Хаврын номын баярын сонин сайхан
Номын баярыг зорин ирсэн уншигчид хэн хэн, ямар бүтээлтэй ирэв гэдэг асуултад хариу хайдаг нь тодорхой. Хэвлэлийн газар, зохиолч, орчуулагч, нийтлэгч бүхэн уншигчийн энэ асуултад сэтгэлийг нь ханатал хариулах гэж хичээдэг. Энэ удаа Нэпко хэвлэлийн газар асартаа ирсэн зочдын хорхойг хөдөлгөх олон шинэ ном бүтээлтэй байлаа. Тухайлан дурдваас: Марк Аврелий “Бясалгал”, Волтэр Айзэксон “Бэнжамин Франклин”, “Леонорда да Винчи”, Мүраками “Хилийн дээснээс урагшхан алтан нарнаас баруунтаа”, Морган Хаузэл “Үргэлж хэвээрээ”, Никколо Макиавелли “Ордныхон”, Клайв Вэрони “Хуйлруулах урлаг”. Энэ бүгд Номын баяр нээгдэхэд хэвлэлтээс гарсан бөгөөд Номын баяр хаагдахаас өмнө хэвлэгдэж ирсэн нь дуусаж, одоо ч асууж сурагласаар байна.
Нэпко хэвлэлийн газар уншдаг, уншихад дурладаг монголчуудтай дотно нөхөрлөөд 18 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. “Ертөнцийг таних хөтөч” уриатай Нэпко хэвлэлийн газар үндэсний хэвлэлийн брэнд, гэгээрэл танин мэдэхүйн бэлгэдэл, нийтийн боловсролыг хөтлөх өрнүүн хүсэл эрмэлзэлтэй хамт олон. Нэпко хэвлэлийн газрынхан уламжлалт Хаврын номын баярт зориулан шинэ номын мэдээллээс гадна Нэпко компанийн Гүйцэтгэх захирал Г. Буянбаатарын товч ярилцлага, мөн редакцийнхнаа танилцуулсан “НЭПКО” бичил сонин хэвлүүлэн тараалаа. Түүнчлэн Номын баярын нэрлэсэн сэтгүүл “Номын ертөнц”-д Гүйцэтгэх захирал Г.Буянбаатарын “Манай улсад дэлхийн зохиолчид зочилдог болбол бид дэлхийн сонорт л хүрнэ гэсэн үг” дэлгэрэнгүй ярицлага нийтлэгдсэн нь тус компани, хамт олныг уншигч олондоо илүү ойр танилцуулсан таатай явдал байлаа.
Номын баярыг зорин ирсэн уншигчид хэн хэн, ямар бүтээлтэй ирэв гэдэг асуултад хариу хайдаг нь тодорхой. Хэвлэлийн газар, зохиолч, орчуулагч, нийтлэгч бүхэн уншигчийн энэ асуултад сэтгэлийг нь ханатал хариулах гэж хичээдэг. Энэ удаа Нэпко хэвлэлийн газар асартаа ирсэн зочдын хорхойг хөдөлгөх олон шинэ ном бүтээлтэй байлаа. Тухайлан дурдваас: Марк Аврелий “Бясалгал”, Волтэр Айзэксон “Бэнжамин Франклин”, “Леонорда да Винчи”, Мүраками “Хилийн дээснээс урагшхан алтан нарнаас баруунтаа”, Морган Хаузэл “Үргэлж хэвээрээ”, Никколо Макиавелли “Ордныхон”, Клайв Вэрони “Хуйлруулах урлаг”. Энэ бүгд Номын баяр нээгдэхэд хэвлэлтээс гарсан бөгөөд Номын баяр хаагдахаас өмнө хэвлэгдэж ирсэн нь дуусаж, одоо ч асууж сурагласаар байна.
Энэ хавар 35 дахь удаагаа зохиогдсон Номын баярын цар хүрээ улам тэлжээ. Гадна дотны зочид олноор ирсний дотор Нэпко хэвлэлийн газартай хамтран ажилладаг Английн Andrew Nurnberg Assocaites утга зохиолын агентлаг, Туркийн Introtema орчуулгын болон зохиогчийн эрхийн агентлагийн төлөөлөгчид багтсан юм.