4 дүгээр сарын 1-нд зориулав

  1. Солонгосын олон ангит киног үзэн үзэн ядаж байна. Үзэх тусам ядан ядан үзсээр байна.
  2. Уул тахихдаа хог хаядаг шигээ хог хаяхдаа цэгийг нь тахихгүй байна.
  3. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг ч эмэгтэй хүнд илүү хайртай. Эр хүн эр хүндээ жинхнээсээ хайртай бол эмэгтэй хүн гадаад хүнд хайртай болно.  
  4. Дээдлэн шүтдэг чоноо алж авлах нь дээд хийморь. Алах гэж шүтнэ, шүтсээр байгаад устгана.
  5. Тамхигүй дэлгүүрийг цөөлсөнөөр дэлгүүргүй тамхийг олшруулав. Архигүй дэлгүүрийг цөөлж, дэлгүүргүй архи олшруулна. 
  6. Шинэхэн чандарлах газар 3-ыг авчрахад нэг үнэгүй гэж урамшуулал зарлаж болно. Хийдэд 3 ном уншуулахад 1 үнэгүй гэж урамшуулж болохгүй. 
  7. Хятадын коммунист нам капитализмыг сайн байгуулж байна. Скандинавын капиталистууд социализмыг сайн байгуулж байна. Коммунизм нь капитализм болж, капитализм нь коммунизм болов.
  8. Улсын циркийн манеж, УИХ-ын танхим хоёулаа дугуй хэлбэртэй. Хоёулаа завсарлагатай, завсарлагаанаар хөгжөөн баясгагчид, банзан дээрээс үсрэгчид, илбэчин, уран нугараачид, хөтлөгч, амьтадтай.  
  9. Улс төрийн онигоо гэж үгүй. Онигооны улс төр гэж байна. Онигоо улс төржөөгүй, улс төр онигоожиж байна.