Тэгвэл Ардын намтайгаа гар барь
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдэл хийв. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг шүүхэд өгөх болсон тухай юм. Шалтгаан нь Ардчилсан намын дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан явдал гэв.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдэл хийв. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг шүүхэд өгөх болсон тухай юм. Шалтгаан нь Ардчилсан намын дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан явдал гэв. Тиймээс нийслэлийн Ардчилсан нам энэ явдлыг эсэргүүцэж, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах юм байна.
Э.Бат-Үүл даргын хийсэн энэ удаагийн мэдэгдэлд олон нийтийн төдийгүй, Ардчилсан намын өөрийнх нь гишүүдэд сэтгэгдэл төрүүлэхүйц зүйл олон байсныг хэлэх хэрэгтэй. “Ганц өөрийнхөө суудлыг авч үлдэхийн тулд танхимынхаа долоон сайдыг золигт гаргалаа, авлигатай тэмцэл хийнэ гэж гарч ирсэн Засгийн газар Монголын хамгийн том авлигачийг хамгаалалтдаа авлаа” гэх мэтчилэн. Үүнийг нь балешиглаж зарим нэг аймгийн намаас ч дагалдах мэдэгдлүүдийг гаргаж эхэлсэн сурагтай.
Үнэндээ бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн танхимд бүтцийн өөрчлөлт хийхээ мэдэгдсэн нь ч, фракциудынхаа амыг хаах гэж талын нэг тараасан яамдаа цуглуулж нэгтгэхээр болсон нь ч олон нийтийн хувьд талархууштай үзэгдэл байсан. Харамсалтай нь, УИХ-д оруулж ирсэн сайд нарын томилгооны тухайд сайшаах хүн гараагүй нь ч бас үнэн. Гэвч зургаан яамны зургаан сайд дээр Гадаад харилцааныхаа сайдыг хүртэл чөлөөлөх болсон нь үнэндээ хэний шахалт билээ дээ. Гадаад харилцааны сайдаар Л.Пүрэвсүрэнг томилуулах нь Ерөнхийлөгчийн, Сангийн сайдад нэр дэвшээд байгаа Д.Зоригт бол МҮДН-ын, Уул уурхай, эрчим хүчний сайдад дэвшүүлсэн Р.Жигжид нь “Шонхор” фракцийн /бүр тодруулбал, өмнө нь сайд байсан Д.Ганхуягийн халаасны хүн/, харин Барилга, хот байгуулалт, зам тээврийн сайдаар нэр дэвшээд байгаа Ц.Цолмон бол МАХН-ын дарга Н.Энхбаярын шахаа. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанарт өөрчлөлт гардаггүйн жишээ.
Хэрвээ Ерөнхий сайд үнэхээр өөрийнхөө сандал суудлыг бодсон бол бүтцийн өөрчлөлтөд орж байгаа зургаан яамныхаа гурвынх нь сайдыг чөлөөлөөд, гурвыг нь үргэлжлүүлэн томилоод цаашаа явж болох байв. Бүтцийн өөрчлөлтийг бүтцийн өөрчлөлт гэж харсан бол, бусад нь ч бас тэгж хүлээж авдаг байсан бол шүү дээ. Ямар ч байсан танхимынхаа тэн хагасыг чөлөөлөөд, сууж байгаа сандлынхаа хөлийг хөрөөдөөд сууж байх тэнэг лав яавч биш. Гэвч дахиад л нам доторх фракциудын дайн, эрх мэдлийн төлөөх түрэмгийлэл Н.Алтанхуягийг өөрийг нь буланд шахчихлаа. Засгийн газарт хийсэн бүтцийн өөрчлөлт дахиад л фракциудын тохиролцооноос илүү гарч чадсангүй. Энэ бол Н.Алтанхуягтай гэхээсээ илүү Ардчилсан намтай бүхэлд нь хамаатай зүйл. Бас засгаа ирэх 2016 оны сонгууль хүртэл хадгалж үлдэх, улс төрийг хэсэг хугацаанд ч болов тогтвортой байлгах гэсэн Н.Алтанхуягийн чармайлт. Тэгэхгүй бол засгийн гадна үлдсэн захын дурак нь “Алтанхуяг Ерөнхий сайд байснаас Ардчилсан нам лааз өшиглөсөн нь дээр” гээд байшингаа галдаж мэднэ. Энэ чинь л Ардчилсан нам шүү дээ.
Баабар бүр 2010 онд энэ Засгийн газар байгуулагдахаас ч өмнө бичиж байсан даа. “Алтанхуяг бол манай өнөөгийн ердийн л нэг популист. Н.Энхбаяртайгаа, Сү.Батболдтойгоо, У.Хүрэлсүх, “Зи”-тэйгээ, ичин ичин норовтойгоо, жаран наймтайгаа, хутга Эрдэнээтэйгээ, сайхан муухай самбуунуудтайгаа, завсрын үеийн цайчихсан луйварчингуудтайгаа, хиншүү Ганбаатайгаа, иргэний рэкетчингүүдтэйгээ, Баяртай, Батзандантайгаа, Нямдоржтойгоо яаг адилхан улаан популистууд. Баруунтан ч биш, зүүнтэн ч биш, ардчилагч ч биш коммунист ч биш. Эдний хооронд ачир дээрээ ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ өнөөдөр бидэнд тогтвортой байдал хэрэгтэй. Ялангуяа өнөөдөр! Жоом алах гэж хөөцөлдөж яваад байшингаа шатаачиж болохгүй. Жоом үргэлж байсан, цаашид ч байх болно...” гэж. Одоо ч энэ үг хуучраагүй л байна, лав мөддөө хуучрахгүй биз.
Тиймээс дотоодын ийм зөрчилтэй, гаднаа тогтворгүй /Бүтцийн өөрчлөлтийн сургаар МАН удирдлагууд ордны гадна цэргүүдээ жагсаагаад 14 хонож байна. Тэдний хувьд Х.Алтанхуягийг огцруулж, илүү ид шидтэй нэгнийг Ерөнхий сайдаар тавих тухай биш, харин энэ завшааныг ашиглаад МАН-ыг Засгийн газарт оруулах гэж л чармайж байгаа/ даван туулах ганц арга нь Засгийн газарт хамтарч байгаа МАХН-тай харилцаагаа зузаатгах явдал. АН-ын даргын МАХН-тай байгуулсан гэрээ ч ийм зорилготой биз. Ийм үед Нийслэлийн Ардчилсан намын даргын хийсэн мэдэгдэл Н.Алтанхуягийн засаглалыг дахин нэг удаа “накаут”-ад хийчихлээ. Н.Алтанхуягийг жадлаад зогсохгүй Ардчилсан намыг ч гэсэн давхар нэрвэж байгаа хэрэг.
Бат-Үүл баатрын хувьд Н.Энхбаяр ганцаараа “авлигач” харагддаг байж болно л доо. Тэгж үзэн ядах шалтгаан ч бас бий. Гэхдээ Ардчилсан нам авилгатай тэмцэх юм уу, эсвэл Н.Энхбаяртай тэмцээд байгаа юм уу гэдэг өөр асуудал. Монголын төр Н.Энхбаярыг хийсэн хэргийнх нь төлөө нэг удаа ялласан. Гэхдээ түүний улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хуулиар хориглоогүй. Угаасаа тийм заалт, ял зэм Монгол Улсын аль ч хуульд байхгүй. Хэрвээ энэ хүнд ахиад өөр хийсэн хэрэг байдаг бол, ял зэм нь дутуу байсан юм бол Ерөнхийлөгч өөрөө түүнд яагаад өршөөл үзүүлсэн байх вэ.
Уг нь бол Н.Алтанхуяг даргын Н.Энхбаяртай байгуулсан гэрээнд Ардчилсан намынхан бус, МҮАН-ынхан түрүүлж бухимдах ёстой юм шүү дээ. Эвслийн хоёр нам байхад яагаад нэг намтай нь гэрээ байгуулав гэж. ИЗН жишээ нь бас бухимдаж болно, адилхан Засгийн газарт хамтарч байгаагийнхаа хувьд. Гэвч эдний аль аль нь Ардчилсан намаас угшилтай намууд. МҮАН-аас гэхэд УИХ-д сонгогдсон таван гишүүний хоёр нь өөр намд /Д.Батцогт АН-д, Ц.Цолмон МАХН-д/ орчихсон, гурван гишүүнтэй. ИЗН ердөө хоёр гишүүнтэй. Одоогийн энэ нөхцөлд Ардчилсан нам үнэт зүйл, уг гарвал нэгтэй эдгээр намуудыг өөртөө нэгтгэх тухай ярихаас биш, хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэлбэрт шилжиж болохгүй. Харин МАХН-ын хувьд огт өөр нам, АН-тай лав хэзээ ч нэгдэхгүй. Тиймээс энэ намтай гэрээ байгуулахаас өөрөөр хамтрах боломжгүй. Ингэж байж Ардчилсан нам ирэх сонгуульд олонхи болж чадна. Харин тэр гэрээгээ 2024 оныг дуустал хийдэг энэ тэр нь жаахан хэтийдсэн юм болчихсон байх аа. “Гэрээг байгуулахдаа ҮЗХ-ноосоо асуух ёстой, намын дарга дангаараа шийдэж болохгүй” энэ тэр гэдэг нь ч бас дотооддоо ярьж шийдэх л асуудал.
Э.Бат-Үүл даргын бухимдаад байгаа нэг зүйл нь “Ардчилсан намын анхан, дунд шатны бүх байгууллага ирэх бүх сонгуулиудаар МАХН-ын нэр дэвшигчдийг дэмжиж ажиллах” үүрэг хүлээсэн явдал. Үүнийг намын жирийн гишүүд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж тэр эгдүүцээд байгаа. Магадгүй тийм ч байх. Тэгвэл өнгөрсөн бүх сонгуулиар МАН-тай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан АН-ын жирийн гишүүд МАН-тай хамтарч засаг байгуулахыг, тэднээр засаглуулахыг зөвшөөрөх болов уу. МАН-тай хамтарсан Засгийн газар жишээ нь хотын даргаа Ардчилсан намд өгөх болов уу...?
Баабар: “Жоомоо алах гэж хөөцөлдөж яваад байшингаа шатаачиж болохгүй. Уг нь ч байшингаа шатаачихвал муусайн жоомнууд бүгд үхээсгий л дээ. Гэхдээ байшин хайрнаа даа? Жоом үргэлж байсан, цаашид ч байх болно. Амьдрал дээшлээд л байна, улс орон хөгжөөд л байна. Бүгдийг бид даван туулна. Бөө нарыг, лам нарыг, үзмэрч нарыг даван туулна. Энэ популистуудыг ч даван туулна. Дараа үеийн боловсролтой ухаалаг залуус ирж явна. Тэр болтол тэсээд өнгөрөх хэрэгтэй байна. Байшингаа шатаачихаад үнс нурам хүлээлгэж өгвөл тэд юун дээр юу босгох болж байна? 1990 оны хувьсгал бидэнд асар том бололцоо олгосон. Олгосон бололцоог сайнтай ч, муутай ч ашиглаад л явна. Жоомноос болоод босгосон болгоноо бүгдийг нь шатаачих гэж үү?”

гана
ЗОЧИН ЖС ЖС
bat
Зочин
unshigch
Уухаи
Зочин
Зочин
Зочин
иргэн
Зочин
Kkkkk
Яааг үнэн МАН-тайгаа хөтлөлцсөн нь дээр тээ Сэмүүн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Temyyjin hevleliin avgaigaaraa Erunhiilugchiig
Зочин
Зочин
Гана
Zochin
Зочин
Иргэн
Зочин
Зочин
HAHA
Зочин
BAABARIIG SOHROOR SHUTEED BAISAN
Зочин
Хүн
Зочин
heden bichdeg avgaichuud
Bat Uul
Зочин
иргэн