Номын баярыг зорин ирсэн уншигчид хэн хэн, ямар бүтээлтэй ирэв гэдэг асуултад хариу хайдаг нь тодорхой. Хэвлэлийн газар, зохиолч, орчуулагч, нийтлэгч бүхэн уншигчийн энэ асуултад сэтгэлийг нь ханатал хариулах гэж хичээдэг. Энэ удаа Нэпко хэвлэлийн газар асартаа ирсэн зочдын хорхойг хөдөлгөх олон шинэ ном бүтээлтэй байлаа. Тухайлан...