Н.Алтанхуягийн мэдэгдэл буюу “ЭЗЭН-100”-гийн “хоёрдугаар анги”
Н.Алтанхуягийг ерөөсөө л Ерөнхий сайд хийж чадахгүй байна гэх. Тэгэхдээ л тэр одоогоор АН-ын түүхэнд хамгийн олон жил засагласан Ерөнхий сайд, бас намын дарга болж буй нь баримт. Засгийг тэргүүлэх чадвартай хүн гэж цаанаасаа бэлэн төрж, дэлгүүрийн манекенд өлгөөтэй байдаггүй, бэлтгэгддэг.
Н.Алтанхуягийг ерөөсөө л Ерөнхий сайд хийж чадахгүй байна гэх. Тэгэхдээ л тэр одоогоор АН-ын түүхэнд хамгийн олон жил засагласан Ерөнхий сайд, бас намын дарга болж буй нь баримт. Засгийг тэргүүлэх чадвартай хүн гэж цаанаасаа бэлэн төрж, дэлгүүрийн манекенд өлгөөтэй байдаггүй, бэлтгэгддэг. Н.Алтанхуяг улстөрд явсан цаг хугацаа, хашиж ирсэн албан тушаалын зэрэглэлээрээ гүйцэтгэх засаглалын тэргүүнд бэлтгэгдсэн байхаар л хүн. Харин одоо хашиж буй албан тушаалдаа дүйх төрийн бодлого, хувь хүний зангараг, фракцуудаа зангидах улстөрийн лидерийн чадвар түүнээс гарахгүй байгаа нь бодитой шүүмжлэл. Сайдын албыг фракцууддаа бялуу болгон анх хэрчиж өгсөн Ерөнхий сайд өнөөдөр өөрөө эргээд фракцууддаа хэрчүүлж сууна. Энэ нь Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайдыг Алтанхуяг гэж хувь хүнийхээ толгойгоор ажиллах бололцоог фракцууд нь олгохгүй байгааг илтгэнэ. Засгийн ажил, Ерөнхий сайдынхаа замд нүх ухаж, дэгээ тавьж яваа нь сөрөг хүчин биш, АН-ынхан өөрсдөө шүү дээ. Хов, хулгай хоёр дотроосоо л гардаг гэдэг энэ буюу. Н.Алтанхуяг намын дарга-улстөрч учраас л дотроо тэсэрч тэвчээд явдаг болов уу, хувь хүнийхээ талаас Э.Бат-Үүлийн хэлснээр бархирмаар санагдах үе түүнд олон л гардаг байх. Магадгүй, өөрөө уул хаданд их гардаг, тэгж явахдаа бархирдаг ч биз.
Н.Алтанхуяг хэдийгээр сайдын квот, төрийн албаар ам үддэг ч бусдын эвийг олох, ойлголцох, зохицох чадвар сайтай. Илүү энэ чанараа илтгэх, мэдрүүлэх гэсэн үү, эсвэл түүгээр явсан гайг үүгээр өөр дээрээ дуудлаа ч гэмээр юмуу нэгэн мэдэгдлийг өнгөрсөн сард хийв. Тэр нь Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж, УИХ-д өргөн барих тухай юм.
Арван дөрвөн оны төсвийн тодотгол, арван таван оны төсөв, төмөр замын цариг зэрэг цагт шахуулсан бартаан дундуур яаж туучиж энэ мэдэгдлийнхээ цаана гарах “замын зураг”-аа хэрхэн зурсныг Ерөнхий сайд л мэдэх байх. Гэвч өөрөө үлдэх, цаг хожих гэж ийм мэдэгдэл яаран хийснээрээ, хэрэгжүүлбэл одоо биш юмаа гэхэд хэсэг хугацааны дараа Засгийн газрынхаа хувь заяатай ч тэнцэх хавханд Ерөнхий сайд өөрөө яваад орчихлоо. Улстөрийн тийм орчин байгааг дараахь хэдэн логик гаргалгаанаас харж болно.
Нэгдүгээрт, 2015 оны төсвийн төслийг шинэ бүтэц бүрэлдэхүүндээ тохируулж өргөн барих учиртай. Байх, байхгүй нь мэдэгдэхгүй сайдад ард түмний татвараар төсөв багцалж болохгүй шүү дээ. Гэтэл ирэх оны төсвийг аравдугаар сарын 1 гэхэд УИХ-д өргөн барьдаг хуультай учраас энэ нь өнгөрсөн.
Хоёрдугаарт, 2015 оны төсвийг ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах хуультай. Энэ хугацаанд амжаагүй бол төсвөө баталж чадаагүй УИХ тарах хуультай. Тарахгүйн тулд УИХ засгийн шинэ бүтэц бүрэлдэхүүнийг арван таван оны төсвөөсөө өмнө юмуу, зэрэгцүүлж хэлэлцэж таарна. Энэ тохиолдолд Ерөнхий сайд шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ ирэх сарын 15-наас өмнө эхлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, дараа нь УИХ-аар батлуулах хэрэгтэй болно. Амжихгүй гэвэл, УИХ 15 оны төсвийг Засгийн газрын одоогийн бүтцээр нь батална. Үүнийхээ дараа хэрвээ Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж баталбал 15 оны төсвөө дахин тодотгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, парламент намрын чуулганы хугацаанд 15 оны төсвийг хоёр удаа хэлэлцэж нэг ажлыг хоёр хийнэ гэсэн үг.
Цаг хугцаааны эдгээр шахалтыг эс тооцдог юмаа гэхэд үүнээс ч хүнд улстөрийн тулгалт Ерөнхий сайд ба АН-д ирнэ.
МАХН
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Засагт хамтарсан намуудын квотыг хөндөхгүйг Ерөнхий сайдтай тохирсон. АН-ынхаас бусад сайд нар бүтцийн өөрчлөлтөд өртөхгүй” гэж ярилцлага өгчээ. Энэ тохиролцоогоор бол Ч.Улаан, Н.Удвал, Д.Тэрбишдагва нар сайдаараа үлдэх нь. Тэгэхдээ ганц үнэн гэвэл МАХН-ын хувьд намтай нь гэхээсээ Солонгост байгаа нэг хүнтэй л тохирно. Түүнтэй тохирч эс чадвал, АН-ынхан амласнаасаа буцвал “Шударга ёс”-эвслээ задлах хэмжээнд тийчлэх улстөрийн туршлага, соёл, эрх ашиг ч МАХН-ын удирдлагад бий. Хэрвээ эвслээ задалбал “Шударга ёс” эсвэл УИХ-д бүлэггүй, АН засагтаа хамтарчгүй болно. Энэ тохиолдолд АН-ынхан МАН-тай хамтарч засгаа байгуулах, тэд эвсэхгүй гэвэл УИХ тарах ч эрсдэлтэй. АН-ынхан бол 2004 оны сонгуулийн дараа эвслийн задралд өртөж бүлэггүй болохын, хүний хашаанд хашуулахын зовлонг намаараа үзсэн л хүмүүс. Тийм учир Монголын улстөрд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй “хатуу самар” харийн орноос дасгалжуулж буй МАХН-ын хүчийг дутуу үнэлэхгүй байх. Үнэлбэл илүү хохирол амсах нь АН учраас үйл явдал бараг л Г.Шийдэгдамбын хэлснээр өрнөх болов уу.
МҮАН
М.Энхсайханы намаас засагт ганцхан сайд бий. Тэр нь Эрчим хүчний сайд М.Сономпил. Байгаа ганцыг нь хөөчихвөл засгийн хамтрагч гэж нэр зүүх, “Шударга ёс” эвсэлд байх шаардлага МҮАН-д байхгүй. Тэд эвслээ задлахад ганц сайдыг нь огцруулснаас илүүтэй хөдөлгөөн улстөрд гарна. Иймд АН-ынхан арай ч “бөөсөнд хутга” гаргахгүй биз.
ИЗНН
Дэлхий нийтээрээ ногоон үзлийн дор нэгдэж байхад байгаль орчны салбарыг тусгайлсан яамгүйгээр төрийн бодлогын төвд авч явах боломжгүй. Энэ салбарыг бусдын хавсарга болгосон ч Монгол Улс ногоон үзлийн төлөөх их урсгалыг сөрсөн болох учир Байгаль орчны сайдын гарын үсэг ИЗНН-ын даргынх хэвээр үлдэх байх. Парламентад бүлэггүй, хоёрхон суудлтай учраас ИЗНН-ыг засгаас гаргаж, сайдын суудлаа АН өөртөө авч болох. Тэглээ гэхэд энэ нь бүтцийн биш, бүрэлдэхүүний өөрчлөлт болох бөгөөд сөрөг хүчнийхээ 26 кнопыг ИЗНН-ын хоёроор нэмсэн л хэрэг болно.
Яамдыг нэгтгэж байж л Засгийн газрын бүтцийг өөрчилнө. Цомхотголд орох АН-ын сайд нарын бонуст бодвол 16 оны сонгуульд нэр дэвших эрх бэлэглэх л байх. Гэтэл үйл явдал Ерөнхий сайдын санаснаар, зорилготой нь илт, зохион байгуулалттай тарааж байгаа хэвлэлийн мэдээлэл шиг өрнөх нь эргэлзээтэй. Нөгөө, баавгайтай таараа ч уу, үгүй ч үү, таарлаа гэхэд буу байгаа ч уу, үгүй ч үү, буудлаа гэхэд оноо ч уу, үгүй ч үү гэдэг шиг 16 оны сонгуульд АН-ыг Н.Алтанхуяг авч орох, орлоо гэхэд нэр дэвших эрхээ авах, авлаа гэхэд сонгуульд ялах үгүй нь үл мэдэгдэх маргаашийн өөхний төлөө өнөөдрийн уушгиа барьцаалах сайн дурын сайд хэр олон байх юм бол доо.
Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэх. Энэ хоёр яамыг нэтгэснээр улсын төсөв, бондын мөнгө хоёр нэг богцонд орох сайн талтай. Харин сайд нь хэн бэ. Ч.Улааныг явуулна гэхээр МАХН-тай ойлголцох хэрэг гарна. Нэгдсэн төсвийн орлого 700 орчим тэрбумаар тасарч, бондын хүү төлж байгаа хүнд үеүдэд Сангийн яамыг МАХН-д үлдээх нь АН-ыг хариуцлагаас зугтахад бага боловч нэмэртэй л байх. Гэтэл засгийн эрхийг барьж, ачааны хүндийг үүрч байгаа мөртлөө “сангийн авдарын түлхүүр”-ээ бараг сөрөг хүчиндээ бариулах нь АН-д харамсалтай юм.
Н.Батбаярын тухайд түүнийг сайдын эрх мэдэлгүй болгох нь зарим хүнд сайн мэдээ байх. Гэтэл АН-ын дотоод эв нэгдэл, Засгийн газрын цаашдын тогвортой байдалд маш халгаатай. Санасан сайдын суудлыг нь өгсөнгүй гэж гишүүдийн картыг сугалж явсан энэ эрхэм сайдаас хусвал шууд л сэлмээ сугална. Угаасаа эсрэг талд гарчихсан З.Энхболд, Х.Баттулга, Р.Амаржаргал, Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нарын шинээр эмхлэн байгуулж буй “Элсний-13”–ын тоог гүйцээх гээгүй л юм бол гал тахидаг Н.Батбаяраар оролдох нь Н.Алтанхуягийн хувьд бараг л галаар наадсантай л адил даа. Хөршүүдийн айлчлал, ядаж заримыг нь Монголоор дайруулна гэж горьдож байгаа “Талын зам” төсөл, арваннэгдүгээр сард ирнэ гэх Америкийн Ерөнхийлөгч Обамагийн айлчлал зэрэгт Эдийн засгийн хөгжлийн яам, сайдынх нь үүрэг оролцоо ямар байсныг жинэлж үзвэл энэ засгаас эхэлж огцрох сайд нь өөрийгөө биш л гэж Н.Батбаяр үзэж байгаа нь гарцаагүй. Сайдаас нь огцрууллаа гэхэд Н.Батбаяр бол Х.Баттулга, Р.Амаржаргал нар шиг хэвлэлд хааяа ярилцлага өгч, хурлаа таслаад чимээгүйхэн явахгүй. Бараг л сөрөг хүчнээ ажилгүй болготол, орлотол тэмцэх чадвартай тулдаа л “Фортуна” гэх бие даасан орон зай, үзэгдлийг АН-д бий болгосон хүн дээ, тэр.
Зам тээврийг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэх. Яамдыг нь нэгтгэж болох ч, сайд нь хэн байх вэ гэдэг л Ерөнхий сайдын толгойн өвчин. Сайд болох гэсэн нэгний захиалга уу, Ерөнхий сайдын санаа юу мэдэхгүй, А.Гансүхийг огцруулна гэх мэдээ мэр сэр харагдах юм. Тэрэндээ тулбал улстөрд хор сайн найруулж сураагүй ч, хуулиар ярьдаг мэргэжил А.Гансүхэд байгаа учраас тэрээр номхон тэмээ шиг тийм амархан сөгдөөд өгөхгүй л байх. Өнгөрсөн хаврын чуулган завсарлахын өмнө төмөр замын бодлогыг Ерөнхий сайд ч, Эдийн засгийн хөгжлийн сайд ч өргөн бариад л, эргүүлж татаад байсны, бас Зам, тээврийн сайд яагаад гарын үсэг зурахгүй гэсний цаад учрын зах зухаас хэвлэлд гаргахад л зарим хүний улс төрийн намтарт сэв суулгах хэмжээний мэдээлэл түүнээс гарч магадгүй юм. Учир нь тэрээр энэ хоёр яамыг нэг байхад ч, салсан байхад ч дэд сайд, сайдаар ажиллаж төмөр замын салбарыг хөршүүдийн айлчлалын гол хөзөр төдийгүй, Монгол Улсын хөгжлийн гол зүтгүүр болгоход “гурил зуурсан” гол хүмүүсийн нэг шүү дээ. Монгол Улс төмөр замын бодлого, цариг, хөршүүдтэй хийсэн тохиролцоо зэрэгт алдсан оносны алин бүрт А.Гансүхийн нэр бараг л авторын хэмжээнд яригдана. Тэгтлээ төмөр замтай зууралдсан ийм хүнд янз янзын “хөзөр” бий л байх. Хэзээ, хаана ил гаргахыг хуульчийн мэргэжил нь эзэндээ хэлдэг байх.
Нөгөө талаар А.Гансүх бол Х.Баттулгыг сайд байхад, бас хаврын чуулганы үеэр төмөр замын асуудлаар танхимаасаа зөрж гарын үсэг зураагүйг нь бодвол “Женко”-г сайдаа өгсний дараа ч үеэрхэлдээ, бас зарчимдаа үнэнч явсан юм болов уу гэж харагддаг. Уг нь МоАХ-ноос Засгийн газарт хоёр сайд бий. Гэтэл фракцын тэргүүн Х.Баттулга ярилцлагадаа “МоАХ-тойгоо зөвлөөгүй учраас бид Түвдэндоржийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Тэгэхээр МоАХ-нд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд засагт төлөөлөх ганц сайд нь А.Гансүх юм болов уу. Ардчиллагчдын анхдагчдын нэгдэл бүхий МоАХ-гүйгээр АН-ыг төсөөлөх аргагүй. Үүнтэй адил МоАХ фракцын төлөөлөлгүй Засгийн газрыг АН-ынх гэхэд бас л хэцүү. Партизанууд сөрөг хүчин байхдаа л илүү ардчиллагч болж харагддаг юм билээ.
Уул уурхайг Эрчим хүчний яамтай нэгтгэх. Энэ нь хамгийн боломжтой бөгөөд өмнө нь нэг яам байсан хувилбар. МҮАН-ын ганц сайдыг хөдөлгөх боломжгүйг дээр өгүүлсэн. АН өөрийнх гээд Д.Ганхуягаа огцруулж болох. Гэвч өөрсдөөс нь нэгэн цагт нүүр бууруулсан, засагт ганц, парламентад дөрөвхөн суудалтай намд эдийн засгийнхаа “саалийн үнээ” байх ганц салбараа нь “алчуур” болгон бэлэглэчихээд АН-ыг улсаа засаглаж байна гэхэд бэрхтэй л юм.
Үүнээс гадна Эрүүл мэндийг Нийгмийн хамгаалалтай, Спорт, аялал жуулчлалыг Боловсролыг яамтай нэгтгэж Н.Удвал, Ц.Оюунгэрэл нарыг огцруулах хувилбар байгаа бололтой юм. Болдогсон бол эрүүл мэндийн салбарыг бие даасан яамтай нь үлдээж ажил үүрэг нь давхардсан Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам хоёрыг л хамгийн түрүүнд нэгтгэмээр юм. Гэтэл тийм чимээ байхгүйг бодвол сайд нар нь хэвлэл ба Ерөнхий сайдтайгаа тулж ажиллаад байна уу, эсвэл эмэгтэй сайд нарыг хэл ам багатай гэж Засгийн газрын шинэ бүтцийг санаачлагчид үзсэн үү, мэдэхгүй. Тэгэхдээ тэдний санаснаар болж Н.Удвал, Ц.Оюунгэрэл нар унахдаа тулбал чимээгүй явахгүй бололтой. Н.Удвал “надаар оролдвол АН, МАХН-д барих аятайхан бэлэг бий шүү” гэж ярилцлага өгчээ. Ерөнхийлөгчид нэр дэвшин улс даяар танигдаж, Н.Энхбаярыг сул иргэн явахад бараг ганцаараа шахуу МАХН-ыг байгуулж өгч, ялтан байхад нь “Сайд нарын” тодотголтой эмнэлэгийг шоронгийн статустай болгон даргадаа үнэнчээ харуулж явсан энэ дайчин эмэгтэй улстөрийн карьераа цомхотголоор төгсгөхгүй гэдгээ өөрөө хэлсэн нь дээрх үгээс нь уншигдана. Ц.Оюунгэрэл сайд ч “манай яамыг татан буулгана гэдэг бол соёлын өвийн хулгайчдын л санаа” гэжээ. Үзэг, цаас үргэлж нийлүүлдэг Ц.Оюунгэрэл сайд энэ тухайгаа хожмоо ном болгоод гаргаад ирэхэд яамыг нь татан буулгасан хүмүүс соёлын өвийн хулгайч биш юмаа гэхэд тэдний хамсаатнаар түүхэнд “мөнхрөх” нь л дээ. Н.Удвалыг МАХН, Ц.Оюунгэрэлийг Ерөнхийлөгч хамгаалж мэдэх л юм. Тэрийг мэдэх Ерөнхий сайд тэдэнтэй тэрсэлдэхгүйгээ тооцсон л байх.
Ер нь хэвлэлийн мэдээллийг харвал УИХ нь эмэгтэйчүүдийн бүлэгтэй гэж сүржигнэх хэрнээ гуравхан эмэгтэй сайдынхаа хоёрыг \Удвал, Оюунгэрэл\ бүтцийн өөрчлөлтөөр огцруулах бололтой юм. Ерөнхийлөгч “дан дээл”-ийн тухай үргэлж ярьж явахад энэ засаг ийм дээлтэй хоёрхон \Гансүх, Удвал\ сайдаа огцруулж зуун хувь “давхар дээл”-тэйгээр ухаалаг төрийн бодлогыг сөрөх гээд байгаа ч юмшиг. “Давхар дээл”-тэй сайд нараасаа цөөлнө гэхээр хэдийг огцруулна тэр хэмжээгээр сөрөг хүчнийхээ кнопны тоог нэмэх гээд байдаг. Ийм ийм л “хайчин гал”-ын дунд Ерөнхий сайд толгойгоо гашилгаж сууна.
Энэ бүгдээс харвал бүтцийн өөрчлөлт гэдэг нь цаг хугацаа, улстөрийн нөхцөл байдал талаасаа бүтэх, биелэх магадлал тун багатай, бүтлээ ч үр дүн багатай, ердөө л цаг хожих гэсэн “ЭЗЭН-100”-гийн л “хоёрдугаар анги” бололтой. Би Ванга биш л дээ, эцэст нь Ерөнхий сайд бантсандаа бүтцийн өөрчлөлтөө УИХ-д оруулж, эрх баригчид кнопны олонхиор цаг тулсан үед засагт бүтцийн өөрчлөлт хийх шаадрлагагүй хэмээн түүний саналыг унагаснаар энэ шоу төгсч магадгүй л юм. Яг л Ерөнхийлөгчийн “давхар дээл”-ийг унагасан шиг.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэгэнтээ зөвлөхүүд юу зөвлөдөг юм бэ, “ЭЗЭН-100” бол Засгийн газрыг хорлоё гэсэн хүний санаа байна гэж мэдэгдсэн. Гэхдээ л Засгийн газар Х.Баттулгын хэлснээр зуу хоногт улсын битгий хэл, компанийн эдийн засаг босдоггүйг мэдсээр байж энэ хөтөлбөрөөр шоудаж хавар, зуныг үдсэн. Тэгвэл одоо нэгэнт хүлээлт үүсгэсэн, хүмүүсийг түр тайвшруулах, улстөрчдийн хор найруулахыг саармагжуулах зорилготой “бүтцийн өөрчлөлт” гэгч нь Ерөнхий сайдын санаа юу, зөвлөхүүдийнх нь зөвөлгөө юу, мэдэхгүй. “Хаан хүн зөвлөхийн сайнд засаглаюу, хатан хүн эрийн сайнд жаргаюу” гэх мэргэдийн үгийг ном бичдэг Ерөнхий сайд номоос уншаа л байлгүй.
Бас нэгэн үнэн гэвэл Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх үгүй, эсвэл танхимаар нь унагах үгүй нь Ерөнхйилөгч Ц.Элбэгдоржийн тоглолтоос их хамаарна. Учир нь хоёр дахь удаагаа сонгогдсон үе үеийн Ерөнхийлөгч нар эргэж нам руугаа орохын тулд намтайгаа зөрчилддөг. Энэ бол Н.Багабанди, Н.Энхбаяр нарын явж ирсэн зам. Н.Багабандийг Ерөнхийлөгчөөс буугаад ирэхэд Н.Энхбаяр буцааж нам руу нь оруулаагүй. Н.Энхбаярыг эргэж нам руу нь оруулахгүй гэсэн С.Баяр нарын тоглолт эцэстээ МАН-ыг хоёр хуваасан. Одоо энэ түүхийг давтах, эсвэл яаж тойрох талаархи тэмцэл Ерөнхийлөгч ба АН-ын дунд далдуур эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Улстөрийн тэргүүн эгнээнд 30 гаруй жил явсан, ийм хөдөлгөөнтэй одоогийн Ерөнхийлөгч ид 54-хөн насандаа Ерөнхийлөгчөөс буугаад Н.Багабанди шиг титэм үг тэрлэн чимээгүй явахгүй л болов уу. Хэрвээ одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аль аль нь насны хувьд 30, 40 гарч яваа бол нэг удаагийн огцролтыг тоохгүй. Тэд намынхаа гурван Засгийн газрыг огцруулж, нэг нь Ерөнхий сайдаас хоёр, нөгөө нь сайдаас гурван ч удаа огцорч цочроо нь аль эрт арилсан хүмүүс. Харин одоо бол улстөрчийн карьер, улстөрийн амьдралынхаа төгсгөлийг яаж хийх, ямраар төлөвлөх биологийн насны шахалт тэдний өмнө иржээ. Тийм учраас Ерөнхийлөгч ба АН, Ц.Элбэгдорж ба Н.Алтанхуяг гэх хоёр хүний тохиролцоо, ойлголцлоос Ерөнхий сайдын мэдэгдлийн үнэ цэн, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хувь заяа их хамаарна даа. Харин тэдний аль аль нь засагт эерэг нэр хүнд, олон түмэнд наалдацтай эдий засгийн өсөлт илүү чухлыг битгий л мартаасай. Арван таван бол ажил хийх сонгуулийн сүүлчийн жил төдийгүй, зургаан оны сонгууль хүлээж хөрөнгө оруулагчид харзнан эдийн засаг илүү хүндэрч болзошгүйг эрхий хуруугаа үнэлдэг 76 ч тооцоосой билээ.