Төрөөс мөнгө гусачлаа би
Сүүлийн үед шилэн дансыг дээр дооргүй ухаад цусыг нь хольж байнаа. Ингээд аваад үзвэл ёстой бүгд л чадах чинээгээрээ авдаг болтой. Баруунаараа ч нэг аваад зүүнээрээ ч нэг аваад байдаг болтой. Сургалтын төлбөр, массажны сандал, элдэв төрин бусууд гээд аль чадхаараа төрийн мөнгийг зөөсөн болтой.Эхлээд ч яасан овоо гарууд вэ новш этр гэж үзэн ядалтаар хардаг байсан чинь сүүлдээ бүүр төрөөс мөнгө аваагүй бол ичмээр ч юм шиг болж иржээн шүү.
Сүүлийн үед шилэн дансыг дээр дооргүй ухаад цусыг нь хольж байнаа. Ингээд аваад үзвэл ёстой бүгд л чадах чинээгээрээ авдаг болтой. Баруунаараа ч нэг аваад зүүнээрээ ч нэг аваад байдаг болтой. Сургалтын төлбөр, массажны сандал, элдэв төрин бусууд гээд аль чадхаараа төрийн мөнгийг зөөсөн болтой.Эхлээд ч яасан овоо гарууд вэ новш этр гэж үзэн ядалтаар хардаг байсан чинь сүүлдээ бүүр төрөөс мөнгө аваагүй бол ичмээр ч юм шиг болж иржээн шүү.
Гоонж зангиа зүүгээд тэндэр авдаг баатар болж жоол алхлаа. Хийж чадах ч юмгүйм, мань мэтэд өгөхчгүй болтойм. Шар гозойгоод дарга цэрэг нартай танилцаж үзлээ өгчих гэж гуйж үзлээ чи яг юу хийж чадахын гэж шоолж хараад ичээж этр. Хамаагүй юу ч байсан яадын гэж хэлээд ч нэмэр болсонгүй дээ. Уг нь нэг тэндэр авчуул тэрэн дээрээ дөрөөлж босоод дараагийн тэндэрүүдээ аваад цулайж аваад уул уурхайруу оронгуутаа бүүр гүтийгээд улс төрд орох зам бол ярс гээл нүдэнд харагддын билээ. Та нар ч гэсэн тэндэр хөөцөлдөөд үзээрэй.
Гэтэл бүүр ичих цаашаа юм байдын байна.. Монгол улсын хүн амын 60 хувь нь төрөөс ямар нэг халамж нэрээр мөнгө авдаг гэнээ. Төр ч яасан их мөнгөтэйн дээдүүл нь тэндэрээр доодуул нь халамжаар гээд эрвийх дэрвийхээрээ зөөцгөөдийн байна. Тэндэрийг нь авч чададгүйм бол халамжийг нь авна даа. Заавал төрөөс зүгээр мөнгө авжээж сална даа гэсэн заналхийлэл хүн амын маань ихэнхэд байгаагийн адил надад бас төрдийн байна.
За гоонж зангиагаа тайлаад муухан хувцасаа өмсөөд гарлаа. 18 хүрцэн болхоор хүүхдийн мөнгөнөөс хасагдхын байна, ажилтай шүү ухаантай болхоор ажилгүйдлийн тэтгэмжээс хасагдачлаа, тэтгэвэр авж амжаагүй болхоор тэтгэврийн зээлээ тэглүүлхээс хасагдцан, цалин мөнгөтэй ухаантай болхоор хоолны толоноос ч хасагдлаа. Өөр ямар тэтгэмжүүд байдаг билээ аа тийн сая 6 хувийн ипотекээс хөгшин гэж хасагдцан мөртлөө тэтгэврийн зээл авах болхоор залуу гээд хасагдцан. Ёстой нэг эр ч тоодгүй эрлэг ч тоодгүй гэдэг шиг халамж ч тоодгүй хаашаа хар новш вэ гэж өөрийгөө зүхмээр санагдаж этр.
Хэн чиг л төрөөс мөнгө авмаар л байгаашдээ. Хурдны морь унаж байгаад хүнддээд хасагдаад ирхээр Хүлэгэнд хүнддэж хүүхэнд хөнгөддөг нас гэж шоолдог. Тэрэн шиг болж дууслаа гээд уйлтал чи 1072 аваа биздээ ч гэх шиг. Тэр юуын бэ 80 цаас өгчөөд үхлэээ юу та нар гээд орилмоор санагдлаашд. Гэхдээ бас авсын байнаа бас ч гэж. 80 цаасныхан гэж өөрсдийгөө нэрлээд хэсэг явлаа шүү. Цаашдаа бас жил бүр авна, өсөөсэй гэж мэгээд. Ийм мөнгө өгсөн тэр уурхайн ахад баярлалаа шүү гэж хэлмээр ч юм шиг, төрөөс мөнгө авцан болхоор додигор ч байгаам шиг санагддаг боллоо. Гэхдээ л 80 хан цаас шүү дээ 80 ийн гаруудаа гэж бодож байтал маниусаас дор гарууд байдын байна.
Манай нэг найз хоёр хүүхдээ хувьцаатай, хувьцаагүй гэж дууддын байна. Нэг нь 12 онд төрөөд хувьцаагүй нэр авчээ. Төрийн шийдвэр гэр бүлийн хүрээнд гэж энэ дээ. Хөөрхий хүү хувьцаагүй гэж хоч насаар нь явах байх даа гэж бодоод өрөвдөх гэж байтал энэ чинь хүүхдийн мөнгө авдаг гэсэн бодол зурсхийжээн. Гэсэн ч ах нь бас хүүхдийн мөнгө авдаг тэхээр энэ хувьцаагүй миа нь үнэн юм байна гэж бодогдлоо.
За ингээд манай улсын иргэд албан ёсоор бүгд төрөөсөөн мөнгө авдаг юм байна. Харин манай улсын иргэд албан бусаар хэдхээн хүн татвар төлж, хэдхээн уурхай эх орончдын хараал ерөөл алаан дор орлого олж бидэнд тараадын байна.
DR RUH
Зээлгүй өвгөн
ЗОЧИН
Unshigch
ХАМТААРАА ЦОХЬЁ ОО ХАХА
Зочин
үнээн үнэн
үнээн үнэн
Оёо
Байгалиас ирсэн залуу
Зочин
Ajaa taij
Уншигч
Зочин
zochin
Зочин