ”-нд хамрагдана, Ерөнхий сайд аа!

Ерөнхий сайд ард түмэнд хийсэн мэдэгдлээрээ “Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна.
#улстөр #нийтлэл

Бэлгийн морины шүд татдаггүй

“Хятад улс шинэчлэл, бүтээн байгуулалтдаа Монгол Улсыг оруулсан нь Монголын хөгжил дэвшилд нөлөө өгнө... Хятад улсын хөгжлийн машинд Монгол Улс орвол баярлана...” гэж хэлээд БНХАУ-ын дарга Си Жиньпин нутаг буцлаа. Түүний айлчлал сураг чимээнээсээ эхлээд эдийн засгаар агуулгажин, асар их мөнгө “шажигнуулж” байсан.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Теорем батлагдлаа. Тэр чадлаа

УИХ-ын намрын чуулган эхлээгүй байна. Гэнэт яагаад л Засгийн газраас хэн нэгнийг “шилгээх” тухай яриа дэгдээд унав даа. Айлчлалууд цэгцэрч улстөржилт хийх “ногоон гэрэл” ассаных уу. Айлчлал гэснээс зочид ч яах вэ, яваад өгнө. Үр дүн нь тодорхой. Ядарсан Монголын эдийн засгийг намгаас татаж гаргаж өгөөд ирлээ л гэцгээж байгаа биз. Харин миний Монгол оронд юу үлдэв.
#улстөр #нийтлэл