“Цагдаагийн хувцас нээрээ...”
Цагдаагийнхан шинэ формтой болов. Хаврын хахир цаг, дээр нь эдийн засгийн хямрал, инфляцитай давхцаж ирсэн шинэ формоос болоод Улаанбаатраар нэг “хэрүүл”. Таксин дотор яваа жолооч, зорчигчийн хооронд өрнөсөн маргаан сошиал медиагаар нэг тарж, цагдаагийн форм цагдаа нэг бүрт зохисон эсэх талаар “салам” хэрэлцэцгээв.
Цагдаагийн шинэ хувцас, хэрэглэлийн тухайн салбарын сайд нь Монголын телевизүүдийн бэлтгэн нэвтрүүлдэг “Торгоны зам” цуврал лекцээр цагдаагийн албаны шинэчлэл, “сайн цагдаа, муу цагдаа”-гийн тухай олон нийтэд хандахдаа нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан. Өмнө нь ч гэсэн өөрчлөх ёстой тухайгаа “Энэ цагдаагийн чинь хувцас форм болохгүй байна. Ажил үүргээ гүйцэтгэхэд нь садаа болоод байна. Аюултай байдлыг сөрөхөд биш баярын жагсаал, дарга нарын өмнө ёслоход зориулсан хувцас юм биш үү” хэмээн сануулж байсан билээ. Гудамж талбайд гэмт хэрэгтэнтэй таарлаа гэхэд хөөгөөд гүйхэд малгай нь хийсээд уначихдаг, барьж аваад ганц өчихөд ханцуй, суга задарчихдаг тийм л хувцастай байлаа шүү дээ. Сүр жавхлантай харагдуулдаг дамран малгайтай цагдаа хулгайчийн араас хэр удаан хөөцөлдөх вэ. Наад зах нь ажил үүргээ гүйцэтгэхэд нь биед эвтэйхэн, хөдөлгөөн хязгаарлахгүй байх тийм стандарт цагдаагийн дүрэмт хувцсанд тавих ёстой. Шинэ дүрэмт хувцас үүнд л зориулагдсан эд. Цагдаагийн өдөр тутмын хувцас гоё ганган харагдахаасаа илүү ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болохооргүй, аюулд оруулахааргүй, чанартай, эдэлгээ сайтай, орчин нөхцөл, уур амьсгалдаа тохирсон байх ёстой. “Загасчин”, “мөөгчин” гэлцээд байгаа бүрх малгайны хувьд ч ялгаагүй. Жилийн 365 хоногийн дөрөвний нэг нь нартай байдаг манай оронд өдөржин гудамжаар яваа эргүүлийн цагдаад ядахдаа л нүд, нүүрээ нарнаас халхлах шаардлага байгаа. Жагсаалын буюу ёслолын хувцас бол угаасаа тусдаа.
Шинэ форм сайн, муу сайн муу гэхээсээ илүү хэн энэ хувцсыг сэдэв, хаана нь яаж мөнгө “идэв” гэсэн хардлага зарим хүмүүсийг нойргүй хонуулж байна. Хэвлэлийнхний хувьд ч ялгаагүй. “Цагдаагийн хувцас солихоос өөр чухал ажил танд алга уу, Х.Тэмүүжин сайд аа!” гэх зэргээр ухамсрын нэн өндөр түвшнээс үлэмж ихээр санаа зовов. Ухаандаа нөгөө хогны уут, хорооллын барилгажилт хоёр шиг замруулах нь л дээ. Тэгвэл Хууль зүйн сайдад хууль сахиулагчийнх нь өмсч байгаа хувцас юу юунаас илүү чухал гэдгийг зүрхлээд хэлчихье. Дуртай ч дургүй ч тийм байх ёстой юм. Яг л хотын даргад хогны уут чухал шиг. Нэгэнт “Чи ийм цалин хөлстэйгээр, ийм хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын төлөө ингэж ажиллана” гэсэн шаардлага тавьж, хөдөлмөрийг гэрээ байгуулсан Хууль зүйн сайд хүн тэдний ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай хувцас, хэрэглэлийн төлөө ч бас хариуцлага хүлээх ёстой.
Төсөв мөнгөний тухайд гэвэл угаасаа цагдаагийн формыг хоёр жилд нэг удаа төрөөс үнэгүй тавьж өгдөг юм. Хэрвээ та өөрөө дэлгүүрээс хагас сарынхаа цалингаар авсан нэг ээлжийн костюмаа хоёр жилийн турш нэг ч сэлгээгүй өдөр болгон өмсвөл юу болох вэ. Та өөрөө тэгж үзсэн үү? Монголын цагдаа уруу дорой, үзэмж муу харагддаг байсан шалтгаан энэ. Харин ч энэ жилээс цагдаагийн өдөр тутам өмсдөг формыг жилд нэг удаа олгохоор болж байгаа. Гэхдээ өөрсдийнх нь хүсэлтээр. Үнийн хувьд өмнөхөө бодвол хямд ч чанар, эдэлгээ сайтай. Өмнө нь нэг форм 160 мянгаар гардаг байсан бол энэ удаа 130 мянга болж буурсан байна лээ. Харин энэ үнийн зөрүү өмнө нь хаашаа ордог байсан бэ гэдэг бол өөр асуулт. Ямар ч байсан зах зээл дээр бол барааны үнэ буурах биш, өсөх тал руугаа явж байгаа гэдгийг бид мэднэ.
Харамсалтай нь, манай оёдлын үйлдвэрүүд дотооддоо энэ тооны /цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн 7000 орчим. Үүнээс одоогоор дөнгөж замын цагдаа болон хэв журмынханд шинэ хувцсыг нь тавьж өгөөд байгаа/ дүрэмт хувцсыг бөөнөөр үйлдвэрлэж чадахгүй гэсэн учраас Туркт захиалж оёулсан байна. Илүү чанартай, илүү хямд. Өмнө нь бол Хятад оёулдаг байсан /“Бөртэ” гэж дүрэмт хувцасны ганц үйлдвэр байдаг нь армийнхны захиалгыг арай ядан гүйцэлдүүлдэг/.
Тийм учраас “Цагдаагийн хувцсыг яахаараа Туркэд оёулдаг юм” хэмээн Хууль зүйн сайдыг загнахын оронд “Хөнгөн үйлдвэрүүд чинь хэзээ ажиллах вэ?” гэдгийг Ч.Сайханбилэг сайдаас асуу. Бондын мөнгөнөөс баахныг “хусаа” л биз дээ. Тэгээд ч Хууль зүйн сайд бол Хөнгөн үйлдвэрийн сайд биш шүү дээ. Үнэн гэвэл ийм.
Гэхдээ яадгийн, монголчууд угаасаа шинэ юманд сониуч улс. “Цагдаагийн хувцас нээрээ...”
Зочин
Зочин
Бат
Цагдаа
Цагдаа
Зочин
Онон
Зочин
supwer
Зочин
Зочин
Зочин
равсал
зочин
иргэд
Батнэрэн
Зочин
Зочин
11
зочин
Зочин
Зочин
Зүгээршдээ
Зүгээршдээ
EKUT
.....
Зочин
Зочин
Монгол
zochin
Зочин
Зочин
Amaraa
sssssssssssssssssssssss
Г.Ганбат
Зочин
munkhuu
xaxa
gunten
чааваас
Зочин
Зочин
хөлсний бичээч
lutbat
Зочин
Зочин
zochin
Зочин
А
Нартай үед халах байхдаа