нийтлэл 6,574 нийтлэл байна

Монгол удирдагчийн төрх

Монголд далан мянга орчим захирал бий. 2011 оны Аж ахуйн нэгж (ААН)-ийн тооллогоор нийт 66 500 байгууллага бүртгэгджээ. Үүнээс 56 400 нь хувийн, 4 000 нь төсвийн, 6 000 нь төрийн бус байгууллага аж. Энэ дотор жин дарж буй хувийн ААН-ийн удирдагч нарын дүр төрхийг гаргахаар “Эн Пи Си энд Мандал” ХХК, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран судалгаа хийжээ.
#улстөр #нийтлэл

Нэг сумын 90 жилийн ойг тэмдэглэхэд 800 сая төгрөг

Зун боллоо. Найр наадмын улирал эхэллээ. Өнгөрсөн жилээс эхлэн аймгуудын 90 жилийн ой болж ёстой хутга тавихгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж зунжин, намаржин наадсан. Сайхан байсан шүү. Том аймгууд, том бэлтэй загнаж, том бөхчүүд том уяачид цулайсан.
#нийгэм #нийтлэл

Хамгийн алдартай протокол

“Хуйвалдааныг протоколддоггүй” гэж Баабар нэгэнтээ бичиж байсан. Эрх баригчид сэтгүүлчдийг “Бичсэн зүйлээ нотло, протоколыг нь аваад ир” гэж шүүхээр дарамталдаг байсан тэр цөвүүн цагийн хамгийн оновчтой бөгөөд алдартай хариулт байсан юм.
#нийгэм #нийтлэл

Трио & шинэ од

Хүннүгийн үеэс бидэнд уламжлагдан ирсэн морин хуур гэгч гайхамшигт хөгжмийн зэмсэг байнаа. Их хаан Чингисийн нэртэй хамт дэлхийн дайдад хангинан дуурсаж яваа энэ “царай муутай” хөгжмийн зэмсэг монгол айл бүрийн гэрт бэлэг дурсгалын ч бай, жинхнээрээ ч бай ямар нэг хэлбэрээр байж байдаг эд. Гэхдээ л бид одоо болтол энэ чухал эдээ тултал танин мэдээгүй яваа алмай улс шүү дээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Гэгээрэл

Сайн байна уу? Миний хүү. Миний охин. Аавыгаа сонс. Анхаарч сонс. Энэ биеэ зээлийн оромж мэт батгүйд санаж яв. Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэгүйд бодож бай. Ийм нэг үг байдаг юм. Юу гэсэн үг вэ гэвэл Юм бодож бай гэсэн үг. Юу ч бодохгүй явж болохгүй гэсэн үг. Амь амьдрал гэж юу болохыг бод гэсэн үг.
#чөлөөт цаг #нийтлэл

“Цагдаагийн хувцас нээрээ...”

Цагдаагийнхан шинэ формтой болов. Хаврын хахир цаг, дээр нь эдийн засгийн хямрал, инфляцитай давхцаж ирсэн шинэ формоос болоод Улаанбаатраар нэг “хэрүүл”. Таксин дотор яваа жолооч, зорчигчийн хооронд өрнөсөн маргаан сошиал медиагаар нэг тарж, цагдаагийн форм цагдаа нэг бүрт зохисон эсэх талаар “салам” хэрэлцэцгээв.
#нийгэм #нийтлэл

Социализмын үлдэгдэл, коммунист ёс суртахууны илрэлтэй шийдвэртэй тэмцъе!

1990-ээд оны эхээр монголын өмч хувьчлалд зөвлөлгөө өгч байсан барууны мэргэжилтнүүд нэгэн дуугаар сануулж байсан зүйл нь уг ажлын явцыг алгуурлаж болохгүй тухай юм. Нэгэн дайралтаар, бараг л ганц шөнө л энэ ажлыг хийгүүштэй болохыг ухуулж, удаашруулах тутам утга учраа алдана гэж тэд хэлж байлаа.
#улстөр #нийтлэл

История Монголии

Хүн төрөлхтний түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Монголчуудын уг гарал үүслээс эхлээд өнөөгийн үеийг хүртэл үзүүлсэн 2 дэвтэр ном. Баабарын Монголчууд: Нүүдэл, Суудал ном нь Монгол номнуудаас гадаадын хамгийн олон хэлэнд орчуулагдсан ном бөгөөд энэхүү ном орос хэл дээр хэвлэн гарлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Орон сууцны бантан

Монгол Улсын нийслэлд эдүгээ 1.3 сая иргэн амьдарч байна. Тэдний 190 мянга буюу 317 мянган өрхийн 60 хувь нь гэр хороололд оршин сууж буй аж. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцанд хурдан оруулах эсэх нь зөвхөн орон сууцны ч асуудал биш, Монгол Улсын хөгжлийн томоохон сорилт юм.
#эдийн засаг #нийтлэл

Дунд сургуулиудын чансаа 2013

Дунд сургууль их дээдээсээ ч чухал. Хүүхэд цаашид сурч боловсрох, улмаар “математикч бус эцэг, эх болох” суурийг нь тавьдаг болоод тэр. Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдээ сайн сургуульд, үнэ мөнгө хайрлалгүй сургах эрмэлзлэлтэй байдаг. Харин сургуулийг юугаар үнэлж дүгнэж болох вэ? Энэ талаар хэдэн цагаар ч маргасан болно. Сургуулийн орчин нөхцөл, багш нарын мэдлэг чадвар, сургалтын арга барил...
#нийгэм #нийтлэл

Марва хэлмэрч, Гамбова оточ

“Багшийн бэлгэ чанарыг Марва хэлмэрчийн намтраас үз. Шавийн бэлгэ чанарыг Гамбова отчийн намтраас үз” гэсэн дээдсийн захиас бий.
#нийгэм #нийтлэл

Төгсөгчид тооны хэлээр

Төгсөгчид тооны хэлээр
#нийгэм #нийтлэл

Капитализм ба эрх чөлөө

Албан тушаал хүлээн авах ёслолын илтгэлдээ ерөнхийлөгч Кеннеди “Эх орон чинь чамд юу хийж өгч чадах вэ гэж асуухын оронд чи эх орондоо юу хийж чадах вэ гэж асуу” гэж хэлсэн нь олонтаа ишлэгддэг.
#чөлөөт цаг #нийтлэл

Байхгүй юм шиг “байх” ухаан

Байхгүй байна гэдэг хоёр үгийг Монгол хэл сурч байгаа гадныхан гайхдаг. Гайхах ч аргагүй. Байгаа юм уу? Байхгүй юм уу? Уг нь байгаа ч одоогоор алга байна гэсэн санаа гэдгийг ямар ч Монгол хүн ойлгоно л доо. Гэтэл бид яг энэ ухагдахуунаар их олон зүйлийг ойлгоод байх шиг. Бурханы тухай одоо ярья. Бурхан гэж байгаа юм уу гээд бодвол “байхгүй байна” гэдэг шиг юм болж явчихна.
#чөлөөт цаг #нийтлэл

Улс төрийн Товчооны хурлын протокол, Маш нууц, 1965 он 12-р сарын 1

... Хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн 39-р армийг Монголоос гэдрэг татаж оронд нь Дотоодын цэргийн төмөр замын ангиуд орж ирж байрлан, тэдний хүчээр төмөр зам барих бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ. “Власовчууд” гэж манайхны ярьдаг нь эд байсан билээ.
#нийгэм #нийтлэл

Ойрхи үеийн эдийн засгийн прогноз

Украины хямрал Өрнөдийн 30 тэрбум долларыг лавтай эхний ээлжинд залгих бололтой. Оросын байгалийн хийгээс 30 гаруй хувиар хамаардаг Европ хориг тавьсныхаа шанд энэ түүхий эдээс салах буюу хязгаарлалтад өртөнө. Жижигхэн Герег Европын холбоог татаад унагачихтай шахсан. Тэгэхээр Украины хямрал Орост ч, Европт ч их л үнэтэй тусна. Юун Герег, Кипр!
#эдийн засаг #нийтлэл

Авлигажсан барилгуудын арьсыг хуулсан нь Алтанхуяг

Ер нь Ерөнхий сайд магтуулдаггүй юм. Дандаа шүүмжлүүлж, муу муухайгаараа дуудуулдаг үйлийн үртэй албан тушаал. Ардчилсан хувьсгалаас өмнө намын дарга Ерөнхий сайдаа муулах нь битгий хэл сумын даргынхаа өөдөөс ганхийх хүн олддоггүй бүгд дуулгавартай байв шүү дээ.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгчийн эмийн чөлөө

Зөн билгийн тулаан эхэллээ. Хаврын хаварт Засгийн газрыг огцорч магадгүй хэмээн сэтгүүлчид таамаглан бичиж эхэлдэг. Чуулган завсарлаад удчихсан, Цагаан сарын дараагаас өдөр уртсан УИХ-ын гишүүд нэлээд уйддаг цаг тул шинэ соргог хачин сонин адал явдал хүсдэг цаг.
#улстөр #нийтлэл

Ч.Мөнхзул: Театр бол ганц дарга, ганц уран бүтээлчийн биш олон хүний хөдөлмөрөөр хөдөлдөг газар

Дуурь бүжгийн эрд­мийн театрын захирал Ч.Мөнх­зултай ярилцлаа. Сонгодгууд чуулдаг энэ ордонд сүүлийн үед асуудал байгаа тухай хэв­лэлд бичигдэж байна. Тиймээс чухам юу болоод бай­гаа талаар захирал Ч.Мөнх­зулаас тодруулахаар шийд­лээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Бүтээмж бол гарц

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2013 онд 17 их наяд төгрөгт хүрч 11.3 хувиар өсчээ. Гэхдээ энэ хэрээр дундаж монгол хүний орлого өссөнгүй. Учир нь амьдралын өртөг 10.3 хувиар нэмэгдсэний улмаас иргэдийн худалдан авах чадвар ердөө л ганцхан хувиар өсчээ. Үүнээс гадна төгрөгийн ханш 30 хувиар унаж, хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг Монголын эдийн засагт хүчтэй цохилт өглөө.
#эдийн засаг #нийтлэл

Инээвэл залуужна

Эрхэм уншигч Танд инээдмийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Миний бие хэдийгээр эрүүл хүнс, хоол, зөв зохистой хооллолтын талаар дагнасан нийтлэл, мэргэжлийн зөвлөгөө бичдэг ч олон уншигч надад хандан нийтлэлийнхээ зай завсарт нь хөгжилтэй онигоо оруулж байхыг хүсэлт болгосны дагуу энэ удаад сэдвээ түр өөрчлөв.
#чөлөөт цаг #нийтлэл

Хаана ч тээвэр нь хөгжмөө захиалдаг юм

Энгийн жишээнээс эхэлье. Бензинийн үнэ нэмэгдэхэд мах, гурилын үнэ дагаж өсдөг. Тэгсэн атлаа мах, гурилын өөрийн өртөг эхэлж өсөхөд бензинийн үнэ дагаж нэмэгддэггүй. Бензинийн үнэ мах гурилын өөрийн өртгөөс хамааралгүй байхад, өргөн хэрэглээний бүх барааны зах зээлийн үнэ бензинийн үнээс шууд хараат байдаг. Энэ нь тээвэр ямар чухал болохыг илтгэнэ.
#эдийн засаг #нийтлэл

Бодол

Чи томоо дэлгүүртэй болъё гэвэл эхлээд жижигхэн мухлагтай бол. Тэгээд түүнийгээ дэлгүүр болтол нь торд гэсэн үг. Арч, зүлгэ, өнгө оруул. Цаг зав, хүч хөдөлмөрөө бүү хайрла гэсэн үг. Судал, суралц, бие сэтгэлээ бүрэн дайчил гэсэн үг.
#нийгэм #нийтлэл

“Дулаан хар”-ын халуун баримтууд

Уул уурхай болон дэд бүтцийн хөгжил сул байгаа нь Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын дүнг бууруулдаг үзүүлэлтүүдийн нэг. Тааруу тал руугаа түлхүү анхаарч ажиллах зорилт тавьсан аймгийн удирдлага байгалийн баялгаа, судлагдсан орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах “аян дайнд мордсон” аятай л байна.
#эдийн засаг #нийтлэл

Монголын тусгаар тогтнол хууль бус болж байна уу?

Крымыг санал асуулгаар тусгаар тогтнуулаад, дараа нь Оросын холбоонд нэгтгэх ажиллагаа явагдлаа. Энэ талаар дэлхийг хамарсан шуугиан үүсч хууль ёсны эсэх талаар маргаан өрнөв. НҮБ-ын Ерөнхий Ассамблэйд энэ талаар санал хураахад дэлхийн 200 орчим улсаас ердөө 10 нь энэхүү санал асуулгыг хууль ёсны гэж үзжээ.
#улстөр #нийтлэл

Ойлгомжгүй ойлголтууд

Эр хүн эр хүндээ хайртай гэдэг ч эмэгтэй хүнд илүү хайртай. Эр хүн эр хүндээ жинхнээсээ хайртай бол эмэгтэй хүн гадаад хүнд хайртай болно.
#нийгэм #нийтлэл

Ванданнямын Хосбаяр гэгч эгэл даруу, эрдэмт Элчин сайд

Би өөрөө Нью Дели дэх Элчин сайдын яаманд 3өвлөхөөр гурван жил ажиллаж байсан учраас тэр орныг болон Монгол-Энэтхэгийн харилцааг бага зэрэг гадарлана. Монгол-Энэтхэгийн харилцаанд хөтөч болж харилцаа тогтоохоос эхлэн гурвантаа тэр улсад эх орноо төлөөлөн суусан ахмад Элчин сайдын талаар фото-нийтлэл буландаа өгүүлэх гэж байна.
#нийгэм #нийтлэл