Нэг сумын 90 жилийн ойг тэмдэглэхэд 800 сая төгрөг
Зун боллоо. Найр наадмын улирал эхэллээ. Өнгөрсөн жилээс эхлэн аймгуудын 90 жилийн ой болж ёстой хутга тавихгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж зунжин, намаржин наадсан. Сайхан байсан шүү. Том аймгууд, том бэлтэй загнаж, том бөхчүүд том уяачид цулайсан.
Дээлтэй бүхнээ барилдуулж дэлтэй бүхнээ уралдуулж наадах
дэлгэр цаг айсуй
дэлгэр цаг айсуй
Зун боллоо. Найр наадмын улирал эхэллээ. Өнгөрсөн жилээс эхлэн аймгуудын 90 жилийн ой болж ёстой хутга тавихгүй мах идэж, хундага тавилгүй архи ууж зунжин, намаржин наадсан. Сайхан байсан шүү. Том аймгууд, том бэлтэй загнаж, том бөхчүүд том уяачид цулайсан. Уг нь 2000-аад онд онд аймгийн наадмын төсөв 10 сая төгрөг, сумын наадмын төсвийг хоёр сая төгрөгт багтаагаад хөөрхөн наадчихдаг байв. Гэтэл морь, бөх, дуу хуур, найр наадамд дуртай монголчуудын өвчин сэдэрч наадмын ханш зад өслөө. Хамгийн жижиг аймагтаа орох Дундговь аймгийн наадам гэхэд бүх зургаан насны морины болон бөхийн түрүүг Land-200 жипээр байлан баяр наадмын ханшийг тэнгэрт тултал шидлээ. Өнгөрсөн жил Төв, Хэнтий, Архангай, Завхан зэрэг дөрвөн аймаг 90 жилийн ойгоо тэмдэглэв. Халхын том дөрвөн аймаг яаж Дундговь аймгаас доор наадах вэ. Том аймгуудын ойн наадмын ханшийг улсын наадам ч давах нь өнгөрчээ. Хажуугаар нь сумдын 90 жилийн ойнууд зарлаад эхлэв. Миний төрсөн Төв аймгийн Баян сум 90 жилийн ойтой дуулдав. Нутаг усныхантайгаа тааралдуут л мэндийн зөрөөгүй шахуу 90 жил ярьсан хүмүүс. Зарим нь 90 жилээ нэг үзээд ангийнхантайгаа нэг уулзаад болоо доо ч гэх шиг. Монгол хүний хувьд наадам ийм чухал. Тэгэхэд би өөдөөс нь дэндүү их зардал морь, бөхийн дэндүү их бай. Тэр их мөнгөөр бүтээн байгуулалт хиймээр гэж ярих гээд байдаг. Хэрэв ингэж хэлбэл би сумаасаа хөөгдөж эргэж очилтгүй болно биз. Төв аймгийн олон сум 90 жилийн ойгоо тэмдэглэх мөнгө босгох гэж сумдын удирдлага нутгийн зөвлөлүүд амьсгаа дээр явна. Богд уулын өврийн боржгины хэдэн сум Мөнгөнморьт, Баяндэлгэр, Баянзүрх, Баянжаргалан, Баян, Авдарбаян, Баянцагаан, Сэргэлэн, Бор-Өндөр \хуучнаар Түшээт хан аймгийн дархан чин ван, жонон Пунцагцэрэнгийн хошуу\ дээр үеэс айраг найр наадмаа “амьдрал“-аас дээгүүр бодсон их наадамсаг нутаг. Сум бүр бие биенээсээ өрсч 90 жилийн ойг бэл бэнчинтэй, нэр төртэй тэмдэглэснээр бүх юм хэмжигдэнэ. Сумын ойн наадмын морь одоо ч мартаагүй ингэж яригддаг. Дэндэв тайжийн “харцага”, Хэнгэрэгийн “зээрд”-тэй уралцаж байх хооронд чи нагац ахынхаа \Д.Шагдарсүрэн\ хээр соёолонтой түрүүлдэг чинь 40 жилийн ой билүү 35 жил билүү гэж ярих. Он цагийг хүртэл хөдөөгийнхөн маань сумынхаа ойгоор хэмждэг юм. Тэгэхээр сумын ойг нижгэр хийхгүй бол болохгүй. Манай Баян сум залуухан эмэгтэй даргатай юм. Яаж ийм их мөнгө босгоно доо. Манай сумаас төрж гарсан урлагийн томчууд сумын залуусын хандивын концерт тоглолоо. Яруу найрагч Ш.Сүрэнжав, Ш.Дулмаа гээд утга зохиол яруу найргийн аваргууд. Киноны Д.Жигжидсүрэн гуай, Зууны манлай Сарантуяа, Гавьяат жүжигчин Ганхуяг, Үнэнхүү гээд урлагийн томчууд үнэн сэтгэлээсээ оролцож сумынхантайгаа хамт сайхан концерт тавьсан байна. Манай нэг нагац ахын хүүхдүүд нь Р.Ганбат, Р.Ганбаатар гээд сайхан дуулдаг, хөгжим удирддаг хамаатнууд байдаг юм байна.
Сумын 90 жилд зориулж Бөхийн өргөөнд тоглосон концерт дөрвөн цаг гаран үргэлжиллээ. Би хүртэл 20 мянган төгрөгийн үнэтэй таван билет авч хандив өргөв. Сумын уяачдын холбоо 80 сая төгрөг өгч байна. Сумынхаа ойд хоёр сая төгрөг өгч байгаа малчин байна. Сая төгрөг хандивлаж байгаа тэтгэврийн хөгшид байна. Манай сумын ард түмний амьдрал дээшилжээ. Гэхдээ 800 сая төгрөг гэдэг том тоо яаж хүргэнэ дээ. Сумын ойн зардлыг даагаад гарах том бизнесмэн алга. Улсад жин дарах том компаниуд байхгүй юм. Дарга, цэрэггүй сум даяараа “Номин” холдинг компани, УИХ-ын гишүүн асан Д.Шагдарсүрэн гуайгаас хандив өгнө байх гэж их горьдсон улс байх юм. Шагдарсүрэн гуай чинь Ховдын хүн биз дээ гэтэл “Авгай нь ёстой манай сумын унаган хүн” гэх. Хөрөнгөө нөхөр нь мэддэг биз дээ, авгайн нутагт за даа яадаг бол гэж бодов. Өөр бизнесмэнүүд алгаа. Харин яруу найрагч, сэтгүүлч, дуучид, бүжигчид сумаас маань олон төрөх янзтай. Ер нь Боржгинынхон, их шавийнхан дээр үеэсээ найр наадам дуу хуур, алиа цэнгээнд дуртай гэдэг нь мэдэгддэг. Төв аймгийн нэг ойгоор Цогзолмаа гуайгаас манай аймаг яруу найрагч, дуучид, жүжигчид урлагийнхан ихтэй юм гэхэд. “Тиймээ тийм, алиа, завхай дуу дуулчих хүн тун олон” гэж хариулж бөөн инээд болж билээ. Урлагаар бол манай аймаг, манай сум мундаг юм аа. Харин мөнгө олдог ухаанаар тааруухан одоо яанаа. Нэг сум дунджаар 800 сая төгрөг босгож 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэгвэл 360 сумын ойд хэдэн төгрөг зарж ойн наадмууд хийх бол. Монгол орон ядуу мөнгө байхгүй турж үхлээ гэдэг худлаа. Манай нутгийнхан сая доллар гэсэн ч яаж ийж байгаад олоод сумын ойгоо нижгэр тэмдэглэх наадамсаг ард түмэн. Гэхдээ л юманд өөрчлөлт арвилан хэмнэлт бүтээн байгуулалт хэрэгтэй. Хэрвээ сумын маань Засаг дарга надаас сумын 90 жилийн ойн мөнгийг юунд зарах вэ гэж надаас асуувал “Миний дүү наад мөнгөөрөө нэг сайхан цэцэрлэг юм уу, халуун ус барьчих” гэж хэлнэ. Манай сум 90 жилийн ойн түүхтэй ч өдий хүртэл халуун ус, олигтой цэцэрлэгийн барилга байдаггүй юм. За байз сумын 90 жилийн ой, дээл мээл гэж нэг ажил ч гарлаа даа.
Гүрээ
chuk
ЗОЧИН
Batbayar
Гана
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
huu
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Угтаалын иргэн
дашрэнцэн гуай-д
Зочин
Зочин
Зочин
Зочин
ddddd
Зочин
найраа
mongolzuu
Зочин
Unshigch
Зочин
Хуяг
Хуяг
Зочин
munkhuu
Зочин
ЗӨВ