Социализмын үлдэгдэл, коммунист ёс суртахууны илрэлтэй шийдвэртэй тэмцъе!
1990-ээд оны эхээр монголын өмч хувьчлалд зөвлөлгөө өгч байсан барууны мэргэжилтнүүд нэгэн дуугаар сануулж байсан зүйл нь уг ажлын явцыг алгуурлаж болохгүй тухай юм. Нэгэн дайралтаар, бараг л ганц шөнө л энэ ажлыг хийгүүштэй болохыг ухуулж, удаашруулах тутам утга учраа алдана гэж тэд хэлж байлаа.
Нэг. Оройтох нь оргүйгээс дор

Харамсалтай нь ерээд онд эрчимтэй, урам зоригтой эхэлсэн хувьчлал 1993 оноос саармагжиж, бараг зогссон. Засгийн эрхэнд эргэн гарсан МАХН-ынхан өмч хувьчлалд дургүй байсан юм биш. Тэд нийгэм улс төрд эзэлж, бэхжүүлсэн бөгөөд ардчилсан хувьсгалаар ганхаж шалиагүй байр сууриа ашиглан өмч хувьчлалд илүү боломжтой оролцсон. Өмчтэй байх нь хүний төрөлхийн зөн учраас коммунист хүмүүжил нь тэдэнд огтхон ч садаа болоогүй. Ийнхүүмонголын анхны хувийн өмчтөн, анхны хөрөнгөтнүүд марксистуудын дундаас төрөх нигууртай байв.
Гэвч дал наян жил удирдаж дагуулсан замаа орхих, өөрсдийнх нь хажууд шалдар булдар санагдах ардчиллын залуучуудын араас замнах зэрэг нь ичмээр байсан байх. Ингээд шинээр ардчилах ч үгүй, хуучин коммунизмаа сэргээх ч үгүй гацаалаа.
Эрчимтэй эхэлсэн өмч хувьчлал ч гацлаа. Зөвлөхүүдийн сануулж сэрэмжлүүлсэн үе эхэллээ. Хачирхалтай нь өмч хувьчлах процессийг гацааж удаашруулахад сонин үр дүн гардаг аж. Юуны өмнө хувьчлалын тэрэгний дугуй нэгэнт л эргэсэн бол тооромсог авдаггүй болохыг бид харав. Энэ нь өмчтэй болох, ашигтай ажиллах, унацтай хөдөлмөрлөх төрөлх эрмэлзэл нь нэгэнт сэрсэн хүний өөрийн мөн чанартай холбоотой ч байж мэднэ. Харин өмч хувьчлал хууль ёсны хэлбэрээ орхиж, хуулиас далдуур байдалд зохицон үргэлжилдэг болох нь харагдлаа. Энэ бол хувьчлагдаж амжаагүй аж ахуйн нэгжүүд “далд хувьцаат компани” болон зохион байуулагдаж эхэлсэн явдал байв. Шинээр төрж байсан үндэсний ажилч хэрэгч бизнесмэн, менежерүүд дуудлага худалдаа, бизнесийн шинэ орон зай сэлтийг сонирхохоосоо илүү далд хувьчлал, нуугдмал хувьцааны хар захыг сонирхон өөрийн гэсэн системийг бодож олон нэвтрүүллээ.
Чухам үүний үр дүнд өнөөдөр улсын өмч идсэн уусан асуудлаар дарга нар нь баригдаж байгаа, түүнчлэн удирдагч нарыг нь солиход асар их эсэргүүцэлтэй тулгардагбизнесийн болон нийгмийн салбарын нүсэр байгууллагууд үүссэн билээ. Ном зохиолд “Ямар ч гэмт хэрэг эдийн засгийн ул мөр үлдээдэг” гэсэн мөр тааралддаг. Хувьцаагүй, компанигүй атлаа асар их “ногдол ашиг” хүртдэг хүмүүсийн мөрөөр орсон хуулийнхан энэ тогтоцын зах зух руу орж байгааг бид харж байна. Харамсалтай нь тэд энэ том бүтцийг нийтэд нь өөрчилж чадахэсэхийг бүү мэд. Учир нь “далд хувьцаа” бүхий зохион байгуулалттай, “үл үзэгдэх ногдол ашиг” тараадаг нууц схемтэй энэ тогтоц үндэсний хэмжээний, үнэ цэнэтэй аж ахуйн нэгж болтлоо томорсон учраас түүнийг эвдэх нь үндэсний эдийн засагт яаж нөлөөлөхийг ч бас таашгүй.
Өмч хувьчлал нэгэнт эхэлсэн бол эзэнгүй үлдсэн сүүлчийн ганц зоосыг хүртэл явдаг айхавтар процесс аж. Төр хувьчлалыг зогсоож чадаагүй, зүгээр л жолоог нь алдсан. Хэдийгээр “Монгол орон хэтэрхий зүүний чиглэлтэй байна. Социализмаас ялгаа алга” гэж шүүмжилдэг боловч манайх шиг бүх өмч, төрийн яам, салбар нь хүртэл нууц байдлаар, далд хэлбэрээр, тэгэхдээ маш ойлгомжтойгоортодорхой хувь хүн, бүлэглэлд хувьчлагдсан орон хаа ч байхгүй.Яван явсаар сонгууль нь улс төрийн эрх мэдлийг гэхээсээ илүү улс орны эдийн засгийн хувьцааны хяналтыг багцыг ард түмний сонголтоор эзэмшүүлэх тендер болон хувирч байна. Жигшээд яахав, бодит байдал ийм л байна. Ерөөсөө ч ийм үед ийм л байх нигууртай ч юм билүү, хэн мэдлээ!
Харин гадаадын зөвлөхүүд хувьчлалыг саармагжуулбал таагүй үр дүн гарахыг л сануулж байснаас бус яг юу болохыг тааж хэлээгүй юм. Учир нь хувьчлал нь манайд төдийгүй дэлхийд шинэ үзэгдэл бөгөөд хүн төрөлхтөн өмч хурааж социализм байгуулсан өөр туршлага байсангүй.
Хоёр. Өөрөө өөрийгээ өрнүүлсэн “хувьчлал”
Манай улс төрийн намууд хөтөлбөртөө огт тусгадаггүй чинадын нэгэн зорилго нь Эрдэнэт үйлдвэрийн захирлын суудлыг өөрийн мэдэлдээ авахад явдал.Оройд нь Эрдэнэт байгаа болохоос цаана нь МИАТ тэгээд улсын мэдлийн хэдэн том эмнэлэг, их дээд сургуулиас эхлээд дунд сургууль, хороон дарга хүртэл уруудна. Нууц ч юм биш бүгд л харж байгаа. Ийм юм болно гэдгийг ч мэдэн мэдэн саналаа өгдөг.
Эрдэнэтийг авахын тулд засгийн эрхэнд гарсан байх ёстой. Засгийн эрхэнд гарахын тулд сонгуульд ялсан байх ёстой. Сонгуульд оролцохын тулд намтай байх учиртай. Намтайгаа харуулахын тулд талбайд жагсах хэрэгтэй...хэрэгтэй...хэрэгтэй...гм,гм.Аль нэг намд уригдснаар дуусдаг нэг хүний хөдөлгөөн, ганцаарчилсан хувьсгалчид ч ялгаагүй. Ерөөсөө саарал ордонд ч, өмнөх талбайд нь ч өрнөж байгаа бүх тэмцэл, процессууд аль нэг нууц хувьцаат компаниас далд хувьцаа эзэмших сонирхол дээр дөрөөлөөстэй. Томоохон нь хяналтын багц нэхэж байгаа бол жижгэвтэр нь жирийн хэдэн хувьцаа нэхнэ. Хууль бусаар бий болгосон бүхэн эмзэг байдаг болохоор хууль бус эзэд ч буулт хиймтгий. Энэ хэрээр “үндэсний нууц хувьцаа” эзэмшигчид өргөжиж, энэхүү далд бизнес нийт үндэстний хэлбэрийг олсоор байна.
Өнөөдөр хөөрхий, Эрүүл мэндийн Удвал сайд ганц нэг эмнэлгийн даргыг солих гээд дийлэхгүй байгааг бид харж байна. Удвал учраас удаад байгаа юм биш, улсын аж ахуйн нэгжийн даргыг солих ч гээд байгаа юм биш. Үнэн хэрэгтээ олон арав, зуу, магадгүй мянгаар яригдах хувьцаа эзэмшигчтэй хувийн компанийн нэгийнх нь хяналтын багцыг төр мэдэж өөр хүнд өгөх гээд байгаа учраас эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Нөгөө талаас нь харвал энэ бол “улсынх мэт” харагдах “хувийн” компанийн даргыг солих, улмаар өөрийн хүнээр дамжуулан ашиг хуваарилах системд нь хүчээр нэвтрэх оролдлого. Энийг талууд харилцан мэдэж байгаа. Гэхдээ бизнес эхнээсээ авахуулаад хуулиас гадуур зохион байгуулагдсан учраас “хуучин дарга сайн” , “шинэ дарга дутагдалтай” гэхчлэнгийн хөндлөнгийн асуудалхэлэлцэж байгаа. Монгол хүн “бодсноосоо өөр юм ярьж, ярьснаасаа өөр юм ойлгоод, аль алинаас нь өөр юм хийдэг” гэж оргүй үг биш бололтой. Улсын мэдлийн үйлдвэр байгууллагуудад түгээмэл гардаг “Шинэ даргын эсрэг тэмцэл” бол үнэн хэрэгтээ өмчөө л хамгаалж байгаа процесс болно. Тэдний буруу биш. Бурханаас хүнд өгсөн төрөлхийн зөн.
Өнөөгийн энэ тогтоц маш оновчтой зохион байгуулалт, “хаан”-аасаа “хаалгач”-аа хүртэл шударга хувь хүртэх мэргэн тогтоцтой. Нууц далд боловч гайхалтай менежмэнтийг тэд бий болгож чадсан. Үнэхээр төгс тогтоц байгаа болохоор тэндцалин орлогоос үүдэлтэй ажил хаялт болохгүй байгаа. Баруунд ажил хаялт нь цалин орлого багасахаар хийгддэг бол манайд дарга томилогдох солигдох буюу хувьцаа руу нь төр халдах тохиолдолд л тэмцэл өрнөдөг.
Өмч хувьчлалын жолоо цулбуурыг алдснаас үүдэлтэй энэ тогтоц нийт үндэсний хэмжээнийх болтлоо хүрээгээ тэлсэн. Хууль хяналтынхан ногдол ашгаа арай ч хэтрүүлсэн, хэтэрхий ил ажилласан, бүтэлгүйтсэн, зүгээр л аз дутсан, эсвэл оролцох ёсгүй юманд хошуу дүрсэн хэсгийг нь цээрлүүлж чадаж байгаагаас биш нийт системийг хөндөж чадаагүй.
Системийг бүтэн тогтоцоор нь эвдэхгүй бол “Ганц” тийш зурайх ардын зам балрахгүй” тул хэнийг ч “суулгах” боломж тасалдахгүй. Бас хэнийг ч өршөөх боломж нээлттэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, шударга ёсоор цангасан олон түмний бахыг хангаж дүүжлүүлэх азгүй амьтнаар эрх баригчид хэзээ ч цангахгүй гэсэн үг. Олон түмэн баяр хөөртэй, өөрөө дараагийн золиос болохоос айгсад шударга ёс ялж байгааг бүр ч чанга дуугаар магтаастай. Гильетон амрах сэхээгүй францын хувьсгалын өдрүүд шиг.
Та, гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг идснээсээ болсон гэж боддог уу, аашнаасаа болсон гэж үздэг үү! Цаашдаа ааш гаргавал идсэнтэй нь ярих, аятайхан байвал зүгээр өнгөрөх хүн олон байгаа гэж санадаг уу? Нийгмийн тодорхой бүлгийг шударга ёсоор бус айдсаар нь дамжуулан засаглах боломж бүрдэж, тэдний үйлдснээс ч илүү шударгабусыг үйлдэх боломж нээгдсэн буюу нээгдэж эхэлж байгаа юм биш биз гэж бодогдсон удаа бий юу? Хэрвээ ингээд байвал дуртай этгээдийг ардын дайсан болгоод нийтийн үзүүлэн маягтай гэсгээж үлдсэн хэсгийг нь айлгадаг хуучин тогтоцоос ялгаагүй болох юм биш байгаа гэж айдаг уу?Ийм байх нь өөрөө шударга тогтоц мөн үү?
Гурав. Чөтгөрийн тойрог ба гарц
Байгаа бүхэн бодитой, бодитой бүхэн зүй зохистой гэдэг. Далд нууц хувьчлал, түүний үр дүнд бий болсон ашиг ногдол хуваарилах далд тогтоцын өмнө “хүний шунал” буруутай ч төр бас гэмтэй. Төр өөрөө нэгэнт зогсошгүйгээр эхэлсэн өмч хувьчлалын жолоог алдаж, далд хэлбэрт оруулсан. Төр барих намууд ч энэ алдааг засахын оронд өөр өөрийн төлөөллийг ашиг хуваарилах схемд шургуулахыг л бодож байсан. Үнэн хэрэгтээ улсын мэдлийн тэдгээр объектуудыг хувьчлах гэхээр ард түмэн дургүйцэж “хувааж идлээ” хэмээн буруушаахыг төр барьсан намууд мэдэж байсан. Үүссэн нөхцөл байдал бол олон түмний санаа бодлын тусгал гэж бас үзэж болох нь.
Ингээд харахаар өнөөгийн үндэстний хэмжээний, далд хувийн компанийн тогтолцоо бол бидний туулсан бодит амьдралын үр дүн. Энэ компанийн хүрээ дотоодоосоо хальж, тэдний ашиг орлого төсвийг хянадаг, шалгадаг хэсгийг хүртэл тэлсэн байгаа болов уу. Угаасаа тэгэхгүй бол оршин тогтнож чадахгүй. Ийм учраас нийт тогтоцоор нь оролдох нь үндэсний эдийн засагт, түүгээр дамжуулан төрийн тогтоцод, сүртэй хэлэхэд “үндэсний аюулгүй байдал”-д нөлөөтэй.
Нөгөөтэйгүүр хэзээ ч эдгээр бүтцийг улс эргүүлэн авч дийлэхгүй.Өмчийг нь нийгэмчлэхтэй агаар нэг учраас хувь эзэмшигчид эцсээ хүртэл хамгаална. Мэдээж тэмцэл өмчөө хамгаалахаа тунхагласан хэлбэрээр өрнөхгүй, огт өөр лоозон барина. Магадгүй түгээмэл арга болох “хятадын эсрэг” лоозонтой ч байж мэднэ. Ийм шалтгаанаараа төрийг ч унагааж чадна. Учир нь өмчөө, хувийн эрх ашгаа хамгаалсан тэмцэл няцашгүй.Харин талууд жинхэнэ учир шалтгаанаа мэдэж байвч ам алдахгүй.
Дээр нь эдгээр бүтцийг хувьчлах гэвэл бас бүтэхгүй. Жинхэнэ эзэд нь “ийм чухал объектийг төр эзэмших учиртай” гэсэн гаргалгаагаар “хувийн өмч”-өө хамгаална. Ерөөсөө хувийн өмчийг дахин хувьчлах нь өөрөө утга учиргүй бөгөөд боломжгүй.
Бас энэ хэвээрээ цаашаа явж таарахгүй. Нарийн яривал хувь эзэмших, ашиг хуваарилах энэ схем далд боловч сайн тогтолцоо.Дээр нь 1990-ээд онд социализмаас зах зээлд шилжсний эцсийн зорилго нь өмчийг хувьд шилжүүлэх явдал юм бол энэ зорилтын төлөвлөөгүй хэлбэрийн биелэлт бас мөн. Иймээс нэгэнт явагдсан хувьчлалыг төр хүлээн зөвшөөрөх л хамгийн зөв гарц болоод байна. Санаа саванд багтамгүй, тэвчиж сонсохын эцэсгүй, зөвшөөрөх аргагүй, шударга бусын бус мэт боловч өөр гарц харагдана уу! Цаашдаа “Идэх, баригдах, идэх” гэсэн чөтгөрийн тойргоос гарах арга сэдэхгүй бол үзүүртээ үхэртэй сурны үзүүр хэний ч зам дээр хэвтээд хүлээж байж мэднэ. Татварын өршөөл гэдэг шиг “нууц хувьчлалын өршөөл” ч юм уу хийж байж, шинэ гараан дээр гарахгүй чөтгөрийн тойрогтоо эргэлдсээр үлдэх нь...хөөтэй ч юмаа даа.
Харин энд хүлээн зөвшөөрч болшгүй ганц юм байна. Энэ нь нуугдмал хувийн салбарыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж буй өнөөгийн тогтоц. Улсаас санхүүждэг болон санхүүждэггүй хувийн салбарууд өрсөлдөх болсон нь хамгийн шударга бус.Өнгөө хувиргасан “Хувийн хэвшил”-ийг төр санхүүжүүлж хохирохоо боливол суларсан хөрөнгийг өөр өөр чухал салбарт шилжүүлэх боломж гарна. Харин маргаашаас нь эхлэн төр нь яам нь цомхотгож, орон тоог нь хасаж дийлэхгүй байсан тэр эмнэлэг сургуулиудаас эхлээд өөрийгээ цомхтгоод, илүү орон тоогоо хасаад дээд зэргийн үр ашигтайгаар ажиллаад, татаас авахын оронд татвар төлөөд эхэлнэ. Эцсийн дүн хожоотой гарна.