Энэ бол Эрдэнэтийн эхлэл...
Алуурчдын хэлсэн үг. Хүн амины хэргийн амьд гэрч Б.Булган ингэж хэлсэн гэдэг. 1995 оны 12 дугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” УҮГ-ыг ХХК болгох тогтоол гаргав. Харин 1996 онд “Эрдэнэт” ХХК-ийн дүрмийн сангийн 75 хувийг тус үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг хувийнхаа “Инженер” ХХК-аасаа хийсэн мэтээр баримт бүрдүүлж.
Өмнө нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Отгонбилэг тамгаа аваад сураг тасарсан ба мөн оны 8 дугаар сарын 5-нд “Зарубежцветмет”-ийн Ерөнхий захирал А.Ф.Тюряковоос Ш.Отгонбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг эсэргүүцсэн албан бичиг З.Энхболдод ирүүлжээ. Энэ эрхмээс яг ийм утга бүхий, С.Зоригт хаягласан албан бичиг 8 дугаар сарын 26-нд бас ирсэн байж. А.Ф.Тюряков, Ш.Отгонбилэг нар биенээ “хуурай эцэг, хүү” гэлцдэг байсныг сэтгүүлч О.Тогоо бичжээ. С.Зориг Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа-эдийн засаг ба Шинжлэх ухаан-техникийн комиссын Монголын талын төлөөлөгчийн хувиар есөн сард ОХУ-д айлчилсан бөгөөд энэ үед түүнтэй Италийн Трир хот орсон барималч Б.Дэнзэн ганзага нийлсэн гэдэг.
Д.Энхбаатар, С.Баяр нарын нотолсноор С.Зориг удаах Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодорчээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын хувиар С.Баяр “Ерөнхийлөгчийн зүгээс татгалзах юм байхгүй” гэж хэлсэн гэх ба “Чи Ерөнхий сайд болчихвол “Эрдэнэт”-ийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ” гэхэд нь талийгаач “Поезд ушёл” гэсэн хэмээн Д.Энхбаатар ярьж. Мөн “Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаанд С.Зориг зориуд суугаагүй гэдэг. Үүний зэрэгцээ С.Зориг, Ш.Отгонбилэг нар толхилцож байсан гэж Д.Энхбаатар ярьсан боловч ДБХ-ийн Сайдын зөвлөх асан Р.Батаа энэ мэт түүний яриаг эрс үгүйсгэж “Н.Багабандиар оролдож тоглох гэсэндээ намайг ийм маягаар ашиглана гэвэл бүтэхгүй” гэжээ.
Харин “Зарубежцветмет”-ийн Ерөнхий захирал А.Ф.Тюряковт их хэмжээний улсын өмч идэж шамшигдуулсны учир 1996 оны 6 дугаар сарын 17-нд ОХУ-ын Ерөнхий прокурор №580/96 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байлаа. 1997 оны тавдугаар сарын 26-нд ОХУ-ын иргэн Ильичев Игорь Юрьевич гэгч Ерөнхийлөгч Б.Ельценд хандан дээрх эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэгэнт мухардсаныг дурдаад “...иргэншсэн, эрх зүйт төр байгуулъя гэвэл эхний ээлжинд Оросын төрийн эрхэнд авилгатай холбогдсон, эрүүгийн ертөнцтэй холбоотой хүмүүсийг гаргахгүй байх бодитой алхам хийх”-ийг хүсчээ. Тэрбээр захидлынхаа төгсгөлд уг захидал эзэндээ эс хүрэх аваас Оросын төрийн түшмэд хийгээд тусгай албадын хийсэн ажил шүү хэмээн сануулж. Харин ДБХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Дамиранд ОХУ-ын Ерөнхий сайдаас манай Ерөнхий сайдад 1998 оны 8 дугаар сарын 31-нд явуулсан факсийг илгээхдээ ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан “Манай нөхцөлийг Оросын тал хүлээж аваагүй нь “Эрдэнэтийн асуудал”-тай холбоотой гэж Элчин сайд тайлбарлав” гэдэг бичиг дагалдуулжээ.
С.Зоригтой ойр нөхөрлөж явсан, УИХ-ын гишүүн асан А.Ганбаатар Өдрийн сонин (1999.10.01.№175)-д өгсөн ярилцлагадаа “С.Зориг Ерөнхий сайд болсон бол маш олон бизнес зогсох байсан гэж би бодож байна. Бизнес гэдгийг нь ашиг орлого олдог үйл ажиллагаа гэдэг утгаар ярьж байна. Жишээлбэл, “Эрдэнэт” бол үнэхээр аймаар том үйлдвэр. Түүнийг тойроод Монгол Улсад ашигтай, ашиггүй маш том бизнес явдаг. Ер нь дэд бүтцийн салбар тэр чигээрээ л дээ. Би С.Зоригийг мэдэхийн хувьд ийм асуудалд яаж хандахыг нь нь маш сайн хэлж чадна” гэжээ.
Цагдаагийн Ерөнхий газраас 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Ганхуяг, С.Оюун, Х.Хулан, Т.Эрдэнэбилэг, Ж.Бямбадорж нарын асуулгын хариуг өгөхдөө “...бүгдийг нь ална. Бат-үүлийн гэр хаана байдаг вэ? Одоо Бат-Үүлийг ална” гэж хэлсэн гэсэн” болж хувирсан байна.
Өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг.
засс
pkxny
Зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
naraa
Зочин
Зочин
Зочин
dfsdf
Зочин