Эмнэлгээс хойрго хүн гэвэл намайг л хэлэх байх. Тун чиг дургүй. Багадаа өвддөг, цагийн тариа хийлгэдэг байснаас ч болсон юм уу, яаж ийгээд шалтаглаж тайлбарлаад эмнэлэгт очдоггүй. Уг нь энэ хамгийн буруу байсан юм билээ. Сүүлийн жилүүдэд үе тэнгийнхэн маань гэнэтхэн золгүй явдлаар бурхан болчихсон тухай муу мэдээ ойр ойрхон дуулдах боллоо. Найзууд мэдээж гасалж эмгэнээд л өнгөрнө. Тэдний хайртай хүмүүс, гэр бүлийнхэн л хэтэрхий эрт явчихлаа, эмнэлэгт үзүүлж байх нь яав гэцгээх аж. Үүнтэй зэрэгцэн найзууд эмнэлэг зорьж эхэллээ. Эрт илрүүлгийн шинжилгээ өглөө гээд зарим нь эрүүл чийрэг яваагаа гайхаж, зарим нь түгшүүртэй өвчний сураг мэдээтэй ирнэ. Бас намайг уруу татна. Зав гаргаад зарим шинжилгээний газраар орж үзсэн л дээ. Угийн дураараа надад мөнгөө төлөөд үйлчилгээ авах гэж байгаа мөртлөө тухайн эмнэлгийн ажилтнуудад зандруулж, гуйж царайчлах ёстой таалагддаггүй. Ер нь ямар ч хариу сонсох гэж тийм зам туулах ёстой юм бэ, тэгснээс гоо сайхны салонд гоёод сууж байсан нь дээр гээд гараад явчихна.
Бөмбөрцөг бөөрөнхий юм болохоор хавдрын эсрэг эрт илрүүлгийн шинжилгээний тухай яриа яагаад ч юм бэ намайг тойрон эргэлдсээр байв. Сонсож өнгөрүүлээд л байлаа. Тэгж байтал ажлаар Киргиз улсыг зорьж таарлаа. Тэнд Монголын “Нура” гэдэг эрт илрүүлгийн эмнэлэг нээгдэж байгаа талаарх мэдээ дуулаад хүний нутагт танилтайгаа тааралдсан мэт дотно санагдаад, бас сонирхоод явчихав. Ажил дуусаад их хотдоо эцэс төгсгөлгүй ажилтайгаа зууралдсан ч шинэ танил “Нура”-гийн талаар чих тавьсаар. Ер нь ам сайтай юм. Ингээд тус эмнэлгийн байдал, үйлчлүүлсэн хүмүүсийн ярианаас нэг дүгнэлт хийсэн.
Миний эмнэлгээс хойрго байдаг шалтгааныг “Нура”-гийнхан олоод харчихсан гол менежментээ болгосон юм шиг санагдав.
Нэгэнт тус эмнэлгийг сонгоод үйлчлүүлэхээр бүртгүүлсэн бол ёстой л “Нура чамайг тойрон эргэлдэнэ”. Шинжилгээгээ өгч хариугаа аваад санаа амартал чинь “эргүүлдэж” маш хүндэтгэлтэй, соёлтойхарилцаж тэнд шинжлүүлэхдээ бүхэл бүтэн баг зөвхөн танд зориулсан цаг хугацаа, үйлчилгээгээр гайхашруулж үйлчлүүлэгчид өөрийгөө хүндэтгэх сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Монголчууд хэтээсээ хүндэтгүүлэх дуртай, шоглож хэлэхэд ноён дээд заяатай юм даг уу даа. Энэ байдалд ихээхэн татагддаг нь анзаарагдлаа. Ингээд нэгэнт өөртөө гуравхан цагийн хугацааг бүрэн дүүрэн зориулж бүтэн цогц шинжилгээнд ороод хариугаа авч санаа амарсан хүн чинь хамгийн түрүүнд хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд ямар байгааг мэдэхийг хүснэ. Дараа нь найз нөхөд, ойр дотны хэн бүхэнд дуулгана, ятгана. Тэднийгээ бас яг ийм тохь тухтай тавлаг орчинд, богинохон цаг хугацаанд өндөр мэдлэг чадвартай багийнханд, технологийн багаж төхөөрөмжтэйгээршинжлүүлж богинохоон хугацаанд өөрийгөө хайрлаад, эрүүл мэнддээ 180 минут зарцуулахыг санал болгоно.

Энд ялангуяа эрчүүд их үйлчлүүлэхийг та анзаарна. Тэд нэг нэгэндээ тус эмнэлгийн талаар мэдээ дамжуулдаг гэсэн үг. Үнэхээр ч гурав, тав биш 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр дэлхий нийтэд, монгол залуусын дунд зонхилоод байгаа хавдар болон амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг илрүүлээд байгаа нь санхүүгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч татгалзахын аргагүй боломж. Хамгийн гол нь эрт илрүүлгийн шинжилгээнд жил бүр тогтмол орох нь чухал юм байна. Тиймээс зөвхөн хавдар гэлтгүй аливаа ямар нэг өвчнөөр өвчлөөд хүндрэхэд зөвхөн тэр хүн өвдөөд зогсохгүй гэр бүл, хайртай хүмүүс нь ч адилхан өвддөг, шаналдаг тул яг одооноос үр хүүхэд, хайртай хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай байж эрт илрүүлгийн шинжилгээнд тогтмол хамрагдах нь ухамсар, соёлын асуудал болоод ирлээ. Өвдөхөөрөө бус соёлтой, зөв амьдралын хэв маягийн үүднээс хийж буй ухамсарт үйлдэл болж байна. Өвчнийг, ялангуяа хүнд өвчнийг бизнес болчихлоо гэх таагүй мэдээ ихсэх болж. Харамсалтай нь үнэний ортой. Тиймээс хүндрэхээс нь өмнө шинжлүүлсэн байх, өвчин илэрсэн бол эмчилж эхлэх нь тэр бизнес болчихоод байгаа эрсдэлд өртөхгүй байх нэг гарц биш гэж үү. Үүнийг л тус эмнэлгээр үйлчлүүлэгчид мэдэрч “Нура” эмнэлгийнталаар “сайн мэдээ” түгдэг аж. Эрхэм та ч бас тус эмнэлгийн www.nura.mn-ээр Зочлоод өөрийгөө шинжлүүл. Хайртай хүмүүсээ шинжлүүл. Өвчин эмгэг илэрвэл өнөөдөр сайн сайхан гүйж явахдаа эмчлүүлснээр хайртай хүмүүстэйгээ гуниггүй жаргалтайгаар урт хугацаанд хамт байх заяагдмал мөрөөдлөө биелүүлэхийн төлөө цаг алдалгүй үүнийг хийгээрэй гэж зөвлөе.