Өөрийгөө хөгжүүлэх номын зах зээл бүхэлдээ ижил агуулгатай. Өглөө бүр эрт бос. Гүй. Бясалга. Витамин уу. Талархлын дэвтэр хөтөл. Ус уу. Тэмдэглэл бич. Дасгал хий. Сошиалаа хаа. Амьсгал. Инээ. Сунгалт хий. Хүйтэн шүршүүрт ор. Нэм, нэм, ахиад нэм.
Эцэст нь амьдрал чинь хуваарьт боолчлогдсон сургалтын бааз шиг болно. Аз жаргалгүй байсан хүн аз жаргалгүй хэвээрээ үлдээд, дээрээс нь цагийн дарамтанд орно. Добэлли “Амжилт, аз жаргалд хүрэхийн тулд амьдралдаа юм нэмж чихэхээсээ өмнө юу хасах вэ гэдгээ бод” гэдэг чанх эсрэг зөвлөгөө өгдөг.
Муурын энэ “зэвүүн” бөгөөд эрх чөлөөтэй чанар нь бидний зүүсэн баг, бусдад таалагдах гэж хичээсэн “Би”-г ичээдэг учраас монголчууд мууранд дургүй байж мэднэ. Бид нийгмийн хүлээлтэд автаж явахад, муур өөрийнхөө тааваар, хэний ч өмнө сүүлээ шарвалзуулахгүй амьдрах нь нэг бодлын атаархмаар, нөгөө бодлын “зэвүүн” харагдана. Муурын энэ зан чанараас бидний сурч болох “зэвүүн” атлаа хэрэгтэй гурван хичээл бий:
Өнөөдөр манайд “контент бүтээгч” гэдэг шинэ давхарга бий болжээ. Тэд философи ярьдаг. Сэтгэл судлал ярьдаг. Эдийн засаг ярьдаг. Гэхдээ эх сурвалжаа уншсан уу? Хүн арван жил бодож бичсэн бүтээлийг 10 минутын видео болгон шахах нь боломжтой ч охь шимгүй, нүнжиггүй, ухааралгүй үлдэнэ. Том өөрийгөө гүн рүү орж, эрдэнэсийг гаргаж ирдэг уурхайчин гэдэг.
Боловсролын сайд асан Л.Энх-Амгалангийн бичсэн тун сонирхолтой номыг танилцуулж байна.
Сиддарта Гаутама ордноос гарч, хүний сэтгэлийн зовлонг таньсан бол Сиддарта Мүхэржи лабораторид сууж, хүний биеийн өвчний түүхийг бичсэн. Хоёулаа шалтгаан бидний дотор бий гэдэг нэг санаа хэлжээ.
Монголын төрийн түүх яг эндээс эхэлдэг. Чөтгөр бол хамгийн эвтэйхэн тайлбар. Монголын ХХ зуунд шашин “мөхөхөд” чөтгөр байсан, хувьсгал хийхэд чөтгөр байсан, нийгэм журам байгуулахад чөтгөр байсан, арчдилал гарахад ч чөтгөр байсаар л амуй. Юм бүтэлгүйтвэл “Чөтгөрийн буруу”, ажил нурвал “Дотоодын дайсан”. Юу ч ойлгомжгүй бол “Эсэргүү элемент”. Үг солигддог, логик солигддоггүй.