хүүхэд 2 нийтлэл байна

Хүүхдийн хүнс, шим тэжээл

Цэцэрлэг, сургуульд явдаг та бидний хүүхдүүд шим тэжээлтэй, эрүүл, аюулгүй хүнс идэж чадаж байна уу, хүнсний аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, гал тогооны стандарт, эрүүл ахуй хангалттай байж чаддаг уу? Нэг хүүхдийн үдийн хоолны төсөв болох 1500 төгрөгөөр хүүхэд шим тэжээл авч чадах уу, эсвэл хоосон эрчим хүч идэж хүчээр гэдсээ дүүргээд байна уу? Энэ 1500 төгрөг хүүхдэд бүтэн дүнгээрээ хүрч байна уу, энэ төсвийг хэд болговол та бидний хүүхэд эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хоол идэж чадах бол гэдэг асуултуудыг тойрон нэвтрүүлгийнхээ 73 дахь дугаарыг бэлтгэлээ. Зочдоор Швейцар улсын мэргэжлийн тогооч Д.Буян, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, “Beyond Nutrition” төслийн багийн гишүүн Ц.Гэрэлчимэг, Нүүр, амны их эмч, Анагаахын ухааны доктор Б.Дөлгөөн нар уригдлаа
#хүүхэд #хүнс #үдийн хоол #1500 төгрөг #beyond nutrition

НҮБ-ын Хүүхдийн Сан

НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал гээд асар олон ажлыг сүүлийн 50 жилийн турш Монгол Улсад тасралтгүй хийж байна. UNICEF Mongolia-ийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа.
#хүүхэд #хүүхдийн сан #юнисеф