Үнэнийг хэлэхэд амаргүй ажил руу шууд яваад орсон. Утааны асуудал бол зөвхөн түлшнээс үүдэлтэй биш. Тоос, тоосонцор, нийслэлийн хэмжээнд түлж байгаа нүүрсний хэрэгцээ гэхэд 5.8 сая тн. “ТЭЦ-2”, “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”, “Амгалан”, “Сэлбэ” дулааны станцууд нийлээд ийм хэмжээний түүхий нүүрс түлдэг. Янданд тавьсан шүүлтүүр нь шаардлага хангаж байна уу? Автомашины утаа байна. Зургаан машин нэг яндантай тэнцэнэ гэж үзвэл 600 мянгын ард 100 мянган өрх болно.
Улстөрчид нь эл том төслөөс өөрт хэрэгтэй гэж үзсэн фактаа сорчилж, ангилж аваад улс төрийн тайзан дээр таанц эргээд байвал энэ улсад хөрөнгө оруулж, эрсдэл гаргах үндэстэн дамнасан групп, компани хэзээ ч орж ирэхгүй.
Яг үнэндээ гаднын хөрөнгө оруулагчид Ж.Оджаргалд, эсвэл “М-Си-Эс”-т, бүр “Энержи Ресурс” гэж компанид итгэж мөнгө өгөхгүй. Харин уул уурхайн салбарын хууль, эрх зүй, татварын орчныг, оруулсан хөрөнгө оруулалт нь үнэхээр баялаг бүтээж чадах, тайлангаа ил тод “Шилэн” нээлттэй тавьж буй эсэх, улс төрийн тогтвортой байдлыг нэн түрүүнд хардаг. Энэ бүгд нь өөрөө Монгол Улс хөрөнгө оруулагчдад хэр ээлтэй вэ гэдгийн индикатор болдог гэсэн үг. Хамгийн том үнэлгээ нь итгэлцэл.
Хоосон улстөржих, хэн нэгэн хүнийг буруутгах амархан. Гэхдээ тэр хүн хуулийн хүрээнд, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан. Х.Нямбаатар дарга гэсэн үг. Хуулиа хэрэгжүүлээд явж байхад нь түүнээс давсан УИХ-ын тогтоол гаргаад улс төр хийж байгаа нь харамсалтай.
Үндсэндээ Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч Д.Амарбаясгалангийн талд зогсох уу эсвэл хориг тавих замаар Ж.Энхбаяр сайдад дахин улс төрийн дэмжлэг үзүүлэх үү гэдгийг харах л үлдлээ.
Эдгээр дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогдож ирсэн “Төгрөг нуур”-ын ордыг оруулахаар болсонд л асуудлын учиг оршиж, асуулт, анхаарлын тэмдгийг хоршуулан тавихад хүргээд байгаа хэрэг. Хэрхэхийг цаг хугацаа л харуулна.