Жич: Цагдаа бол өгөгдсөн хуулийн хүрээнл нийгмийн хэв журам сахиулагч. Мэдээж, цагдаа суралцах хугацаандаа хууль сайн судалсан байж таарна. Гэхдээ хууль сайн мэддэг байгаад ч энэ нь эрх зүйн шинжлэх ухаанд суралцсан гэсэн үг биш. Эрх зүйч ба хууль сахиулагч хоёр нь тусдаа мэргэжил. Хаана ч тийм л байдаг. Гэтэл олон удаагин сайд Нямдорж энэ хоёр тусдаа мэргэжлийг нэгтгээд цөмийг нь “хуульч” болгож орхисон. Тушаал гаргаад л болоо? Хувийн шалтгаан түүнд байсан хэрэг. Ингээд сайхан бантан болсон доо. Хэв журам сахиулагчид маань одоо хуульч, мөрдөгч, өмгөөлөгч, тагнуул, наториточ, хуяг, захирал, зохицуулагч, багш, гишүүн, улстөрч, цэргийн дарга, эксперт, прокурор, шүүгч… гээд бүх төрлийн универсал мэргэжилтэн болж мэдэхгүй чадахгүй юмгүй болсон.