Инээвэл залуужна
Эрхэм уншигч Танд инээдмийн баярын мэндчилгээ дэвшүүлье. Миний бие хэдийгээр эрүүл хүнс, хоол, зөв зохистой хооллолтын талаар дагнасан нийтлэл, мэргэжлийн зөвлөгөө бичдэг ч олон уншигч надад хандан нийтлэлийнхээ зай завсарт нь хөгжилтэй онигоо оруулж байхыг хүсэлт болгосны дагуу энэ удаад сэдвээ түр өөрчлөв.
Энэ ялдамд Монголын шилдэг нийтлэлчдийн клуб-“Баабар.мн”-д нэгдэн орсноос хойших 2 жил гаруйхан хугацаанд миний нийтлэлийг уншигчдын тоо хоёр саяд хүрсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж мэргэн уншигч та бүхэндээ эрүүл энх, инээд баясал, сайн сайхан бүхнийг ерөөж буйг минь хүлээн авна уу.
Багшийн давуу эрх
Багш хичээлд нь суудаггүй атлаа шалгалтын билетийн асуулт бүрт оновчтой хариулт өгч байгаа нэг оюутныг хашраах санаатай нэмэлт асуулт тавив.
-Македоны Александр гэж ямар хүн байсан бэ?
-Цэргийн нэрт жанжин
-Зөв. Түүний гол арми хэдэн цэрэгтэй байсан бэ?
- Далан таван мянга.
-Сайн байна. Тэгвэл бүх цэргүүдийн нэрийг тооч...
-????
Багш дээрх оюутнаас давтан шалгалт авч байна.
- Чи чинь хичээл давтдаггүй, хамаг цагаа хөл бөмбөг үзэж өнгөрүүлдэг гэсэн байх аа? . Оюутан:
- Тийм ээ.
- Тэгвэл чамд аз тохиожээ. Энэ асуултыг л зөв хариулчихбал сайн дүн авна даа.
-За багш аа
- Хөл бөмбөгийн хаалганы тор хэдэн нүхтэй вэ? Оюутан бодов.
-Багш гэж мөнхийн давуу эрхтэй байх юм даа.
Шалгалт авч байна. Гэтэл шалгалт өгч байгаа нэг оюутан аль ч асуултанд хариулт өгч чадахгүй байв. Багш цөхрөнгөө барж түүнд муу дүн тавихыг эцсийн удаа сануулав. Оюутан:
-Багш аа, танаас гуйя. Яг үнэнээ хэлэхэд би амьдралд ойрхон ямар ч асуултыг хариулахад бэлэн байна. Та иймэрхүү асуулт тавьж өгөөч. Би хариулья
-Уухай, сэргэлэн эр байх нь. За яахав асууя л даа
-Жинлүүрийн (кило) хоёр тавгийн нэгэн дээр нь мэдлэг ухаан, нөгөө дээр нь алт мөнгө тавибал чи алийг нь авах вэ?
-Мэдээж, алт мөнгийг нь...
-За ойлгомжтой чи хэн гэдгээ үүгээр харууллаа. Шалгалтаа дуусгая
-Уучлаарай багш аа, таны хувьд алийг нь авах байсан бэ?
-Мэдээж, мэдлэг ухаан.
-Өө тэгвэл та бид хоёр хоёулаа зөв хариуллаа.
Яагаад?
-Хүн өөртөө байхгүй зүйлээ л авдаг шүү дээ...
-Та миний нэг ч асуултанд хариулсангүй. Муу дүн авах болж дээ. За яахав.Сүүлчийн нэг асуулт тавья. Зөв хариулбал сайн, хариулж чадахгүй, эсвэл буруу хариулбал муу.
-За ойлголоо, багш аа.
-Ингэхэд чиний бодлоор шалгалт гэж чухам юу юм бэ?
-Ухаалаг хүмүүс, тухайлбал багш оюутны хоорондын яриа.
-Зүйтэй. Тэгвэл ярилцаж байгаа хоёр ухаалаг хүний нэг нь тэнэг бол яах вэ?
-Нөгөө нь 70 мянга авах будаа....
Багш түүхийн хичээлээр шалгалт авч байна. Оюутан нэг ч асуултанд зөв хариулт өгч чадахгүй байв. Багш:
-Чи их л сэргэлэн хүүхэд харагддаг сан. Өнөөдөр яасан доожоогүй байх юм?
-Баярлалаа багш аа, ээж аав маань ч ингэж магтдаг юм. Овсгоо шалгасан ганц асуулт тавиад та дүнгээ тавьж өгөөч. Багш:
-Бас овсгоотой гэнэ үү. За яахав. Асууя л даа
-15 секундын дотор дэлхийд хамгийн алдартай 30 хүнийг нэрлэ
-За, Чингис, Ленин, Гитлер, дээр нь та... За тэгээд Бакугийн 26 комиссар...
Химийн хичээлээр шалгалт авч байна. Багш:
-Алтыг гадаа ил байлгавал яах вэ? Оюутан:
-Хулгайч олоод авчихна...
Амьтан судлалын хичээлийн шалгалт дээр. Багш:
-За Иванов, та билетийн аль ч асуултыг хариулсангүй. Дараа дахин уулзах уу даа. Оюутан:
-Багш аа, эр хүн шиг ярилцъя л даа. Үнэнийг хэлэхэд би өнгөрсөн зун тосгоныхоо нэг охинтой танилцахдаа өөрийгөө онц сурлагатан гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь тэр охин маань надад шалгалтын дэвтрийг чинь харж байж л итгэе гэсэн. Одоо түүндээ очих гээд яараад байна. Ер нь хоёулаа тохирьё. Би 40 рублийн тэтгэлэг (стипенд) авдаг. Та надаас асуулт асуу. Хариулж чадахгүй асуулт бүрийн тоогоор би нэг рубль төлье. Багшийн инээд хүрч:
-Сайхан санаа байна. Гэхдээ хоёулаа адилхан эр хүн болохоор бооцоо тавья л даа. Намайг асууж дуусахаар чи надаас цорын ганц асуулт асуу. Би хариулж чадахгүй бол чамд онц дүн тавиад дээр нь сарын цалин 300 рублиэ нэмж өгье.
-Тохирлоо. Асуултаа тавина уу? гэхэд багш асууж эхлэв. Оюутан хариулахын оронд асууж дуусах бүрт нэг рубль өгсөөр 40 рублиэ дуусгав. Ингээд багшдаа хандаж:
-Миний мөнгө дуусчихлаа. Одоо танаас асууж болох уу?
-Тэг тэг.
-Би танаас хамгийн энгийн юм асууя. Хоёр толгойтой, гурван хөлтэй, өдөр нь усанд, шөнө болохоор модны мөчир дээр сууж хонодог ямар амьтан байдаг вэ?
Багш ийм амьтны нэрийг олох гэж удаан бодсон ч олсонгүй. Ингээд тохирсон ёсоор оюутны шалгалтын дэвтэр дээр онц дүн тавьж 300 рубль нэмж өгөөд:
-За их сайн байна. Багш нь мэдлэгээ зузаатгая. Чи тэр амьтныхаа нэрийг хэлчих.
Оюутан ямар ч хариу хэлсэнгүй шууд нэг рубль гаргаж багшдаа сарвайв.
Багш лекц уншиж байв. Гэтэл их танхимын эхнээсээ 2 дахь ширээнд сууж байсан нэг оюутан унтаж байхыг багш олж хараад хажууд нь зэрэгцээд сууж байгаа оюутанд хандан:
-Наадахаа сэрээгээч
-Уучлаарай багш аа, унтуулснаараа та сэрээвэл дээр биш үү?
Вовка ч дамшиг даа.
Вовка хоёр өдөр дараалан хичээлд ирсэнгүй. Гурав дахь өдөр нь ирэхэд багш түүнээс хичээлдээ ирээгүй шалтгааныг асуув:
-Яагаад хичээл тасалсан бэ?
-Уржигдар хичээл тараад манай ангийнхан хөл бөмбөг тоглосон. Бороотой болохоор хувцас норж бас шалбааг дээр унаад өмдөө муухай болгочихсон. Тэгээд гэртээ очоод өмдөө угаасан чинь хатдаггүй...
-За ойлгомжтой. Тэгвэл өчигдөр?
-Багш аа, ийм юм болсон. Миний өмд ч хатчихсан л даа. Тэгээд өчигдөр хичээлдээ ирэх замдаа танай байрны хажуугаар өнгөртөл ...
-Яасан гэж?
-Танай байрны тагт дээр таны өмд өлгөөтэй байхаар хичээл орохгүй нь гэж бодоод...
Англи хэлний нээлттэй хичээл явагдаж байна. Хичээл дээр сургуулийн захирал, бас хичээлийн эрхлэгч сууна. Сургууль төгсөөд шинэхэн ирсэн царайлаг, залуухан багш бүсгүй самбарын доод хэсэгт нэгэн өгүүлбэр бичих гэж тонгойход Вовкагийн арын ширээнд сууж байсан захирал “Яасан аятайхан бөгс вэ? гэж амандаа шивнэв. Багш бичиж дуусаад:
-Энэ өгүүлбэрийг хэн орчуулах вэ? Вовка гараа өргөв. Багш зөвшөөрч Вовка захирлынхаа хэлснээр “Яасан аятайхан бөгс вэ” гэв. Багш уурлаж түүнийг ангиас гарахыг шаардав. Вовка босож захирал руугаа харснаа “Мэдэхгүй байсан юм бол дуугүй л байхгүй яасан юм бэ?” гэж бодов.
Багш хичээлээ зааж дуусгаад Асуулт байна уу? гэж асуухад Вовка гараа өргөв.
За, асуу
-Багшаа хүн сармагчингаас үүсэлтэй гэж үнэн үү?
-Суу. Танай гэрийнхний гарал үүсэл миний зааж байгаа хичээлтэй ямар ч холбоогүй.
Эзэнтэй онигоо
Нэртэй бөх Н. Бүргэдаа багшийн дээдийн оюутан байхдаа дотоод, гадаадын тэмцээнүүдэд оролцож шалгалтаас байнга хоцорч олон шалгалтын өртэй болжээ. Ингээд шалгалтаа нөхөж өгөх болж эхлээд орос хэлний шалгалт таарчээ. Бөх сонирхдог багш нь түүнээс арай хялбар, бас гадаадад явахад нь танил байдаг гэж бодоод асуув.
-Зочид буудлыг оросоор юу гэж нэрлэдэг вэ? Н. Бүргэдаа:
-Хотээл гэдэг юм.багш аа
-Арай ч биш байна даа, англиар биш, оросоор?
-Багш аа, би зөв хариулсан. Нөтээл (Hotel) гэж бичээд хотээл гэж уншдаг юм.
-Биш дээ, гостиница гэдэг юм гэснээ” За байз, яая даа, уг нь ганц асуултанд л зөв хариулчихбал дүн тавьчих гэсэн юм гээд шалгалтын хуудаснаас нэрийг нь хайж байснаа:
-Чиний нэр хэн билээ? гэж лавлахад:
-Өө, та ийм амархан юм асуух байсан юм уу? –Нацагийн Бүргэдаа ш дээ гээд шалгалтын дэвтрээ өгснөө-Багш аа, би онц гарах гэж байгаа шүү гэж сануулж амжсан гэдэг.. Бөх хүний угсраа мэх шиг байгаа биз?
Тодруулга: Нийтлэлч Ж.Октябрь “Гэр бүлийн онигоо”, “Согтуугийн тухай онигоо” зэрэг онигооны түүвэр бичиж хэвлүүлснээс гадна “Зууны шилдэг онигооч” тэмцээнд би даан, “Онигоо-2000” тэмцээнд шилдэг онигооч А. Тэгшээ агсантай нэг баг болж оролцон дэд байрын шагнал хүртэж байжээ.
ОЮУТАН, МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зохион байгуулалт, хүний нөөц, менежмент, маркетинг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи сэдвээр бакалавр, магистрын дипломын ажил бичиж буй оюутан, магистрант нарт судалгааны арга зүй, мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Утас 99182318
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, хоолны бизнес эрхлэгчид болон тогооч, сонирхогч хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгч, хоолны цэс зохиох, англи, орос хэлнээ хөрвүүлэх, шинэ жор, технологи, хийх арга ажиллагааг нь зааж сургах, мэргэжлийн ном, гарын авлагаар хангана.
Утас 99867480, 99182318
J.Batbaatar
Зочин
Цагаач хүн
Зочин
Батнэрэн
багшийн давуу эрх
Зочин
Зочин